Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 150/ШШ2025/00093

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ..... аймгийн ..... сум, .... дугаар баг, ........ тоотод оршин суух иргэн ....... (РД:.......) нэхэмжлэлтэй ..... аймаг, .... сум, ... дугаар баг, .... тоотод оршин суух иргэн ..... (РД:.....), ..... аймгийн .... сум ..... дугаар баг задгайд оршин суух иргэн . (РД:......) нарт ......холбогдох 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 24-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

  ...... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие .... нь ..... овогт .......... 2020-06-11-ны өдөр өөрийн эзэмшлийн ".........." маркийн ....... дугаартай автомашин худалдах худалдан авах гэрээ хийж, түүнээс 2,000,000 төгрөгөнд бодож, 1 тооны тугалтай үнээ, нэгтооны бяруу авсан.

........... худалдаж авсан дээрхи тооны малыг хүргэн ......... аав ......... малд нийлүүлсэн ба үр төлийг нь хүргэндээ өгнө гэж бодож явсан.

Гэтэл хүргэн .............. маань 2024 оны 9 сараас эхлэн эхнэр ......... буюу миний охиныг бамбайн хорт хавраар өвчилснөөс хойш ямарч халамж анхаарал тавилгүй , хоер хүүхдийнх нь хамт орхиод алга болсон. Бидний амьдрал маш хүнд байдалд орж, охин маань эрүүл мэндийн улмаас эмчилгээ сувилал хийлгэх шаардлагатай болсон.

Миний хувьд ........." маркийн ............ дугаартай автомашины үнэнд авсан үхрийнхээ үр төлийг тооцоогүй бөгөөд ............... нараас зөвхөн 1 тооны тугалтай үнээ, нэг тооны бяруу буюу 2,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

  Хариуцагч .............. нар шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ............... нар нь .......... гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 2,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

......... нь ............... зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч .........., ............ нар нь ........... нэхэмжилж буй 2,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр бүрэн төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. /х.х-ийн 17-рт/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар .......... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул ........... нарын төлөх улсын тэмдэгтийн хураамж 48350 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1............ нэхэмжлэлтэй ............. нарт холбогдох 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар .......... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ............. нараас улсын тэмдэгтийн хураамжид 24175 төгрөг, орон нутгийн орлогоос 24175 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .......... тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА