Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 197/ШШ2025/03519

 

 

 

 

 

 

2025 03 28 197/ШШ2025/03519

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, ******* хаягт байрлах, ******* ХК /Регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух Бу******* Өн******* /Регистрийн дугаар:*******/-д холбогдох,

 

5,199,192 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранбаатар, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Уянга нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Хас банк ХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4,921,000 төгрөг, хүү 278,192 төгрөг, нийт 5,199,192 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 753 дугаар зүйлийн 753.2-т зааснаар нэхэмжлэлд дурдсан хаягийн дагуу шуудангаар нэхэмжлэл болон бусад холбогдох баримтыг хүргүүлснийг хариуцагч нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гардан авсан боловч мөн хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй тул уг хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно. гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй болжээ. /хх 23, 27/

4. Нэхэмжлэгч Хас банк ХК нь арилжааны банкны үйл ажиллагаа явуулах эрхтэй болох нь нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн 000289255 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар баримтаар нотлогдсон байна. /хх 10/

5. Зохигчид 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 20101*******458 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 4,921,000 төгрөгийг 30 сарын хугацаатай жилийн 20.4 хувийн хүүтэй олгохоор тохиролцож, мөн өдөр хариуцагч буюу зээлдэгчийн хас банк дахь 20101*******458 дугаартай зээлийн дансруу 4,921,000 төгрөгийг олгосон болох нь зээлийн гэрээ, зээлийн дансны хуулгаар тогтоогдсон. /хх 12-15/

5.1. Иймд зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж үзэх бөгөөд мөн хуулийн 451.2-т зааснаар талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь хуульд заасан бичгээр хийх шаардлагыг хангасан байна. /хх 12-*******/

5.2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

5.3. Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, дансны хуулга, зээлийн хүүгийн тооцоолол зэрэг баримтыг ирүүлсэн бөгөөд уг баримтаас үзвэл хариуцагч буюу зээлдэгч нь 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 4,921,000 төгрөгийн зээлийг хүлээн авснаас хойш 5,095 төгрөгийг төлж, үндсэн зээлийн төлбөр 4,921,000 төгрөг, хүү 278,192 төгрөг нийт 5,199,192 төгрөг төлөөгүй, талуудын хооронд байгуулсан 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 20101*******458 дугаартай зээлийн гэрээний 2.1, 2.2-т заасан үүргээ зөрчсөн тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч 5,199,192 төгрөгийг шаардах эрхтэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 755 дугаар зүйлийн 755.4-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийг гардан авснаас хойш 5 хүртэл хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч хариу тайлбар ирүүлээгүй.

6.1. Хариуцагч нь хэргийн материал танилцах, шүүх хуралдаанд оролцох, зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, нотлох баримтаа ирүүлэх үүрэг, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрсөн буюу хүүгийн тооцооллын талаар маргаагүй гэж үзэх үндэслэлтэй.

7. Иймд хариуцагч Б.Өн*******аас 5,199,192 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Хас банк ХК-д олгохоор шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

8. Хариуцагчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,*******8 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 98,*******8 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох уг хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг үндэслэн хариуцагч Б.Өн*******аас 5,199,192 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХКолгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98,*******8 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 98,*******8 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.7-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.АЗБАЯР