2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/00814

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 29 191/ШШ2025/00814

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* сити хотхон, ******* тоот хаягт оршин суух, *******ийн *******гийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, хотхон, тоот, ХХК-д /РД: / холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 41,715,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Зориг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.******* нь ХХК-иар амины орон сууц бариулахаар харилцан тохиролцон 2023 оны 09 сарын 04-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

Гэрээний урьдчилгаа төлбөр 34,000,000 төгрөгийг гэрээ хийсэн даруйдаа Хаан банк дахь гэж хүний тоот дансанд шилжүүлсэн. Барилгын ажлаа эхлүүлэхгүй байсан тул тус компани дээр 2023 оны 11 сарын 13-ны өдөр очиж уулзахад таны захиалсан хэмжээгээр манайх амины орон сууц барих боломжгүй болсон, та 48 м.кв болгож томруулах хэрэгтэй байна гэсэн.

Ингээд 2023 оны 11 сарын 13-ны өдрийн шинэчилсэн гэрээ гэх зүйл дээр гарын үсэг зуруулсан. Мөн л барилгын ажил эхлэхгүй байгаад байсан тул 2024 оны 06 сарын 30-ны өдөр тус компани дээр очиж уулзахад байшин чинь удахгүй баригдана, манайх өөр төсөл дээр ажиллаж байгаа тул ажил ихтэй байгаа гэсэн.

Гэрээгээ шинэчилье гэсэн тул 2024 оны 06 сарын 30-ны өдөр дахин шинэчилсэн гэрээ байгуулсан ба уг өдөр 6,000,000 төгрөгийг мөн тус компанийн менежер гэх гэж хүний данс руу шилжүүлсэн.

Мөн уг 2024 оны 06 сарын 30-ны өдрийн гэрээнд заасны дагуу орон сууцны төлбөрт 1,715,000 төгрөг нэмж төлсөн. 2024 оны 08 сарын 15-ны өдөр амины орон сууц баригдан хүлээлгэж өгөх ёстой нэртэй газарт очиход хэдэн байшингийн суурь цутгасан байдалтай байсан ба өөр ямар нэгэн барилгын ажил огт явагдаагүй байсан.

Иймд ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, тус компанид төлсөн 41,715,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Ц.******* нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл,

" ХХК-д 2024 оны 09 сарын 18-ны өдөр хүргүүлсэн мэдэгдэл,

" ХХК-ийн гүйцэтгэх захирал эс д олгосон итгэмжлэл, " ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Үндэсний манлай хүч хамгаалалт ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар,

Ц.*******, " ХХК нарын хооронд 2023 оны 09 сарын 04-ний өдөр байгуулагдсан 36-1 дугаар бүхий амины орон сууц захиалгаар бариулах гэрээ,

Ц.*******, " ХХК нарын хооронд 2023 оны 11 сарын 13-ны өдөр байгуулагдсан 36-1 дугаар бүхий амины орон сууц захиалгаар бариулах шинэчилсэн гэрээ,

Ц.*******, " ХХК нарын хооронд 2024 оны 06 сарын 30-ны өдөр байгуулагдсан А-7 дугаар бүхий амины орон сууц захиалгаар бариулах шинэчилсэн гэрээ,

" ХХК-ийн фэйсбүүк дэх танилцуулга, төлбөр төлсөн баримтууд зэргийг нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

Хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал нэхэмжлэлийн хувийг 2024 оны 11 сарын 29-ний өдөр гардан авсан ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, 41,715,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Захиалагч Ц.******* нь гүйцэтгэгч ХХК-тай 2023 оны 09 сарын 04-ний өдөр 36-1 дугаар бүхий амины орон сууц захиалгын гэрээ байгуулан гүйцэтгэгч ХХК нь гэх газарт 36 м.кв талбайтай, 12 м.кв террастай амины орон сууцыг хуанлийн 90-120 хоногийн дотор барьж ашиглалтанд оруулж захиалагч талд хүлээлгэн өгөхөөр,

Захиалагч нь амины орон сууцны үнэд нийт 64,800,000 төгрөг төлөхөөр тус тус харилцан тохирчээ.

Мөн гэрээний 3.1-т зааснаар захиалагч тал гэрээ байгуулагдсан өдөр урьдчилгаа төлбөр 34,000,000 төгрөгийг гүйцэтгэгч талын Хаан банк дахь тоот н. гэсэн нэр бүхий дансанд шилжүүлэхээр, үлдэх 30,800,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай сар 855,555 төгрөгөөр төлөхөөр тохиролцсоны дагуу захиалагч Ц.******* 34,000,000 төгрөгийг төлсөн байна.

/ХХ-ийн 7-10, 28 дугаар тал/

 

Мөн дээрх гэрээний талууд 2023 оны 11 сарын 13-ны өдөр амины орон сууц захиалгаар бариулах шинэчилсэн гэрээ байгуулан захиалагч Ц.******* нь гэх газарт 48 м.кв амины орон сууц, 20 м.кв гаражийг нийт 86,400,000 төгрөгөөр захиалан бариулахаар, гүйцэтгэгч ХХК нь 2024 оны 0******* улиралд орон сууцыг ашиглалтанд оруулахаар тус тус харилцан тохиролцжээ.

Мөн уг гэрээний 3.1-т зааснаар амины орон сууцны нийт үнэ 86,400,000 төгрөгөөс өмнө урьдчилгаанд төлсөн 34,000,000 төгрөгийг хасч, үлдэх 52,400,000 төгрөгөөс 10 хувийг хөнгөлж, үлдэгдэл 47,160,000 төгрөгийг 36 сарын хугацаатай тодорхой хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон байна.

/ХХ-ийн 15-18 дугаар тал/

 

Захиалагч Ц.*******, гүйцэтгэгч ХХК нар мөн харилцан тохиролцон 2024 оны 06 сарын 30-ны өдөр амины орон сууц захиалгаар бариулах шинэчилсэн гэрээ байгуулан захиалагч тал гэх газарт А-7 талбайн байршилд 48 м.кв талбайтай амины орон сууц, 20 м.кв талбай бүхий гаражийг нийт 86,400,000 төгрөгөөр захиалан бариулахаар,

Гүйцэтгэгч тал амины орон сууцыг 2024 оны 08 сарын 15-ны өдөр барьж захиалагчид хүлээлгэн өгөхөөр тус тус тохиролцжээ.

/ХХ-ийн 19-21 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээдэг.

 

Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба гэрээ бүрт талууд буюу захиалагч Ц.*******, гүйцэтгэгч " ХХК нар хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

 

Талуудын хооронд 2024 оны 06 сарын 30-ны өдөр байгуулсан шинэчилсэн гэрээний 3.1-т Захиалагч тал энэхүү гэрээ байгуулагдсан өдөр гэрээний 2.1-т байшингийн нийт төлбөр 86,400,000 төгрөгөөс урьдчилгаанд 34,000,000 төгрөгийг өгч үлдэгдэл 52,400,000 төгрөгөөс 10 хувь буюу 5,240,000 төгрөг хөнгөлж, үлдэгдэл 47,160,000 төгрөгийг Хаан банкин дахь дансанд хийж компанийн хүүгүй лизингэд хамрагдаж төлнө. Зээлийг хугацаанаас өмнө төлж барагдуулах боломжтой.

2024 оны 06 сарын 30-ны өдөр 6,000,000 төгрөг дансаар төлж нийт 41,160,000 төгрөгийг 48 сарын хугацаанд сард 857,500 төгрөгөөр дээрх дансанд төлнө гэж заажээ.

 

Захиалагч Ц.*******д гэрээнд заасан төлбөр төлөх Хаан банкин дахь нэр бүхий дансанд 2024 оны 06 сарын 30-ны өдөр 6,000,000 төгрөг, 2024 оны 07 сарын 09-ний өдөр 857,500 төгрөг, 2024 оны 08 сарын 24-ний өдөр 857,500 төгрөг тус тус ******* А-7 48 м.кв гэсэн гүйлгээний утгатай төлсөн нь зохигчийн тайлбар, төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 27-30 дугаар тал/

 

Захиалагч Ц.******* гэрээнд заасны дагуу нийт 41,715,000 төгрөгийг төлсөн бөгөөд гүйцэтгэгч буюу хариуцагч ХХК нь гэрээ байгуулсан болон төлбөр төлсөн талаар эсэргүүцээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т .Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заажээ.

 

Гүйцэтгэгч " ХХК нь амины орон сууцыг 2024 оны 08 сарын 15-ны өдөр захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй байсан бөгөөд нэхэмжлэгч Ц.******* нь гүйцэтгэгч талын хүсэлтээр 2023 оны 09 сарын 04, 2023 оны 11сарын 13, 2024 оны 06 сарын 30-ны өдрүүдэд тус тус гэрээг шинэчлэн байгуулсан хэдий боловч уг хугацаанд гүйцэтгэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тул захиалагч Ц.******* нь гэрээ цуцлах тухай мэдэгдлийг гүйцэтгэгч талд 2024 оны 09 сарын 18-ны өдөр хүргүүлсэн байх ба гүйцэтгэгч ХХК үүнийг мөн эсэргүүцээгүй.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ,

225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй,

205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй,

227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж тус тус заасан байна.

 

Талууд 2023 оны 09 сарын 04, 2023 оны 11сарын 13, 2024 оны 06 сарын 30-ны өдрүүдэд тус тус гэрээг шинэчлэн байгуулж орон сууцыг ашиглалтанд оруулах хугацааг гэрээнд тусгаж байсныг нэмэлт хугацаа тогтоосонтой адилтган үзнэ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус заажээ.

 

ХХК-ийн гүйцэтгэх үүрэг:

34,000,000+6,000,000+857,500+857,500=41,715,000 төгрөг.

 

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан Ц.*******, " ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, хариуцагч " ХХК-иас 41,715,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгох нь зүйтэй.

 

Шүүх Ц.*******гийн ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлд 2024 оны 10 сарын 02-ны өдрийн 24536 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цогт-Эрдэнэд 2024 оны 11 сарын 29-ний өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан нэхэмжлэлийн хувийг гардуулан, хэргийн материалыг танилцуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.

Хариуцагч ХХК нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.

/ХХ-ийн 1, 31, 33-37, 39-46 дугаар тал/

 

Хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал д түүний дугаарын утсанд 2025 оны 01 сарын 16-ны өдрийн 4:22 минутанд захидал илгээн 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 13:30 минутанд шүүх хуралдаантай болохыг хуралдаан болохоос 13 хоногийн өмнө мэдэгджээ.

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга дугаарын утаснаас хариуцагч ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цогт-Эрдэнийн дугаарын утас руу 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 13:36 цагт залган шүүх хуралдаанд хүрэлцэн ирж байгаа эсэхийг тодруулахад тэрээр өмгөөлөгч шүүхийн мейл хаягт шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт явуулна гэсэн хариу өгсөн.

 

Шүүхийн [email protected] цахим хаягт хариуцагч ХХК-ийн өмгөөлөгч гэх этгээд ямар нэг хүсэлт ирүүлсэн эсэхийг шүүгчийн туслах Б.Бадамханд шалгахад хариуцагч талаас ямарваа нэг хүсэлт ирүүлээгүй байсан болно.

 

Хариуцагч тал 2025 оны 01 сарын 29-ний өдрийн 13:30 цагт шүүх хуралдаан болохыг хүрэлцэн ирэх боломжит хугацаанд буюу хуралдаан болохоос 13 хоногийн өмнө мэдсэн ба хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ирэх боломжгүй тохиолдолд энэ талаараа шүүхэд мэдэгдээгүй.

Мөн хариуцагч ХХК-ийн өмгөөлөгч гэх этгээд хүсэлт ирүүлсэн тохиолдолд энэ нь тухай хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Б.Цогт-Эрдэнийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхгүй байх үндэслэл болохгүй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны хариуцагч ХХК-ийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

/ХХ-ийн 1, 31, 39-46, 49-50 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан Ц.*******, " ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, хариуцагч " ХХК-иас 41,715,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 366,525 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч " ХХК-иас 366,525 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН