Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 150/ШШ2025/00064

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *-р хороо * байр хаягт байрлах “*” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *аймгийн * сумын *-р баг, * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*),

Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг, * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үлдэгдэл 5,610,901.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч *, Хамтран зээлдэгч * нар нь 2024 оны 01-р сарын 25-ны өдөр "*" ХХК-с 2401250138 дугаартай Зэлийн гэрээ байгуулж 5,399,000 /таван сая гурван зуун ерэн есөн мянга/ төгрөгийн зээлийг 24 /Хорин дөрөв/ сарын хугацаатай, сарын 4% хувийн хүүтэйгээр IPHONE 15 PRO MAX хэрэглээний лизинг нөхцөлтэй зээл авсан.

Зээл, түүний хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх тухай зээл хариуцсан ажилтнууд компанийн зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар тогтмол шаардсан боловч зээл төлөгдөөгүй өнөөдрийн байдлаар 169 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлийн гэрээний 7.2.1-д зааснаар зээлдүүлэгч талын санаачилгаар буюу 2025 оны 01 дүгээр сарын 21-ны өдрөөр тасалбар болгон хугацаанаас нь өмнө цуцалж байна. Иймд хариуцагч * 2401250138 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 5,610,901.29 /төгрөгийг гаргуулж * ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч *, * нь 2025 оны 02 дугаар сарын 03-ны шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие *, * 2 хариуцагч нь *ын 5,610,901.29 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дараах хуваарийн дагуу төлнө. 2025.04.15-ны өдөр 561,090 төгрөг, 2025.05.15-ны өдөр 561,090 төгрөг, 2025.06.15-ны өдөр 561,090 төгрөг, 2025.07.15-ны өдөр 561,090 төгрөг, 2025.08.15-ны өдөр 561,090 төгрөг, 2025.09.15-ны өдөр 561,090 төгрөг, 2025.10.15-ны өдөр 561,090 төгрөг, 2025.11.15-ны өдөр 561,090 төгрөг, 2025.12.15-ны өдөр 561,090 төгрөг, 2026.01.15-ны өдөр 561,091.29 төгрөг тус тус төлнө. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.   /хавтаст хэргийн 29-р хуудас/

 

“*” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...*ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * би *, * нарын гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 33-р хуудас/

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК нь хариуцагч *, * нарт холбогдуулан Зээлийн гэрээний үлдэгдэл 5,610,901.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 5,610,901.29 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байдал нь:

 

Хариуцагч *, * нарын шүүхэд гаргасан хүсэлтэд: “...Миний бие *, * 2 хариуцагч нь *ын 5,610,901.29 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дараах хуваарийн дагуу төлнө. 2025.04.15-ны өдөр 561,090 төгрөг, 2025.05.15-ны өдөр 561,090 төгрөг, 2025.06.15-ны өдөр 561,090 төгрөг, 2025.07.15-ны өдөр 561,090 төгрөг, 2025.08.15-ны өдөр 561,090 төгрөг, 2025.09.15-ны өдөр 561,090 төгрөг, 2025.10.15-ны өдөр 561,090 төгрөг, 2025.11.15-ны өдөр 561,090 төгрөг, 2025.12.15-ны өдөр 561,090 төгрөг, 2026.01.15-ны өдөр 561,091.29 төгрөг тус тус төлнө. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгч “*” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...*ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч * би *, * нарын гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхийг зөвшөөрсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж,

 

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “*” ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *, * нарт холбогдох Зээлийн гэрээний үлдэгдэл 5,610,901.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104,724.42 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 52,362.21 төгрөгийг хариуцагч *, * нараас, улсын орлогоос 52,362.21 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*” ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *, * нарт холбогдох Зээлийн гэрээний үлдэгдэл 5,610,901.29 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104,724.42 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 52,362.21 төгрөгийг хариуцагч *, * нараас, улсын орлогоос 52,362.21 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН