| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Дэлгэрсайхан |
| Хэргийн индекс | 150/2025/00044/и |
| Дугаар | 150/ШШ2025/00065 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 150/ШШ2025/00065
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан би,
Нэхэмжлэгч: * хот * дүүрэг *-р хороо * гудамж * давхар хаягт байрлах “*” ХХК-ийн (РД:*) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: * аймгийн * сумын *-р баг, * тоот хаягт оршин суух, * овогт * (РД:*)-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 4,498,354.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 10-ний өдөр иргэний хэрэг үүсгээд:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...* ХХК-ийн зүгээс зээлдэгч *т зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч * нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй, зөрчилөө арилгахгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд байгуулсан 280788 дугаартай Үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, 93001-111778 дугаар, 93001-111779 дугаар гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөрт 3,392,837.18 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,053,501.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 24,016.02 төгрөг, нотариатын зардалд 28,000 төгрөг, нийт 4,498,354.66 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч *аас гаргуулж, "* ХХК-ыг хохиролгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хариуцагч * нь 2025 оны 02 дугаар сарын 13-ны шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Хариуцагч * би нэхэмжлэлийг гардан аваад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие 4,498,356.66 төгрөгийг 2025.03.30-нд 720,000 төгрөг, 2025.04.30-нд 720,000 төгрөг, 2025.05.30-нд 720,000 төгрөг, 2025.06.30-нд 720,000 төгрөг, 2025.07.30-нд 720,000 төгрөг, 2025.08.30-нд 898,354.66 төгрөг тус тус төлж барагдуулна...” гэжээ. /хавтаст хэргийн 48-р хуудас/
“*” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Хариуцагч *ын 4,498,356.66 төгрөгийг 2025.03.30-нд 720,000 төгрөг, 2025.04.30-нд 720,000 төгрөг, 2025.05.30-нд 720,000 төгрөг, 2025.06.30-нд 720,000 төгрөг, 2025.07.30-нд 720,000 төгрөг, 2025.08.30-нд 898,354.66 төгрөг тус тус төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хавтаст хэргийн 49-р хуудас/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*” ХХК нь хариуцагч *т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 4,498,356.66 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна.
Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 4,498,356.66 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Хариуцагч * би нэхэмжлэлийг гардан аваад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие 4,498,356.66 төгрөгийг 2025.03.30-нд 720,000 төгрөг, 2025.04.30-нд 720,000 төгрөг, 2025.05.30-нд 720,000 төгрөг, 2025.06.30-нд 720,000 төгрөг, 2025.07.30-нд 720,000 төгрөг, 2025.08.30-нд 898,354.66 төгрөг тус тус төлж барагдуулна...” гэсэн хүсэлтийг гаргасан.
Нэхэмжлэгч “*” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч * нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар “хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ…” гэж,
Мөн хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-т “Шүүгч иргэний хэрэг үүсгэснээс хойш энэ хуулийн 74.1-д заасан үндэслэл бүрдвэл хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн төлөхөөр зөвшөөрсөн байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болж байна.
Иймд нэхэмжлэгч “*” ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч *т холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 4,498,356.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,923.70 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 43,461.85 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 43,461.85 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “*” ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч * нарт холбогдох Зээлийн гэрээний үүрэгт 4,498,356.66 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч “*” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,923.70 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувь бууруулан тогтоож, 43,461.85 төгрөгийг хариуцагч *аас, улсын орлогоос 43,461.85 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч * нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.ДЭЛГЭРСАЙХАН