Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 197/ШШ2025/03663

 

 

 

 

 

 

2025 04 01 197/ШШ2025/03663

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Д.Сүхбаатарын талбай-5, Ш/х-22, 15160 ******* байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 2-р байр, ******* тоотод оршин суух, Ою******* Ба******* /РД:*******/-т холбогдох,

 

8,488,685.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Оюунбилэг овогтой Ба******* нь *******тай цахимаар ******* тоот Дижитал зээлийн гэрээ" байгуулж, 2024 оны 04 сарын 23-ний өдөр ******* тоот зээлийн данс үүсгэн 10,000,000.00 (арван сая төгрөг) -н зээлийг жилийн 21 (хорин нэг) хувийн хүүтэй, 10 (Арав) сарын хугацаатайгаар авч ашигласан. Зээлдэгч Оюунбилэг овогтой Ба******* нь ******* тоот зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй болно. 2025 оны 03 сарын 04-ний өдрийн байдлаар 99 хоног хугацаа хэтрүүлэн, нийт 8,488,685.78 төгрөгийн өр үүсгэж банкыг хохироож байна. Иймд зээлдэгч Оюунбилэг овогтой Ба*******оос *******тай байгуулсан ******* тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 8,488,685.78 (найман сая дөрвөн зуун наян найман мянга зургаан зуун наян таван төгрөг далан найман мөнгө) төгрөгийг гаргуулж *******анд олгуулж өгнө үү. гэжээ.

 

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Миний бие Оюунбилэг овогтой Ба******* нь нэхэмжлэгч ******* ХК-ийн 8,488,685.78 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 2025 оны 4 сард 500,000 төгрөг, 2025 оны 05 сард 600,000 төгрөг, 2025 оны 6 сард 1,847,171.44 төгрөг, 2025 оны 7 сард 1,847,170.44 төгрөг, 2025 оны 8 сард 1,847,170.42 төгрөг, 2025 оны 9 сард 1,847,171.48 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч О.Ба*******т холбогдуулан 8,488,685.78 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхэд бичгээр хийсэн эвлэрлийн гэрээг ирүүлжээ. Эвлэрлийн гэрээний агуулгаас үзэхэд хариуцагч О.Ба******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,488,685.78 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 4 сард 500,000 төгрөг, 2025 оны 05 сард 600,000 төгрөг, 2025 оны 6 сард 1,847,171.44 төгрөг, 2025 оны 7 сард 1,847,170.44 төгрөг, 2025 оны 8 сард 1,847,170.42 төгрөг, 2025 оны 9 сард 1,847,171.48 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрсэн байна.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нар дээрх байдлаар эвлэрсэн нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүхээс талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсгүүдэд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч О.Ба******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 8,488,685.78 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2025 оны 4 сард 500,000 төгрөг, 2025 оны 05 сард 600,000 төгрөг, 2025 оны 6 сард 1,847,171.44 төгрөг, 2025 оны 7 сард 1,847,170.44 төгрөг, 2025 оны 8 сард 1,847,170.42 төгрөг, 2025 оны 9 сард 1,847,171.48 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150,770 төгрөгөөс 75,385 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 75,385 төгрөг, улсын төсвийн данснаас 75,385 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч О.Ба******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, эвлэрсэн асуудлын хүрээнд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР