2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/00815

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 29 191/ШШ2025/00815

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хаягт байрлах ******* банк ХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, *******, Нью Таун хотхон,, тоот хаягт оршин суух, Бат-Очирын /РД: /,

Хариуцагч: *******,, , , тоот хаягт оршин суух, ын /РД. / нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 61,703,913.69 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Б., Ц. нар ******* банктай 2023 оны 04 сарын 07-ны өдөр MN тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих 80,000,000 төгрөгийн зээлийг жилийн 15,6 хувийн, сарын 1,3 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлж авсан.

Мөн 2023 оны 04 сарын 07-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор уг өдрөө MN тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан Б.ын өмчлөлийн *******, *******, , Да хүрээ гудамж,, тоот хаягт байршилтай, 43.99 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан.

Зээлдүүлэгч ******* банк зээлдэгч Б.ын ******* банк дахь MN880034108101850575 тоот дансанд 80,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

Зээлдэгч Б., Ц. нар 2023 оны 04 сарын 07-ны өдөр зээл авснаас хойш үндсэн зээл 19,733,384.97 төгрөг, үндсэн хүү 11,608,451.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,827.22 төгрөг, нийт 31,8,663. төгрөг төлсөн.

Зээлдэгч нар зээлийн гэрээний хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул удаа дараа зээл төлөх мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд зээлдэгч Б.ын 85738867 дугаарт залган зээлээ төлөхийг сануулан, биечлэн уулзан тайлбар авч байсан боловч үр дүнд хүрээгүй.

Зээлдэгч Б., Ц. нар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тул тэдгээртэй байгуулсан зээлийн гэрээг цуцлаж нэхэмжлэл гаргах үеийн буюу 2024 оны 06 сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 60,266,615.03 төгрөг, үндсэн хүү 1,365,778.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,020.47 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 61,636,413.69 төгрөг, нотариатын зардал 67,500 төгрөг, нийт 61,703,913.69 төгрөг гаргуулж, Б., Ц. нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан тайлбартаа болон хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б. миний бие хүү Ц.ын хамт ******* банктай 2023 оны 04 сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих 80,000,000 төгрөгийн зээлийг 40 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн, сарын 1,3 хувийн хүүтэй зээлсэн.

Зээлийн барьцаанд би өөрийн өмчлөлийн *******, *******, , Да хүрээ гудамж,, тоот дахь 43.99 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаа барьцаалсан. Уг зээлийг бичиг хэргийн бараа материалын бөөний болон жижиглэнгийн худалдааны бизнесийн үйл ажиллагаанд зарцуулсан бөгөөд тус үйл ажиллагаанаас олсон орлогоосоо эргүүлэн төлдөг.

Зээл авснаасаа хойш үндсэн зээл 19,733,384.97 төгрөг, үндсэн хүү 11,608,451.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,827.22 төгрөг, нийт 31,8,663. төгрөг төлсөн.

Зээлийн гэрээний хуваарийг зөрчиж, төлбөрийн хуримтлал үүссэн шалтгаан нь 2024 оны 04 сараас 06 сарын хооронд борлуулалтын орлого буурснаас үүдэн хэсэгчлэн дутуу төлсөнтэй холбоотойгоос гадна 2024 оны 07 сард хүү, охин хоёр маань Сүхбаатар аймагт зам тээврийн осолд орж гэмтсэн тул хүүхдүүдээ эмнэлэгт болон гэртээ 9 сарын дунд хүртэл асарч байснаас түр зуур бизнесийн үйл ажиллагаа тасалдсан. Нэхэмжлэлийн шаардлага 61,703,913.69 төгрөгийг 2025 оны 07 сарын 01-ний өдөр гэхэд төлж дуусгана гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, итгэмжлэлүүд, ******* банк ХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон дүрэм,

2022 оны 02 сарын 24-ний өдрийн 04/22-30 дугаар бүхий зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлдэгчтэй холбоо барьж байсан тухай мэдээллийн хүснэгт,

Зээлдэгч нарт хүргүүлж байсан 2024 оны 02 сарын 27, 2024 оны 03 сарын 27, 2024 оны 05 сарын 30-ны өдрүүдийн мэдэгдлүүд,

Б.ын ******* банкинд 2024 оны 03 сарын 28-ны өдөр гаргаж байсан хүсэлт,

2023 оны 04 сарын 07-ны өдрийн MN дугаар бүхий зээлийн гэрээ, 2023 оны 04 сарын 07-ны өдрийн MN дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, зээлийн дансны хуулга,

Гүйлгээ хийхийн өмнөх шалгах хуудас, зээл олгох зөвшөөрлийн хуудас, зээлийн өргөдлийн хураамж төлсөн баримт, зээлдэгчийн анкет, Б.ын ******* банкинд 2023 оны 03 сарын 21-ний өдөр гаргасан зээлийн хүсэлт, зээлийн мэдээллийн лавлагаа,

*******, *******, , Да хүрээ гудамж,, тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, барьцаа хөрөнгийн гэрэл зургууд,

Б., Ц. нарын оршин суугаа хаягийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлага, Ц.ын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Б.ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Ч.Батчулууны нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Б. Худалдаа хөгжлийн банк дахь зээл хаасан баримт зэрэг баримтуудыг ирүүлжээ.

 

Хариуцагч Б., Ц. нар нь итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар болон хариу тайлбараа ирүүлсэн байна.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б., Ц. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 61,703,913.69 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/2024 оны 06 сарын 13-ны өдрийн байдлаар:

-Үндсэн зээл 60,266,615.03 төгрөг,

-Зээлийн хүү 1,365,778.19 төгрөг,

-Нэмэгдүүлсэн хүү 4,020.47 төгрөг,

-Нотариатын зардал 67,500 төгрөг/

 

Б. нь 2023 оны 03 сарын 21-ний өдөр ******* банк ХК-д бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих 80,000,000 төгрөгийн зээлийг 40 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэй олгох хүсэлт гаргажээ.

Б., Ц. нар нь ******* банк ХК-тай 2023 оны 04 сарын 07-ны өдөр MN тоот зээлийн гэрээ байгуулан бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зориулалтаар 80,000,000 төгрөгийг, сарын 1.3 хувь, жилийн 15.6 хувийн хүүтэйгээр 40 сарын хугацаатай зээлсэн нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Талууд 2023 оны 04 сарын 07-ны өдөр MN тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан дээрх зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч Б. өөрийн өмчлөлийн *******, *******, , Да хүрээ гудамж,, тоот хаягт байршилтай, 43.99 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг барьцаалсан нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зохигчдын тайлбар, хэрэг авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдов.

 

Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2023 оны 04 сарын 07-ны өдрийн MN дугаар бүхий барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, мөн өдөр нь улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.

/ХХ-ийн 17-25, 29, 38-40 дүгээр тал/

 

*******, *******, , Да хүрээ гудамж,, тоот хаягт байршилтай, 43.99 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууц нь хариуцагч Б.ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 29, 37 дугаар тал/

 

Зээлдүүлэгч ******* банк ХК нь зээлдэгч Б.д тоот зээлийн данс нээн 2023 оны 04 сарын 07-ны өдөр 80,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 17-18 дугаар тал/

 

2021 оны 07 сарын 01-ний өдрөөс даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно,

19 дүгээр зүйлийн 19.6-д Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэж тус тус заасантай нийцэж байна.

Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч ******* банк ХК болон хариуцагч буюу зээлдэгч Б., Ц. нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

Зээлдүүлэгч ******* банк ХК-ийн зээлдэгч Б., Ц. нартай байгуулсан дээр дурьдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.

 

Зээлдэгч Б., Ц. нар нь 2023 оны 05 сарын 10-ны өдөр үндсэн зээл 1,453,628.36 төгрөг, зээлийн хүү 1,128,328.76 төгрөг,

2023 оны 06 сарын 10-ны өдөр 1,541,271.5 төгрөг, зээлийн хүү 1,040,685.63 төгрөг,

2023 оны 07 сарын 10-ны өдөр 1,594,604.07 төгрөг, зээлийн хүү 987,3.06 төгрөг,

2023 оны 08 сарын 10-ны өдөр зээлийн хүү 786,365.97 төгрөг,

2023 оны 08 сарын 14-ний өдөр үндсэн зээл 1,582,819.71 төгрөг, зээлийн хүү 212,771.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 541,19 төгрөг,

2023 оны 09 сарын 10-ны өдөр үндсэн зээл 1,603,790.99 төгрөг, зээлийн хүү 980,872.11 төгрөг,

2023 оны 10 сарын 10-ны өдөр үндсэн зээл 1,076,550.83 төгрөг, зээлийн хүү 926,048.72 төгрөг,

2023 оны 10 сарын 11-ний өдөр үндсэн зээл 579,7.58 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 49.52 төгрөг,

2023 оны 11 сарын 13-ны өдөр үндсэн зээл 1,646,979.77 төгрөг, зээлийн хүү 9,224.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 422.34 төгрөг,

2023 оны 12 сарын 10-ны өдөр зээлийн хүү 265.82 төгрөг,

2023 оны 12 сарын 11-ний өдөр үндсэн зээл 1,698,257.77 төгрөг, зээлийн хүү 885,545.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 145.16 төгрөг,

2024 оны 01 сарын 10-ны өдөр үндсэн зээл 758,601.71 төгрөг, зээлийн хүү 891,381.08 төгрөг,

2024 оны 01 сарын 11-ний өдөр үндсэн зээл 434,920.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,72 төгрөг,

2024 оны 01 сарын 12-ны өдөр үндсэн зээл 497,779.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,55 төгрөг,

2024 оны 02 сарын 10-ны өдөр зээлийн хүү 1977.56 төгрөг,

2024 оны 02 сарын 29-ний өдөр үндсэн зээл 330,336.27 төгрөг, зээлийн хүү 866,880.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2783.25 төгрөг,

2024 оны 03 сарын 18-ны өдөр зээлийн хүү 396,446.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 33.22 төгрөг,

2024 оны 03 сарын 29-ний өдөр үндсэн зээл 482,643.13 төгрөг, зээлийн хүү 414,372.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2984.75 төгрөг,

2024 оны 04 сарын 01-ний өдөр үндсэн зээл 499,109.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 690.25 төгрөг,

2024 оны 04 сарын 02-ны өдөр үндсэн зээл 119,812.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 187.43 төгрөг,

2024 оны 04 сарын 04-ний өдөр үндсэн зээл 99,645.64 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.36 төгрөг,

2024 оны 04 сарын 05-ны өдөр үндсэн зээл 279,831.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 168.66 төгрөг,

2024 оны 04 сарын 06-ны өдөр үндсэн зээл 219,855.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 144.74 төгрөг,

2024 оны 04 сарын 07-ны өдөр үндсэн зээл 129,874.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 125.95 төгрөг,

2024 оны 04 сарын 08-ны өдөр үндсэн зээл 219,885.15 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114.85 төгрөг,

2024 оны 04 сарын 09-ний өдөр үндсэн зээл 329,903.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 96.05 төгрөг,

2024 оны 04 сарын 12-ны өдөр зээлийн хүү 219,495.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү .46 төгрөг,

2024 оны 04 сарын 15-ны өдөр зээлийн хүү 104,345.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 654.93 төгрөг,

2024 оны 04 сарын 18-ны өдөр зээлийн хүү 99,345.08 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 654.92 төгрөг,

2024 оны 04 сарын 21-ний өдөр үндсэн зээл 620,190.6 төгрөг, зээлийн хүү 434,154.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 654.92 төгрөг,

2024 оны 04 сарын 22-ны өдөр үндсэн зээл 599,834.7 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 165.3 төгрөг,

2024 оны 04 сарын 23-ны өдөр үндсэн зээл 239,885.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 114.02 төгрөг,

2024 оны 04 сарын 24-ний өдөр үндсэн зээл 1,094,014.12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 93.52 төгрөг,

2024 оны 05 сарын 10-ны өдөр зээлийн хүү 30,292.36 төгрөг,

2024 оны 05 сарын 21-ний өдөр зээлийн хүү 266,298.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1701.16 төгрөг тус тус төлсөн болох нь талуудын тайлбар болон зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 4, 17-18 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4-т Зээлийн хүү: Сарын 1.3, жилийн 15.6 хувь байна. Зээлийг олгосон өдрөөс эхлэн хүүг жилийн 365 хоногоор тооцно,

2.1.6-д Зээлийн хугацаа: 40 сар, Зээл, зээлийн хүү төлөх графикт хугацааг энэхүү гэрээний хавсралт 1-д тодорхойлов,

2.2.1-т Зээлдэгч Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг 3-аас дээш удаа зөрчсөн тохиолдолд гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ,

2.2.7-т Зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн хүүг тооцон хасч үлдсэнийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтална. Хэрэв зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлйн төлбөрийг барагдуулалгүй, хугацаа хэтэрч нэмэгдүүлсэн хүүг төлөх тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнэ гэж тус тус заасан байна.

 

2021 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй,

21 дүгээр зүйлийн 21.1-т Зээлийг хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно,

21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заажээ.

 

Дээр дурдсаны дагуу зээлдүүлэгч ******* банк гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгч Б., Ц. нараас гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй болно.

 

Хариуцагч Б., Ц. нар дээрх төлбөрийг төлөх талаар маргаагүй ба гагцхүү уг төлбөрийг төлөх хугацаа шаардлагатай гэж тайлбарлаж байна.

 

Зээлдүүлэгч тал зээлдэгч Б., Ц. нар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой баримт, материал нотариатчаар гэрчлүүлэхэд 67,500 төгрөг төлсөн төлбөр төлсөн баримтаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 5 дугаар тал/

 

Зээлдүүлэгч нь зээлдэгч Б., Ц. нарт 2024 оны 02 сарын 27, 2024 оны 03 сарын 27, 2024 оны 05 сарын 30-ны өдрүүдэд тус тус зээл төлөх мэдэгдлүүдийг гардуулан өгч байсан бөгөөд зээлдэгч Б. нь 2024 оны 03 сарын 28-ны өдөр зээлийн гэрээний зөрчлийг 04 сарын 01-ний дотор төлнө гэх тайлбар бичгээр гаргаж байснаас гадна зээлдүүлэгч тал зээлдэгч нартай гэрээний үүргийн гүйцэтгэхтэй холбоотой харилцаж байсан нь зээлдэгч талтай холбоо барьсан тухай тэмдэглэлээр тогтоогдсон бөгөөд зээлдэгч нар энэ талаар маргаагүй.

/ХХ-ийн 9-13 дугаар тал/

 

Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Б., Ц. нараас 2024 оны 06 сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 60,266,615.03 төгрөг, зээлийн хүү 1,365,778.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,020.47 төгрөг, нотариатын зардал 67,500 төгрөг, нийт 61,703,913.69 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч буюу зээлдэгч Б., Ц. нар дээрх төлбөрийг төлөх үүрэгтэй.

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б., Ц. нараас 61,703,913.69 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б., Ц. нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч Б.ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн *******, , Да Хүрээ гудамж,, тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй, 2 өрөө бүхий 43,99 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б., Ц. нараас 61,703,913.69 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Б., Ц. нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч Б.ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн *******, , Да Хүрээ гудамж,, тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй, 2 өрөө бүхий 43,99 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 606,609 төгрөгөөс 69,939 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, үлдэх хэсэг 536,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б., Ц. нараас 536,670 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН