| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 315/2025/00074И |
| Дугаар | 315/ШШ2025/00113 |
| Огноо | 2025-04-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 315/ШШ2025/00113
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг ******* хорооллын ******* тоотод оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн ******* сум 4-р баг, ******* ******* 2-2 тоотод оршин суух, утас , овогт холбогдох
“Зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 02-р сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие сайн танина. Тийм учраас 2022 оны 10 сард 10,000,000 төгрөг 5 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор гэрээ байгуулсан. Тэрээр 2022 оны 10 сарын 29-өөс 2023 оны 3 сарын 29 хүртэл гэрээнд заасны дагуу зээлийн хүү төлөгдсөн. Үүнээс хойших хугацаанд гэрээг сунгаагүй, үндсэн зээлсэн мөнгөнөөс нэг ч төгрөг төлөгдөөгүй учраас гэрээний дагуу алданги тооцох эрх үүснэ. Зээлийн гэрээнд зааснаар 10,000,000 төгрөгийн өдрийн алданги 50,000 төгрөг түүнийг төлөгдөөгүй сарын хоногт үржвэл сард 1,500,000 төгрөгийн алданги тооцогдоно.
ээс гэрээний дагуу үндсэн зээл 10,000,000 төгрөг, алдангийг тооцож үзэхэд 23,900,000 төгрөг байгаа боловч хуулийн шаардлагад нийцүүлэн алдангид 5,000,000 төгрөг, үндсэн зээл 10,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь хариуцагч ээс үндсэн зээл 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа алдангийн 5,000,000 төгрөгийг хасаж, 10,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч хүлээн зөвшөөрч сар бүр 500,000 төгрөгөөр нэхэмжлэгч өд төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Б. холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 (арван таван сая) төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч ээс үндсэн зээл 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа алдангийн 5,000,000 төгрөгийг хасаж, 10,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч хүлээн зөвшөөрч сар бүр 500,000 төгрөгөөр нэхэмжлэгч өд төлөхөөр эвлэрсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 232,950 төгрөгийн тал хувь болох 116,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, зохигчид эвлэрсэн үнийн дүн 10,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийн тал хувь буюу 87,475 төгрөгийг хариуцагч ээс гаргуулж, нэхэмжлэгч өд олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч нь хариуцагч ээс үндсэн зээл 10,000,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 15,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа алдангийн 5,000,000 төгрөгийг хасаж, 10,000,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч хүлээн зөвшөөрч сар бүр 500,000 төгрөгөөр нэхэмжлэгч өд төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 341,750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 232,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 232,950 төгрөгийн тал хувь болох 116,475 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид, зохигчид эвлэрсэн үнийн дүн 10,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 174,950 төгрөгийн тал хувь буюу 87,475 төгрөгийг хариуцагч ээс гаргуулж, нэхэмжлэгч өд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА