Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 197/ШШ2025/03241

 

 

 

 

 

 

2025 03 26 *******7/ШШ2025/03241

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, ******* тоотод байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Бүлгийн 2 гудамж, ******* тоотод оршин суух, Мө******* Мө******* /РД:*******/-д холбогдох,

 

1,263,812.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Мө******* Мө******* нь *******тай 2021 оны 11-р сарын 04-ний ******* Цалингийн зээлийн гэрээ, Цалингийн зээлийн нэмэлт гэрээ, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны нэмэлт гэрээ"-г байгуулан 9,000,000.00 төгрөгийг сарын 1.50 хувийн хүүтэй, үндсэн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар зээлэн авсан болно. Талуудын хооронд байгуулагдсан ******* "Цалингийн зээлийн гэрээ"-г дагуу хариуцагчаас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардалд нийт 1,263,812.81 (нэг сая хоёр зуун жаран гурван мянга найман зуун арван хоёр төгрөг наян нэгэн мөнгө) төгрөгийг гаргуулж, *******инд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү3 гэжээ.

 

Хариуцагч М.Мө******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Мөнхжаргал овогтой Мө******* нь ******* ХК-ийн нэхэмжилсэн 1,263,812.81 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025 оны 04 сарын 25-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулах болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХК нь, М.Мө*******д холбогдуулан 1,263,812.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.Мө******* нь нэхэмжлэгч ******* ХК-ийн 1,263,812.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХК-ийн 1,263,812.81 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Мө******* бүхэлд нь төлөхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч М.Мө*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 17,440.755 төгрөг, улсын орлогоос 17,440.755 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХКолгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 34,881.51 төгрөгөөс үлдэх 17,440.755 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч М.Мө******* нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР