| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2024/05243/И |
| Дугаар | 191/ШШ2025/01339 |
| Огноо | 2025-02-12 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/01339
2025 02 12 191/ШШ2025/01339
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, 4-р хороо, 15-р хороолол, 51а байр,******* тоот хаягт оршин суух, Цэдэн-Ишийн /РД: ЕП59041034/,
Нэхэмжлэгч: *******,*******,,,, тоот хаягт оршин суух ийн /РД: / нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, 12-р хороо, Чулуут АОС 1 гудамж, тоот хаягт оршин суух, ийн /РД: /,
Хариуцагч: *******,,,,, тоот хаягт оршин суух, ын Насанжаргал /РД: ИЭ73081409/, ын /РД: / нарт холбогдох
Газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч М.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч , М. нарын өмгөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц. нь 2015 оны 03 сарын 11-ний өдрөөс *******,,,, тоот хаягт байршилтай, 251 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг, мөн 2015 оны 06 сарын 10-ны өдрөөс *******,,,, тоот хаягт байршилтай, 252 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг,
Нэхэмжлэгч Б. 2014 оны 10 сарын 14-ний өдрөөс Баянзүрх дүүргийн,, тоот хаягт байршилтай, 250 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг болон Баянзүрх дүүргийн, Чулуун амины орон сууц, гудамж, тоот хаягт байршилтай, 249 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудыг тус тус өмчлөх болсон.
Нэхэмжлэгч Б., Ц. нар нь иргэн н., н. гэх хүмүүстэй худалдах, худалдан авах гэрээ байгуулан дээр дурдсан газруудыг тус тус худалдан авсан.
Дээрхи газрууд нь тус бүр өмчлөх эрхийн гэрчилгээтэй боловч тусгаарлалт тус бүрээр хийгдээгүй нэг том хашаа юм.
Хариуцагч , түүний хүү М. нар ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр хашаа барин амьдарч байгаа бөгөөд нүүх талаар мэдэгдэхэд удахгүй чөлөөлж өгнө, газрыг чинь түр харж байя гээд хадгалалтын хөлс 100,000 төгрөгийг авсан.
Үүнээс хойш удаа дараа өмчлөлийн газраа чөлөөлөхийг шаардахад сайн дураараа чөлөөлж өгөхгүй өдий хүрч байна.
Нэхэмжлэгч Б., Ц. нар нь өөрсдийн өмчлөлийн газраа ХХК-д худалдахаар ярилцаж байгаа бөгөөд хариуцагч талаас 2025 оны 10 сар хүртэл газрыг чөлөөлөх хугацаа олгооч гэж хүсэлт гаргаж байгааг зөвшөөрөхгүй.
Иймд нэхэмжлэгч Б., Ц. нарын өмчлөлийн газрыг хариуцагч , М. нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.
Хариуцагч нь хөдөө орон нутагт оршин суудаг тул түүнээс татгалзан энэ талаарх тайлбараа гаргасан гэв.
Хариуцагч гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б., Ц. нарын өмчлөлийн *******,,,, тоот, тоот, тоот, тоот хаягт байршилтай газруудад хариуцагч өөрийн гэрийг барин амьдарч байгаа.
анх 2001 онд нөхөр, 8 хүүхдийн хамт нүүж ирэн хогийн цэг байсан газрыг цэвэрлэн, гэрээ барьж суурьшсан. Хүү М.ын хамт удаа дараа 0,7 га газар эзэмших хүсэлт гаргасан боловч газрын албанаас нэгдсэн журмаар эзэмших үйл ажиллагаа болно гэж хүлээлгэж байсан.
Гэсэн атлаа , М. нарын эзэмшиж байсан нийт газрыг 250 м.кв болгон 4 жижиг хэсэгт хуваан *******,, Чулуун овоо 1- тоот 249 м.кв, *******,, Чулуун овоо 1- тоот 250 м.кв, *******,, Чулуун овоо 1- тоот, 251 м.кв, *******,, Чулуун овоо 1- тоот 252 м.кв гэж хаягжуулж огт харагдаж, үзэгдээгүй хүмүүст гэрчилгээ олгосон байсан.
д түүний хүсэлтэнд дурдсан газрыг бус хажууд нь өөр газарт байрлалтай газрыг буюу *******,,, тоотын 252 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.
Гэтэл гийн эзэмшлийн *******,,,, тоотын 252 м.кв талбай бүхий газрыг иргэн н.Нанжидсүрэн гэх хүн зөвшөөрөлгүй эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд уг айлыг гуайн эзэмшлийн газраас нүүлгэн, газрыг нь чөлөөлүүлэх хүсэлт газрын албанд гаргасан боловч шүүхэд ханд гэсэн.
Ингээд нь н.Нанжидсүрэнд холбогдуулан газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд маргааш иргэний хэрэг үүсэх эсэх нь мэдэгдэнэ.
гуайн бие муу байгаа, мөн баяр ёслол болох гэж байгаагаас гадна нүүлгэх хүн байхгүй байгаа тул нэхэмжлэгч талаас хугацаа олгооч гэж хүсч байгаа.
гэж хүнд холбогдох гийн эзэмшлийн *******,,,, тоотын 252 м.кв талбай тоотын газрыг чөлөөлүүлэх хэрэг хэдий хугацаанд шийдэгдэх нь тодорхойгүй бөгөөд хугацаа заагаад зөвшөөрлөө гэхэд тоот газар чөлөөлөгдөхгүй бол хариуцагч хайчих бэ, гудамжинд гарах уу.
Ийм учраас нэхэмжлэгч талыг 2025 оны 10 сар хүртэл хүлээгээч, хугацаа хэрэгтэй байна гэж байгаа.
Хариуцагчийн тухайд боловсрол, мэдлэггүй учраас өөрийн 15 жил амьдарсан газартаа эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулж чадаагүй. Энэ хүмүүс газраа зараад мөнгөө аваад явлаа гэхэд ганц бие ядарсан, настай хүнд өр зөөлөн сэтгэлээр хандаач гэж гуйж байна гэв.
Хариуцагч М.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
төлөөлөгчтэй адилхан байр суурьтай байна гэв.
Нотлох баримтууд:
Нэхэмжлэгч Ц., Б. нар нь нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэлүүд, оршин суугаа хаягийн бүртгэлийн болон иргэний үнэмлэхний лавлагаа,
Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаанууд, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаанууд,
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 282 дугаар бүхий гомдол шийдвэрлэх тухай тогтоол,
Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 06 сарын 14-ний өдрийн 06/992 тоот хариу албан бичиг,
, , М. нарын хаягийн талаарх Баянзүрх дүүргийнны засаг даргын 2024 оны 05 сарын 02-ны өдрийн тодорхойлолт зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
Хариуцагч М., нар нь итгэмжлэлүүд, хариу тайлбар, газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа, газрын кадастрын нэгж талбарын тодорхойлолт,
Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд 2024 оны 11 сарын 25-ны өдөр гаргасан хүсэлт, Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны 2024 оны 11 сарын 29-ний өдрийн хариу албан бичиг,
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 сарын 17-ны өдрийн 395 тоот шийдвэр, Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 12 сарын 07-ны өдрийн 233 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 01 сарын 23-ны өдрийн 05 тоот тогтоол зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц., Б. нар нь хариуцагч , , М. нарт холбогдуулан газрыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч д холбогдох өөрийн өмчийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай Ц., Б. нарын нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 10-ны өдрийн 101/ШЗ2024/134 дугаар шүүгчийн захирамжаар дор дурдсан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна.
Үүнд: Б. нь Баянзүрх дүүргийн, Чулуун овоот 1 гудамж, тоот хаягт байршилтай, 248 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай улсын бүртгэлийн дугаартай газар, Баянзүрх дүүргийн, Чулуун овоот 1 гудамж, тоот хаягт байршилтай 250 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай улсын бүртгэлийн дугаартай газрыг,
Ц. нь Баянзүрх дүүргийн, Чулуун овоот 1 гудамж, тоот хаягт байршилтай, 251 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай улсын бүртгэлийн дугаартай газар, *******,, Чулуун овоот 1 гудамж, тоот хаягт байршилтай 252 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай улсын бүртгэлийн дугаартай газрыг тус тус өмчилдөг гэх бөгөөд нь дээр дурдсан нэхэмжлэгч нарын өмчлөлийн гэх 4 ширхэг газруудыг бүхэлд нь эсхүл тодорхой хэсгүүдийг нь эзэмшиж, ашиглаж байгаа эсэх, нэхэмжлэлийг өмчлөлийн газар тус бүрээр нь хариуцагч д холбогдуулан гаргах шаардлагатай.
Мөн нэхэмжлэгч Ц. нар нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу газар эзэмших эрхтэй холбоотой асуудлаа зохих албан тушаалтан, байгууллагаар шийдвэрлүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг баримтлан түүний нэхэмжлэлийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч дээр дурсан шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргахад мөн шүүхийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн дугаар бүхий гомдол шийдвэрлэх тухай тогтоолоор шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж захирамжийн удиртгал хэсгийг 65 дугаар зүйлийн 65.1.3 гэсэн заалтыг хасч өөрчлөлт оруулсан байна.
/ХХ-ийн 15-17 дугаар тал/
нь Баянзүрх дүүргийн засаг дарга, Нийслэлийн засаг дарга нарт холбогдуулан:
Баянзүрх дүүргийн засаг даргын 2007 оны 10 сарын 25-ны өдрийн 336 дугаар захирамжийн Н., Ц. нарт холбогдох хэсэг,
Баянзүрх дүүргийн засаг даргын 2007 оны 08 сарын 29-ний өдрийн 263 дугаар захирамжийн д холбогдох хэсэг,
Нийслэлийн засаг даргын 2008 оны 09 сарын 30-ны өдрийн 466 дугаар захирамжийн Н.д холбогдох хэсэг,
Нийслэлийн засаг даргын 2008 оны 02 сарын 15-ны өдрийн 59 дүгээр захирамжийн Ц.д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож,
2000 оноос өнөөдрийг хүртэл амьдарч байгаа *******,,ны 1-, 1- тоот хаягтай газрыг миний нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд гаргахад тус шүүхийн 2011 оны 10 сарын 17-ны өдрийн 395 дугаар шийдвэрээр гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Н., Ц. нар давж заалдах гомдол гаргасан ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 12 сарын 07-ны өдрийн 233 дугаар магадлалаар:
-Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 сарын 17-ны өдрийн 395 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг баримтлан Нийслэлийн засаг даргын 2008 оны 02 сарын 15-ны өдрийн 59 дүгээр захирамжийн Ц.д холбогдох хэсэг, 2008 оны 09 сарын 30-ны өдрийн 466 дугаар захирамжийн Н.д холбогдох хэсэг,
Баянзүрх дүүргийн засаг даргын 2007 оны 10 сарын 25-ны өдрийн 336 дугаар захирамжийн Н., Ц. нарт холбогдох хэсэг, 2007 оны 08 сарын 29-ний өдрийн 263 дугаар захирамжийн д холбогдох хэсгийг хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гартал түдгэлзүүлсүгэй гэж,
2 дахь заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсгийг баримтлан газрын байршил, хаягийн зөрүүтэй эсэхийг газар дээр нь очиж дахин тодруулсаны эцэст, оршин сууж байгаа болон шинээр оршин суух иргэдийн хэн алинд аль болох чирэгдэл, зардал учруулахгүй байх боломжийг хангасны үндсэн дээр шинээр акт гаргаж шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгасугай гэж өөрчилж, шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд нэхэмжлэгч гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргахад Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 01 сарын 23-ны өдрийн 05 тоот тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
/ХХ-ийн 80-107 дугаар тал/
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 12 сарын 07-ны өдрийн 233 дугаар магадлалаар маргаан бүхий газрын хаягийн өөрчлөлт, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын газрын байршил одоо хаана байгааг нягтлан шалгах, үүсээд байгаа нөхцөл байдлыг судлан тогтоох зайлшгүй ажиллагаа явуулсны дараа маргалдагч талуудын газар эзэмших, өмчлөхтэй холбоотой асуудлыг Газрын тухай хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйд нийцэхээр байна.
Гэтэл анхан шатны шүүх энэ талаар Н., Н. нарт газар эзэмшүүлж өмчлүүлэхдээ засаг дарга нар тухайн газар бусдын эзэмшил газартай давхцалтай байхад нягтлалгүй шийдвэрлэсэн хэмээн дүгнэлт хийж холбогдох захирамжуудыг хүчингүй болгосон, түүнчлэн тухайн газрыг зохих зөвшөөрөлгүйгээр 2000 оноос хойш эзэмшиж ирснийг хууль ёсны хэмээн үзэж, түүнд болон хүүхдүүдийн нэр дээр газрыг эзэмшүүлэхээр гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь буруу гэж дүгнэсэн нь дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т здааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.
Ийнхүү Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 01 сарын 23-ны өдрийн 05 тоот тогтоол гарч захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр болсны дараагаар:
-*******ийн нь 2015 оны 03 сарын 11-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний дагуу *******,,,, тоот хаягт байршилтай, 251 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг,
Мөн Ц. нь 2015 оны 06 сарын 10-ны өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээний дагуу *******,,,, тоот хаягт байршилтай, 252 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг,
ийн нь 2014 оны 10 сарын 14-ний өдөр байгуулсан бэлэглэлийн гэрээний дагуу Баянзүрх дүүргийн,, тоот хаягт байршилтай, 250 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг болон Баянзүрх дүүргийн, Чулуун амины орон сууц, гудамж, тоот хаягт байршилтай, 249 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудыг тус тус өмчлөх болсон нь талуудын тайлбар, үл хөдлөх хөрөнгийн лавлагаанууд, үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа тухай лавлагаанууд тус тус тогтоогдлоо.
/ХХ-ийн 9-17 дугаар тал/
Мөн хариуцагч д Баянзүрх дүүргийн засаг даргын 2019 оны 06 сарын 24-ний өдрийн 01110-А/248/2019 тоот захирамжийн дагуу *******,, / хороо/ Чулуутын АОС-1 гудамж, тоот хаягт 252 м.кв талбай бүхий газрыг гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа, газрын кадастрын нэгж талбарын тодорхойлолтоор тогтоогдсон болно.
/ХХ-ийн-47 дугаар тал/
Хариуцагч нар нь нэхэмжлэгч Ц., Б. нарын өмчлөлийн газарт оршин сууж байгаа талаараа маргахгүй байгаа бөгөөд гагцхүү түүний эзэмшлийн *******,, / хороо/ Чулуутын АОС-1 гудамж, тоот хаягт 252 м.кв талбай бүхий газарт иргэн н.Нанжидсүрэн зөвшөөрөлгүй оршин сууж байгаа, түүнийг уг газраас нүүлгэн тухайн газрыг чөлөөлсөний дараагаар газрыг чөлөөлөх боломжтой хэмээн тайлбарлаж байна.
Хариуцагч нь түүний эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй оршин сууж буй иргэнээс газраа чөлөөлүүлэх тухай гомдлыг Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанд 2024 оны 11 сарын 25-ны өдөр гаргажээ.
Тус албанаас 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 06/2267 тоот хариу албан бичгийг д хүргүүлсэн ба түүнийг өөрийн эзэмшлийн газартай холбоотой үүссэн маргааныг Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т заасны дагуу шүүхэд хандан шийдвэрлүүл гэж хариу өгсөн тул энэ талаар шүүхэд хандсан гэж тайлбарлалаа.
/ХХ-ийн 57-58, 61 дүгээр тал/
Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-т Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ,
183.1-т Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заажээ.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч нар маргаан бүхий газруудыг өмчлөх болсон талаар мэдсэнээсээ хойш буюу 2015 оноос хойш, шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувь гардан авсан 2024 оны 11 сарын 11-ний өдрөөс хойш хугацаанд уг бүртгэлтэй холбоотой маргаан гаргаагүй тул Ц., Б. бүртгэл үнэн зөв гэж тооцогдоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хариуцагч нар нь нэхэмжлэгч Ц., Б. нарт газар олгосон шийдвэрийг эс зөвшөөрч холбогдох газарт гомдол гаргасан, 2001 оноос хойш өөрийн оршин сууж байгаа газраа эзэмших хүсэлт удаа дараа гаргасан, түүний хүсэлтэд дурьдсанаас өөр газарт газарт эзэмшүүлсэн гэж маргаж байх боловч энэ талаарх баримтаа ирүүлээгүй, энэ нь баримтаар нотлогдоогүй.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан ба *******,,,, тоот хаягт байршилтай, 251 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын, *******,,,, тоот хаягт байршилтай, 252 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгч Ц., Баянзүрх дүүргийн,, тоот хаягт байршилтай, 250 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын, Баянзүрх дүүргийн, Чулуун амины орон сууц, гудамж, тоот хаягт байршилтай, 249 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгч Б. болон хариуцагч , М. нарын хооронд ямар нэг гэрээний харилцаа үүсээгүй тул тухайн газруудын өмчлөгч нар өөрсдийн өмчлөлийн газруудаа хариуцагч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагч ийн, ын нарын хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч *******ийн ийн өмчлөлийн *******,,,, тоот хаягт байршилтай, 251 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг,
*******ийн ийн өмчлөлийн *******,,,, тоот хаягт байршилтай, 252 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг,
ийн ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн,, тоот хаягт байршилтай, 250 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг,
ийн ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн, Чулуун амины орон сууц, гудамж, тоот хаягт байршилтай, 249 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудыг албадан чөлөөлөх үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Ц., Б. нар нь хариуцагч д холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч тал газрын албаны үйлдэлтэй холбоотой гэж өөрсдөд хохирол учирсан гэж үзэж байгаа тохиолдолд энэ талаар нэхэмжлэл гаргах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагч ийн, ын нарын хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч *******ийн ийн өмчлөлийн *******,,,, тоот хаягт байршилтай, 251 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг,
*******ийн ийн өмчлөлийн *******,,,, тоот хаягт байршилтай, 252 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг,
ийн ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн,, тоот хаягт байршилтай, 250 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаар бүхий, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг,
ийн ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн, Чулуун амины орон сууц, гудамж, тоот хаягт байршилтай, 249 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудыг тус тус албадан чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц., Б. нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч , М. нараас 280,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц., Б. нарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН