Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 150/ШШ2025/00069

 

   Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

                                           

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,

Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *-р хороо * тоот хаягт байрлах “*” ХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,

Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг, * тоот хаягт оршин суух, *овогт * (РД:*)-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үлдэгдэл 8,091,048.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагч *нь 2024 оны 05-р сарын 24-ний өдөр *ны * тооцооны төвөөс MN960034140401857927 тоот зээлийн гэрээ байгуулж 9,500,000.00 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 1.5%, жилийн 18% хүүтэй цалингийн зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2.2.1, 3.3, 4.1.5, 6.2 дахь заалтуудыг зөрчиж, зээлийн гэрээний хавсралт 1-т заасан "Зээлийн эргэн төлөлтийн хуваарь"-ийг удаа дараа зөрчиж, нэхэмжилсэн өдрийн байдлаар 47 хоногийн зээл хүүгийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд зээлийн гэрээний 6.2.1 дэх заалтын дагуу гэрээг цуцлаж, Монгол улсын хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр хариуцагч *т үндсэн зээлийн төлбөр болох 7,960,131.49 / Долоон сая есөн зуун жаран мянга нэг зуун гучин нэг зууны дөчин есөн / төгрөг, зээлийн хүү 130,533.77 / Нэг зуун гучин мянга таван зуун гучин гурав зууны далан долоон /төгрөг, нэмэгдүүлсэн хүү 383.56/Гурван зуун наян гурав зууны тавин зургаан/ төгрөг, нийт 8,091,048.82 / Найман сая ерэн нэгэн мянга дөчин найм зууны наян хоёр / төгрөгийг гаргуулж *ыг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч *нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие *нь *наас нэхэмжилж байгаа 8,091,048.82 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дараахь хуваарийн дагуу төлөхөөр *тай тохиролцсон болно. Үүнд 2025 оны 3 сарын 30-ны өдрөөс эхлэн 367,775 төгрөгийг сар бүрийн 30-ны өдөр төлөх буюу нийт 22 сарын хугацаанд төлнө. Төлөлт нь 2026 оны 12 сарын 30-ны өдөр дуусна..” гэжээ.   /хавтаст хэргийн 32-р хуудас/

 

“*” ХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Хариуцагч *ын хариу тайлбартай танилцаж хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ. /хавтаст хэргийн 33-р хуудас/

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*” ХК нь хариуцагч *нарт холбогдуулан Зээлийн гэрээний үлдэгдэл 8,091,048.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 8,091,048.82 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байдал нь:

 

Хариуцагч *ын шүүхэд гаргасан хүсэлтэд: “...Миний бие *нь *наас нэхэмжилж байгаа 8,091,048.82 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Дараахь хуваарийн дагуу төлөхөөр *тай тохиролцсон болно. Үүнд 2025 оны 3 сарын 30-ны өдрөөс эхлэн 367,775 төгрөгийг сар бүрийн 30-ны өдөр төлөх буюу нийт 22 сарын хугацаанд төлнө. Төлөлт нь 2026 оны 12 сарын 30-ны өдөр дуусна...” гэсэн тайлбарыг гаргасан.

 

Нэхэмжлэгч “*” ХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Хариуцагч *ын хариу тайлбартай танилцаж хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхийг зөвшөөрсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж,

 

Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.

 

Иймд нэхэмжлэгч “*” ХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох Зээлийн гэрээний үлдэгдэл 8,091,048.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144,406.78 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 72,203.39 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 72,203.39 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “*” ХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *нарт холбогдох Зээлийн гэрээний үлдэгдэл 8,091,048.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144,406.78 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 72,203.39 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 72,203.39 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

         

ШҮҮГЧ                      Г.ДЭЛГЭРСАЙХАН