Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 197/ШШ2025/03849

 

 

 

 

 

 

2025 04 04 197/ШШ2025/03849

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргиийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Азбаяр би,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Ш/х 20А, ******* тоот хаягт байрлах, Хасбанк ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо, нуур 23 гудамж, ******* тоотод оршин суух, Эр******* Эн******* /РД:*******/,

Хариуцагч: Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 7 дугаар хороо, Бадрал 10 гудамж, ******* тоотод оршин суух, Эр******* Чи******* /РД:/ нарт холбогдох,

373,197 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бидний зүгээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг шаардсан боловч үр дүнгүй байгаа тул хариуцагчаас зээлийн гэрээг цуцалж зээлийн гэрээний үүрэгт нийт 373,197 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хасбанк ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Эн*******, Э.Чи******* нарт холбогдох 373,197 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан тул гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хасбанк ХК нь хариуцагч Э.Эн*******, Э.Чи******* нарт холбогдуулан, 373,197 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Эн*******, Э.Чи******* нар нь 373,197 төгрөгийг төлж биелүүлснээр нэхэмжлэгч Хасбанк ХК нь хариуцагч Э.Эн*******, Э.Чи******* нараас 373,197 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, 373,197 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 11,846 төгрөгийн тал хувь болох 5,923 төгрөгийг хариуцагч Э.Эн*******, Э.Чи******* нараас, тал хувь болох 5,923 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Хасбанк ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,846 төгрөгөөс үлдэх 5,923 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хасбанк ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Эн*******, Э.Чи******* нарт холбогдох, 373,197 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч Э.Эн*******, Э.Чи******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 5,923 төгрөг, улсын орлогоос 5,923 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хасбанк ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,846 төгрөгөөс үлдэх 5,923 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Ж.АЗБАЯР