Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 150/ШШ2025/00088

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Сарантуяа би ............ хот, ......... дүүрэг, ....... дүгээр хороо, ........р, ..... давхар ........ тоотод байрлах “.............” ХХК-ийн (РД:..............) нэхэмжпэлтэй ........ аймгийн ......... сум, .......... ..... дугаар багт оршин суух .............. (РД:.............) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,120,015 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжпэлийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 04 дүгээр сарын 01 -ны өдөр иргэний хэрэг үүсгээд

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

“.............” ХХК-ний итгэмжпэгдсэн төлөөлөг ............ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч ............. ХХК нь ......... овогтой ..............

2024-07-19-ний өдөр 25503 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн.

1. 2024 оны 7 сарын 19-ний өдөр 300,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 5.5 хувийн хүүтэй 2000439451 тоот зээлийг ..... банк дахь ....... тоот дансанд зээлдэгч ........... нь шилжүүлэн авсан.

Хариуцагч ........... нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа ба 2024-03-05-ний өдрийн байдлаар:

1.2000439451 тоот зээл 2024 оны 9 сарын 17-ний өдөр дуусч үндсэн зээлээс 34,759 төгрөгийг хасаж үлдэгдэл дүн 265,241 төгрөг, нийт идэвхтэй ашигласан 229 хоногийн хүү 113,969 төгрөгөөс хүүнд төлсөн 22,550 төгрөгийг хасаж нийт хүү 91,419, Нийт дүн 356,660 төгрөг / гурван зуун тавин зургаан мянга зургаан зуун жаран / төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ............. шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ............ нь ........ ХХК-ний гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 356,660 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ний бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            ҮНДЭСЛЭХ нь:

 

“.............” ХХК-нь .............. зээлийн гэрээний үүрэгт 356,660 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжпэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ........... нь “............” ХХК-ний нэхэмжилж буй 356,660 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр 356,660 төгрөгийг төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаар талууд бичгээр тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 24-рт/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1- д зааснаар “............” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул ............. төлөх улсын тэмдэгтийн хураамж 11350 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“..............” ХХК-ний нэхэмжлэлтэй ........... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 356,660 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “............” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, ............. улсын тэмдэгтийн хураамжид 5675 төгрөг, орон нутгийн орлогоос 5675 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “............” ХХК-д тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА