| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/01443/И |
| Дугаар | 191/ШШ2025/01551 |
| Огноо | 2025-02-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/01551
202 02 19 191/ШШ202/011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* тоот, ******* ХХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, ******* барилга, давхар, тоот, ХХК-д /РД: 1817 холбогдох
74,278,22 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани нь хариуцагч "" ХХК-тай 2023 оны 04 сарын 24-ний өдөр машин механизм түрээсээр ажиллуулах гэрээ байгуулсан ба уг гэрээгээр автогрейдер /улсын дугаар: УБ2-94/-ийг 1 сарын 3,000,000 төгрөгөөр,
авто ачигч /улсын дугаар: УБ33-94/-ийг 1 сарын 14,000,000 төгрөгөөр,
усны машин /улсын дугаар: УБ0-36/-ыг 1 сарын 10,000,000 төгрөгөөр,
өөрөө буулгагч машин /улсын дугаар: УБ3 12-94/-ыг 1 сарын 10,000,000 төгрөгөөр тус тус 2023 оны 04 сарын 2-ны өдрөөс 2023 оны 07 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар түрээслэхээр харилцан тохиролцсон юм.
Манай компани гэрээнд заасан үүргээ биелүүлж, дээрх машин механизмаа түрээсээр "" ХХК-д ажиллуулан 2023 оны 08 сарын 2-ны өдөр машинаа хүлээж авсан.
Ингээд түрээсийн төлбөрийн үлдэгдлийн талаар тус компанийн ерөнхий нягтлан бодогч тэй тооцоо нийлж баталгаажуулахад 2023 оны 09 сарын 26-ны өдрийн байдлаар 70,714,11 төгрөгийг төлөхөөр байсан.
Бид ажилчдын цалин хөлс олгох гээд түрээсийн төлбөрийн үлдэгдэл 70,714,11 төгрөгийг төлөхийг шаардаж, "" ХХК-ийн захирал руу удаа дараа хандсан боловч утсаа авахгүй, үлдэгдэл төлбөрийг төлөх талаар ямар ч арга хэмжээ аваагүй өдийг хүрлээ.
Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний 6.4.-т "Хэрэв гэрээний 6.3-д заасан аргаар санал зөрөлдөөн маргааныг шийдвэрлэж чадахгүй бол Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлнэ" гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Түүнчлэн гэрээний 4.-д "Түрээслэгч нь тогтооосон хугацаанд төлбөрее төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,03 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө" гэж заасан тул 2023 оны 08 сарын 2-ны өдрөөс 2024 оны 01 сарын 26-ны өдрийг хүртэл 10 хоногийн алдангид 3,64,011 төгрөг төлөхөөр байна.
Иймд хариуцагч "" ХХК-аас түрээсийн төлбөр 70,714,11 төгрөг, алданги 3,64,011 төгрөг, нийт 74,278,22 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Талуудын ирүүлсэн баримтууд:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл,
2023 оны 04 сарын 24-ний өдрийн машин механизм түрээсээр ажиллуулах гэрээний хуулбар, гэрээний хавсралтууд, тооцоо нийлсэн актууд, нэхэмжлэх зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэцэцэгт 2024 оны 06 сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд хариуцагч ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр 70,714,11 төгрөг, алданги 3,64,011 төгрөг, нийт 74,278,22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч ******* ХХК нь түрээслэгч буюу хариуцагч ХХК-тай 2023 оны 04 сарын 24-ний өдөр ММТГ 03/23 дугаартай машин механизм түрээсээр ажиллуулах гэрээ байгуулсан ба уг гэрээгээр ХХК-д 2-94 УБ улсын дугаар бүхий автогрейдерийг 1 сарын 3,000,000 төгрөгөөр,
улсын дугаар бүхий авто ачигчийг 1 сарын 14,000,000 төгрөгөөр,
40-88 УН улсын дугаар бүхий доргиурт индүүг 1 сарын 1,000,000 төгрөгөөр,
04-97 УН улсын дугаар бүхий эксковаторыг 1 сарын 2,000,000 төгрөгөөр,
0-36 УБӨ улсын дугаар бүхий усны машиныг 1 сарын 10,000,000 төгрөгөөр,
12-94 УБЗ улсын дугаар бүхий өөрөө буулгагч 1 сарын 10,000,000 төгрөгөөр тус тус түрээслэхээр харилцан тохиролцсон байна.
Дээрх 2023 оны 04 сарын 24-ний өдрийн ММТГ 03/23 тоот гэрээнд талууд хэн аль нь өөрсдийн хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа дарж баталгаажуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн 7-9 дүгээр тал/
Түрээслэгч ХХК нь 2-94 УБ улсын дугаар бүхий автогрейдер, улсын дугаар бүхий авто ачигч, 0-36 УБӨ улсын дугаар бүхий усны машин, улсын дугаар бүхий өөрөө буулгагч зэрэг тоног төхөөрөмжийг 2023 оны 04 сарын 2-ны өдрөөс 2023 оны 08 сарын 2-ны өдрийг хүртэл хугацаагаар түрээслэн ажилласан талаар талууд хэн аль нь маргаагүй бөгөөд хариуцагч ХХК үүнийг эсэргүүцсэн тайлбар гаргаагүй.
Түрээслэгч буюу хариуцагч ХХК-ийн ерөнхий нягтлан бологч нь 2023 оны 04 сарын 26-ны өдрөөс 2023 оны 08 сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд түрээслэн ажилласан машин механизмын түрээсийн төлбөрийн тооцоог 3 удаа үйлдэн 2023 оны 08 сарын 2-ны өдрийн байдлаар түрээсийн төлбөрийн үлдэгдэлд 70,714,11 төгрөг төлөх тухайгаа тооцон ирүүлснийг түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч ******* ХХК нь тооцоог нийлэн талууд тооцоо нийлсэн акт, баримтуудад хэн аль нь байгууллагын тамга болон санхүүгийн тэмдгээ дарж гарын үсгээ зуран баталгаажуулжээ.
Түрээслэгч буюу хариуцагч ХХК нь 2023 оны 04 сарын 26-ны өдрөөс 2023 оны 08 сарын 2-ны өдрийг хүртэл хугацаанд түрээслэн ажилласан машин механизмын төлбөрийн үлдэгдэлд 70,714,11 төгрөг төлөх талаараа маргаагүй.
/ХХ-ийн 10-12 дугаар тал/
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу түрээслүүлэгч ******* ХХК нь түрээслэгч ХХК-иас гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг шаардсан нь үндэслэлтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0 хувиас хэтэрч болохгүй,
232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0. хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ,
Талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар түрээслэгч түрээсийн төлбөрийн 0 хувийг урьдчилан төлөхөөр,
4.-д Түрээслэгч тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,03 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлнө гэж заажээ.
Түрээслэгч ХХК нь машин механизм түрээслэсэн төлбөрийн үлдэгдэл 70,714,11 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч тооцоо бодон акт үйлдсэн атлаа уг төлбөрөө төлөөгүй тул нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч ******* ХХК 2023 оны 08 сарын 2-ны өдрөөс 2024 оны 01 сарын 26-ны өдөр хүртэл хугацааны алданги 3,64,011 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.
Хариуцагч ХХК нь дээр дурдсан алдангийн тооцооллыг эсэргүүцсэн тайлбар гаргаагүй, энэ талаар маргаагүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй.
Хариуцагч ХХК-д 2024 оны 06 сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй тул хариуцагч ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон хэргийг шийдвэрлэсэн болно.
/ХХ-ийн 14, 16, 22, 2-3 дугаар тал/
Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 74,278,22 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 02 сарын 01-ний өдөр хүлээн авч 2024 оны 02 сарын 08-ны өдрийн 4424 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хариуцагч ХХК, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдэд шүүхэд хүрэлцэн ирэх мэдэгдэх хуудсыг нэхэмжлэлд дурдсан хаягаар хүргүүлсэн ч уг хаягт үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүй, мөн нэхэмжлэлд тусгасан хариуцагчийн гэх утасны дугааруудаар холбогдоход ашиглалтанд байхгүй гэх хариуг өгч байжээ.
Иймд 2024 оны 04 сарын 16-ны өдрийн 1088 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжлан, хаягийг нь тогтоохыг цагдаагийн байгууллагад даалгасан байна.
/ХХ-ийн 1, 14, 16, 2-26 дугаар тал/
Цагдаагийн байгууллага хариуцагч ХХК-ийн хаягийг тодруулан шүүхэд ирүүлснээр 2024 оны 06 сарын 11-ний өдөр хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэцэцэгт зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч нэхэмжлэлийн хувийг гардуулан нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн материалыг танилцуулсан ба хариуцагч тал шүүх хуралдаан болох хүртэл буюу 202 оны 02 сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй.
2024 оны 12 сарын 09-ний өдрийн 13 цаг 30 минутанд болон 2024 оны 12 сарын 24-ний өдрийн 16 цагт товлосон шүүх хуралдааныг тус тус хойшлуулж байсан байна.
202 оны 02 сарын 09 цагт шүүх хуралдаан болохыг хариуцагч ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлийн хувь гардан авахдаа өөрийн хэмээн тодорхойлсон ******* дүүрэг, 17-р хороо, таун хотхон, 70******* байр, 803 тоот хаягаар шүүх хуралдаан болохоос 16 хоногийн өмнө буюу 202 оны 02 сарын 03-ны өдөр мэдэгдэх хуудас хүргүүлсэн,
Мөн түүний хаягт 202 оны 02 сарын 19-ний өдрийн 09 цагт шүүх хуралдаан болох талаар 202 оны 02 сарын 03-ны өдрийн 1:47 цагт захидал хүргүүлсэн,
Хариуцагч ХХК-ийн нэхэмжлэлийн хувь гардан авахдаа өөрийн үйл ажиллагаа явуулдаг гэж тодорхойлон ирүүлсэн хаягаар мөн 202 оны 02 сарын 03-ны өдөр мэдэгдэх хуудас хүргүүлэн шүүх хуралдааны товыг тус тус мэдэгдсэн байна.
Хариуцагч ХХК-д 202 оны 02 сарын 19-ний өдрийн 09 цагт шүүх хуралдаан болохыг хуралдаан болохоос 16 хоногийн өмнө мэдэгдсэн хэдий ч хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, ирэх боломжгүй тохиолдолд энэ талаараа шүүхэд мэдэгдээгүй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч ХХК-ийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
/ХХ-ийн 28-3, 38, 40-47 дугаар тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дугаар зүйлийн 11.1, 11.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч ХХК-иас 74,278,22 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 29,343 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас 29,343 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.
3. ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 11-ний өдрийн 704 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 74,278,22 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН