| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2025/00089/И |
| Дугаар | 150/ШШ2025/00092 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 150/ШШ2025/00092
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ...... аймаг, ..... сум, ..... дүгээр баг, .....тоотод оршин суух иргэн ...... (РД:.......) нэхэмжлэлтэй ..... аймаг, .... сум, .... дугаар баг, ..... тоотод оршин суух иргэн ...... (РД:......) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,512,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 21-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
..... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Тус суманд үйл ажиллагаа явууладаг .... ххк-ний Барьцаалан зээлдэх газраас 2024.01.19-ний өдөр 700000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай зээл хаах журамаар 4%-ийн хүүтэй 728000 төгрөгийг 2024.02.02-ний өдөр төлөхөөр гэрээ байгуулж зээл авсан болно. Улмаар төлөгдөөгүй явсаар 7 сарын 2-ны өдөр холбогдоход ..... хотод барилгын ажил болон харуулын ажил зэрэг хийж байгаа наадмаас өмнө очоод бүх төлбөр тооцоогоо дуусгана гэж хэлээд төлөөгүй. Үүнээс хойш эхнэртэй нь хэд хэдэн удаа холбогдсон 2025 оны 2 дугаар сард эхнэртэй нь холбогдоход нөхөр говьд ажил хийж байгаа cap шинээс өмнө цалин нь орно тооцоогоо дуусгана гэж хэлсэн боловч тооцоогоо хийгээгүй утсаа авахгүй байгаа. Иймд дээрх иргэнийг 1 жил 2 cap харсан боловч ямарч төлбөр төлөгдөөгүй болно. сарын хүү 56000 нийт 14 сарын хүү 784000 төгрөг үндсэн төлөх дүн 728000 төгрөг нийт 1512000 төгрөгийг иргэн ...... төлбөрийг барагдуулан хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч ..... шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие ..... нь ..... гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,512,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр 756,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ний өдөр 756,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
..... нь ...... зээлийн гэрээний үүрэгт 1,512,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ..... нь ...... нэхэмжилж буй 1,512,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр 756,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 30-ний өдөр 756,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 16-рт/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ..... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39142 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул ..... төлөх улсын тэмдэгтийн хураамж 39142 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1....... нэхэмжлэлтэй ...... холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,512,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар ..... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39142 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ..... улсын тэмдэгтийн хураамжид 19571 төгрөг, орон нутгийн орлогоос 19571 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ...... тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА