| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2024/04520/И |
| Дугаар | 191/ШШ2025/01978 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/01978
| 2025 03 12 | 191/ШШ2025/0197 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: оршин суух, ******* ******* овогт ******* *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хаягт байрлах, ******* хан ******* ХХК/РД: *******/-д холбогдох,
6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие М.******* нь ******* хан ******* ХХК-тай 2024.02.29-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулан 10,000,000 төгрөг өгсөн. Мөн 2024.04.-нд Lexus hs250h авто машиныг 25 сая төг-д тооцон өгсөн. Гэвч барилгын ажил явагдаагүй тул би гэрээгээ цуцалж өгсөн мөнгө болон машинаа буцааж авсан. Би машиныг хүлээлгэж өгөхөд 177624км байсан. Буцааж авахад 1536км болсон б/сан тул өдөрын хөлс 50,000 төг-өөр тооцож 5,500,000 төг мөн 4 амаржин муутгасан тул 500,000 төг нийт дүн 6,000,000 төг нэхэмжилж байна.
Хүүхдээ явуулж авахуулсан гэсэн. Гэтэл хүүхэд нь шууд хүлээгээд авсан, дараа нь өөрөө ирээд үзэхэд дуу орсон байсан. сард хүүхэд нь хичээлдээ орох болчхоод байргүй байсан учраас гэрээгээ цуцлахаар болсон гэсэн. Төлбөрийг нь цаг тухайд нь хийхээр байсан ч ганц л барилгын суурь тавигдаж байсан учраас болгоомжлоод хийхгүй байсан. гэв.
Хариуцагч ******* хан ******* ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн М.******* нь 2024 оны 02 сарын 29-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ хийж 10,000,000 төгрөг, lexus hs250h маркийн автомашиныг 25,000,000 төгрөгөөр үнэлэн гэрээнд заасны дагуу урьдчилгаа төлбөрт өгсөн болно. Нэхэмжлэгч нь гэрээнд зааснаар 2024 оны 05 сарын 20-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 06 сарын 20-ны өдөр 3,600,000 төгрөг, 2024 оны 07 сарын 20-ны 3,600,000 төгрөг тус тус төлөх байсан ч 3 сарын төлөлтөө огт хийгээгүй тул Орон сууц захиалгын гэрээний 4.3-т зааснаар "Захиалагч төлбөр төлөх хуваарийг 30 ба түүнээс дээш хоног хэтрүүлсэн тул 2024 оны 07 сарын 29-ний өдөр гэрээг цуцлан урьдчилгаа төлбөр 10,000,000 төгрөг болон машиныг хүлээлцэн гэрээг цуцлах акт үйлдэж энэ хугацаанд үүссэн машины элэгдэл хорогдол болгон 600,000 төгрөгийг өгсөн болно. Нэхэмжлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй өөрийнх нь буруутай үйлдлийн улмаас гэрээ цуцалсан тул нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 6,000,000 төгрөгийг төлөхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч талтай хийсэн Орон сууц захиалгын гэрээний 3.2-т зааснаар захиалагч эргэн төлөлтийн хуваарийн дагуу 30 хоногийн хугацаанд төлөлтөө хийгээгүй учраас гэрээгээ цуцалсан. Иймд хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.
Шүүх зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ цуцлах тухай акт,
хариуцагчийн баримтаар гаргасан, 2024 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн дугаартай Орон сууц захиалгын гэрээ, эргэн төлөлтийн хуваарь зэргийг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.******* хариуцагч ******* хан ******* ХХК-д холбогдуулан өдрийн хөлс нийт 5,500,000/таван сая таван зуун мянга/ төгрөг, амаржин муутгасан төлбөр 500,000/таван зуун мянга/ төгрөг, бүгд 6,000,000/зургаан сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч ******* хан ******* ХХК нь өөрийнх нь буруутай үйлдлийн улмаас гэрээ цуцалсан тул 6,000,000 төгрөгийг төлөхгүй гэж маргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2024 оны 4 дүгээр сарын 0-ны өдөр дугаар Орон сууц захиалгын гэрээ байгуулсан болох нь 2024 оны 4 дүгээр сарын 0-ны өдрийн дугаар Орон сууц захиалгын гэрээ-ий хуулбараар тогтоогдож байна.
2024 оны 4 дүгээр сарын 0-ны өдрийн дугаар Орон сууц захиалгын гэрээ-ий 1-ийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар хариуцагч нь 2025 оны 01 дүгээр улиралд багтаан Чингэлтэй дүүрэг, дугаар нутаг дэвсгэрт байрлах , Б , , тоот орон сууцыг барьж улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болгох, нэхэмжлэгч нь орон сууцны нийт үнэ 90,265,000/ерэн сая хоёр зуун жаран таван мянга/ төгрөгөөс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр урьдчилгаа төлбөрт 10,000,000/арван сая/ төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 0-ны өдөр Лексус ЭйчЭс250эйч маркийн тээврийн хэрэгслийг 25,000,000/хорин таван сая/ төгрөгт тооцуулан өгч, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 30,000,000/гучин сая/ төгрөг төлөхөөр, үлдэгдэл төлбөрийг Хавсралт № 1-т заасан хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2024 оны 4 дүгээр сарын 0-ны өдрийн дугаар Орон сууц захиалгын гэрээ-р тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хөлс төлөх, хариуцагч нь орон сууцны барилга барих үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид Гэрээ гэх/-ий шинжтэй байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан.
Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Зохигчид 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Орон сууц захиалгын гэрээ цуцлах тухай акт үйлдсэн болох нь 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ цуцлах тухай акт-р тогтоогдож байна.
2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ цуцлах тухай акт-ын 4-ийн 4.5.1, 4.5.2-т зааснаар Гэрээг захиалагч төлбөрийн хугацааг 30 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсний улмаас захиалагчийн санаачилгаар цуцалсан гэжээ.
Гэрээний 4-ийн 4.3-т захиалагч төлбөр төлөх хуваарийг 30 ба түүнээс дээш хоногоор хэтрүүлсний улмаас гүйцэтгэгч гэрээг дангаар эсхүл захиалагчийн санаачилгаар гэрээг цуцална гэжээ.
Нэхэмжлэгч нь барилгын ажил явагдаагүй гэх үндэслэлээр Гэрээний Хавсралт №1-т заасан хуваарийн дагуу орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөөгүй талаар маргахгүй байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар барилгын ажил явагдаагүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй болно.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно., мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-т Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. гэж заасан.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь Гэрээний үүргээ ноцтой зөрчсөн үндэслэлээр хариуцагчийн санаачилгаар Гэрээг цуцалсан болох нь 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээ цуцлах тухай акт-р тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Гэрээг цуцалж, нэхэмжлэгчид бүгд 6,000,000/зургаан сая/ төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь машиныг хүлээлгэн өгөхөд 177,624 км байсан буцааж авахад 15,36 км байсан, 4/дөрөв/ амортизатор муутгасан гэх тайлбараа баримтаар нотлоогүй болно.
Шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******ын хариуцагч ******* хан ******* ХХК-иас нийт 6,000,000/зургаан сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 11 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.*******ын хариуцагч ******* хан ******* ХХК-иас нийт 6,000,000/зургаан сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ