Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 111/ШШ2023/0182

 

Хариуцагч гомдлын шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******н дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч *******д холбогдох 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн *******8 дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Захиргааны хэргийн шүүхэд Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх ******* дүгнэлт хүргүүлсэн байна. Уг дүгнэлтэд Өлзийт сумын Нарийн голын Намын даваа гэх газарт 2 тарвага тээвэрлэж явсан иргэн *******д зөрчлийн хуулиар арга хэмжээ авсан шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулахаар дүгнэлт гомдол гаргасан байна.

Прокурорын гаргасан дүгнэлт, гомдлыг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******гээс Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч *******д холбогдуулан 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн *******8 дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах шаардлага бүхий гомдол гаргажээ.

Хариуцагч ******* өөрийн үйлдсэн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн *******8 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор *******н дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагч *******д холбогдох 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн *******8 дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 

 ШҮҮГЧ                           Ч.ОЮУНСАЙХАН