| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/06873/И |
| Дугаар | 191/ШШ2025/01682 |
| Огноо | 2025-02-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/01682
2025 02 24 191/ШШ2025/01682
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 36-р хороо, ******* хотхон, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, гийн гийн /РД: / нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, 26-р хороо, ******* хороолол, ******* байр, ******* тоот хаягт оршин суух бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* хороо, ******* хотхон, байрны тоот хаягт түр оршин суух, гийн /РД: /, ын /РД: / нарт холбогдох
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.,
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч нарын өмгөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д. миний бие ХХК-ийн барьсан ******* дүүргийн нутаг дэвсгэрт орших ******* хотхон орон сууцны хороололд орон сууц захиалан 2022 оны 02 сарын 08-ны өдөр 96/01-01 дугаартай орон сууц захиалгын гэрээ байгуулсан.
Тухайн гэрээ ёсоор би ******* хотхон орон сууцны хорооллын А1 блокын байрны 5 давхарт тоотын 96,08 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц захиалан 1 м.кв талбайг нь 3,300,000 төгрөгөөр тооцон нийт 317,064,000 төгрөгийг байрны үнэд төлөх, гүйцэтгэгч ХХК нь гэрээнд тусгагдсан орон сууцыг барьж захиалагч миний өмчлөлд шилжүүлэх үүрэг тус тус хүлээсэн.
Захиалагчийн хувьд би орон сууц захиалгын гэрээний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд тухайн барилгыг улсын комисс хүлээн авч захиалсан орон сууцаа гүйцэтгэгч талын эрх бүхий этгээдтэй 2023 оны 03 сарын -ний өдөр хүлээлцэн түлхүүрээ гардан авснаар өөрийн хууль ёсны эзэмшилд шилжүүлэн авсан юм.
Харин захиалагч надаас үл хамаарах шалтгаанаар гүйцэтгэгч ХХК тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг өнөөг хүртэл гаргаж өгөөгүй.
Нэгэнт төлбөрийг нь төлж өөрийн хууль ёсны эзэмшилд хүлээн авч өөрийн өмч хөрөнгө болгосон тул өөрийн хувийн бизнест хөрөнгө оруулах зорилгоор байрны үнэ өссөн ч гэсэн яаралтай мөнгө хэрэгтэй байсан тул анх авсан үнээр тухайн орон сууцыг борлуулахаар шийдэн зар өгсний дагуу Б. ирж уулзсан.
Ингээд Б. урьдчилгаа 20 хувийг төлж, үлдэх хэсгийг орон сууцны гэрчилгээ гармагц банкны зээл авч төлөх санал тавьсан. Тухайн үед бид хамт нотариатаас зөвлөгөө авахад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй бол худалдах, худалдан авах гэрээ хийх боломжгүйг тайлбарласан.
Тэр үед нь би 20 хувийн урьдчилгаа төлсний дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахгүй хойшлох тохиолдолд надад хохиролтой юм байна, 100 хувь бэлэн мөнгөөр авах хүнд л зарах нь дээр юм байна гэдгийг хэлж тайлбарласан боловч Б. эхнэрийн хамт бид нар ХХК-иас асууж тодруулсан, 3 сард багтаж, захиалгын төлбөрөө төлсөн хүмүүсийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүд гарна гэсэн, хамт ХХК дээр очиж уулзья гэсэн.
Очиж уулзахад тус компанийн ерөнхий захирал ажилтай Х.Батбаасан биднийг хүлээн авч уулзан гэрчилгээ 4 сард багтаж гарна гэж хэлсэн. Миний зүгээс энэ асуудал надаас хамаарах асуудал биш учраас бидэнд албан ёсоор бичгээр хариу өгөхийг хүссэний дагуу бичиг хийж өгснийгр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргасан.
Ингээд 2024 оны 02 сарын 07-ны өдөр Б.тэй орон сууц худалдах, худалдан авах хэлцэл үйлдэж байрны үнийг 326,000,000 төгрөг байхаар тогтон, урьдчилгаа 20 хувь болох 64,000,000 төгрөгийг надад шилжүүлсэн тул үлдэгдэл төлбөр 262,000,000 төгрөгийг 2024 оны 04 сарын 15-ны өдийн дотор багтаан төлөхөөр харилцан тохиролцсон.
Тухайн хугацааг тавьсан нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарах эсэх нь надаас хамаарахгүй учраас өөрт хохиролгүй гэдэг үүднээс хугацаа тавьж байгаа гэдгээ дахин дахин тайлбарласан.
Орон сууцыг Б., У. нарт 2024 оны 02 сарын 07-ны өдөр хүлээлгэн өгсөн.
ХХК нь байрны гэрчилгээ 2024 оны 04 сарын 01-ний дотор багтаж гарна гэсэн боловч байрны бичиг баримт хэзээ гарах нь тодорхойгүй болж, талууд тохиролцон тогтоосон 2024 оны 04 сарын 15 гэдэг хугацаа өнгөрч, би ч тэдэнд цаашид хүлээх боломжгүй болохоо хэлж байр суллаж өгөхийг шаардан урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 64,000,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг нь буцаан шилжүүлж, үлдэх хэсгийг байраа хүлээлцэх үед аливаа эвдрэл гэмтэл байгаа эсэхийг харгалзан шийдэхээ, мөн түрээсийн төлбөр авах талаар мэдэгдсэн.
Түүний дараа нэгэнт гэрчилгээ хугацаандаа гарахгүй нь тодорхой болсон учир 50,000,000 төгрөгийг худалдан авагчид буцаан шилжүүлж, байраа буцаан хүлээж авахаар уулзтал бид нарт хэзээ гэрчилгээ гарах нь хамаагүй, зээлэнд хамрагдахгүйгээр байрны төлбөрөө төлье гэж Б., У. нар надаас дахин дахин гуйсан.
Үүнийг харгалзан 2024 оны 05 сарын 23-ны өдөр тэд нартай дахин бичгээр хэлцэл хийж 2024 оны 06 сарын 22-ны дотор нийт байрны төлбөрийн 80 хувь буюу 260,800,000 төгрөгийг худалдан авагч нар худалдагч надад төлж, үлдэх 20 хувийг гэрчилгээ гарснаар зээл авч төлөхөөр дахин тохиролцсон.
Тохирсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд тухайн орон сууцыг чөлөөлж өгөх, чөлөөлөх хүртэл хугацаанд байрны 1 сарын түрээсийн төлбөрт 1,800,000 төгрөгийг 2024 оны 04 сарын 15-ны өдрөөс тооцон төлөхөөр харилцан тохиролцсон. Уг хэлцэлд У. гарын үсэг зураагүй, гэр бүлийн хүн тул нөхрөө төлөөлж Б. гарын үсэг зурсан.
У., Б. нарын өмнө нь төлсөн 64,000,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг сүүлийн хэлцэл байгуулагдахаас өмнө би буцаан шилжүүлсэн байсан бөгөөд түүний үлдэгдэл нь 14,000,000 төгрөг байсан.
Сүүлийн 2024 оны 05 сарын 23-ны өдрийн хэлцэл байгуулагдсанаас хойш худалдан авагч нар 124,000,000 төгрөгийг төлж, нийт 1*******,000,000 төгрөгийг худалдагч талд буюу надад шилжүүлсэн. Сүүлд шилжүүлсэн 124,000,000 төгрөгийг миний эхнэр н.Сарангэрэлийн данс руу худалдан авагч нар шилжүүлсэн.
Бид нарын хооронд Иргэний хуулийн 243, 264 дүгээр зүйлүүдэд заасан худалдах, худалдан аваах гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хэлцэл хийгдсэнээс хойш худалдан авагч тал нь тохирсон хугацаанд төлбөрийг төлөөгүйгээс худалдагч миний эрх ашиг хохирсон.
Тухайн орон сууцны гэрчилгээ гараагүй байгааг худалдан авагч нар анхнаасаа мэдэж, өөрсдөө хүсч худалдан авсан бөгөөд орон сууцны гэрчилгээ гарсан эсэхээс шалтгаалан орон сууцны үнийн 80 хувийг 2024 оны 06 сарын 22-ны өдрийн дотор худалдагч болох Д. надад төлөх үүрэг хүлээсэн.
Худалдан авагч тал нэмэлт хэлцлээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан нэмэлт хугацааг тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй, үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Худалдан авагч үүргээ биелүүлээгүйгээс худалдагч тал тухайн орон сууцыг эзэмших, ашиглах эрхээ эдэлж чадаагүй.
Төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан ч миний шаардлагыг сүүлдээ үл тоомсорлож өдий хүрлээ.
Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 261 дүгээр зүйлийн 261.1, 264 дүгээр зүйлийн 264.1-д тус тус зааснаар гэрээнээс татгалзаж, У., Б. нарын төлсөн төлбөр 1*******,000,000 төгрөгөөс шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тохиолдолд уг хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2-т заасны дагуу өөрт учирсан хохирол болох орон сууц хөлсөлсөн төлбөрийг хасч үлдэгдэл мөнгийг хариуцагч У., Б. нарт шилжүүлнэ.
Хуулийн дагуу талуудын хооронд байгуулагдсан хэлцлүүдээс татгалзаж байгаа тул хариуцагч У., Б. нарыг ******* дүүрэг, ******* хороо, ******* хотхон, орон сууцны хорооллын А1 блокын байрны 5 давхар, тоотын 96,08 м.кв талбай бүхий орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү.
Миний бие уг 96,08 м.кв талбай бүхий шинэ орон сууцыг зах зээлийн ханшаар хөлслүүлсэн бол сарын 2,500,000-3,500,000 төгрөгөөр тооцох боловч 2024 оны 05 сарын 23-ны өдрийн хэлцлээр тохирсон учраас сарын 1,800,000 төгрөгөөр тооцон 2024 оны 04 сарын 15-ны өдрөөс 2024 оны 08 сарын 16-ны өдрийг хүртэл 7,200,000 төгрөг болж байх тул орон сууц хөлсөлсөн төлбөрт 7,200,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 12 сарын 09-ний өдрийг хүртэл хугацааны түрээсийн төлбөр 7,440,000 төгрөгийг, 2024 оны 12 сарын 10-ны өдрөөс 2025 оны 02 сарын 10-ны өдрийг хүртэл 2 сарын түрээсийн төлбөр 3,600,000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн, орон сууцны түрээсийн төлбөрт нийт 18,240,000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул уг мөнгийг мөн хариуцагч У., Б. нараас гаргуулж өгнө үү.
Би ХХК-ийн хуулийн зөвлөхөөс нь гэрчилгээ гарах эсэх талаар байнга асуудаг бөгөөд 2024 оны 04 сараас хойш тодорхой хариу өгөөгүй. ХХК-ийн захирал н.Батэрдэнийн Хөгжлийн банктай холбоотой асуудал байгаа тул бидэнтэй холбоотой бүх зүйл битүүмжлэгдсэн тул тодорхой хугацаа хэлэх боломжгүй гэсэн гэв.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д. нь ХХК-ийн барьсан ******* дүүргийн нутаг дэвсгэрт орших ******* хотхон, орон сууцны хорооллын А1 блокын байрны 5 давхар, тоот хаягт байрлах, 96,08 м.кв талбай бүхий орон сууцыг худалдах, худалдан авах 2024 оны 02 сарын 07-ны өдрийн болон 2024 оны 05 сарын 23-ны өдрийн хэлцлээс татгалзаж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх, орон сууц хөлсөлсөн төлбөрт 18,240,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй.
2024 оны 02 сарын 07-ны өдрийн хэлцлээр Д.гаас У., Б. бид тухайн орон сууцыг 320,000,000 төгрөгөөр худалдан авахаар, урьдчилгаа 20 хувь 64,000,000 төгрөгийг төлж нийт төлбөрийн 80 хувь 256,000,000 төгрөгийг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарснаар банкны зээлээр төлнө гэж тохирсон.
Учир нь Д. болон ХХК-ийн зүгээс 2024 оны 04 сарын 01-ний өдрийн дотор орон сууцны гэрчилгээ гарна гэх тайлбарыг амаар болон бичгээр өгч байсан тул бид үүнд нь найдсан.
Бид хоёр уг байрны урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэхийн тулд өөрсдийн өмчлөлийн 2 өрөө байраа зарж бүрдүүлсэн. Мөн уг байранд засвар хийсэн. Д.д байрны урьдчилгаа төлбөрт нийт 1*******,000,000 төгрөгийг төлсөн.
Д.гийн эхнэр 2024 оны 05 сарын 23-ны өдөр Б. рүү манай дүү Худалдаа хөгжлийн банкинд зээлийн эдийн засагч, ипотекийн зээл гаргаж өгч болно гэсэн, маргааш очоод уулзчих, гэхдээ Д.гийн аваачиж байгаа бичиг дээр гарын үсэг зураад өгчих гэсэн тул уг өдрийн хэлцэл гэх баримтад Б. гарын үсэг зурсан. У.ы гарын үсгийг Б. зурсан.
Ингээд маргааш нь Худалдаа Хөгжлийн банкинд очиж уулзахад гэрчилгээ гараагүй үл хөдлөх хөрөнгөд зээл гарах боломжгүй гэсэн. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Д. нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагууд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтууд, иргэний үнэмлэхний лавлагаа, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 сарын 13-ны өдрийн шүүгчийн захирамж,
ХХК-тай 2022 оны 02 сарын 08-ны өдөр байгуулсан ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хороолол барилгын 6-р ээлжийн орон сууц захиалгын гэрээ,
ХХК-ийн 2024 оны 02 сарын 07-ны өдрийн 01/031 тоот тодорхойлолт,
2024 оны 02 сарын 07, 2024 оны 05 сарын 23-ны өдрүүдийн хэлцэл гэх баримтууд,
У., Б. нарт 2024 оны 04 сарын 14-ний өдөр Д.гийн хүргүүлсэн мэдэгдэл гэх баримт зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч У., Б. нар нь иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэлүүд, хариу тайлбар, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ зэргийг баримтаар ирүүлсэн байна.
Шүүхийн журмаар:
Тус шүүхийн 2025 оны 01 сарын 20-ны өдрийн 3796 дугаар шүүгчийн захирамжаар ******* дүүрэг, ******* хороо, ******* хотхон, байрны тоотын 96,08 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан эсэх, гарсан бол хэний нэр дээр гарсан болох, уг орон сууцанд үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдсэн эсэх талаарх лавлагааг гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2025 оны 02 сарын 17-ны өдөр лавлагаар ирүүлжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д. нь хариуцагч У., Б. нарт холбогдуулан ******* дүүрэг, ******* хороо, ******* хотхон, байрны тоотын 3 өрөө бүхий 96,08 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч Б., У. нарын эзэмшлээс албадан чөлөөлж, орон сууц хөлсөлсөн төлбөрт 18,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.
Д. нь ХХК-тай 2022 оны 02 сарын 08-ны өдөр ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хороолол барилгын 6-р ээлжийн орон сууц захиалгын гэрээ байгуулсан ба ХХК нь ******* дүүрэг, ******* хороо, ******* хотхоны А1 блок, 5 давхрын тоотын 96,08 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2022 оны 02 дугаар улиралд захиалагч Д.д хүлээлгэн өгөхөөр, захиалагч Д. нь орон сууцны 1 м.кв талбайн үнэд 3,300,000 төгрөг, нийт 317,064,000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон ба энэ талаар хэн аль нь маргаагүй.
/ХХ-ийн 6-8 дугаар тал/
ХХК-ийн захиалагч Д.д хүргүүлсэн 2024 оны 02 сарын 07-ны өдрийн 01/031 тоот тодорхойлолтонд:
Манай компанийн ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хороолол орон сууцны хотхоны 6-р ээлжийн А1 блок буюу байрны 5 давхарт тоот, 96,08 м.кв талбай бүхий орон сууцны төлбөр тооцоо дууссан болно.
Тус орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ 20254 оны 04 сарын 01-ний өдрийн дотор гарахыг үүгээр мэдэгдэж байна гэжээ.
/ХХ-ийн 9 дүгээр тал/
Захиалагч Д. нь төлбөрийг нь төлсөн ******* дүүрэг, ******* хороо, ******* хорооллын А1 блок, байрны 5 давхарт 96,08 м.кв байрыг Б.д худалдахаар, худалдан авагч Б. урьдчилгаа төлбөр 64,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 80 хувийг ХХК-иас 2024 оны 04 сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахтай баримтыг бүрдүүлснээр төлбөрийг орон сууцны зээлийн гэрээний дагуу төлөхөөр, байрны нийт үнэ 326,000,000 төгрөг гэж тохиролцон хэн аль нь гарын үсгээ зуран баталгаажуулсан ба энэ талаар хэн аль нь маргаагүй болно.
/ХХ-ийн 10 дугаар тал/
Уг өдөр нь буюу 2024 оны 02 сарын 07-ны өдөр ******* дүүрэг, ******* хороо, ******* хорооллын А1 блок, байрны 5 давхарт 96,08 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг У., Б. нарын эзэмшил, ашиглалтанд хүлээлгэн өгсөн, мөн тэдгээр нь орон сууцны үнэд 1*******,000,000 төгрөг төлсөн талаар талууд хэн аль нь тайлбарлалаа.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Д. нь байрыг чөлөөлөн, байрыг хүлээлгэн өгсөн өдрөөс хойш хугацааны түрээсийн төлбөр сарын 1,800,000 төгрөг төлөхийг У., Б. нарт 2024 оны 04 сарын 14-ний өдөр мэдэгдсэн гэжээ.
/ХХ-ийн 12 дугаар тал/
Тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гарах асуудал тодорхойгүй хугацаагаар хойшилсон тухай ХХК-иас тэдгээрт мэдэгдсэн гэх тул талууд 2024 оны 05 сарын 23-ны өдөр байрны төлбөрийг 2024 оны 06 сарын 22-ны дотор 2 хувааж төлөхөөр,
2024 оны 05 сарын 22-ны өдөр 100,000,000 төгрөг, 2024 оны 06 сарын 22-ны өдөр дараагийн төлбөрийг төлөхөөр, үлдэх 20 хувийн төлбөрийг гэрчилгээ гарах эсвэл банкны зээлэнд хамрагдан төлөхөөр,
2024 оны 06 сарын 22-ны өдөр мөнгөө өгч чадаагүй тохиолдолд байрыг чөлөөлж өгөхөөр, 2024 оны 04 сарын 15-ны өдрөөс байрыг чөлөөлж өгөх хүртэл 1 сарын түрээсийн төлбөрт 1,800,000 төгрөг төлөхөөр тохиролцон худалдагч Д., худалдан авагч Б., У. нар гарын үсгээ зуран баталгаажуулсан гэжээ.
2024 оны 05 сарын 23-ны өдөр үйлдсэн хэлцэл гэх баримтад нэхэмжлэгч Д., хариуцагч Б. нар гарын үсэг зурж У.ы гарын үсгийг Б. зурсан талаар талууд мөн маргаагүй.
/ХХ-ийн дүгээр тал/
Тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй нь хариуцагч Б., У. нарыг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд энэ нь тэдгээртэй хамааралгүй болно.
Хариуцагч У., Б. нар орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ хэзээ гарах нь бидэнд хамаагүй гэж тайлбарлан хэлцэл байгуулсан атлаа орон сууцны үнийг гэрээгээр тохирсон 2024 оны 06 сарын 22-ны өдөр төлөх хугацаандаа төлөөгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу нэхэмжлэгч тал хариуцагч талд шаардлага хүргүүлсээр атал гэрээний үүргээ биелүүлээгүй, нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул дээр дурдсан 2024 оны 02 сарын 07, 2024 оны 05 сарын 23-ны өдрүүдийн хэлцлүүдээс татгалзсан хэмээн нэхэмжлэгч Д. тайлбарлалаа.
Хариуцагч У. нь түүний эхнэр Б. нэхэмжлэгч Д.тай 2024 оны 05 сарын 23-ны өдөр хэлцэл гэх баримт үйлдэн, байрны үнийг 2024 оны 06 сарын 22-ны дотор төлөөгүй тохиолдолд байрыг чөлөөлөн, 2024 оны 04 сарын 15-ны өдрөөс чөлөөлөх хүртэл хугацааны орон сууцны түрээсийн төлбөрт сарын 1,800,000 төгрөг төлөхөөр тохиролцсоныг хожим мэдсэн хэмээн тайлбарласныг нэхэмжлэгч тал эсэргүүцээгүй.
Нэхэмжлэгч Д.гийн ХХК-тай 2022 оны 02 сарын 08-ны өдөр байгуулсан ******* дүүрэг, ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* хороолол, барилгын 6-р ээлжийн орон сууц захиалгын гэрээний 7.7-д Захиалагч орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд орон сууцыг эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг захиалагчаас гаргуулан авч бүртгүүлнэ гэж гүйцэтгэгч ХХК-ийн үүргийг тодорхойлсон байна.
Уг гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн захиалагч Д.д ******* дүүрэг, ******* хороо, ******* хотхон, байрны тоотын 3 өрөө бүхий 96,08 м.кв талбайтай орон сууцыг өмчлөх эрх үүссэн ба ******* дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 сарын 07-ны өдрийн 10-3/126 тоот лавлагаанд:
... ******* дүүрэг, ******* хороо, ******* хотхон, байр, тоот хаягт байрлах, орон сууц зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд бүртгэгдээгүй байна гэжээ.
/ХХ-ийн 88-89 дүгээр тал/
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй,
225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй,
243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байна.
Талуудын хооронд 2024 оны 02 сарын 07, 2024 оны 05 сарын 23-ны өдрүүдэд тус тус байгуулагдсан гэх орон сууц худалдах, худалдан авах хэлцэл нь тухайн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүйн улмаас биелэгдэх боломжгүй болсон, 2024 оны 05 сарын 23-ны өдрийн хэлцэл гэх баримтад хариуцагч У. гарын үсгээ зураагүй тул тэднийг тухайн орон сууцыг өөрсдийн эзэмшилд байх хугацааны түрээсийн төлбөрийг төлөхөөр тохиролцсон гэж үзэхгүй.
Дээрхээс үзэхэд хариуцагч нарт 2024 оны 04 сарын 15-ны өдрөөс 2025 оны 02 сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны орон сууцны түрээсийн төлбөрт нийт 18,240,000 төгрөгийг төлөх үүрэг үүсэхгүй.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар 225.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.гийн өмчлөх эрх үүссэн ******* дүүрэг, ******* хороо, ******* хотхон, байрны тоотын 3 өрөө бүхий 96,08 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч Б., У. нарын эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч Д.гийн орон сууц хөлсөлсөн төлбөрт 18,240,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.гаас 1*******,000,000 төгрөг гаргуулан Б., У. нарт олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2.2, 6, 8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар 225.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.гийн өмчлөх эрх үүссэн ******* дүүрэг, ******* хороо, ******* хотхон, байрны тоотын 3 өрөө бүхий 96,08 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч Б., У. нарын эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч Д.гийн орон сууц хөлсөлсөн төлбөрт 18,240,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.гаас 1*******,000,000 төгрөг гаргуулан Б., У. нарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 406,890 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б., У. 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, 9.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН