| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/04439/И |
| Дугаар | 191/ШШ2025/00753 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/00753
2025 01 29 191/ШШ2025/00753
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, Сүхбаатар, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хариуцагч: ******* *******, *******, , тоот хаягт оршин суух бүртгэлтэй, ******* *******, , , , , тоот хаягт оршин суух, ы /РД: /, ийн /РД: / нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 70,855,718.54 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч Ж., Э.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК-ийн тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ж., Э. нар ******* банктай 2023 оны 04 сарын 07-ны өдөр MN390034108101850584 тоот зээлийн гэрээ байгуулан 80,000,000 төгрөгийн хашаа, байшин барьцаалсан зээлийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлэн авсан.
Зээлдэгч нар зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээл 10,148,050.27 төгрөг, зээлийн хүүнд 17,210,149.94 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 47,514.28 төгрөг, нийт 27,405,714.49 төгрөг төлсөн.
Зээлдэгч нар 2023 оны 06 сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээл, зээлийн хүү төлөх үүргээ тогтмол зөрчиж ирсэн бөгөөд уг зөрчлөө арилгахыг удаа дараа мэдэгдсэн ч арилгаагүй.
2024 оны 05 сарын 01-ний өдрийн байдлаар зээлдэгч Ж., Э. нар үндсэн зээл 69,851,949.73 төгрөг, зээлийн хүү 936,100.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,667.82 төгрөг, нийт 70,789,718.54 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Тэдгээр нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 453.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 30 дугаар зүйлийн 30.1, 30.2, 24 дүгээр зүйлийн 24.3, MN390034108101850584 дугаартай зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.5, 6.2.6 дугаар заалтуудыг зөрчсөн нь зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээг цуцлах үндэслэл болж байна.
Иймд хариуцагч Ж., Э. нараас 2024 оны 05 сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 69,851,949.73 төгрөг, зээлийн хүү 936,100.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,667.82 төгрөг, нийт 70,789,718.54 төгрөг, нотариатын зардал 66,000 төгрөг, бүгд 70,855,718.54 төгрөгийг гаргуулж, зээлдэгч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө ******* *******, , , , тоот хаягт байршилтай, 666 м.кв талбайтай, гэр орон сууцны хашааны газрын зориулалттай газар болон уг газарт байршилтай 230 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
2024 оны 12 сарын 10-ны өдрийн орчим зээлдэгч Э. бид хоёр утсаар ярьсан бөгөөд энэ үед зээлийн төлбөр 86,000,000 төгрөг гэж бодогдож байсан. Нэмэгдүүлсэн шаардлага гаргаагүй гэв.
Хариуцагч Ж., Э. нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Бид 2023 оны 04 сарын 07-ны өдөр хашаа байшингаа барьцаалан ******* банкнаас 80,000,000 төгрөгийн зээл авсан. Зээлээ хэвийн төлж байсан ба 2023 оны 07 сард үер болж нөхөр Ж.ын барьж байсан барилга үерт автсан. Зуслангийн байраа маш хямдхан зараад зээлийн төлөлтөө хийсэн.
Банкны нэхэмжлээд байгаа 70,855,718.54 төгрөгийг жилийн хугацаанд буюу 2026 оны 01 сар гэхэд төлж дуусгана. Бид одоо хашаа, байшингаа зарахаар өөрсдөө амьдрах газаргүй хэцүү байдалд орох гээд байна.
Зээлээ төлөөгүй нэг шалтгаан нь хоёрын хооронд ашиггүй болчих юм болов уу гээд хашаа, байшингаа зарахгүй байгаад байсан. Дулаан орохоор зараад хэдэн төгрөг гаргаж өөрсдийн амьдралаа бодох хэрэгтэй байна.
2024 онд сонгуулийн жил болоод ажил зогссон ба үерээс хойш хамт ажиллах хүнгүй хэцүү байдалд байна. Зээлийг төлнө, хугацаа л хэрэгтэй байна.
2024 оны 12 сарын 10-ны өдрийн орчим танай төлөх төлбөр 86,000,000 төгрөг болсон гэж хэлж байсан гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэлүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм,
Нотариатын төлбөр төлсөн баримт, 2023 оны 04 сарын 07-ны өдрийн MN390034108101850584 дугаар бүхий зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2023 оны 04 сарын 07-ны өдрийн MN390034108101850584 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зээл, зээлийн хүүгийн тооцоолол,
Барьцаалбар, зээл олгох зөвшөөрлийн хуудас, 2023 оны 04 сарын 10-ны өдөр 80,000,000 төгрөг шилжүүлсэн баримт, зээлийн өргөдлийн хураамж төлсөн баримт,
Зээлдэгч нарын зээлийн анкет, Ж., Э. нарын иргэний үнэмлэхний хуулбар, зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн хүснэгт,
Зээлдэгч нарт хүргүүлсэн зээл төлөх тухай 2023 оны 08 сарын 25, 2024 оны 01 сарын 31, 2024 оны 02 сарын 19-ний өдрүүдийн мэдэгдлүүд,
Зээлийн төлөлттэй холбоотой Ж., Э. нарын зээлдүүлэгч талд 2023 оны 07 сарын 31, 2023 оны 08 сарын 25, 2024 оны 02 сарын 28-ны өдрүүдэд гаргасан хүсэлт, зээлийн дансны хуулга,
******* *******, , , , тоот хаягт байршилтай, 666 м.кв талбайтай, гэр орон сууцны хашааны газрын зориулалттай газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, мөн уг газарт байршилтай 230 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч Ж., Э. нар нь иргэний үнэмлэхний хуулбар болон хариу тайлбараа ирүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Ж., Э. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 70,855,718.54 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
/2024 оны 05 сарын 01-ний өдрийн байдлаар:
-Үндсэн зээл 69,851,949.73 төгрөг,
-Зээлийн хүү 936,100.99 төгрөг,
-Нэмэгдүүлсэн хүү 1,667.82 төгрөг,
-Нотариатын зардал 66,000 төгрөг/
Ж., Э. нар нь ******* банк ХК-тай 2023 оны 04 сарын 07-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулан хашаа байшин барьцаалсан хэрэглээний зээлийн зориулалтаар 80,000,000 төгрөгийг, сарын 1.9 хувь, жилийн 22.8 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлсэн нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Талууд 2023 оны 04 сарын 07-ны өдөр тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан дээрх зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч Ж.ын эзэмшил, өмчлөлийн ******* *******, , , , тоот хаягт байршилтай, 666 м.кв талбайтай, гэр орон сууцны хашааны газрын зориулалттай газар болон уг газарт байршилтай 230 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, зохигчдын тайлбар, хэрэг авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Талууд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан 2023 оны 04 сарын 07-ны өдрийн дугаар бүхий барьцааны гэрээг бичгээр байгуулан, нотариатчаар гэрчлүүлэн, мөн өдөр нь улсын бүртгэлд бүртгүүлснээр уг барьцааны гэрээ хүчин төгөлдөр болжээ.
/ХХ-ийн 11-17 дугаар тал/
******* *******, , , , тоот хаягт байршилтай, 666 м.кв талбайтай, гэр орон сууцны хашааны газрын зориулалттай газар, уг газарт байршилтай 230 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө хариуцагч Ж.ын эзэмшил, өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь газар эзэмших эрхийн болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон болно.
/ХХ-ийн 42-43 дугаар тал/
Зээлдүүлэгч ******* банк ХК нь зээлдэгч Ж.т 2023 оны 04 сарын 10-ны өдөр 108101850584 тоот зээлийн данс нээн мөн өдөр нь 80,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.
/ХХ-ийн 17-18, 39-41 дүгээр/
2021 оны 07 сарын 01-ний өдрөөс даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно,
19 дүгээр зүйлийн 19.6-д Зээл олгох хэлбэрийг зээлдэгч, зээлдүүлэгч нь зээлийн гэрээндээ харилцан тохиролцоно гэж тус тус заасантай нийцэж байна.
Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч ******* банк ХК болон хариуцагч буюу зээлдэгч Ж., Э. нарын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзэв.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,
мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.
Зээлдүүлэгч ******* банк ХК-ийн зээлдэгч Ж., Э. нартай байгуулсан дээр дурьдсан зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй.
Зээлдэгч Ж., Э. нар 2023 оны 05 сарын 10-ны өдөр үндсэн зээл 849,820.82 төгрөг, зээлийн хүү 1,499,178.08 төгрөг,
2023 оны 06 сарын 10-ны өдөр зээлийн хүү 3411.1 төгрөг,
2023 оны 06 сарын 16-ны өдөр үндсэн зээл 966,222.28 төгрөг, зээлийн хүү 1,529,283.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 724.26 төгрөг,
2023 оны 07 сарын 10-ны өдөр зээлийн хүү 88,870.13 төгрөг,
2023 оны 08 сарын 04-ний өдөр үндсэн зээл 1,033,770.78 төгрөг, зээлийн хүү 1,445,897.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3228.76 төгрөг,
2023 оны 08 сарын 10-ны өдөр зээлийн хүү 516,453.31 төгрөг,
2023 оны 08 сарын 31-ний өдөр үндсэн зээл 1,004,950.91 төгрөг, зээлийн хүү 993,656.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2636.55 төгрөг,
2023 оны 09 сарын 10-ны өдөр зээлийн хүү 59,860.73 төгрөг,
2023 оны 09 сарын 15-ны өдөр үндсэн зээл 1,024,411.17 төгрөг, зээлийн хүү 1,427,827.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 639.9 төгрөг,
2023 оны 10 сарын 10-ны өдөр зээлмйн хүү 6621.37 төгрөг,
2023 оны 10 сарын 11-ний өдөр үндсэн зээл 1,091,173.05 төгрөг, зээлийн хүү 1,404,321.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 136.32 төгрөг,
2023 оны 11 сарын 27-ны өдөр үндсэн зээл 563,485.97 төгрөг, зээлийн хүү 1,434,220.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2262.68 төгрөг,
2023 оны 11 сарын 30-ны өдөр үндсэн зээл 501,892.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 188.11 төгрөг,
2023 оны 12 сарын 10-ны өдөр зээлийн хүү 2519.71 төгрөг,
2023 оны 12 сарын 28-ны өдөр үндсэн зээл 1,131,586.23 төгрөг, зээлийн хүү 1,377,064.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2544.67 төгрөг,
2024 оны 01 сарын 10-ны өдөр зээлийн хүү 3454.36 төгрөг,
2024 оны 04 сарын 05-ны өдөр зээлийн хүү 2,475,714.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,685.73 төгрөг,
2024 оны 04 сарын 26-ны өдөр үндсэн зээл 1,980,736.88 төгрөг, зээлийн хүү 3,007,795.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11,467.3 төгрөг тус тус төлсөн нь талуудын тайлбар, зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх ба талууд энэ талаар хэн аль нь маргаагүй.
/ХХ-ийн 39-41 дүгээр тал/
Талуудын хооронд 2023 оны 04 сарын 07-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4-т Зээлийн хүү: Сарын 1.9, жилийн 22.8 хувь байна. Зээлийг олгосон өдрөөс эхлэн хүүг жилийн 365 хоногоор тооцно,
2.1.5-д Нэмэгдүүлсэн хүү: Зээлийн хүүгийн 20 хувь байна. Үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг тооцно
2.1.6-д Зээлийн хугацаа: 50 сар, Зээл, зээлийн хүү төлөх графикт хугацааг энэхүү гэрээний хавсралт 1-д тодорхойлов,
2.2.1-т Зээлдэгч Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг 3-аас дээш удаа зөрчсөн тохиолдолд гэрээг ноцтой зөрчсөн гэж үзнэ,
2.2.7-т Зээлдэгчийн төлбөрөөс тэргүүн ээлжинд зээлийн хүүг тооцон хасч үлдсэнийг үндсэн зээлийн төлбөрт суутгах зарчим баримтална. Хэрэв зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулалгүй, хугацаа хэтэрч нэмэгдүүлсэн хүүг төлөх тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг эхэлж төлүүлнэ гэж тус тус заасан байна.
2021 оны 7 сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй,
21 дүгээр зүйлийн 21.1-т Зээлийг хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно,
21.2-т Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус заажээ.
Дээр дурдсаны дагуу зээлдүүлэгч ******* банк гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгч Ж., Э. нараас зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй хугацааны хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй болно.
Хариуцагч Ж., Э. нар зээлийн төлбөрийг төлөх талаар маргаагүй бөгөөд гагцхүү уг зээлийг төлөх хугацаа шаардлагатай гэж тайлбарлалаа.
Зээлдүүлэгч ******* банк ХК нь зээлдэгч Ж., Э. нар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйн улмаас шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой баримт, материал нотариатчаар гэрчлүүлэхэд 66,000 төгрөг төлсөн төлбөр төлсөн баримтаар тогтоогдлоо.
/ХХ-ийн 7-8 дугаар тал/
Зээлдүүлэгч нь зээлдэгч Ж., Э. нарт 2023 оны 08 сарын 25, 2024 оны 01 сарын 31, 2024 оны 02 сарын 19-ны өдрүүдэд тус тус зээл төлөх мэдэгдлүүдийг гардуулан өгч байсан ба зээлдэгч Ж., Э. нар нь 2023 оны 07 сарын 31, 2023 оны 08 сарын 25, 2024 оны 02 сарын 28-ны өдрүүдэд зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхтэй холбоотой хүсэлт, тайлбар гаргаж байснаас гадна зээлдүүлэгч нь зээлдэгч нартай гэрээний үүрэг гүйцэтгэхтэй холбоотой харилцаж байсан нь зээлдэгч талтай холбоо барьсан тэмдэглэлээр тогтоогдсон бөгөөд зээлдэгч нар энэ талаар маргаагүй.
/ХХ-ийн 23-29 дүгээр тал/
Нэхэмжлэгч ******* банк ХК нь Ж., Э. нар 2024 оны 12 сарын 10-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт 86,000,000 төгрөг төлөхөөр байгаа хэмээн тайлбарласан бөгөөд зээлдүүлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй тул 70,855,718.54 төгрөгийн хэмжээнд хэргийг шийдвэрлэнэ.
Нэхэмжлэгч ******* банк ХК нь хариуцагч Ж., Э. нараас 2024 оны 05 сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээл 69,851,949.73 төгрөг, зээлийн хүү 936,100.99 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,667.82 төгрөг, нотариатын зардал 66,000 төгрөг, нийт 70,855,718.54 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч буюу зээлдэгч нар дээрх төлбөрийг төлөх үүрэгтэй.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Ж., Э. нараас 70,855,718.54 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ж., Э. нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч Ж.ын эзэмшил, өмчлөлийн ******* дүүргийн , , , тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаар бүхий, 666 м.кв талбай бүхий гэр, орон сууц хашааны газар болон мөн хаягт байршилтай, 230 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204082348 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Ж., Э. нараас 70,855,718.54 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ж., Э. нар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох хариуцагч Ж.ын эзэмшил, өмчлөлийн ******* дүүргийн , , , тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаар бүхий, 666 м.кв талбай бүхий гэр, орон сууц хашааны газар болон мөн хаягт байршилтай, 230 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204082348 дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан борлуулж зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* банк ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 582,428.59 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж., Э. нараас 582,428.59 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* банк ХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН