| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 310/2025/00034/И |
| Дугаар | 310/ШШ2025/00144 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 310/ШШ2025/00144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын ******* баг, ******* байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын ******* багт байрлах, ******* аймаг дахь /РД: *******033874/
Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч А.*******, түүний өмгөөлөгч Ц.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., Л.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О. нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон байна. Үүнд: ...******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 331 дугаартай ээр ХХК нь 154161*******51 төгрөгийг анд олгохоор лэсэн. 2024 оны 12 сарын 24-ний өдөр мэдэгдэл ирүүлэхдээ дээрх зээлийн үлдэгдэл төлбөрийг иргэн А.******* миний өмчлөлийн орон сууц, гаражийг худалдан борлуулж албадан төлүүлэх зорилгоор үнэлж энэ талаар хөрөнгийн үнэлгээний тайлан ирүүлсэн. Гэр бүлийн хамт амьдран суудаг 5 өрөө 155м.кв талбай бүхий орон сууцыг 270457*******50 төгрөгөөр, 370м.кв талбай бүхий автогаражийг 300000000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнээс хэт доогуур, өнөөдрийн бодит байдалд огт нийцэхгүй байгаа юм. Өмчийн эзнээс үнэлгээний саналыг аваагүй, хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй, гүйцэтгэгч нь шинжээч томилсноо мэдэгдээгүй, үнэлэхдээ холбогдох мэдээллийг өмчийн эзэн миний биеэс аваагүй, 2024 оны 12 сарын 1*******-ний орой ирж үзээд явсан бөгөөд үнэлгээг маргааш өдөр нь буюу 2024 оны 12 сарын 20-ны өдөр хийж дуусган улмаар тайлангаа бэлэн болгосныг өмчийн эзэн би 2024 оны 12 сарын 24-нд мэдсэн зэрэг үйлдэл хийсэн нь хөрөнгийн үнэлгээ хийх журам, аргачлалыг баримтлаагүй гэж үзэж байна. Иймд тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу гомдол гаргаж байна. гүйцэтгэгч нь хөрөнгийн үнэлгээг хийхдээ нэг талыг баримталж, ажиллагааны болон бусад журам дүрмийг зөрчин дангаараа гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нь тайлбар татгалзлаа дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: ...Шийдвэр ажиллагааны явцад төлбөр төлөгч ХХК-ийн захирал А.*******, Ч. нарт төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа гардуулан өгсөн боловч хүчин төгөлдөр шүүхийн ийг сайн дураараа биелүүлээгүй тул 2024 оны 12 сарын 04-ний өдөр ХХК-ийн захирал А.*******ын Өөрийн өмчлөлийн орон сууц, авто гражаа битүүмжлүүлж. хураалгах хүсэлтийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан А.*******ын өмчлөлийн ******* аймгийн ******* сумын 7 дугаар баг, гудамжны ******* дүгээр байрны ******* тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаартай 155 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаартай 370 м.кв талбайтай авто граж зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2024 оны 12 сарын 04-ний өдрийн 22110067/18 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 22110067/1******* дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор битүүмжлэн, хураан авч талуудаас үнийн санал авах тухай Ахлах гүйцэтгэгчийн 2024 оны 12 сарын 05-ны өдрийн 01/1311, 01/1312, 01/1313 дугаартай албан бичгийг төлбөр төлөгч-авагч талуудад гардуулж талуудаас үнийн санал авах, харилцан тохиролцуулах ажиллагааг хийсэн боловч төлбөр төлөгч талууд харилцан тохиролцоогүй, үнийн саналыг ирүүлээгүй зэрэг идэвхгүй үйлдэл гаргасан. Улмаар төлбөр төлөгч ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 0*******-ний өдрийн албан бичгээр тус т хандан хөрөнгийн үнийн санал ирүүлэх утга бүхий албан бичигт дараах хариуг ирүүлсэн. Үүнд: А.******* миний өмчлөлд байгаа одоо амьдарч буй орон сууц, үйлдвэрлэл эрхэлж буй гарж зэргийг үнэлүүлэхээр үнэлгээний газрыг судалж байна гэх утга бүхий албан бичгийг ирүүлсэн ба төлбөр төлөгч Ч.ын зүгээс би мэдэхгүй, А.******* ах мэдэж байгаа гэх тайлбарыг утсаар өгсөн ба, бичгээр ямар нэгэн хариуг ирүүлээгүй байдаг. Төлбөр авагч ХК-ийн зүгээс 2024 оны 12 дугаар сарын 0*******-ний өдрийн 11*******/625 дугаар албан бичгээр төлбөр төлөгч А.*******ын өмчлөлийн ******* аймгийн ******* сумын 7 дугаар баг, гудамжны ******* дүгээр байрны ******* тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаартай 155 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 140000000 төгрөг, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн дугаартай 370 м.кв талбайтай подвал, авто гражийг 74000000 төгрөгөөр тус тус үнэлэх саналаа ирүүлсэн бөгөөд талууд харилцан тохиролцож үнэлгээг тогтоож чадаагүй тул гүйцэтгэгчийн зүгээс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 22110067/22 дугаартай Үнэлгээчин томилох тухай тогтоол үйлдэж хөрөнгүүдийн үнэлгээг ХХК-ийн үнэлгээчин Д. томилж үнэлгээг тогтоолгоход тус 2 хөрөнгийн нийт үнэлгээг 570463200 төгрөгөөр үнэлэгдсэн. Хаан-Үнэлгээ ХХК-ийн дээрх хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээний тайланг гүйцэтгэгч, ахмад Л. нь 2024 оны 12 сарын 23-ны өдрийн 12 цаг 30 минутад монгол шуудангийн үйлчилгээний ажилтан Ж. хүлээн авч тэмдэглэлээр баталгаажуулсан байна. Төлбөр төлөгч-авагч талуудад 2024 оны 12 сарын 24-ний өдрийн 03/1415 дугаартай ахлах гүйцэтгэгчийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр төлбөр төлөгч Ч.т, мөн өдрийн 03/1416 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр төлбөр төлөгч А.*******од, мөн өдрийн 03/1417 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр төлбөр авагч ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. нарт мэдэгдлийг гардуулж хөрөнгийн үнэлгээний тайланг хавсралтаар хүргүүлж, талуудын гарын үсгээр баталгаажуулан мэдэгдсэн байна. Үнэлгээ үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож лэж өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч нь Өөрийн өмчлөлийн орон сууц гражийг төлбөрт хураалган, дуудлага худалдаанд оруулах тухай хүсэлтийг хүчинд автан гаргасан, эд хөрөнгийн үнэлгээг хэт хурдан хийсэн, хөрөнгийн үнэлгээ гаргахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг мөрдөөгүй, үнэлгээг зах зээлийн ханшаас хэт доогуур тогтоосон, энэ эд хөрөнгийг хураан авснаар гэр бүлийн өмчийн эрх зөрчигдөж байна гэж тайлбарлан мэтгэлцэж байна.
5. Хариуцагч тал нь Нэхэмжлэгч А.******* нь хуульд заасан хугацаа өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй, мөн өөрийн өмчлөлийн граж, орон сууцыг төлбөрт өгөхөөр бичгээр хүсэлтээ гаргасан, хуульд заасан хугацааны дотор, хуульд заасан журмын дагуу ажиллагааг хийсэн гэж тайлбарлан мэтгэлцэж байна.
6. Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч ******* аймаг дахь шүүхийн т өөрийн өмчлөлийн 155 м.кв талбай бүхий орон сууц, 370 м.кв талбай бүхий авто гражийг битүүмжлүүлэн хураалгах саналтай талаар хүсэлтийг /хэргийн 82-рт/ 2024 оны 12 сарын 04-ний өдөр бичгээр гаргажээ. Уг хүсэлтийг гаргахдаа бусдын хүч, нөлөөнд автсан нөхцөл байдал хэрэгт цугларсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.
7. 2024 оны 12 сарын 04-ний өдөр Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол гарч ******* аймгийн ******* сумын ******* баг гудамжны ******* байрны ******* тоотод байрлах бүртгэлийн дугаартай 155 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, ******* аймгийн ******* сумын ******* баг гудамжны ******* байрны подвалд байрлах бүртгэлийн дугаартай 370 м.кв талбайтай автогражийг битүүмжилж, хураан авчээ /хэргийн 83-*******0-рт/. Үнийн санал ирүүлэх тухай албан бичгийг талуудад 2024 оны 12 сарын 5-ны өдөр хүргүүлсэн /хэргийн *******3-**************т/ байна. 2024 оны 12 сарын 10-ны өдөр Үнэлгээчин томилох тухай тогтоол /хэргийн 105-рт/ гаргаж үнэлгээчин томилсон байна. Хаан-Үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан 2024 оны 12 сарын 20-ны өдөр гарсан /хэргийн 14-3*******т/ байна. Төлбөр төлөгч А.*******од эд хөрөнгийн үнэлгээ хийгдсэн, албадан дуудлага худалдаа явуулах хугацааны талаар мэдэгдлийг 2024 оны 12 сарын 24-ний өдөр ******* аймаг дахь шүүхийн газрын албан бичгээр /хэргийн 13-рт/ мэдэгджээ.
Энэхүү эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах, шинжээч томилох, эд хөрөнгийн үнэлгээ хийх, төлбөр төлөгчид хийгдэж буй ажиллагааны талаар мэдэгдэх үйл ажиллагааг тухай хуульд заасан хугацааны дотор хийж гүйцэтгэсэн байх тул нэхэмжлэгчийн үнэлгээ хэт хурдан хийгдсэн гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
8. Эд хөрөнгийн үнэлгээ гаргахдаа холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг зөрчсөн гэх тайлбарыг нэхэмжлэгч тал гаргаж байгаа ба нэхэмжлэлийн энэхүү үндэслэлээ нотолсон баримтыг ирүүлээгүй, тайлбарыг гаргаагүй болно.
*******. Эд хөрөнгийг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэж нэхэмжлэгч тал маргаж байгаа боловч өөрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн энэхүү тайлбарыг үнэлэх боломжгүй байна.
10. Нэхэмжлэгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоож, албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулснаар гэр бүлийн өмчийн эрх зөрчигдөж байна гэж тайлбарлан мэтгэлцэж байгаа боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
11. 2022 оны 02 сарын 10-ны өдөр олгосон 21 дугаар Гүйцэтгэх хуудас /хэргийн 6*******т/ төлбөр төлөгч ******* *******, ХХК /захирал / нараас 153386553 төгрөгийг гаргуулан төлбөр авагч ны ******* салбарт олгохоор бичигджээ.
******* аймаг дахь шүүхийн газрын 2024 оны 12 сарын 5-ны өдрийн 01/1311 дугаартай Үнийн санал ирүүлэх тухай албан бичгийг /хэргийн *******3-*******8-рт/ ХХК-ийн захирал А.*******, иргэн Ч., ******* аймгийн ны захирал Ч. нарт хүргүүлсэн байна. Энэхүү албан бичгийн хариуг /хэргийн **************т/, ХХК /хэргийн 100-рт/ нар ******* аймаг дахь шүүхийн т хүргүүлсэн байна.
Иргэн Ч. нь энэхүү шүүхийн ажиллагааны төлбөр төлөгч тал биш байтал Үнийн санал ирүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн, иргэн А.*******од Үнийн санал ирүүлэх тухай албан бичгийг хүргүүлээгүй, ХХК-ийн захирал мөн эсэх нь тодорхойгүй этгээдэд /А.*******од/ ХХК-д хүргүүлбэл зохих Үнийн санал ирүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл шүүхийн ажиллагааны төлбөр төлөгч талд хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэх тухай бүрэн мэдэгдээгүй байна. Үнийг тогтоох гэж буй эд хөрөнгийн өмчлөгч А.*******од эд хөрөнгийн үнийн саналыг ирүүлэхийг мэдэгдээгүй нь төлбөр төлөгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн байна.
Нэхэмжлэгч А.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа Би ХХК-ийн захирлаар ажилладаг. гарах үед Ч. ХХК-ийн захирал байсан. Түүнээс хойш би захирлаар бүртгүүлэх гэсэн боловч өртэй компанийн удирдлагыг солих боломжгүй гээд сольж өгөөгүй. Тэгэхээр одоо ч Ч. албан ёсоор захирал хэвээр байгаа гэх тайлбарыг гаргаж байгаа ба шүүхийн хуудсанд ХХК-ийн захирал Ч. гэж бичигдсэн, хэрэгт ХХК-ийн удирдлага хэн болохыг нотолсон баримт авагдаагүй тул төлбөр төлөгч иргэн А.*******, ХХК-д эд хөрөнгийн үнийн санал ирүүлэх тухай бүрэн мэдэгдсэн гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна.
12. 34-р тойргийн гүйцэтгэгч ахмад Л.ын 2024 оны 12 сарын 10-ны өдрийн 22110067/22 дугаар Үнэлгээчин томилох тухай тогтоол-ын /хэргийн 105-рт/ тогтоох хэсэгт: 1.Төлбөр төлөгч ХХК-ийн захирал А.*******ын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ******* аймгийн ******* сумын ******* баг, гудамжны ******* байрны ******* тоотод байрлах А.*******ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай 155 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, тус байрны подволд байрлах улсын бүртгэлийн дугаартай 370 м.кв талбайтай хөрөнгөнд үнэлгээ тогтоохоор хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн үнэлгээчин Д. томилсугай. 2.Дүгнэлтийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дотор гаргахыг шинжээчид даалгасугай. 3.Үнэлгээний тайлан өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг үнэлгээчинд сануулсугай гэж заажээ.
гүйцэтгэгч шинжээчийг хуульд заасан журмын дагуу томилж, эд хөрөнгийн үнэлгээ хийлгэх эрхтэй байна.
Шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ хийлгэхдээ шинжилгээний байгууллагын шинжээчийг нэр заан томилсон нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасныг зөрчсөн байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3. Шинжилгээ хийлгэх т дараах зүйлийг тусгана: 7.3.1.шинжилгээ хийлгэх үндэслэл; 7.3.2.шинжилгээний төрөл, хэлбэр; 7.3.3.энэ хуулийн 16.7-д заасан жишиг хугацааны хүрээнд тогтоосон шинжилгээ хийлгэх хугацаа; 7.3.4.шинжилгээ хийх байгууллагын нэр; 7.3.5.шинжилгээний байгууллагаас бусад этгээдээр шинжилгээ хийлгэх бол байгууллага, шинжээчийн нэр; 7.3.6.шинжээчид тавих асуулт; 7.3.7.хэмжээ, хаяг, байршил зэрэг шинжилгээний объектын талаарх мэдээлэл.
8 дугаар зүйл. Шинжилгээ хийх этгээд, 8.1.Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ. 8.2.Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд дараах этгээд хамаарна: 8.2.1.тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй тусгай мэдлэг бүхий хүн; 8.2.2.энэ хуулийн 11.1-д заасны дагуу шинжилгээ хийх эрх авсан шинжээч; 8.2.3.төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн; 8.2.4.мэргэжлийн байгууллага гэж тус тус заажээ.
Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023 оны 07 сарын 03-ны өдрийн А/233 дугаар тушаалын хавсралтын 66 дугаарт зааснаар хөрөнгийн үнэлгээний шинжилгээ нь шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэж болох шинжилгээнд хамаарна.
Хаан-Үнэлгээ ХХК нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.4-т мэргэжлийн байгууллага гэж заасанд хамаарах шинжилгээний байгууллага тул ******* аймаг дахь шүүхийн газрын гүйцэтгэгч тухайн байгууллагын шинжээчийг нэр заан томилсон нь хууль дээдлэх зарчмыг зөрчиж, гаргаж ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ төрүүлэх үндэслэл болж байна.
13. Үнэлгээчинд эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэлээр /хэргийн 106-рт/ Хаан-Үнэлгээ ХХК-ийн үнэлгээчин Д.Гантулгад Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 11, 12, 13 дугаар зүйл, тухай хуулийн 43.1, 43.4 дэх заалтыг танилцуулж, Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, 15.27-д тус тус заасны дагуу хариуцлага хүлээлгэхийг сануулсан байна.
Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйл. Шинжээч зориуд худал дүгнэлт гаргах
1.Шинжээч шүүхийн болон мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд, эсхүл Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд үнэн зөв дүгнэлт гаргахаа илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал дүгнэлт гаргасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.
Эндээс харахад Эрүүгийн хуулийн дээрх заалт шүүхийн ажиллагааны үед томилогдсон шинжээчид нэгэн адил үйлчлэх тул гүйцэтгэгч хуулийн энэхүү заалтыг шинжээчид заавал танилцуулж хүлээх хариуцлагыг сануулах ёстой байсан байна. Хуулийн энэхүү заалтыг сануулаагүй нь шинжээч худал дүгнэлт гаргасан тохиолдолд хариуцлага тооцох боломжгүй болох үндэслэл болно.
14. Хариуцагч тал, нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэж тайлбарлан мэтгэлцэж байна. ******* аймаг дахь шүүхийн газрын 2024 оны 12 сарын 24-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг /хэргийн 13-рт/ төлбөр төлөгч А.*******од мөн өдрөө /хэргийн 6-рт/ хүргүүлжээ. Нэхэмжлэгч А.******* ******* аймаг дахь шүүхийн т холбогдуулан 2024 оны 12 сарын 20-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба шүүх уг нэхэмжлэлийг шүүх 2025 оны 01 сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж лэсэн байна.
Нэхэмжлэгч нь 2024 оны 12 сарын 30-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дугтуйг /хэргийн 11-рт/ шүүхэд ирүүлээгүй /хэргийн 6-рт/ боловч ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 сарын 14-ний өдрийн 310/ШЗ2025/00081 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжид /хэргийн 11-12-рт/ нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж дүгнэжээ. Иймд хариуцагч талын нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
15. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл хэрэгт цугларсан баримтаар нотлогдоогүй боловч шүүхийн ажиллагааны явцад гарсан дээрх зөрчлийг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй, эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч А.*******ын эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж лэлээ.
16.Нэхэмжлэгч А.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган лэж байх тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож лэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751, 75******* дүгээр зүйлийн 75*******.1, 75*******.2, 115.2.1, 75*******.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.2.1-д зааснаар ******* аймаг дахь газрын 2024.11.28-ны өдрөөс 2024.12.24-ний өдрийн хооронд явуулсан нэхэмжлэгч ******* овогт ******* ******* /*******/-ын өмчлөлийн ******* аймгийн ******* сумын ******* баг гудамжны ******* байрны ******* тоотод байрлах бүртгэлийн дугаартай 155 м.кв талбайтай 5 өрөө орон сууц, ******* аймгийн ******* сумын ******* баг гудамжны ******* байрны подвалд байрлах бүртгэлийн дугаартай 370 м.кв талбайтай автогражийн үнэлгээ тогтоох ажиллагааг хүчингүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан лэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* аймаг дахь газраас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.*******од олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан лэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн ийг эс зөвшөөрвөл ийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ