| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00112И |
| Дугаар | 315/ШШ2025/00112 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 315/ШШ2025/00112
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг Таван-Эрдэнэ төвийн 3 давхарт байрлах ******* ******* корпораци ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р баг, ******* ******* тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 2,686,490.53 (хоёр сая зургаан зуун наян зургаан мянга дөрвөн зуун ерэн төгрөг тавин гурван мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* корпораци ББСБ ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч ******* нь 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр цалингийн зээлийн бүтээгдэхүүнээр 3,000,000 төгрөгийн зээлийг сарын 3.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 101920040 тоот зээлийн гэрээ байгуулж авсан. Дээрх зээлээ төлөлгүй 258 хоног болсон байна. Тус салбарын зүгээс удаа дараа сануулж, зээлийг төлүүлэх талаар тогтмол утсаар холбогдох арга хэмжээг авч байсан ч утсаа авахаа больсон ба гэр бүл холбоо хамаарал бүхий хүмүүс рүү нь хэлж гэрийн хаягаар очсон ч уулзаж чадаагүй.
Иймд зээлийн гэрээний дагуу хариуцагч *******оос үндсэн зээл 2,099,323.47 төгрөг, зээлийн хүү 531,856.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,310.65 төгрөг, нийт 2,686,490.53 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* корпораци ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. ******* ******* корпораци ББСБ ХХК-аас 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 3,000,000 төгрөгийн зээл авсан. Нэхэмжлэлийн шаардлага 2,686,490.53 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Маргаан байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* корпораци ББСБ ХХК нь хариуцагч Э.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 2,686,490.53 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага 2,686,490.53 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,940 төгрөгийн тал хувь 28,970 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 28,970 төгрөгийг хариуцагч *******оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* корпораци ББСБ ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* корпораци ББСБ ХХК-ийн, “зээлийн гэрээний үүрэгт 2,686,490.53 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,940 төгрөгийн тал хувь 28,970 төгрөгийг улсын төсвийн орлогоос, тал хувь 28,970 төгрөгийг хариуцагч *******оос тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* корпораци ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА