Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2025/00240

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 103/ШШ2025/002*******0

Улаанбаатар хот

 

             Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 27*******,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ******* ******* нь 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр S-7 маркийн 200,000 төгрөгийн гар утас, 3,000 төгрөгийн кейс, 5,000 төгрөгийн дэлгэцийн наалт зэрэг зүйлсийг зээлээр худалдан авч 2021 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлнө гэсэн боловч одоог хүртэл төлөөгүй байна. Иймд О. худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 20*******,000 төгрөг, эрэн сурвалжлуулах нэхэмлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 27*******,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.аас утас авсан нь үнэн, түүний нэхэмжилсэн 27*******,200 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч О.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.2, 75******* дугаар зүйлийн 75*******.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй, ******* овогт ******* ******* холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 27*******,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******,996 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, *******,*******9******* төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч О. улсын тэмдэгтийн хураамж *******,*******9******* төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ