| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалсайханы Азбаяр |
| Хэргийн индекс | 184/2024/10533/И |
| Дугаар | 197/ШШ2025/03522 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 197/ШШ2025/03522
2025 03 28 197/ШШ2025/03522
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороо, Стадион оргил, Махатма ганди хороолол, Богд Жавзандамба гудамж-33, Эл Эс плаза барилга, 9 давхар, ******* тоот хаягт байрлах, ******* ХХК /Регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 2 дугаар хороо, орбит ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух Алаг адуун овогт Мө******* Бя******* /Регистрийн дугаар:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 5,897,609.47 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бат-Эрдэнэ, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 5,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 863,013.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4,596.27 төгрөг, нэхэмжлэл гаргахтай холбогдсон зардал 30,000 төгрөг, нийт 5,897,609.47 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т зааснаар нэхэмжлэлд дурдсан хаягийн дагуу шуудангаар нэхэмжлэл болон бусад холбогдох баримтыг хүргүүлснийг хариуцагч нь 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гардан авсан боловч мөн хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй тул уг хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй болжээ. Гэвч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн бодит байдлыг тогтоон шийдвэрлэх учиртай. /хх 33,36,37/
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Зохигчид 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ******* дугаартай, Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ байгуулж, гэрээнд нэхэмжлэгч ******* ХХК-ийг төлөөлж, харилцаны менежер С.Анар, хариуцагч М.Бя******* нар гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд зохигчид тухайн гэрээг байгуулсан, хүчинтөгөлдөр эсэх дээр маргаагүй. /хх 11-13/
Хариуцагч уг Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээний 3.1, 3.2 дахь заалтыг үндэслэн аппликэйшнээр дамжуулан зээл авах боломжит хэмжээг тогтоолгох, тогтсон хэмжээнд зээл авах хүсэлт гаргах, зээлийн гэрээг байгуулах, зээл авах, зээлээ төлөх зэрэг үйлдлүүдийг цахим сувгаар хийх эрхийнхээ хүрээнд 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тоот цахим зээлийн гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 3.75 хувийн хүүтэй авахаар харилцан тохиролцжээ. /14-16/
4.2. Хариуцагч нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийн зээл авснаас хойш огт төлөлтгүй хийгээгүй, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 863,013.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4,596.27 нийт 5,867,609.47 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болох нь зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга гэх баримтаар тогтоогдож байгаа бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй. /хх 24/
5. Нэхэмжлэгч ******* ХХК нь Банк бус санхүүгийн болон зээл олгох үйл ажиллагаа явуулах эрхтэй болох нь 000306313 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, ТЗ*******1/683 дугаартай Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тус тус тогтоогджээ. /хх 17-18/
6. Зохигчид 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр тоот цахим зээлийн гэрээ байгуулж, уг гэрээг үндэслэн зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 5,000,000 төгрөгийг зээлдэгчид олгосон, зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. зааснаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.
6.1. Дээрх гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг ба гэрээний дагуу 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 5,000,000 төгрөгийн зээлийг хариуцагч М.Бя*******гийн Хас банк дахь данс руу шилжүүлсэн болох нь шилжүүлгийн мэдээлэл гэх баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж дүгнэв. /хх 21/
6.2. Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно., 452.2 дахь хэсэгт Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагчаас зээлийн үлдэгдэл 5,000,000 төгрөг, хүүгийн төлбөр 863,013.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4,596.27 нийт 5,867,609.47 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй.
7. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагч зээлийн гэрээнд заасан үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч шүүхэд хандан шийдвэрлүүлэхтэй холбоотой учирсан хохирлоо шаардах эрхтэй боловч 30,000 төгрөгийн хохирол учирсан гэх шаардлагаа баримтаар нотолсонгүй.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, *******7 дугаар зүйлийн *******7.2-т зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах, нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч нотариатчийн төлбөрийг банкны дансаар шилжүүлсэн гэж тайлбарласан боловч төлбөрийн баримт гэх баримтаас өөр баримт шүүхэд ирүүлээгүй, тайлбараа баримтаар нотлоогүй тул хохирол гэх 30,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иймд хариуцагч М.Бя*******гээс 5,867,609.47 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******9,311.75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******8,832 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан хариуцагч М.Бя*******гээс 5,867,609.47 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******9,311.75 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******8,832 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.7-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.АЗБАЯР