Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 197/ШШ2025/03232

 

 

 

 

 

 

2025 03 26 197/ШШ2025/03232

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ******* дугаар хороо, *******, ******* давхарт байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 32Б байр, ******* тоотод оршин суух, Чо******* Ою******* /РД:*******/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 788,759.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч.Ою******* нь манай Есөн шижир инвест ББСБ ХХК -тай 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан ахуйн хэрэглээний бараа худалдан авахтай холбогдуулан 1,599,900 төгрөгийг сарын 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Ч.Ою******* нь зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Ч.Ою*******гээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй, хаана оршин сууж байгаа нь тогтоогдохгүй байсан зээлийн гэрээний хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргатал хэрэгсэхгүй болсон тул цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулан оршин суугаа хаягийг олж тогтоосон тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 453,1 дэх хэсэг, Зээлийн гэрээний 3.2, 3.4.4, 3.4.5 дахь хэсгийг тус тус үндэслэн зээлдэгч Ч.Ою*******гээс үндсэн зээл 1,599,900 төгрөгөөс 1,124,836.55 төгрөг төлж, үлдэгдэл 475,063.45 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 26-аас 2025 оны 02 дугаар сарын 20-ныг хүртэл *******05 хоногийн үндсэн хүү 980,420.14 төгрөгөөс 777,496.06 төгрөгийг төлж, үлдэгдэл 202,924.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 40,571.78 төгрөг, нийт зээлийн гэрээний үүргийн биелэлт 718,559.31 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн хариуцагчийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааны зардалд 70,200 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжинд 23,500 төгрөгийг манай компани урьдчилан төлсөн тул хуульд заасны дагуу хуваарилж өгнө үү.. гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Есөн шижир инвест ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ч.Ою*******д холбогдох 788,759.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Уг төлбөрийг 2025 оны 04 сарын 21-ний өдөр 188,759.31 төгрөг, 2025 оны 05 сарын 21-ний өдөр 120,000 төгрөг, 2025 оны 06 сарын 21-ний өдөр 120,000 төгрөг, 2025 оны 07 сарын 21-ний өдөр 120,000 төгрөг, 2025 оны 08 сарын 21-ний өдөр 120,000 төгрөг, 2025 оны 09 сарын 21-ний өдөр 120,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК нь хариуцагч Ч.Ою*******д холбогдуулан 788,759.31 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Ч.Ою******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 788,759.31 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 сарын 21-ний өдөр 188,759.31 төгрөг, 2025 оны 05 сарын 21-ний өдөр 120,000 төгрөг, 2025 оны 06 сарын 21-ний өдөр 120,000 төгрөг, 2025 оны 07 сарын 21-ний өдөр 120,000 төгрөг, 2025 оны 08 сарын 21-ний өдөр 120,000 төгрөг, 2025 оны 09 сарын 21-ний өдөр 120,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Ч.Ою******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 788,759.31 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 835,526.27 төгрөг, 2025 оны 04 сарын 21-ний өдөр 188,759.31 төгрөг, 2025 оны 05 сарын 21-ний өдөр 120,000 төгрөг, 2025 оны 06 сарын 21-ний өдөр 120,000 төгрөг, 2025 оны 07 сарын 21-ний өдөр 120,000 төгрөг, 2025 оны 08 сарын 21-ний өдөр 120,000 төгрөг, 2025 оны 09 сарын 21-ний өдөр 120,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,500 төгрөгөөс 11,750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 11,750 төгрөг, улсын төсвийн данснаас 11,750 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Есөн шижир инвест ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Ч.Ою******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР