Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 197/ШШ2025/03231

 

 

 

 

 

 

2025 03 26 197/ШШ2025/03231

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, *******, ******* байранд байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 10 дугаар хороо, Зүүн баян уул ******* тоотод оршин суух, Да******* Ам******* /РД:*******/-д холбогдох,

 

541,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч: Даариймаа овогтой Ам******* нь манай компани 2023 оны 04-р сарын 15-ны өдөр ******* үйлчилгээний тоот хэрэглэгчийн гэрээ байгуулсан. Бид уг гэрээнд ,, болох ТВ, сүлжээ хүлээн авагч 459,000 төгрөгний төхөөрөмжийг дагалдуулан өгсөн. Энэхүү гэрээгээр ******* ХХК нь интернет, телевиз болон камер харах багцалсан үйлчилгээг үзүүлэх үүргийн дагуу үйлчилгээгээг хэрэглэгчид зохих ёсоор хүргэж ирсэн. Хэрэглэгч нь гэрээний 4.4-ийн дагуу үйлчилгээний төлбөрийг сар бүрийн 05-аас 20-ны хооронд нэмэлт үйлчилгээний төлбөрийн хамт төлөх үүргийг хүлээсэн боловч 5 сарын хугацаанд дараах төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Үүнд: 2025 оны 02-р сарын 14-ний байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна. 2024 оны 09,10-р сарын төлбөр 80,000 төгрөг Төхөөрөмжийн төлбөр: 459,000 төгрөг Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой гарсан зардал 2,500 төгрөг, иймд хариуцагч: Даариймаа овогтой Ам*******аас нийт 541,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Даариймаа овогтой Ам******* би ******* ХХК-ийн 541,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. ******* ХХК-ийн нэхэмжилсэн 541,500 төгрөгийг 6 сарын дотор төлж барагдуулна. 2025 оны 04 сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны дотор 100,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны 100,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 41,500 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Д.Ам*******т холбогдуулан 541,500 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч Д.Ам******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 541,500 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны дотор 100,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны 100,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 41,500 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Д.Ам******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 541,500 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 04 сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 05 сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 06 сарын 30-ны дотор 100,000 төгрөг, 2025 оны 07 сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2025 оны 08 сарын 30-ны 100,000 төгрөг, 2025 оны 09 сарын 30-ны өдөр 41,500 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,895 төгрөгөөс 8,447.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 8,447.5 төгрөг, улсын төсвийн данснаас 8,447.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Ам******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР