Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 312/шш2025/00583

 

 

 

 

 

 

 

 

2025 04 07 312/ШШ2025/00583

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сити Тауэр 2015 тоотод байрлах ******* ******* ******* ХК /регистрийн дугаар *******, утас: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг хөгжил ******* дүгээр байр, ******* тоотод оршин суух ******* овогт /регистрийн дугаар: , утас: /-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2 065 520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ..."******* Кредит ******* ХК нь банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд болно. Манай компаниас хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж, 2020 оны 1 сарын 27-ны өдрийн СIF-11090106 тоот "Цахим зээлийн эрх нээх гэрээ"- г байгуулж, зээлийн гэрээгээр 2020 оны 10 сарын 27-ны өдөр 960000 төгрөгийг сарын 5% хүүтэй, 6 сарын хугацаанд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан байдаг. Гэвч хариуцагч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалт болон Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.2.5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд манай байгууллагаас зээлдэгчийг хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иймд, хариуцагчаас 2020 оны 1 сарын 27-ны өдрийн СIF-11090106 тоот Цахим зээлийн эрх нээх гэрээ-ний үндсэн зээлийн үлдэгдэл 960,000 төгрөг, зээлийн хүү 1,100,020 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 5,500 төгрөг, нийт 2 065 520 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү... гэжээ.

Хариуцагч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:... Миний бие ******* ******* ******* ХК-ийн нэхэмжилж байгаа 2 065 520 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ төлбөрийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр, 21-ний өдрөөс эхлэн сар бүр 200 000 төгрөгөөр төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь хариуцагч Г.т холбогдуулан 2 065 520 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Г. нь нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлбөрийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр, 21-ний өдрөөс эхлэн сар бүр 200 000 төгрөгөөр төлөх тайлбарыг ирүүлсэн байна.

Хариуцагч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргахгүй байх ба хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* ******* ******* ХК-ийн нэхэмжилсэн 2 065 520 төгрөгийг хариуцагч Г. 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр, 21-ний өдрөөс эхлэн сар бүр 200 000 төгрөгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 952 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 23 976 төгрөг, төрийн сангаас 23 976 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ХК олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА