| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00015/и |
| Дугаар | 150/ШШ2025/00047 |
| Огноо | 2025-03-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 150/ШШ2025/00047
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: * хот * дүүрэг *-р хороо *-р хотхон *-р байр * тоот хаяг оршин суух хаягтай, * овогт * (РД:*)-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч */цахимаар/, гэрч гэрч *, гэрч *, гэрч *, гэрч *, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...* миний бие *-нд Сэлэнгэ аймгийн *анд төрсөн. 1977 онд *ын 8 жилийн сургуулийн 1-р сургуулийн 1-р ангид элсэн ороод 1985 онд 8-р ангиа онц дүнтэй төгсөн 1-т жагсаад Улаанбаатар хотын Багит сургуулийн 1-р курсэд элсэн ороод 1989 онд төгсөөд *ийн сургуульд 1980.08.25-ны өдөр хуваарилагдсан ирж бага ангийн багшаар ажилд ороод 1991.09.02-ны өдөр ар гэрийн хүсэлтээр *ын 10 жилийн сургуульд бага ангийн багшаар ажилласан. *ын 10 жилийн сургуульд 1991-1998 оны 8 сарын 25-ыг дуустал ажиллаад Улаанбаатар хот руу шилжсэн. Энэ хугацаанд *ийн сургуульд бага ангийн багшаар ажилд авсан тушаал мөн 1998 онд Сэлэнгэ аймгийн *ын 10 жилийн сургуулиас халагдсан тушаал огт байхгүй. Мөн хөдөлмөрийн дэвтэр нийгмийн даатгалын дэвтрүүдээ би сургууль төгссөн 2 дипломын хамт Баянзүрх дүүргийн 48-р сургуулийн бичиг хэрэг *д өгөөд хавтсыг нь алга болгоод эргээд авч явсан учраас бүх бичиг баримт байхгүй болсон. *-нд 55 нас хүрээд өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул ажиллаж байсан тушаалууд бичиг баримтууд байхгүй тул одоо болтол гарц гараагүй. Тухайн үед ажиллаж байсан холбогдох бичиг баримтуудыг тухайн сургуулийн архиваас хөөцөлдөн олж аваад энэ өргөдлийн хамт хавсаргасан тул Сэлэнгэ аймгийн 8 жилийн сургуульд 1989.08.25-ны өдрөөс 1991.09.02-ны өдөр дуустал ажиллаж 2 жилийн хугацаанд Сэлэнгэ аймгийн *ын 10 жилийн сургуульд 1991.09.03-ны өдрөөс 1998 оны 08 сарын 25-ныг дуустал ажилласан нийт 10 жилийн хугацааг шүүхээр тогтоож өгнө үү...” гэжээ.
Хүсэлт гаргагч * шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 1989 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын багшийн их сургуулийг төгсөөд бага ангийн багшаар ажиллаж эхэлсэн. *ийн сургуульд бага ангийн багшаар очиж ажилласан. 1991 оны 09 сарын 02-ны өдөр шилжсэн. Тэгээд 1991 оны 09 сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн *анд бага ангийн багшаар ажиллаж эхэлсэн. Сайхан болон *анд ажиллаж байсан Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын баримт бичиг байхгүй учир би шүүхэд хандаж хүсэлт гаргасан. Миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...” гэв.
Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч * нь ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтыг дүгнээд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагч * нь 1989 оны 08 сарын 20-ны өдрөөс 1991 оны 09 сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд *ийн сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь:
Шүүх хуралдаанд:
Гэрч *: 1989-1991 оныг хүртэл бид хоёр Номгоны сургуульд хамт ажиллаж байсан. Тухайн үедээ Сайхан сумын ерөнхий боловсролын сургууль гэсэн нэртэй байсан. 1989 оны 06 дугаар сард манайд шинэ төгсөгч ирсэн. Тэгээд 09 дүгээр сард 1в ангийн багш байсан. Би 1989 оны 09 дүгээр сард пионерын ахлах удирдагч хийж байсан. * 1991 оны 09 дүгээр сард шилжсэн. 1989 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тушаал гарч сургуульд орсон. Одоогоор нийгмийн ажилтан гэсэн үг юм. Одоогоор ч гэсэн бид найзууд харилцаа, холбоотой байдаг...” гэх мэдүүлэг,
Гэрч *: Би 1989 оны намар 09 дүгээр сард математикийн багшаар томилогдож ирсэн. Номгонд 1в ангийн багшаар ажилласан. * 1991 оны намар 09 дүгээр сард манай сургуульд багшаар ирсэн. Тэгээд 09 дүгээр сарын дундуур удаагүй ч үгүй шилжээд явсан. Тухайн үед хаашаа шилжсэн гэдгийг нь мэдэхгүй. Бид хоёр нэг сургуульд багшилж байсан. Би 1989 оны 09 дүгээр сараас эхлээд одоог хүртэл багшилж байсан...” гэх мэдүүлэг,
Мөн хүсэлт гаргагч *ын 1991 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1998 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн *ын 10-н жилийн сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан болох нь:
Гэрч *гийн өгсөн: “...Би 1988 оноос *ын сургуульд бага ангийн багшаар ажиллаж байсан. Дунд нь оюутан байж байгаад 2 жилийн дараа буцаад ажиллаж эхэлсэн. *ын хувьд манай *ын сургуульд 1991 оны 09 дүгээр сараас 1998 оны 09 дүгээр сарыг хүртэл дуустал ажиллаж байсан. * бага ангийн багшаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч *гийн өгсөн: “...Би МУИС-ийг 1990 онд төгсөж ирээд 1990 оны 07 дугаар сард Сэлэнгэ аймгийн *ын ерөнхий боловсролын 10-н жилийн сургуульд математикийн багшаар ажилд орсон. Би 2004 оныг хүртэл багшилсан. Тэр хооронд * багш 1991-1998 оныг хүртэл бага ангийн багшаар хамт ажиллаж байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч *гийн * дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч * дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч *ийн * дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, тэдгээрийн бичилт /хх-ийн 37-46-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын 1991 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 189 дугаартай тушаалаар “*ийн багш *ыг ажлаас нь чөлөөлж 11 сарын 26-ны өдрөөс эхлэн *ын 10 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар томилсугай” гэх бичилт /хх-ийн 6-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн *ын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 9 сарын 25-ны өдрийг 60 дугаартай тушаалаар “Тус сургуулийн бага ангийн багшаар *ыг 1991 оны 9-р сарын 3-аас эхлэн түр авч ажиллуулав” гэх бичилт /хх-ийн 7-р хуудас/,
*ийн сургуулийн захирлын 1991 оны 11 сарын 21-ний өдрийн 54 дугаартай тушаалаар “бага ангийн багш ******* * шилжсэн” гэх бичилт /хавтаст хэргийн 08-р хуудас/,
*ийн сургуулийн захирлын 1991 оны 8 сарын 29-ний өдрийн 42 дугаартай “Анги кабинетыг багш нарт хариуцуулах тухай” тушаал /хавтаст хэргийн 9-р хуудас/,
*ийн сургуулийн захирлын “Комисс байгуулах тухай” тушаал /хавтаст хэргийн 10-р хуудас/,
*ийн сургуулийн захирлын “хичээлийн жилд доорх багш нарыг анги даасан багш нараар ажиллуулсугай” гэх бичилт /хавтаст хэргийн 12-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн *ийн захиргааны “Хүндэт багш ******* танд Монголын багш нарын баярын мэнд хүргэж аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье 1990.02.03” гэх бичилт /хавтаст хэргийн 5-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн *ын 10 жилийн сургуулийн захирлын 1998 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал /хавтаст хэргийн 14, 16, 18-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн *ын 10 жилийн сургуулийн захирлын 1996 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 11 дугаартай “Хичээл давхар заалгах тухай” тушаал /хавтаст хэргийн 15-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн *ын 10 жилийн сургуулийн захирлын 1996 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 8 дугаартай “Хичээл давхар заалгах тухай” тушаал /хавтаст хэргийн 17-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн *ын 10 жилийн сургуулийн захирлын 1997 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаартай “Амралт олгох тухай” тушаал /хавтаст хэргийн 19-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн *ын 10 жилийн сургуулийн захирлын 1996 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай “Зэргийн нэмэгдэл олгох тухай” тушаал /хавтаст хэргийн 20-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн *ын 10 жилийн сургуулийн захирлын 1996 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 35 дугаартай “Төлбөр төлөх тухай” тушаал /хавтаст хэргийн 21-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн *ын 10 жилийн сургуулийн захирлын 1995 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 11 дугаартай “Шагнах тухай” тушаал /хавтаст хэргийн 22-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн *ын 10 жилийн сургуулийн захирлын 1995 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 23 дугаартай “Багш нарт ээлжийн амралт олгох тухай” тушаал /хавтаст хэргийн 23-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн *ын 10 жилийн сургуулийн захирлын 1993 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаартай “Жилийн чөлөө олгох тухай” тушаал /хавтаст хэргийн 24-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн *ын 10 жилийн сургуулийн захирлын 1992 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 30 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал /хавтаст хэргийн 25-р хуудас/,
Сэлэнгэ аймгийн *ын 10 жилийн сургуулийн захирлын 1992 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаартай “Давхар хичээл заалгах тухай” тушаал /хавтаст хэргийн 26-р хуудас/ хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт ач холбогдолтой, хамааралтай тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Хүсэлт гаргагч *ын *ийн сургуульд бага ангийн багшаар ажилд орсон тушаал, 1998 онд Сэлэнгэ аймгийн *ын 10 жилийн сургуулийн ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй буюу гаргаж өгөх боломжгүй байгаа ч хөдөлмөрийн дэвтрийн бичилт, бусад гэрчийн мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт, ажиллаж байх үеийн захирамж шийдвэр зэргийг үндэслэхэд ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *ын ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Дээрх байдлуудыг дүгнээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *ыг 1989 оны 08 сарын 20-ны өдрөөс 1991 оны 09 сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд *ийн сургуульд бага ангийн багшаар, 1991 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1998 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн *ын 10-н жилийн сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч *ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар * (РД:*)-ийг 1989 оны 08 сарын 20-ны өдрөөс 1991 оны 09 сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд *ийн сургуульд бага ангийн багшаар, 1991 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 1998 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Сэлэнгэ аймгийн *ын 10-н жилийн сургуульд бага ангийн багшаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч *ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэх ба 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг өөрөө ирж гардан авахыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН