2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/00625

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 27 191/ШШ2025/00625

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* *******, ******* оффис, ******* тоот хаягт байрлах, ******* ******* ХХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, *******-р хороо, хороолол, гудамж, байрны баруун тал, төв хаягт байрлах, ХХК-д /РД: / холбогдох

57,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани ******* дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэр Сэлбэ гудамжинд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 2 төслийн үйлчилгээтэй, 16 давхар орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн. 2023 оны 05 сараас эхлэн 2024 оны 06 сард улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй эхлүүлсэн.

2023 оны 09 сарын 21-ний өдөр ХХК-тай цахилгаан шат худалдан нийлүүлэх гэрээ байгуулсан ба уг гэрээгээр тус компани манай компанид 2 ширхэг цахилгаан шатыг нийт 250,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд 57,050,000 төгрөгийг бэлнээр, 129,950,000 төгрөгт баригдаж байгаа барилгаасаа орон сууц бартерт өгөхөөр, орон сууцны 1 м.кв-ыг 2,500,000 төгрөг гэж тохиролцсон.

Манай компани 2023 оны 10 сарын 31-ний өдөр 15,000,000 төгрөг, 2023 оны 12 сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөг тус тус бэлэн мөнгөөр өгсөн.

32,050,000 төгрөгийн үнэ бүхий тоёота сай маркийн улсын дугаартай машиныг 2024 оны 02 сарын 05-ны өдөр хүлээлгэн өгсөн ба зөрүү 10,000,000 төгрөгийг буцаан өгсөн. Хариуцагч ХХК-ийн захирлын санал болгосны дагуу уг машинтай холбоотой тохиролцоог хийсэн.

Хариуцагч ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй ба мөн хаягаасаа нүүсэн байсныг бид хайж байж олсон. Нилээн хэдэн удаа очиж уулзсан бөгөөд захирал нь урагшаа цахилгаан шатандаа явсан гэж байгаад алга болсон.

Хариуцагч ХХК-д гэрээний үүргээ биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд гэрээ цуцлах мэдэгдлийг 2024 оны 04 сарын 15, 2024 оны 04 сарын 24-ний өдрүүдэд тус тус мэдэгдсэн хэдий ч хариу огт өгөөгүй.

Манай компани Амарок эс пи эп ХХК-тай гэрээ байгуулан цахилгаан шат худалдан авч угсруулан ажлаа гүйцэтгүүлсэн.

2 төсөл 1 блок барилга, 16 давхар, 114 айлтай бөгөөд 2024 оны 06 сард улсын комисс ажиллаад 2024 оны 08 сарын 01-ний өдрөөс оршин суугчид байрандаа орж эхэлсэн.

Иймд ХХК-д хүлээлгэн өгсөн 57,050,000 төгрөг, гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-т заасан алданги 250,000 төгрөг, нийт 57,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл,

ХХК-ийн хаягийн талаархи ******* дүүргийн *******-р хорооны засаг даргын 2024 оны 05 сарын 06-ны өдрийн 298 тоот тодорхойлолт,

2023 оны 09 сарын 21-ний өдөр байгуулсан цахилгаан шат худалдан нийлүүлэх тухай гэрээний хуулбар, гэрээний хавсралт, авлага, өглөгийн дансны дэлгэрэнгүй бүртгэл,

ХХК-д 2024 оны 04 сарын 15, 2024 оны 04 сарын 24-ний өдрүүдэд хүргүүлсэн мэдэгдэх хуудсууд, орон сууцны давхруудын гэрэл зургууд зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч ХХК-ийн захирал гүйцэтгэх захирал т 2024 оны 07 сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй болно.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ХХК-д холбогдуулан 57,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

2. Нэхэмжлэгч буюу захиалагч ******* ******* ХХК нь хариуцагч буюу гүйцэтгэгч ХХК-тай 2023 оны 09 сарын 21-ний өдөр GEM230920001 тоот цахилгаан шатыг худалдан нийлүүлэх гэрээ байгуулан гүйцэтгэгч нь маркийн 2 ширхэ:г цахилгаан шатыг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч нь гэрээний үнэд 250,000,000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохирчээ.

Талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгуудаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 7-10 дугаар тал/

2. Талуудын хооронд байгуулсан 2023 оны 09 сарын 21-ний өдрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.-т Энэ заалтад цахилгаан шатны үнхэ, тээврийн зардал, дотоод тээвэр, угсралтын төлбөр, НӨАТ бусад татвар багтсан байгаа болно,

6.2-т Гэрээний нийт үнэ 250,000,000 төгрөг болно,

6.3-т Дэлгэрэнгүй үнийн саналыг хүснэгтээр хавсаргасан болно. Үүнээс: Бэлэн мөнгөний төлбөр 57,050,000 төгрөг болно. Бартер 192,950,000 төгрөгөөр тооцохоор тохиролцов,

6.4-т Бэлэн мөнгөний төлбөр 57,050,000 төгрөгийг дараах байдлаар гүйцэтгэгч талын дансанд шилжүүлнэ. Үүнд:

Гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаас хойш ажлын 5 хоногийн дотор 30,000,000 төгрөгийг,

Цахилгаан шатыг үйлдвэрээс ачигдаж эхлэх үед /2023.12.01/ 27,050,000 төгрөгийг гүйцэтгэгчийн дансанд шилжүүлэхээр тохиролцов,

6.5-д Бартерийн үл хөдлөх хөрөнгийн үнийг 1 м.2 нь 2,500,000 төгрөгөөр тооцсон болно. Бартерийн зүйлийг тухай бүрт нь уг гэрээнд хавсаргана. Хавсралт нь гэрээний салшгүй хэсэг байна.,

Мөн уг гэрээний хавсралт 1-д ******* ******* ХХК нь гэрээний 6 дугаар зүйлийн 6.3-т заасан бартерийн нөхцлийн дагуу 2023 оны 09 сарын 26-ны өдөр *******, 44 тоот орон сууц захиалгын гэрээг монголиа ХХК-тай хийсэн бөгөөд 192,950,000 төгрөгийн бартераас орон сууц захиалгын гэрээний нийт 192,500,000 төгрөгийг хасч үлдэгдэл 450,000 төгрөгийг дээрх гэрээний 6.4-т заасан мөнгөн дүнд шилжүүлэн төлөхөөр тохиролцов гэж тус тус заасан байна.

 

3. Хариуцагч монголиа ХХК нь дээр дурдсан цахилгаан шатыг худалдан нийлүүлэх гэрээ байгуулагдсан талаар болон гэрээгээр тохиролцсон тохиролцоотой холбоотой маргаагүй.


4. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч монголиа ХХК-д гэрээгээр тохиролцсоны дагуу 2023 оны 10 сарын 31-ний өдөр 15,000,000 төгрөг, 2023 оны 12 сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөг, мөн 22,050,000 төгрөгт тооцон тоёота сай маркийн авто машиныг тус тус хүлээлгэн өгч нийт 57,050,000 төгрөг өгсөн хэмээн нэхэмжлэл гаргасныг хариуцагч монголиа ХХК эсэргүүцээгүй, маргасан тайлбар гаргаагүй.

/ХХ-ийн 11 дүгээр тал/

 

5. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч монголиа ХХК-д хүргүүлсэн гэх 2024 оны 04 сарын 15-ны өдөр А/35 тоот болон 2024 оны 04 сарын 24-ний өдрийн А/41 тоот мэдэгдлүүдэд:

...Өнөөдрийг хүртэл танай компанийн зүгээс ямар нэгэн ажил огт хийгээгүй, барилгын талбайд цахилгаан шат буулгаагүй ... гэрээг цуцалж, манай компанийн зүгээс танай компанид төлсөн төлбөр, бартерын зүйл, мөн гэрээнд заасан захиалагч талаас төлөх нийт төлбөрийн алдангийг хугацаа алдсан хоног тутмаар бодон ... нэхэмжлэх болохыг үүгээр мэдэгдэж байна гэсэн байх ба дээрх мэдэгдлийг хүлээн авсан талаараа хариуцагч тал мөн маргаагүй.

/ХХ-ийн 12-15 дугаар тал/

 

6. Иргэний хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1-т Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Худалдагч монголиа ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй тул худалдан авагч ******* ******* ХХК барааны үнэд төлсөн мөнгөө буцаан шаардах эрхтэй.

 

7. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,

232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ,

Талуудын хооронд байгуулсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-т Гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлаа гэрээний дагуу хийхгүй хугацаа алдвал захиалагчаас төлөх үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алдангийг тооцно гэж тус тус заасан бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгч монголиа ХХК-иас захиалагч ******* ******* ХХК алданги нэхэмжлэх үндэслэлтэй.

 

7а. Хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх үүрэг гэрээний дагуу төлсөн 57,050,000 төгрөг, 250,000,000 төгрөгийн 0,1 хувь буюу 250,000 төгрөг, нийт 57,300,000 төгрөг.

 

8. Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 05 сарын 31-ний өдөр хүлээн авч 2024 оны 06 сарын 07-ны өдрийн 16072 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал ы т 2024 оны 07 сарын 05-ны өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нэхэмжлэлийн хувийг гардуулан нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн материалыг танилцуулсан байна.

Хариуцагч тал 2024 оны 07 сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч шүүх хуралдаан болох хүртэл буюу 2025 оны 01 сарын 27-ны өдрийг хүртэл 202 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.

/ХХ-ийн 1-2, 16, 19-26 дугаар тал/

 

Иймд Иргэний хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч монголиа ХХК-иас 57,300,000 төгрөг гаргуулан ******* ******* ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

2025 оны 01 сарын 27-ны өдрийн 09 цагт шүүх хуралдаан болохыг хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал ы т нэхэмжлэлийн хувь гардан авахдаа өөрийн хэмээн тодорхойлсон 90159889 дугаарын утас руу шүүгчийн туслах өөрийн 89054992 дугаараас 2025 оны 01 сарын 16-ны өдрийн 3:41 цагт захидал илгээн,

Мөн хариуцагч байгууллагын гэх 91103800 дугаарын утас руу шүүгчийн туслах өөрийн 859054992 дугаарын 2025 оны 01 сарын 16-ны өдрийн 15:42 цагт захидал илгээн тус тус мэдэгдсэн байна.

 

Хариуцагч талд 2025 оны 01 сарын 27-ны өдрийн 09 цагт шүүх хуралдаан болохыг хүрэлцэн ирэх боломжит хугацаанд буюу хуралдаан болохоос 11 хоногийн өмнө мэдсэн ба хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал ы хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ирэх боломжгүй тохиолдолд энэ талаараа шүүхэд мэдэгдээгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасныг үндэслэн хариуцагч ХХК-ийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

/ХХ-ийн 23-26, 29-32 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч монголиа ХХК-иас 57,300,000 төгрөг гаргуулан ******* ******* ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 444,600 төгрөгөөс илүү төлсөн 150 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, үлдэх хэсэг 444,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч монголиа ХХК-иас 444,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН