Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 21

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя" НҮ-ТББ-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Гантөмөр, Жаргалант сумын Засаг дарга Д.Сайнбилэг, Жаргалант сумын Хөндлөн булаг 3 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын дарга М.Нарантогтох нарт холбогдох “Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хөндлөн булаг 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 04, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 7 дугаар тогтоол, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 20, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2/09 дүгээр тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох, энэ тогтоолуудад үндэслэн Сумын Засаг дарга /Д.Сайнбилэг/-ын байгуулсан хууль бус нөхөн сэргээлтийн гэрээнүүдийг хүчингүй болгох захиргааны акт гаргахыг Сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр захиргааны хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, хариуцагч нар шүухэд ирүулсэн эвлэрлийн гэрээндээ: “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя” НҮ-ТББ-ын нэхэмжлэлтэй, Жаргалант сумын Засаг дарга Д.Сайнбилэг, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Гантөмөр, 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга М.Нарантогтох нарт тус тус холбогдох 111/2016/0007/3 индекстэй захиргааны хэрэгт хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар харилцан тохиролцож гэрээ байгуулж байна.

Нэхэмжлэгч А.Энхтөр, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболд нарын хүлээх үүрэг:

Дахин энэ асуудлаар нэхэмжлэл гаргахгүй.

Хариуцагч Жаргалант сумын Засаг дарга Д.Сайнбилэг болон 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн хурлын дарга М.Нарантогтох нарын хүлээх үүрэг:

Жаргалант сумын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулах уул, уурхайн нөхөн сэргээлтийн гэрээг байгуулах, тогтоол гаргахдаа хууль, тогтоомжид нийцүүлэн ажиллана.

Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Гантөмөрийн хүлээх

үүрэг:

Маргаан бүхий Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 20 дугаар тогтоол, Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2/09 дүгээр тогтоолуудтай холбоотой хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий албан бичгийг шүүхэд хүргүүлэх.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя" НҮ-ТББ-аас, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Гантөмөр, Жаргалант сумын Засаг дарга Д.Сайнбилэг, Жаргалант сумын Хөндлөн булаг 3 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын дарга М.Нарантогтох нарт холбогдуулан “Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хөндлөн булаг 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 04, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 7 дугаар тогтоол, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 20 дугаар тогтоолуудыг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, мөн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2/09 дугаар тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох, энэ тогтоолуудад үндэслэн Сумын Засаг дарга /Д.Сайнбилэг/-ын байгуулсан хууль бус нөхөн сэргээлтийн гэрээнүүдийг хүчингүй болгох захиргааны акт гаргахыг Сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжпэлийг анх гаргажээ.

Нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар өөрт олгогдсон эрхийнхээ дагуу нэхэмжпэлийн шаардлагыг өөрчилж, “Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хөндлөн булаг 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 04, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 7 дугаар тогтоол, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 20, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 2/09 дүгээр тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох, энэ тогтоолуудад үндэслэн Сумын Засаг дарга /Д.СайнбилэгЛын байгуулсан хууль бус нөхөн сэргээлтийн гэрээнүүдийг хүчингүй болгох захиргааны акт гаргахыг Сумын Засаг даргад даалгах” шаардлагын хүрээнд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжпэлийн шаардлагыг өөрчлөх, нэхэмжпэлийг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68 дугаар зүйлийн 68.2-т “Нэхэмжпэгч, хариуцагч нар нь эвлэрсэн тохиролцоогоо бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурсан байна.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч “Байдраг нутаг усаа хайрлан хамгаалъя" НҮ-ТББ-ын тэргүүн А.Энхтөр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболд, хариуцагч Баянхонгор аймгийн Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Гантөмөр, Жаргалант сумын Засаг дарга Д.Сайнбилэг, Жаргалант сумын Хөндлөн булаг 3 дугаар багийн Иргэдийн нийтийн хурлын дарга М.Нарантогтох нар харилцан буулт хийж, эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжпэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, “Баянхонгор аймгийн Жаргалант сумын Хөндлөн булаг 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2015 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 04, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 7 дугаар тогтоол, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 20, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2015 оны 7 дугаар сарын 04- ний өдрийн 2/09 дүгээр тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох, энэ тогтоолуудад үндэслэн Сумын Засаг дарга /Д.Сайнбилэг/-ын байгуулсан хууль бус нөхөн сэргээлтийн гэрээнүүдийг хүчингүй болгох захиргааны акт гаргахыг Сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН