Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 197/ШШ2025/03523

 

 

 

 

 

 

2025 03 28 197/ШШ2025/03523

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамъян гүний-18/1, *******, ******* тоот хаягт байрлах, ******* ХХК /Регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, ******* гудамж ******* тоот хаягт оршин суух ******* овогт Ад******* Сэ******* /Регистрийн дугаар:/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4,967,805 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,476,896 төгрөг, хүүгийн төлбөр 447,537 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 43,373 төгрөг, нийт 4,967,805 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т зааснаар нэхэмжлэлд дурдсан хаягийн дагуу шуудангаар нэхэмжлэл болон бусад холбогдох баримтыг хүргүүлснийг хариуцагч нь 2025 оны 03 дугаар сарын 17-ны гардан авсан боловч мөн хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй тул уг хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй болжээ. Гэвч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн бодит байдлыг тогтоон шийдвэрлэх учиртай. /хх 29-33, 36-37, 41-42/

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Зохигчид 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зээл, барьцааны гэрээг тус тус байгуулж, уг гэрээнүүдэд нэхэмжлэгч ******* ХХК-ийг төлөөлж, Баянзүрх салбарын харилцааны менежер, хариуцагч А.Сэ******* нар гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд зохигчид тухайн гэрээг байгуулсан, хүчинтөгөлдөр эсэх дээр маргаагүй бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгчээс 5,714,910 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын жилийн 46.80 хувийн хүүтэй /нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн 20 хувь/-ээр хариуцагчид олгож, үүргийн гүйцэтгэлд хөдлөх хөрөнгө болох 6,349,900 төгрөгийн үнэ бүхий гар утсыг барьцаалжээ. /хх 12-16/

 

4.2. Хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 5,714,910 төгрөгийн зээл авснаас өнгөрсөн хугацаанд 1,238,014.97 төгрөгийг төлж, 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 4,476,896 төгрөг, хүүгийн төлбөр 447,537 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 43,373 төгрөг, нийт 4,967,805 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болох нь зээлийн эргэн төлөлтийн график гэх баримтаар тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй. /хх 21/

 

5. Нэхэмжлэгч ******* ХХК нь 64190 кодтой Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй болох нь 000205750 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нэмэлт өөрчлөлтийн бүртгэлээр тогтоогджээ. /хх 7/

 

6. Нэхэмжлэгч нь мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд хөдлөх хөрөнгө барьцаалж мөнгөн хөрөнгө зээлсэн, хариуцагч нь мөнгийг тохирсон хугацаанд, хүүгийн хамт төлөхөөр харилцан тохиролцсон байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

 

6.1. Нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зээлийн гэрээний 3.1.7-т заасны дагуу зээлдэгч буюу хариуцагчийн хүсэлтийг үндэслэн Сайн интернэйшнл ХХК-ийн хаан банк дахь 5210048889 тоот данс руу зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлж, зээлдэгч нь уг компаниас 6,349,900 төгрөгийн үнэ бүхий гар утсыг 2023 оны 11 дүгээр сарын 06-ны хүлээн авсан байх тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж дүгнэв. /хх 12,17-18/

 

6.2. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-т Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох мөнгөн зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна. гэж заасан.

 

Зохигчдын хооронд 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр байгуулагдсан зээл, барьцааны гэрээд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан нөхцөлийг тусгасан, гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн гэрээнд гарын үсгээ зурсан байх ба зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй, талууд энэ талаар маргаагүй тул зээлийн гэрээний 5.1.6-т Зээлдэгч зээлийн гэрээний үүрэг зөрчсөн бол зээлийн гэрээг цуцалж, хугацаанаас өмнө зээлийн гэрээний үүрэг хохирлыг төлүүлэх эрхтэй. зааснаар нэхэмжлэгч нь зээлийн төлбөр 4,476,896 төгрөг, хүүгийн төлбөр 447,537 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 43,373 төгрөг, нийт 4,967,805 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагч А.Сэ*******гээс 4,967,805 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

7. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,435 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Сэ*******гээс 4,967,805 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 94,435 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.7-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.АЗБАЯР