| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/03584/И |
| Дугаар | 191/ШШ2025/01750 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Хадгалалт, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 191/ШШ2025/01750
й
2025 02 26 191/ШШ2025/01750
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, *******ын *******ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, хороо, хотхон, байр, тоот хаягт оршин суух, ийн д /РД: / холбогдох
Д.д 7 метрийн урттай, ачаа ачих зориулалттай, бараа хураасан /чиргүүл 22,000,000 төгрөг, бараа 6,000,000 төгрөг/ нийт 28,000,000 төгрөгийн үнэ бүхий ногоон өнгийн чиргүүлийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Д.гийн хадгалалтын зардал 4,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Гэрч , ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Тухайн үед уг газарт байсан өөрийн хөрөнгө болох 22,000,000 төгрөгийн үнэ бүхий 7 метр урттай ачаа ачих зориулалттай дээр нь бараа хураасан /бараа нь 16 ширхэг тавилга, 6-8 хэмжээтэй асар, вакум цонх, хаалга нийт 6,000,000 төгрөгийн үнэ бүхий/ ногоон өнгийн чиргүүлийг байрлуулах газар байхгүй байсан тул хэсэг хугацаанд тэнд нь байлгахаар тохирсон болно.
Харин цар тахал яг гарахын өмнө Г.Бат-Эрдэнэ, нар нь хариуцагчид уг газрыг худалдсан байсан бөгөөд тухай үед уг чиргүүл өмнөх эзнийх нь удахгүй өөрөө авах талаар сануулж зөвхөн уг газрыг хариуцагчид худалдсан байдаг.
Гэвч миний зүгээс тухай өөрийн хөрөнгө болох чиргүүлийг авах гэхэд хариуцагч нь надад өгөхгүй хэмээх болж маргаан үүсэх болсон. Миний зүгээс түүнийг анхнаасаа бусдын хөрөнгө гэдгийг мэдэж байсан тул өөрийн ухамсараар надад буцааж өгөх байх хэмээн өнөөдрийг хүртэл хүлээж байсан боловч хариуцагч нь миний хөрөнгийг зарна хэмээн зар тавьж худалдахаар бусдад үзүүлж байгааг түүний хөрш болох надтай холбогдон мэдэгдэх болсон тул миний зүгээс шүүхэд хандсан болно.
Иймд хариуцагчид 7 метр урттай, ачаа ачих зориулалттай, дээр нь бараа хураасан, ногоон өнгийн миний өмчлөлийн чиргүүлийг /чиргүүл 22,000,000 төгрөг, бараа 6,000,000 төгрөг, нийт 28,000,000 төгрөгийн үнэ бүхий/ надад хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д. нь 2020 оны 08 сард иргэн Энхмэндээс Баянзүрх дүүрэг, хороо, Улиастай, хэсэг, тоот хаягт байрлах, м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг, 254 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай байшин болон б тоот хаягт байрлах, 700 м.кв газрыг хууль ёсны дагуу худалдан авсан ба өнөөдрийг хүртэл өөрийн өмчлөлдөө байлган амьдарч байгаа болно.
Анх энэхүү газар болон байшинг худалдан авахад худалдагч тал болох иргэн нь тухайн хашаанд байх чиргүүл болон бусад бараа гэх эд зүйлсийг иргэн Н.******* гэдэг хүнийх, энэ хүн ирж авна гэж огт хэлж байгаагүй.
Гэхдээ Д.гийн эзэмшлийн хашаанд эдгээр зүйлс байсаар даруй 4 жил гаруй болсон учраас үүнийг хариуцагч Д. хөдөлгөж тухайн газраа ашигламаар байхад эдгээр зүйлс саад учруулж байсан тул арга буюу худалдагч тал болох эд мэдэгдэхэд хүн нь ирж авна, та байлгаж байгаач л гээд байсан.
Үүнийх нь дагуу хариуцагч Д. тухайн эд зүйлийг өнөөдрийг хүртэл өөрийн эзэмшлийн хашаанд байлгасаар ирсэн.
Гэтэл энэхүү хугацаанд ийн аав гэх н.Бат-Эрдэнэ гэх хүн нь удаа дараагаар түүнийг доромжилж, тухайн эд зүйлсийг би авах ёстой мэтээр ярьж байсан ба хариуцагчийн хувьд яг эзнийг нь ирээд, эзэн нь гэдгээ нотолбол өгнө гэж хариу хэлэхэд буудчихаад энэ зүйлийг чинь эзэн нь авна гэх зэргээр зүй бусаар олон жил аашилж байсан тул иргэн Д. эдгээр хүмүүст миний эзэмшлийн хашаанд байх эд зүйлсийг өгөөгүй.
4 жил гаруй хугацаанд Д.гийн эзэмшлийн газарт эд зүйлсээ орхиж чирэгдэл учруулчихаад нэхэмжлэгч Н.******* гэнэт гарч ирээд миний эд зүйлсийг хадгалж, хамгаалж байсанд баярлалаа гэж ч хэлэхгүйгээр хэл амаар доромжлон зүй бусаар аашилж байгаад гомдолтой байна.
Хариуцагч Д.гийн тухайд гэвэл Н.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа, хүний эд зүйлсийг өгнө. Харин хадгалалтын хөлсөө авна гэж үзэж байгаа гэв.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Д. нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.8-д Даалгаваргүйгээр бусдын эрх ашгийн үүднээс үйлдэл хийсний үндсэн дээр хөрөнгө олж авсан этгээд уг хөрөнгөтэй холбогдож гаргасан зардлаа нөхөн төлөхийг шаардаж болно гэж, мөн хуулийн 496 дугаар зүйлд зааснаар бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжих буюу 496.2-т Хэн нэгэн этгээд өөр этгээдийн хөрөнгөд сайн дураараа өөрөө мэдэж буюу андуурч зардал гаргасан бөгөөд нөгөө этгээд үүний улмаас хөрөнгөжсөн бол зардал гаргасан этгээд түүнээс зардлаа нөхөн төлөхийг шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Н.*******ид холбогдуулан бусдын эрх ашгийн үүднээс гаргасан зардал буюу хадгалалтын зардалд 4,800,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Д. нь 2020 оны 8 сард зарын дагуу 3-8 насны 4 хүүхдээ эрүүл цэвэр агаарт гарган зусч байх зорилгоор эхнэр тай зөвлөлдөн Баянзүрх дүүргийн хороонд байрлах Улиастайн 3-р гудамж хэсэгт байрлах тоот хаягт орших 2 айлын газрыг байшингийн хамт иргэн ээс хууль ёсны дагуу худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр худалдан авсан юм.
Ингээд төлбөр тооцоогоо дуусган авсны дараа хашаагаа шалган авч байтал худалдагч тал болон түүний аав Д.Бат-Эрдэнэ нарын гуйсны дагуу Н.*******ийн хаяж орхиж явсан 7 метрийн урттай чиргүүлийг эд зүйлс ачсан ачаатай нь түр балгаж байгаач, ах нь удаахгүй , эзэнд нь хэлж байгаад авна гэсний дагуу 2020 оны 8 сараас эхлэн хашаандаа байлгаж, үүнтэй холбоотой хашаандаа камер хүртэл 1.200.000 төгрөгөөр худалдан авч байсан. Тэр цагаас хойш удахгүй авна гэсэн атлаа авалгүй, худал хэлэн бүтэн 1 жил болсон.
Ингээд 2021 оны 6 сард манайх зуслан гарч хажуу хашааны ах Д.Бат-Эрдэнэ болон түүний хүү нарт эд зүйлсээ аваач ээ, хашаагаа чөлөөлж авмаар байгаагаа хэлэхэд бас л эзэнд нь хэлсэн, чи түр байлгаач,намар авна гэж байна, утсаар ярихад тэгж хэллээ гэхээр нь бас л итгэсээр намар болж бас л авахгүй байсан тул энэ өдрөөс хойш манайх харж чадахгүй шүү, үүнийгээ гаргаж та өөрийнхөө хашаанд оруулж тавь гэсэн.
Ах нь ачих буулгах хүн хүч алга, манай хашаа ч жижигхэн, чи мэдэж байгаа биз дээ, ах нь эзэнд нь хэлсэн, буулгаад авах гэхээр кран, зөөх хүн гээд зардал их гаргах гээд байна, тэгээд ч тавих хашаа ч байдаггүй юм, эзэн Н.******* нь чамайг байлгаж бай л даа, хөлсийг чинь өгнө гэхээр байлгасаар 2023 он хүрсэн тул зуслан гарах бүртээ Д. Бат-эрдэнэ, нарт эд зүйлсээ аваач ээ, хүүхдүүд чиргүүл дээр очиж толгойгоо цохичих гээд,уначих гээд үнэхээр хэцүү байна гэхэд Н.******* авна гэсэн гэж биднийг хуурсаар 4 жил биднээр эд зүйлээ хадгалуулж, бид ч хашаандаа мод тарих, өөр бусад байдлаар ашиглах гээд хүлээсээр ихээхэн цаг хугацаагаа алдсан.
Гэтэл Н.******* нь өмнөх зарсан хүмүүсийг ч хашрааж үнэ төлбөргүй машиныхаа чиргүүлийг эвдэрч хэмхэрсэн эд зүйлстэйгээ хадгалуулаад зогсохгүй улмаар 2020 онд уг газрыг худалдан авсан манайхыг ч хүртэл үл тоон эд зүйлсээ орхиж, өөрийн гарах байсан зардал мөнгөө хэмнэн биднийг хохироосоор өнөөдрийг хүрч цаашлаад шударга эзэмшигч шиг аашлан бидний хашаанд 4 жил гаруй автомашиныхаа чиргүүлийг ачааны хамт байлгачихаад хадгалалтын хөлсөө өгөөд аваарай, бид таны эд зүйлсийг үнэ төлбөргүй хадгалах үүрэг хүлээгээгүй хүмүүс, тийм болохоор хадгалалтын хөлсөө авъя гэж удаа дараагаар шаардсан байдаг.
Мөн Д. нь Н.*******ийн эрх ашгийн үүднээс өөрсдийнхээ эрх ашгийг хойш тавьж жимсний мод, нарны саравч барих байсан ихээхэн цаг хугацаагаа энэ хүнээс болж алдан түүний эд зүйлсийг хөдөлгөж болохгүй байлгасаар байсан.
Д. нь Н.*******ийн хаясан эд хогшил, чиргүүлийг нь 4 жил гаруй хугацаанд хадгалж, хашаандаа байлгаагүй гаргаж орхисон бол эдгээр эд зүйл өнөөдөр байх байсан уу, эд зүйлсийг нь өнөөдөр ч хүртэл хашаандаа байлгасаар байхад түүнийг буруутгаж байгааг хүлээн зөвшөөрч үл чадна.
Мөн хариуцагч Н.******* нь Иргэний хуулийн 496 дугаар зүйлд зааснаар бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд Д.гийн хадгалахтай холбоотой гаргасан зардлыг хамгийн багаар, сарын 100,000 төгрөгөөр 48 сараар тооцож нийт 4,800,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-т Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй гэж зааснаар шаардсан гэв.
Нэхэмжлэгч Н.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд Д.гээс 2025 оны 02 сарын 04-ний өдрийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Миний зүгээс 2016 оны 02 сард Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, хороо, Улиастайн хэсэг гудамж, тоотод байрлах м.кв газрыг хамгийн анх эзэмших болж өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан болно.
Тухайн үед уг газарт байсан өөрийн хөрөнгө болох 7 метр урттай ачаа ачих зориулалттай, дээр нь бараа хураасан ногоон өнгийн чиргүүлийг байрлуулах газар байхгүй байсан тул хэсэг хугацаанд тэнд нь байлгахаар тохирсон болно.
Харин цар тахал яг гарахын өмнө , нар нь хариуцагчид худалдсан байсан бөгөөд тухайн үед чиргүүл өмнөх эзнийх нь боломжтой болохоороо өөрөө ирж авах талаар хэлэхэд хариуцагч Д. хүлээн зөвшөөрч газрыг байшингийн хамт худалдаж авсан байдаг.
Гэвч цар тахал гарч хөл хорио тогтоосонтой холбогдуулан 2020, 2021 онуудад өөрийн хөрөнгийг авах боломжгүй байсан болно. Үүний дараа тухайн газар дээр удаа дараа очин өөрийн хөрөнгийг авах гэсэн боловч хариуцагч нь одоо минийх болсон, өөрт чинь өгч чадахгүй хэмээн маргаан үүсгэх болж, удалгүй миний хөрөнгийг зарна хэмээн зар тавьж худалдахаар бусдад үзүүлж байгааг түүний хөрш болох гэрч надтай холбогдон мэдэгдэх болсон тул миний зүгээс шүүхэд хандсан болно.
Хариуцагч Д. нь өөрийн шуналаас болж өнөөдрийг хүртэл миний хөрөнгөө чөлөөтэй ашиглаж, захиран зарцуулах эрхэд халдсан атал надаас үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Миний зүгээс тухайн чиргүүлийг явуулын хоолны газар болгон ажиллуулахаар эзкиз зургийг гаргуулсан боловч хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд орж сар бүр доод тал нь 800,000 төгрөгийн олох ёстой байсан орлогоо алдаж байна.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Н.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхний хуулбар, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, чиргүүл болон чиргүүл дээрх барааны зургууд,
Н.*******ийн Д.д холбогдох 7 метрийн ачаа ачих зориулалттай, бараа хураасан ногоон өнгийн чиргүүлийг хүлээлгэн өгөхийг даалгах нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасны дагуу хүлээн авахаас татгалзсан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 сарын 04-ний өдрийн 9539 дугаар бүхий захирамжийн хуулбар зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч Д. нь иргэний үнэмлэхний лавлагаа, хариу тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаанууд,
сөрөг нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж, 2021 оны 04 сарын 21-ний өдөр камер худалдан авсан баримт, итгэмжлэл зэргийг баримтаар ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 25-ны өдрийн 29917 дугаар шүүгчийн захирамжаар Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсээс Баянзүрх дүүрэг, хороо, Улиастай хэсэг гудамж, тоот хаягт байрлаа, эрхийн улсын бүртгэлийн Y-2204108677 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, дугаарт бүртгэлтэй газрын хувийн хэргийн хуулбарыг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу баримтуудыг ирүүлжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Д.д холбогдуулан Д.д 7 метрийн урттай, ачаа ачих зориулалттай, бараа хураасан /чиргүүл 22,000,000 төгрөг, бараа 6,000,000 төгрөг/ нийт 28,000,000 төгрөгийн үнэ бүхий ногоон өнгийн чиргүүлийг хүлээлгэн өгөхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийг,
Хариуцагч Д. нь уг бараа хураасан чиргүүлийг хадгалсан хадгалалтын зардал 4,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан байна.
Н.******* нь өөрийн өмчлөлийн Нийслэлийн Баянзүрх дүүрэг, хороо, Улиастайн хэсэг гудамж, тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраа 2016 оны 11 сарын 16-ны өдөр тэй газар худалдах, худалдан авах гэрээ байгуулан эд худалдсанаар уг үл хөдлөх эд хөрөнгө мөн өдөр нь ийн өмчлөлд бүртгэгджээ.
нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, хороо, Улиастайн хэсэг гудамж, тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон уг газарт байршилтай 254,39 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөө Д.тэй 2020 оны 08 сарын 04-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан түүнд худалдсанаар уг м.кв талбай бүхий газар болон 254,39 м.кв талбай бүхий хувийн сууц нь 2020 оны 08 сарын 07-ны өдөр Д.гийн өмчлөлд тус тус бүртгэгдсэн байна.
/ХХ-ийн 4, 37-38, 42-72 дугаар тал/
Өлзийбаярын Бат-Эрдэнэ 2025 оны 01 сарын 29-ний өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:
Баянзүрх дүүрэг, хороо, Улиастай 3б хэсэг гудамж, тоотын м.кв газрыг хүүдээ худалдаж авч өгсөн. Н.******* майхнаар бүтээсэн ачаатай чиргүүлээ надад сайн харж байгаарай гээд захьж орхисон. Ачаатай чиргүүлийг худалдаж аваагүй.
Дараа нь хүү газар, байшингаа зарахдаа Д.д хэлсэн. Манай хашаа жижиг тул ачаатай чиргүүл оруулах боломжгүй байсан. Д. за гэж байсан. Дараа нь энэ новшоо хурдан зайлуул, би хашаандаа юм хийх гээд байна гэсэн.
Н.******* цагдаа дагуулж ирж байсан. Д. миний хашаанаас нэг ч юм авч болохгүй, хашаан доторхи бүх юм минийх гэсэн. Орж болохгүй гэж мөн хэлсэн. Д. өөрөө байхгүй байхад эхнэр нь Д.тэй утсаар яриад тэгж хэлсэн. ... гэжээ.
Бат-Эрдэнийн Энхмэнд 2025 оны 01 сарын 29-ний өдөр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:
Баянзүрх дүүрэг, хороо, Улиастайн 3 б хэсэг гудамж, тоотын м.кв талбай бүхий газар болон уг газрын хажуу талын 2 газрыг, нийт 3 айлын газрыг худалдаж авсан. ... Газарт ачаатай чиргүүл, 40 тоннын контейнер, төмрөөр зангидсан араам байсан. Газар авч байгаагаа ойлгосон. Бусад зүйл нь Н.******* ахынх байсан.
Чиргүүл Н.******* ахынх. 2016-2020 он хүртэл би Н.******* ах руу жилд хамгийн доод талдаа 5 удаа залгаж чиргүүлээ аваач, хашаандаа юм хиймээр байна гэж хэлж байсан. Ачигчын хөлсөө та гаргачих, аав ачааны машинтай тул аваачаад өгье гэж хэлж байсан. Ярих болгонд завгүй, гадаадад байна гэдэг ба эсхүл утас нь холбогддоггүй байсан.
Д.д ачаатай чиргүүлийг зараагүй шүү гэдгийг хэлсэн. ... Чиргүүл болон чиргүүл дээрх ачаа нэг бүхэл байсан. Чиргүүлийн дугуйнууд газар зоогдсон байсан. ... гэжээ.
/ХХ-ийн 102-110 дугаар тал/
ын Ариунаа шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:
Н.******* гэж хүн 2022 оны 9 сараас гарч ирсэн. Манайх 2020 оны 08 сард хашаа, байшинг худалдаж авсан ба үүнээс хойш 5 жил Н.*******ийн эд зүйлийг хадгалж байна. Том ачааны чиргүүл дээр нилээн хэмжээний овор ихтэй зүйл байсан. Удаан хугацааны туршид хадгалагдсан тул нэлээн муудсан шинжтэй зүйл байсан. Дотор нь юу байгаа нь мэдэгдэхгүй байсан.
Хөлс авах талаар ярихад их бухимдалтай хүлээж авсан. Уг хашаа байшинг худалдаж авах үед 2016 оноос хойш хадгалж байгаа. Хүмүүс нь ирнэ гэж байсан. Цагдаагийн байгууллагад мөн мэдэгдэж байсан боловч цагдаа нь байж байг гэж хэлж байсан гэсэн.
Түр байлгаж байгаарай гэсэн тул байлгаж байсан. Бид агуулах барих гэж байгаа тул хурдан аваарай гэж хэлсэн. Анх бол зөвшөөрөөд байлгасан.
Энэ хүн нэг ч төгрөг төлөхгүй манай газарт олон жил эд зүйлээ байлгасан. Бидний маш олон боломж алдсан. Түрээсийн төлбөрийн хамгийн багаар нь бид тооцож гаргасан..
Чиргүүлийн байрлалыг өөрчилсөн. Дээр нь байсан барааг буулгаж тавьсан. Чиргүүлийг мөн наашлуулсан.... гэв.
ийн Лхагва-Очир шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:
Н.******* гэдэг хүний талаар ганц нэг удаа сонссон. 2022 оны намар царайг нь нэг удаа харж байсан. Би дотор сангийн юм янзалж байсан. Хашааг аваад удаагүй байхад нь очсон. Муудсан чиргүүл байсан. Дээгүүрээ юмаар хучсан хог новш байх шиг байсан. Хэн ч тоож хэрэглэхээргүй зүйл байсан. Нэлээн муудсан, сүүлдээ үнэр гарч байсан. Муудсан зэвэрсэн төмөр байсан. ... гэв.
Дээр дурдсан байдлуудаас дүгнэж үзэхэд Баянзүрх дүүрэг, хороо, Улиастайн хэсэг гудамж, тоот хаягт байршилтай 7 метрийн урттай, ачаа ачих зориулалттай, бараа хураасан /чиргүүл 22,000,000 төгрөг, бараа 6,000,000 төгрөг/ нийт 28,000,000 төгрөгийн үнэ бүхий ногоон өнгийн чиргүүл нь нэхэмжлэгч Н.*******ийн өмчлөлийн хөрөнгө болох нь тогтоогдлоо.
Нэхэмжлэгч Н.******* нь 7 метрийн урттай, ачаа ачих зориулалттай, бараа хураасан /чиргүүл 22,000,000 төгрөг, бараа 6,000,000 төгрөг/ нийт 28,000,000 төгрөгийн үнэ бүхий хэмээн нэхэмжлэл гаргасныг хариуцагч П. эсэргүүцээгүй, энэ талаар маргаагүй.
Хариуцагч Д. нь нэхэмжлэгч Н.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, гагцхүү эд зүйлийг хадгалсаны төлбөрийг гаргуулна гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй,
106.3-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна гэж тус тус заасан тул Н.******* нь өөрийн хөрөнгөө өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрхтэй.
Иймд Баянзүрх дүүрэг, хороо, Улиастайн хэсэг гудамж, тоот хаягт байршилтай 7 метрийн урттай, ачаа ачих зориулалттай, бараа хураасан /чиргүүл 22,000,000 төгрөг, бараа 6,000,000 төгрөг/ нийт 28,000,000 төгрөгийн үнэ бүхий ногоон өнгийн чиргүүлийг нэхэмжлэгч Н.*******ид хүлээлгэн өгөхийг хариуцагч П.д даалгах нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Д. нь нэхэмжлэгч Н.*******ийн өмчлөлийн дээр дурдсан хөрөнгийг 4 жил хадгалсан хадгалалтын зардал 1 сарын 100,000 төгрөг, нийт 4,800,000 төгрөгийг Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д Бусдын үүргийг даалгаваргүйгээр гүйцэтгэсэн этгээд үүрэг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг нөхөн төлөхийг ашиг сонирхлоо хамгаалуулсан этгээдээс шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэн сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д. Баянзүрх дүүрэг, хороо, Улиастайн хэсэг гудамж, тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон уг газарт байршилтай 254,39 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 08 сарын 04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу ээс худалдан авч тэрээр 2020 оны 08 сарын 07-ны өдөр уг хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгэгдсэн бөгөөд тэрээр 2021 оны 04 сарын 20-ны өдөр камер худалдан авсан гэх ба уг камерыг гагцхүү Н.*******ийн чиргүүлтэй холбоотой худалдан авсан гэж үзэх боломжгүй.
Тэрээр Н.*******ийн өмчлөлийн дээр дурдсан хөрөнгийг 4 жил хадгалахад хадгалалтын зардалд хамгийн багадаа 1 сарын 100,000 төгрөг зарцуулсан гэх боловч уг зардлыг хэрхэн тооцсон болох нь тодорхойгүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй, үүнийгээ баримтаар нотолсонгүй.
Иймд Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.6-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.гийн хадгалалтын зардал 4,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3, 491 дүгээр зүйлийн 491.6-д тус тус заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, хороо, Улиастайн хэсэг гудамж, тоот хаягт байршилтай 7 метрийн урттай, ачаа ачих зориулалттай, бараа хураасан /чиргүүл 22,000,000 төгрөг, бараа 6,000,000 төгрөг/ нийт 28,000,000 төгрөгийн үнэ бүхий ногоон өнгийн чиргүүлийг нэхэмжлэгч Н.*******ид хүлээлгэн өгөхийг хариуцагч Д.д даалгаж, хариуцагч Д.гийн хадгалалтын зардал 4,800,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг болон хариуцагч Д.гийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 91,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.гээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******ид олгосугай.
3. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 сарын 25-ны өдрийн 29917 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасныг баримтлан хариуцагч Д.д Баянзүрх дүүрэг, хороо, Улиастайн хэсэг гудамж, тоот хаягт байрлах, 7 метрийн урттай, ачаа ачих зориулалттай, бараа хураасан, ногоон өнгийн чиргүүлийг бусдад худалдахгүй, захиран зарцуулахгүй байхыг даалгасан бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН
| 2025 оны 02 сарын 26 өдөр | Дугаар 191/ШШ2025/01750 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
ийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: -, Н.*******-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: -, Д. -д холбогдох
тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: - нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н.*******-н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Д. -н шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1.
2.
3.
ДАРГАЛАГЧ