2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/01590

 

 

 

 

 

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар *******ын *******, *******н ******* нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2020 оны 07 сарын 31-ний өдөр төрсөн охин *******ын *******г эх *******ын *******ын асрамжинд үлдээсүгэй.

 

3. Нэхэмжлэгч Г.******* хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.3-т заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* хороолол, *******, *******, тоот хаягт байрлалтай, 41,55 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр Г.*******, Э.Бурмаа, Э.******* нарыг тогтоож, нэхэмжлэгч Г.*******оос 31,162,500 төгрөгийг гаргуулан хариуцагч Ө.*******т олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351,691 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх хэсэг болох 281,491 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгож, хариуцагч Ө.*******аас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.3-т зааснаар нэхэмжлэгч *******ын *******, хариуцагч *******н ******* нарыг тусдаа амьдрахыг даалган шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 сарын 27-ны өдрийн 476 дугаар бүхий шүүгчийн захирамжийг мөн хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.2-т заасныг баримтлан хүчингүй болгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН