| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/05240/И |
| Дугаар | 191/ШШ2025/00632 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/00632
2025 01 27 191/ШШ2025/00632
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* *******, Их Монгол Улс гудамж, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, *******ийн *******ын /РД: / нэхэмжлэлтэй,
Хариуцагч: дүүрэг, хороо, хотхон, байр, тоот хаягт оршин суух, *******ын т /РД: / холбогдох
******* дүүрэг, ******* хороо, ******* ******* *******, Их Монгол Улс гудамж, ******* байр, ******* тоот, 55.04 м.кв, 2 өрөө улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
И.******* нь ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* *******, Их Монгол Улс гудамж, ******* байр, ******* тоот, 55.04 м.кв, 2 өрөө улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, орон сууцыг ХХК-иас 192,400,000 төгрөгөөр 2021 оны 03 сарын 29-ний өдөр Голомт банкны орон сууцны зээлээр худалдан авсан.
Ийнхүү худалдан авахдаа өөрийн өмчлөлийн дүүргийн хороо, байрны тоот хаягт байрлах хуучнаар 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаа 60,000,000 төгрөгөөр худалдан дээрхи байрны урьдчилгааг төлсөн.
Уг 60,000,000 төгрөгийг 2021 оны 02 сарын 10-ны өдөр охин ийн Хаан банк дахь тоот дансанд шилжүүлэн урьдчилгаа төлбөрийг төлсөн.
И.*******, түүний эхнэр н. нар уг байрандаа амьдардаг бөгөөд зээлийн гэрээг түүний охин Б. байгуулсан боловч зээлийг И.******* төлдөг.
Орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээн дээр нэр бүртгэгдээгүй, албан ёсны хаягийн бүртгэлгүйн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авах зэрэгт хүндрэлтэй байна. Иймд И.*******ыг дээр дурдсан орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:
И.*******ын нэхэмжлэлтэй т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг гардаж аваад дараах хариу тайлбар хүргүүлж байна. ******* дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоот хаягт байрлах, 55.04 м.кв, 2 өрөө орон сууцыг манай аав болох ******* нь дүүрэг дэх хороо, 37- тоот хаягт байрлах насаараа амьдарсан байраа 60,000,000 төгрөгөөр худалдаж хотын байраа урьдчилгаанд өгсөн нь үнэн.
Өндөр насны тэтгэвэрт байдаг учир зээлийн шаардлага хангахгүй тул охин нь аавдаа туслах зорилгоор зээлийн шаардлага хангасан учир өөрийн нэр дээр банкны зээлэнд хамрагдан тухайн орон сууцыг авч өгсөн. Зээлийн гэрээ хийгдсэнээс хойш үндсэн төлбөр болон зээлийн хүүний төлөлтийг сар бүр аав маань төлдөг нь үнэн. Зээлж төлж дууссаны дараа байрны өмчлөх эрхийг аав руу шилжүүлэхэд татгалзах зүйлгүй.
Тус байрны хууль ёсны өмчлөгч нь аав *******ийн ******* болохыг хүлээн зөвшөөрч байна. Ээж н. сард 1,000,000 төгрөгийн, аав И.******* сард 1,200,000 төгрөгийн тэтгэвэр авдаг ба мөн сургуульд багшилдаг гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч И.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл,
И.*******ын т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүхийн харьяалал зөрчсөн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 05-ны өдрийн 7910 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар,
дүүрэг, хороо, байр, тоотын 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдагч И.*******ыг төлөөлж Т. нь худалдан авагч Н.т 60,000,000 төгрөгөөр худалдсан худалдах, худалдан авах гэрээ, И.*******аас Т.д олгосон орон сууц захиран зарцуулах итгэмжлэл, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, өмчлөх эрх шилжүүлэх хүсэлт, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан татвар төлсөн баримт,
ийн Голомт банктай 2021 оны 03 сарын 29-ний өдөр байгуулсан орон сууцны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, орон сууцны үнэ 192,640,000 төгрөг төлсөн баримт,
Э.гийн Хаан банк дахь тоот дансны хуулга, И.*******ын Төрийн банк дахь тоот дансны хуулга, ийн Хаан банк дахь тоот дансны хуулга, Э., нарын Хаан банк дахь тоот дансны хуулга, ийн Хаан банк дахь тоот дансны хуулга,
******* дүүрэг, ******* хороо, ******* байр, ******* тоот орон сууцны ашиглалтын зардал төлсөнтэй холбоотой баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч нь итгэмжлэл болон хариу тайлбараа баримтаар ирүүлсэн байна.
2024 оны 07 сарын 22-ны өдрийн 19049 дугаар шүүгчийн захирамжаар ******* дүүргийн бүртгэлийн хэлтсээс ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* *******, Их Монгол Улс гудамж, ******* байр, ******* тоот, 55.04 м.кв, 2 өрөө улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хэний өмчлөлд бүртгэлтэй байгаа болох, уг хөрөнгөд үүрэг ногдуулсан барьцаа бүртгэлтэй эсэх талаарх,
Голомт банк ХК-иас ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* *******, Их Монгол Улс гудамж, ******* байр, ******* тоот, 55.04 м.кв, 2 өрөө улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан эсэх талаар баримтыг тус тус нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэсний дагуу баримтуудыг ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *******ийн ******* нь хариуцаг *******ын т холбогдуулан ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* *******, Их Монгол Улс гудамж, ******* байр, ******* тоот, 55.04 м.кв, 2 өрөө улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
дүүрэг, хороо, байр, тоотын 29 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгч И.******* нь өөрийн өмчлөлийн орон сууцыг захиран зарцуулах итгэмжлэлийг Т.д 2021 оны 01 сарын 29-ний өдөр 1 жилийн хугацаа олгосон ба Т. нь Н.тэй 2021 оны 02 сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан тухайн орон сууцыг 60,000,000 төгрөгөөр худалдсан нь итгэмжлэл, худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар болон талуудын тайлбараар тогтоогдлоо.
Н. нь 2021 оны 02 сарын 05-ны өдөр орон сууцны үнэ 60,000,000 төгрөгийг И.*******ын Төрийн банк дахь тоот дансанд шилжүүлсэн ба тэрээр уг мөнгийг охин ийн Хаан банк дахь дансанд шилжүүлсэн гэж тайлбарлан баримтуудыг ирүүлсэн байна.
/ХХ-ийн 5-11, 18-27 дугаар тал/
******* дүүрэг, ******* хороо, ******* ******* *******, Их Монгол Улс гудамж, ******* байр, ******* тоот, 55.04 м.кв, 2 өрөө бүхий орон сууцыг нь ХХК-тай 2021 оны 02 сарын 10-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан 192,640,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон гэх ба тэрээр 60,000,000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг төлсөн гэжээ.
ХХК нь 2021 оны 03 сарын 15-ны өдөр ******* дүүргийн бүртгэлийн хэлтэст ... ******* байрны *******/7А тоотыг ******* дугаартай болгож залруулсан. 55.04 м.кв 2 өрөө орон сууц худалдаж авсан *******ын нь ... төлбөр тооцоо болох 60,000,000 төгрөгийг бэлэн төлж, 132,640,000 төгрөгийн Голомт банкны зээлийн шийдвэртэй тул бүртгэж гэрчилгээ гаргаж өгнө үү гэх албан бичгийг хүргүүлсэн байна.
******* дүүрэг, ******* хороо, ******* ******* *******, Их Монгол Улс гудамж, ******* байр, ******* тоот, 55.04 м.кв, 2 өрөө орон сууц *******ын ийн өмчлөлд 2021 оны 03 сарын 24-ний өдөр бүртгэгдсэн бөгөөд тэрээр Голомт банктай 2021 оны 03 сарын 29-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулан орон сууцны үлдэх төлбөр 132,640,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 12 хувийн хүүтэй зээлэн авсан ба мөн өдөр нь ипотекийн гэрээ байгуулан тухайн орон сууцыг барьцаалсан нь талуудын тайлбар болон орон сууцны зээлийн гэрээ, ипотекийн гэрээгээр тогтоогдлоо.
/ХХ-ийн 54-80 дугаар тал/
Хариуцагч нь Аав И.******* өндөр насны тэтгэвэрт байдаг, зээлийн шаардлага хангахгүй тул аавд туслах зорилгоор өөрийн нэр дээр зээлэнд хамрагдан тухайн орон сууцыг авч өгсөн. Аав орон сууцандаа амьдардаг ба зээлийн төлбөр болон орон сууцны ашиглалтын зардлаа төлдөг. ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* *******, Их Монгол Улс гудамж, ******* байр, ******* тоот, 55.04 м.кв, 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь И.******* болохыг хүлээн зөвшөөрч байна хэмээн тайлбар гаргасан.
/ХХ-ийн 18-36 дугаар тал/
Хариуцагчийн тайлбартай холбоотой тус шүүхийн шүүгчийн 2024 оны 07 сарын 22-ны өдрийн 19049 дугаар шүүгчийн захирамжаар ******* дүүргийн бүртгэлийн хэлтсээс ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* *******, Их Монгол Улс гудамж, ******* байр, ******* тоот, 55.04 м.кв, 2 өрөө улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хэний өмчлөлд бүртгэлтэй байгаа болох, уг хөрөнгөд үүрэг ногдуулсан барьцаа бүртгэлтэй эсэх талаарх,
Голомт банк ХК-иас ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* *******, Их Монгол Улс гудамж, ******* байр, ******* тоот, 55.04 м.кв, 2 өрөө улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан эсэх талаарх баримтуудыг тус тус гаргуулсан байна.
Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Хуульд өөрөөр заагаагүй бол төр, аймаг, сум, нийслэл, дүүрэг, иргэн болон хуулийн этгээд өмчлөгч байна гэж заажээ.
Дээр дурдсан байдлуудаас дүгнэж үзэхэд *******ийн *******ыг ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* *******, Их Монгол Улс гудамж, ******* байр, ******* тоот, 55.04 м.кв, 2 өрөө улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно, 160 дугаар зүйлийн 160.1-т Дараахь тохиолдолд барьцааны эрх дуусгавар болно, 160.1.1-т барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон, 165 дугаар зүйлийн 165.1-т Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж тус тус заасан бөгөөд нэхэмжлэгч И.*******ыг ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* *******, Их Монгол Улс гудамж, ******* байр, ******* тоот, 55.04 м.кв, 2 өрөө улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, орон сууцны өмчлөгчөөр тогтоосон нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай барьцаалагч Голомт банкны шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн *******ыг ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* *******, Их Монгол Улс гудамж, ******* байр, ******* тоот, 55.04 м.кв, 2 өрөө улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлйн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус баримтлан нэхэмжлэгч И.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,121, төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ээс 1,121, төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.*******т олгосугай.
3. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1, 165 дугаар зүйлийн 165.1-т зааснаар нэхэмжлэгч И.*******ыг ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* *******, Их Монгол Улс гудамж, ******* байр, ******* тоот, 55.04 м.кв, 2 өрөө улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, орон сууцны өмчлөгчөөр тогтоосон нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай барьцаалагч Голомт банкны шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН