Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 150/ШШ2025/00066

 

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                            

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * хот *дүүрэг *-р хороо * цогцолбор хаягт байрлах “*” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг, * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үлдэгдэл 815,013 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 12-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...* нь "*"-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2022 оны 12 сарын 30-ны өдөр 1400000842390 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. * нь уг гэрээний үндсэн дээр 2023.02.24-ний өдөр 940,000 төгрөгийг сарын 2,3% хүүтэй, 2023.02.26-ны өдөр 60,000 төгрөгийг сарын 3,4% хүүтэй тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.

* нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй ба зээлийн гэрээний үүрэг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар: Зээл авсан огноо 2023/02/24, олгосон зээл 940,000, өнгөрсөн  хугацаанд төлсөн 548,861, зээлийн үлдэгдэл 474,391, зээлийн хүү 211,936, нэмэгдүүлсэн хүү 42,032, нийт 728,359 төгрөг. Зээл авсан огноо 2023/02/26, олгосон зээл 60,000, өнгөрсөн  хугацаанд төлсөн 19,110, зээлийн үлдэгдэл 48,766, зээлийн хүү 31,968, нэмэгдүүлсэн хүү 5,920, нийт 86,654 төгрөг.

Иймд *ээс зээлийн гэрээний үүрэгт 815,013 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна...” гэжээ.

 

Хариуцагч * нь 2025 оны 02 дугаар сарын 17-ны шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие хариуцагч * *-н нэхэмжилсэн 815,013 төгрөгийг дараахь байдлаар төлнө. 2025.03.20-нд 271,671 төгрөг, 2025.04.20-нд 271,671 төгрөг,  2025.05.20-нд 271,671  төгрөгөөр төлж барагдуулна...” гэжээ.   /хавтаст хэргийн 48-р хуудас/

 

“*” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Хариуцагч *ын 815,013  төгрөгийг 2025.03.30-нд 720,000 төгрөг, 2025.04.30-нд 720,000 төгрөг, 2025.05.30-нд 720,000 төгрөг, 2025.06.30-нд 720,000 төгрөг, 2025.07.30-нд 720,000 төгрөг, 2025.08.30-нд 898,354.66 төгрөг тус тус төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хавтаст хэргийн 49-р хуудас/

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХХК нь хариуцагч * нарт холбогдуулан Зээлийн гэрээний үлдэгдэл 815,013  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 815,013  төгрөгийг төлөхөөр тохиролцсон байдал нь:

 

Хариуцагч *ийн шүүхэд гаргасан хүсэлтэд: “...Миний бие хариуцагч * *-н нэхэмжилсэн 815,013 төгрөгийг дараахь байдлаар төлнө. 2025.03.20-нд 271,671 төгрөг, 2025.04.20-нд 271,671 төгрөг,  2025.05.20-нд 271,671  төгрөгөөр төлж барагдуулна...” гэсэн тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгч “*” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...* ХХК нь хариуцагч *ээс зээлийн гэрээний үүрэгт 815,013 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 815,013 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2025.03.20-нд 271,671 төгрөг, 2025.04.20-нд 271,671 төгрөг,  2025.05.20-нд 271,671  төгрөг төлж барагдуулахаар хариу тайлбарыг ирүүлсэн бөгөөд хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхийг зөвшөөрсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж,

 

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “*” ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох Зээлийн гэрээний үлдэгдэл 815,013  төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 12,055 төгрөгийг хариуцагч *ээс, улсын орлогоос 12,055 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*” ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч * нарт холбогдох Зээлийн гэрээний үлдэгдэл 815,013  төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 24,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 12,055 төгрөгийг хариуцагч *ээс, улсын орлогоос 12,055 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

          

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН