| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2021/03502/И |
| Дугаар | 192/ШШ2025/01992 |
| Огноо | 2025-03-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/01992
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинох******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.С-ийн нэхэмжлэлтэй,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Ж.С,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Х.И,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Х.Б,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Х.З нарт холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ХБ,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Х.Н,
Х******* ХХК-ийн эрхийг захирал Н.Х******* охин Х.С*******т хэлцлийн үндсэн дээр шилжүүлж өгсөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ц*******,
гуравдагч этгээд Х.Н*******, Х.И*******, гуравдагч этгээд болон гуравдагч этгээд Ж.С*******гийн төлөөлөгч гуравдагч этгээд Х.Б*******, гуравдагч этгээд Х.З*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,
гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Н.Ж,
гэрч Б.Эрдэнэтуяа,
нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нар оролцов.
/Гуравдагч этгээд Х.Б шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, эзгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэж тайлбарласан болно./
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Х.С******* Х******* ХХК-ийн эрхийг захирал Н.Х******* охин Х.С*******т хэлцлийн үндсэн дээр шилжүүлж өгсөн болохыг тогтоолгохоор шаардсан.
1.1 Хүсэлт гаргагч Х.С*******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний аав Нгийн Х******* нь 2008 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүнд өвчний улмаас нас барсан юм. Аав маань нас барахаасаа өмнө буюу 2008 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Төв аймгийн эмнэлгээс гэртээ гарч, 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Х******* ХХК-ийн нягтлан бодогч ажилтай Ж.Ц рүү утасдаж, Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Эыг авчруулан Х******* ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг аав Н.Х*******, охин Х.С******* бид байгуулж, нотариатч Б.Эаар гэрчлүүлсэн. Тухайн үед аав маань нотариатч Б.Этай ганцаарчлан уулзаж бүхий л асуудлаа ярьж ойлгуулсан. Тэр үед хойд эх Ж.С******* болон дүү Х.Б, Х.Н*******, Х.И*******, Х.З*******, Х.Б*******, мөн Х******* ХХК-ийн нягтлан бодогч Ж.Ц эгч бид бүгд байсан. Аав маань компанийнхаа эрх шилжүүлэх гэрээ хийсний дараа сэтгэл нь тайвширч Х******* ХХК-ийн ажилтан Б, Б хоёроор хонь авчруулж, хоол унд бэлдүүлж, өөрийн хамаатан садан, найз нөхөд, компанийн 5-6 ажилтнуудыг, мөн өөрийн үр хүүхдүүдээ тойруулан суулгаж, гадаа хоол идээд сууж байхдаа охин Х.С*******тээ компаниа шилжүүлсэн тухайгаа хүмүүсийн дунд яриад хурал хийхдээ энэ өдрөөс эхлэн охин Х.С******* Х******* ХХК-ийн захирал болсон, та нар түүний удирдлага дор дэмжин ажилла гэж захиасаа захиж байсан. Үүнийг хойд эх Ж.С******* түүний хүүхдүүд, дүү нар маань бүгд сонсож байсан. Мөн тухайн үед бид Х******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурлын тэмдэглэл үйлдэж, захирал Н.Х*******, охин Х.С*******, нягтлан Ж.Ц гарын үсэг зурж баталгаажуулж, хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолоо гаргаж, улсын бүртгэлийн албанд хүсэлтээ бичүүлээд захирал Н.Х******* гарын үсэг зурж, Х.С******* би Х******* ХХК-ийг 2008 оны 7 дугаар сараас 2014 оныг хүртэл удирдаж ажиллуулж ирсэн. Тухайн үед ааваасаа Х******* ХХК-ийг хүлээн авахад манай компани 211 000 000 гаруй төгрөгийн өр төлбөртэй байсныг би 2013 оны сүүл хүртэл төлж дуусаад 2014 онд Х******* ХХК-ийн нэрийг гадаадын хөрөнгө оруулалттай Х******* Чек ХХК болгон өөрчилж бүртгүүлсэн. Гэтэл хойд эх Ж.С******* нь 2016 онд эрх шилжүүлэх гэрээг харьяаллын бус нотариатаар гэрчлүүлсэн байна гэж Б.Эын нотариатын гэрчилгээг хүчингүй болгож өөрөө тус компанийн захирлаар бүртгүүлсэн. Үүнтэй холбогдолтой маргааныг 2020 онд захиргааны хэргийн гурван шатны шүүх эцэслэн шийдвэрлэж Ж.С*******г Х******* ХХК-ийн захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, улсын бүртгэлээс хасуулж өөрчлөлт оруулсан. Үүний дараа Х.С*******ийн зүгээс Улсын бүртгэлийн албанд Х******* ХХК-ийн захирлаар бүртгүүлэхээр хүсэлт гаргахад Х******* ХХК-ийн эрх шилжүүлэхтэй холбоотой урд байсан компанийн захирал Н.Х*******ын хүсэл зориг юу байсан талаар болсон үйл явдлаа шүүхээр тогтоолгосны дараа шүүхийн шийдвэрийг үндэслэн бүртгэх тухай хариу өгсөн тул Х******* ХХК-ийн эрхийг захирал Н.Х******* нь амьд байхдаа ууган охин Х.С*******тээ өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээ хэлцэл хийж шилжүүлэн өгсөн эрх зүйн ач холбогдол бүхий үйл баримтыг онцгой ажиллагааны журмаар тогтоож өгнө үү гэв.
2. Гуравдагч этгээд Ж.С******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож буй Ж.С******* бол анх энэхүү маргааны зүйл болоод байгаа "Х*******" ХХК-ийг өөрийн нөхрийн хамт үүсгэн байгуулалцаж өдийг хүргэсэн мөн энэ хүсэлт гаргагч Х.С*******ийг хүүхэд ахуй цагаас нь өсгөн бойжуулсан эмэгтэй билээ. Харин Х.З*******, Х.И*******, Х.Б нар нь Н.Х*******, Ж.С******* нарын дундаас төрсөн Х.С*******тэй эцэг нэгтэй төрсөн дүү нар нь юм. Н.Х******* нь 2008 онд өвчний улмаас өөд болохдоо нэгэнт эмчилгээ байхгүй болсон тул Төв аймагт орших өөрийн гэртээ агаар салхинд гарч хүнд өвчнийхөө эцсийн шатанд хөдөө байсан нь үнэн билээ. Гэтэл тухайн үед том эгч болох Х.С******* нь Бүгд Найрамдах Чех улсаас гэнэт ирж аавтайгаа уулзаж хамт байх нэрийдлээр 2 хонох хугацаандаа ухаан санаа нь орон гаран хүнд өвчиндөө шаналж буй аавынхаа ганц хөрөнгө болох Х******* ХХК-ийн эрхийг шилжүүлсэн гэрээг УБ хотын нотариатчыг авч очин хуурамчаар хийсэн явдал болсон юм. Энэхүү үйл баримт нь 2012 оноос хойш хууль шүүхийн байгууллагаар шийдвэрлэглэж маш олон төрлийн маргааны баримт, шийдвэр, тогтоолоор бүрэн дүүрэн тогтоогдоно. Улаанбаатар хотын тойргийн нотариатч Төв аймагт очин гэрээг гэрчилсэн үйлдэл нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон билээ. Гэтэл улс орон Ковид 19 цар тахалын улмаас хаагдаж боогдсон цаг үеийг ашиглаад Х.С******* нь Бүгд Найрамдах Чех улсаас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулаад " Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх" хүсэлт гаргасан нь өнөөгийн энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болж байна. Шүүх өмнө бидний гаргасан бие даасан шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар гэж шийдвэрлэсэн тул бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх үүрэгтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч бид дараах нөхцөл байдлыг тогтоолгох шийдвэрлүүлэх үүднээс энэхүү бие даасан шаардлагыг гаргаж байна. "Х******* " ХХК нь үүсгэн байгуулагч Н.Х*******ын өмч гэдэгтэй хэн ч маргахгүй билээ. Өмчлөгч нэгэнт нас барсан үйл баримттай хэн ч маргахгүй нь ч үнэн билээ. Нэгэнт ийм нөхцөл байдал байгаа учир "Х*******" ХХК-н хувьцаа эзэмших эрх түүний нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгийн эрх нь хууль ёсны өвлөгч нарт хуваарилагдах учиртай. Энэхүү Х.С*******ийн хүсэлтийг шийдвэрлэх шүүх хуралдаанаар хэрэв хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох аваас "Х*******" ХХК нь 2008 онд нас барсан талийгаачийн өв хөрөнгө хэвээр үлдэх үр дагавартай билээ. Энэ байдлыг харгалзвал энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар 2008 онд нас барсан, талийгаач Н.Х*******ын үүсгэн байгуулсан "Х*******" ХХК-н хувьцаа эзэмших эрх, компаний удирдлагыг хэрэгжүүлэх эрх Үүргийг Шар тайж овогт Жын С*******д шилжүүлэх нь хуульд нийцэж байгаа билээ. Учир нь Н.Х******* нь Х.С*******, Х.Н*******, Х.Бумэрдэнэ гэх 3 хүүхэдтэй байсан ба хожим нь Ж.С*******тай гэр бүл болсноор Х.З*******, Х.И*******, Х.Б нар төрсөн. Х******* ХХК-ийн хувьцаа эрх нь Ж.С*******д хуулийн дагуу шилжих үндэслэл нь дараах учир шалтгаантай. 2008 онд талийгаач Н.Х******* бурхан болоход хамгийн бага хүү Х.Б нь гал голомтоо үүсгээд тусдаа гараад талийгчтай түүний хань Ж.С******* нь ганцаараа түүнтэй хамт амьдарч байсан билээ. Өөрөөр хэлбэл Х.С******* нь хэдийн тусдаа гарсан БНЧех улсруу цагаачилсан байсан. Х.Н*******, Х.Бумэрдэнэ, Х.З*******, Х.И*******, Х.Б нар нь бүгд тусдаа өрх үүсгээд гэр бүлээ батлуулаад гэр бүлийн гишүүн биш болсон байсан. Энэхүү үйл баримтууд нь УБЕГ-ын лавлагаа авахад маш тодорхой харагдах болно. Иргэний хуульд заасан өвлөх эрхийн харилцааг зохицуулсан байдал бол тусдаа өрх үүсгээд гарсан үр хүүхэд бол эхнэр нөхрөөс давуу байдал эдлэх боломжгүй юм. Иймд энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дээр дурдсан бие даасан шаардлагыг гаргаж шийдвэрлүүлэх нь хуульд нийцэж байна. Иймд "Х******* " ХХК-ийн улсын бүртгэлд бүртгэлтэй 100 хувийн хувьцаа болон компанийн удирдлагын эрх үүргийг талийгаач Н.Х*******ын хууль ёсны өвлөгч болох Ш овогт Жын С*******д шилжүүлэх" болно гэжээ.
3. Гуравдагч этгээд Х.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эрх ашиг хөндөгдөөгүй. Яагаад гэвэл 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр шүүхийн шийдвэр гарснаас болж энэ асуудал өнөөдрийг хүртэл хөвөрч байна. Тэр үед нэхэмжлэл гаргаж, шүүхэд худал мэдүүлэг өгч байсан. Тухайн үед нэхэмжлэгч өртэй гэж байхад нь манай хойд ээж н.С******* болон Х.Б******* хоёр нэгэнт тэтгэвэртэй, нөгөө нь сахарын өвчтэй амьдрах арга, алга. Ааваас чинь өгсөн зүйлийг идэж уугаад дууссан гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгчтэйгээ зодолдож байгаад 500 000 төгрөг тус бүрт нь сар бүр өгүүлж байсан. Эгчийнхээ нотариатын гэрчилгээг хэрэгсэхгүй болгоно гэж шүүхийн өмнө айлгаж байгаад энэ дөрөвт 10 хувийг үйлдүүлсэн. Гэтэл надад нэхэмжлэгчээс нэг ч төгрөг авсан баримт байхгүй. Нэхэмжлэгч надад 10 хувийг өгье гэж хэлсэн. Би авахгүй гэж хариулсан. Учир нь надад аав өгөөгүй. Та нар идэх хоолгүй бол ав гэж би гуравдагч этгээд нарт хийлгэж өгсөн. Хэрэв надад байгаа гэж боддог бол тэр талаарх баримтаа гаргаад ир. Миний аав амьд сэрүүн байхдаа нас барахаасаа өмнө мөн гуравдагч этгээдүүд 606 дээр дан худлаа ярьсан байсан. 2008 оны 7 дугаар сарын 9-ний өдөр надад Зайсангийн газрыг шилжүүлж өгөхдөө надад хойд ээж гарын үсэг зурсан. Би шударга учраас найзаасаа 3 хувийн хүүтэй мөнгө аваад 2 000 000 төгрөг төлөх байсан ч 3 000 000 төгрөг өгч байгаад тэрийг би батлуулсан санагдаж байна. Энэ нотариатын гэрчилгээ өнөөдрийг хүртэл хүчинтэй. Түүнээс 5 хоногийн дараа аав эмнэлгээс гармагцаа н.Ц гэх хүн рүү утасдаж гэрчийн мэдүүлгийг захиргааны хэргийн шүүхэд өгсөн байдаг. Түүн дээр чи хотоос нотариат авчир гэхэд би хотод байсан гэдэг. Н.Ц нотариатын танхимд хандсан. Тухайн үед жолооч нь Х.Б явж байсан учраас нотариатын танхимд өргөдлөө өгсөн байдаг. Нотариатын танхим Төв аймгийн нотариатчыг 2008 оны 7 дугаар сарын 14-ны өдөр томилсон боловч аав өөрөө хойд ээжээс гарсан хүмүүс ингэж маргах байсныг мэдэж байсан байна. Учир нь үл хөдлөх хөрөнгө нь хотод байдаг учраас маргаан гарна гэж мэдэж байсан учраас хотоос нотариат авчруулах гэж байсан. Тухайн үед хотоос нотариат авах гэсэн боловч 50 км газар явах хүн байгаагүй. Би нөхөртөө хэлсэн. Би зүгээр л аавынхаа хүслийг биелүүлж хэлсэн. Тухайн үед Их засаг сургуульд багшилж байсан нотариат олоод чи яваад өгөөч гэж хэлсэн. Тухайн этгээд за тэгье гэж зөвшөөрсөн. Тусалсан болохоос би нотариат авчирч үнэлүүлж явсан зүйл огт байхгүй. Хэрэв тийм зүйл болсон бол өдийд идээд уучихсан байгаа. Миний эгч хов хоосон болсон ба дүү минь туслаач гэсэн учраас миний зулай дээр нэг насаар гишгэж гарсан эгч минь учраас түүнд туслах гэж өөрөөсөө зардал мөнгөө гаргаж явж байгаа. Яагаад хүмүүс ийм байдаг юм бэ. Аав эрхээ шилжүүлж, өөрөө уг үйлдэлдээ сэтгэл нь ханасан. Үүний дараа ах дүү ойр дотны хүмүүсээ дуудаад бүгдэнд нь хурал хийж Х******* ХХК-ийг би Х.С*******т өгсөн шүү. Дэмжиж туслаж яваарай, зүгээр сууж байж хүний юм идэж уудаггүй юм шүү гэж би захисан. Гэтэл аав нас барсны дараа нягтлан ийм яриа гаргадаг. Х.С******* үхчихвэл эд хөрөнгө нөхөрт нь очих юм байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би эгчид нээрээ та үхэхэд аавын компани таны үх хүүхэд ах дүү нарт ирэхгүй юм байна шүү дээ. Таны сүүлд суусан, хэдхэн жил амьдарч байгаа хүнд очих юм байна. Би шударга учраас алыг нь ч хохироохгүйгээр наад компани руу чинь орно гэж хэлэхэд эгч битгийн горьд гэж хэлсэн. Тэгэхээр нь би больсон. Тэгээд манай хойд ээж манай Сүхбаатарт байдаг ажил дээр ирж суугаад, үндсэн хуулийн н.А гуай өдөр шөнөжин ажил дээр нь очиж зөвөөж энэ процесс явагдсан. Нөхрөөсөө би ямар гарц байна вэ туслаач гэж асуусан. Тэгсэн чинь манай нөхөр нотариатын үнэлгээг хүчингүй болгох боломжтой юм байна. Гэхдээ Х.С*******т мэдэгдэлгүйгээр гэж хэлсэн. Гэхдээ би эгчийгээ дуудсан ба 2014 онд Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан. Шүүхэд хандсан байх цаг хугацаандаа эвлэрээд шүүгчийн захирамж гарч нэхэмжлэлийн буцаасан. Гэхдээ тухайн баримт дээрээ тулгуурлаж уулзаад Их дэлгүүрийн баруун талд бүгд уулзахад би авахгүй гэж хэлээд яваад өгсөн. Түүнээс хойш 2017 онд манай эгч надад захиргааны хэргийн шүүх дээр аав амтддаа өгсөн нотариатын гэрчилгээг хүчингүй болгуулсан байна гэж хэлсэн. Гэхдээ би ялаад гараад ирлээ гэхэд нь би эгч минь дээ та ганцаархнаа өрөө дарсан юм бол наад хүмүүсдээ өг. Амьдрах чадваргүй байгаа наад хүмүүсдээ өгөлдөө гэж орилж байсан. Тэгэхэд чамтай харицахгүй гэж хэлээд харицаж байгаагүй. 2019 онд манай эгч надад тусал. Би чадахгүй гэж хэлсэн. Тиймээс би өнөөдрийг хүртэл явж байгаа. Энэ компани өмнө жил эгчийн нэр дээр ирэхэд 7 500 000 төгрөгийн түрээс авсан. Тухайн үед би 1 500 000 төгрөгийг нь авч үлдсэн мөнгийг нь шударгаар эгч рүү шилжүүлсэн. Надад эдийн зүйл юу ч байхгүй. Гэхдээ би өнөөдөр би тухайн байгууллагад гишгэх ч эрхгүй байгаа шүү дээ. Би нэхэмжлэгчийг төлөөлж л шүүх хуралдаанд оролцож байгаа. Гэтэл гуравдагч этгээд нарын өмгөөлөгч тухайн байгууллагын газарт кантнераа тавьчихсан байгаа шүү дээ. Төлбөрийг нь би төлж байна шүү дээ. Энэ шударга ёсонд нийцэх юм уу. Би аргаа ядаад эвлэрчих гэж хэлсэн. Танай тал 50 хувийг ав. Манай эгчид 50 хувийг нь өгчих. Хэн нь юугаа хийх нь хамаагүй. Хууль бусаар хүний эд зүйлийг дээрэмдэж авч болохгүй. Аавын минь хүсэл. Шударга бай гэж хүмүүжүүлсэн. Яагаад ийм байгааг би мэдэхгүй. 50/50 дээр эвлэрэнэ гэхэд Х.Б******* 4 объектийн хамгийн захыг нь авна гэж хэлсэн. Би битгий горьд гэж хэлэсн. 6-7 жил 2 000 000 000 төгрөг авсан. Өр зээлтэй болохоор нь мөнгийг нь төлдөггүй. Х.Б******* гэх хүн улын бүртгэл дээр нэр нь байдаггүй. Юу ч байхгүй байж байгууллагыг шорон болгосон байгаа. Намайг оруулдаггүй. Эд нарын төлөө бүх зүйлээ золиод гүйж явсан үе надад бий. Надад өнөөдөр хөрөнгө авах сонтрхол байхгүй. Ганцхан өөрийн аавын хүсэл зоригийн төлөө явж байсан. Прокурорт эд нар гомдол гаргахаар миний өр өвддөг юм. Гуравдагч этгээд нарт сар бүр 500 000 төгрөг тус бүрд нь өгч байсан. Надад өгөөгүй. Өгч байхад ар хударгаар дандаа тийм зүйл хийж байдаг. Х.Б******* 2016 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр нэхэмжлэгчээс 7 500 000 төгрөг авсан юм байна лээ. Яагаад шүүхэд хандсан байхад араар нь тийм зүйл хийж байгаа юм бэ. Эд нар нийгмийн даатгал улсад нэг ч удаа төлж үзээгүй. Гэр бүлээрээ бүгдээрээ үүгээр амьдардаг. Х.Б******* өнөөдрийг хүртэл бага зэрэг ч гэсэн шударгаар амьдарч байсан бол би түүний талд зогсож байгаа. Би хэдхэн хоногийн өмнө би чиний шунаад байгаа хөрөнгийг таслаад өгье гэж хэлсэн. Гэтэл үгүй гэж хэлээд таслаж байна лээ шүү дээ. Захиргааны 3 шатны шүүхийн тогтоолоор улсын бүртгэлд өгсөн гарын үсгийг шинжлэн судлахад улсын бүртгэл үнэн зөв байна. н.Х*******ын гарын үсэг мөн бөгөөд амьд байхдаа хүсэл зоригоо илэрхийлсэн байна. Улсын бүртгэлээс мөн нягтлангийнх нь гарын үсэг мөн байна. Ийм учраас бүртгэл зөв байна гэх Улсын дээд шүүхийн тогтоол гарсан байхад Захиргааны хэргийн шүүх дээр 606 барьж, улсын бүртгэлийн бүртгэлтийг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Ар хударгаар нь дахин 606 ярьсан. Мөн улсын бүртгэл дээр өв нээсэн. Улсын бүртгэлтэй холбоотой Х.С******* нэхэмжлэгчээр оролцож бүгдэд дээр нь ялалт байгуулсан. Гэхдээ анхны шүүмжийг үгүйсгэж гарсан. Миний хувьд тухайн эд хөрөнгөтэй холбоотой сонирхол байхгүй. Харин гуравдагч этгээд нарын хувьд эзэнд нь мэдэгдэхгүйгээр өв авах согтолоор явж байгаа. Эд нар дандаа өв авна гэдэг учраас би хаалт хийх замаар өв авна гэж орж ирсэн. Цаг нь тулаад ирэхэд би өвөөсөө татгалзаж чадна. Тиймээс шүүх үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Х.Б******* надад заналхийлсэн шүү гэв.
4. Гуравдагч этгээд Х.З*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Н******* өөрөө дандаа хууль бус үйлдэл хийдэг. Өнөөдрийг хүртэл янз янзын асуудлууд тарьж байгаа бөгөөд шалгадаг газрууд нь шалгаж байгаа. Баталгаа байгаа гэр бүлийнх нь хүн хүртэл ярьж байгаа. Энэ талаар нь яривал зөндөө л зүйл байна. Хэрэгт хамааралтай биш болохоор өмгөөлөгч нарын байр суурийг дэмжиж оролцоно гэв.
5. Гуравдагч этгээд Х.И******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х******* ХХК бол миний ээж н.С******* болон аав н.Х хоёрын 1990 оноос хойш хар залуугаараа байхаасаа өдийг хүртэл бүтээж босгосон өв байна. Хойд аав ээж нарын хүүхдүүд хоорондоо маргалдаж байгаа юм шиг харагдаж байж магадгүй. Х.Б******* бид хоёр өмнө нь хуулийн мэдлэггүй байсан байна. Манай ээж ч гэсэн хүнд муу сандаггүй хүн байдаг. Мэдлэггүй байсан учраас тухайн үед юу болж байгааг ойлгохгүй өнгөрсөн. Мэдээж хууль мэддэг болон мэддэгүй хүний ялгаа гарна шүү дээ. Мэддэг учраас нөгөө тал өөрсдөө зохион байгуулалттай хийсэн. Нотариат харж сууж байхад аав эрхээ шилжүүлсэн үйл баримт огт болоогүй. Би дөнгөж төрсөн нялх биетэй байсан учраас тухайн үед хамт байгаагүй. Х.Б******* болон ээж хоёр бас мэдээчгүй. Үнэхээр хүсэл зориг нь тийм байсан юм бол Х.С******* гэх хүн Х******* ХХК-д хийсэн ямар сайн үйл байна вэ. Биднийг талцуулж, муудалцуулахгүй байсан баталгаа хаана байна вэ. Юу ч байхгүй. Тиймдээ ч бид нар 10 гаруй жил шүүхээр явж байгаа. Миний ааж аавтай ханилсан байж нас барсны дараа хөрөнгөнөөс нь нэг ч төгрөг хүртэхгүй өнөөдрийг хүртэл янзан бүрээр хэлүүлж байгаа юм бэ. 28 насандааа дагавар 3 хүүхдийг нь аваад нийт 6 хүүхэдтэй болсон байсан гэж байгаа. Манай аав ч зан аашийн хувь ширүүн ааштай хүн байсан. Түүнийг нь эмэгтэй хүний хувьд тэсэж, тэвчиж, үр хүүхдээ өгөсөн. Манай ээж өөрийн босгосон хөнгөнөөс авах гэж байгаа. Түүнээс Х.С*******ийн босгосон хөрөнгөнөөс авах гэсэн зйүл огт байхгүй. Шүүхэд ирж дураараа зүйл ярих юм аа. Шүүхийн шийдвэр хэзээ ч хүний дураар гарахгүй шүү дээ. Тухайн үед бид Х.С*******ийг хариуцагчаар татаж, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх гэж байсан. Гэтэл энэ хүн Монгол улсын харъяатаас гарсан тухай хэлсэн. Хаяг тодорхой биш учраас хүсэлтийг хүлээн авах боломжгүй гээд буцаасан. Түүнээс биш дураараа зүйл байхгүй. Шүүхийн ажиллагаа өнөөдрийг хүртэл хуульд заасны дагуу явж байгаа. Гуравдэгч этгээд гэдэг бол эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдүүд байх ёстой. Миний ойлгосноор миний ээж болон би, Х.Б******* нарын эрх ашиг, цаашлах юм бол бидний үр хүүхдүүдийн эрх ашиг яригдах байх. Гэтэл энэ хүний эрх шиг яаж байгаа нь тодорхойгүй. Уг нь гуравдагч этгээд адил байр суурьтай баймаар юм. Гэтэл эсэргээрээ юм ярьж бйана. Эцсийн бүлэгт ээж аав бүтээлцсэн байхад ээж яагаад хүртэрх эрхгүй байгаа юм бэ гэв.
6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ маргаантай холбоотой дараах тайлбарыг хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөж, иргэний хэрэг үүсгэх явцтай зүйлийг хэлж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаалах нь зүйтэй гэж үзэж байна. Х.С******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлт Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээр 2021 онд ирсэн. Түүн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шүүгчийн захирамж гарсан нь өөрөө хууль зөрчсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 136 дугаар зйүлд заасан эрх зүйн ач холбогдол бүхий байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргахтай холбоотой харилцаа буюу шүүхийн харъяаллыг зөрчсөн. Эрх зүйн ач холбогдолтой байдлыг тогтоолгох хүсэлтийг иргэн болон хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын эсхүл тухайн үйл явдал болсон шүүхэд гаргана гэж байгаа. Хүсэлт гаргагч этгээд Чех улсын иргэн. Хэрвээ нэхэмжлэл гаргах юм бол Чехийн шүүхдээ гарах ёстой юм шиг байгаа юм. Эсхүл тухайн үйл явдал болсон газар нь хаана вэ гэвэл Төв аймгийн шүүх юм шиг байдаг. Ийм байдлаар шүүхийн харъяаллыг зөрчиж иргэний хэрэг үүссэн. Үүний дараа хэргийг онцгой харъяаллын журмаар шийдвэрлэх хэрэг мөн байна гэж үзээд шийдвэрлэсэн үйл явц нь хууль зөрчсөн байна гэж үзээд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахин сэргэж явж байгаа үйл явц байгаа. Үүн дээр нэг анхаарч үзээсэй гэж эрхэм шүүгч танаас хүсье. Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох асуудлыг онцгой ажиллагааны журмаар заавал шийдвэрлэх ёстой гэж хуульд хууль тогтоогч үзсэн хэдэн шалтгаан бий. Энэ маргааны төрөл нь ямар ч маргаан байдаггүй. Маргалдагч тал гэж байдаггүй. Үүнтэй холбоотойгоор маргаангүй асуудлыг шүүх авч нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх зохицуулалттай. Гэхдээ үүн дээр нэг асуудал байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 116, 118 дугаар зүйлд зааснаар Монгол улсын нэрийн өмнө гардаг учраас тухайн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байхыг шаарддаг. Ямар учраас энэ хэрэг дээр бид нар гуравдагч этгээд болчхоод явж байна вэ гэвэл эрх ашиг хөндөгдсөн талаар удаа дараа баримт болон үйл явдал байгаа. Гэхдээ та шүүхийн шийдвэрүүдийг уншаад үзэх юм бол Х.С*******ийн нэхэмжлэлтэй хэргүүд ихэвчлэн байгаа. Яагаад гэвэл уг этгээдийг хариуцагчаар татах гэхээр нэг бол Чех улсын шүүхэд нэхэмжлэл гаргах болдог. Монгол улсын шүүхэд хандах гэтэл Монгол улсын иргэн биш болсон асуудал байгаа. Нэг бол миний үйлчлүүлэгч н.З******* болон түүний төрсөн дүү нартай маргаан гаргана гэвэл Улсын бүртгэлийн байгууллагыг хариуцагчаар татаж байж нэхэмжлэгч хажуунаас нь орж ирдэг. Өөр газрыг хариуцагчаар татаж байж хэрэг үүсгэдэг болохоос нэхэмжлэгчийг хариуцагчаар татах боломжгүй байдаг. Энэ нь маргаан бүхий байдлыг эд нар үүсгэхгүй байна гэх нэхэмжлэгч талын тайлбарын үндэслэл болж байна. Маргах хууль ёсны эрх ашиг хөндөгдсөн зүйл бүгдэд нь байгаа. Тэгсэн мөртлөө гаргах гэхээр боломж байдаггүй. Нэхэмжлэгч өөрөө итгэмжлэгдсэн төлөөлөгч болон төрсөн дүү Х.Н*******ээр шүүхэд хандаж эрхээ хэрэгжүүлж байгаа. Үүнийг маргаангүй гэж үзэж болохгүй. Тийм учраас энэ хэргийг онцгой ажиллагааны журмаар шийдэх хэрэг биш гэж үзэж байгаа учраас Монгол улсын дээд шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдөр, 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрүүдийн зөвлөмжид дурдсаныг хэрэгжүүлж маргаан бүхий байдалтай асуудал учраас энэ шүүхээр хянан шийдвэрлэх боломжгүй. Тиймээс Хан-Уул дүүргийн харъяалан шийдвэрлэх маргаан биш гэдэг үндэслэлээр шийдэж өгнө үү гэж хүсэж байгаа. Эцэслэн шийдэж байгаа тохиолдолд маргаангүй үйл баримтыг шийдэж оцнгой ажиллагааны журмаар гаргасан хүсэлт биш байна хэмээн дүгнэж өгөөсэй гэж хүсэж байна гэв.
7. Гуравдагч этгээд Х.Бийн өмгөөлөгч Н.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2008 оны 7 дугаар сарын 21-нйи өдөр н.Х******* нас барж уг үйл явдал эхэлсэн. 2008 оны 7 дугаар сард Х******* чек ХХК-ийг нэхэмжлэгч үүсгэн байгуулж улсын бүртгэлд бүртгүүлэхдээ хууль зөрчсөн. Улсын бүртгэлийг хууль бус баримтад үндэслэж бүртгэл хийлгэснээс уг маргаан үүдэлтэй. Энэ маргаан 2013 оноос хойш явж байгаа юм байна лээ. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 онд 00606 тоот шийдвэр гарсан. Уг шийдвэрийн үндэслэл нь н.Х******* болон Х.С******* нарын хооронд хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэдгийг тогтоосон. Энэ шүүхийн шийдвэрийг үндэслээд улсын бүртгэлийн ерөнхий байцаагчийн а/676 тоот дүгнэлт гарсан. Энэ дүгнэлтээр Х******* чек ХХК-ийн улсын бүртэлийг хүчингүй болгосон. Хүчингүй болсон учраас уг байгууллагын өвийн асуудал болон эрх залгамжлалын асуудал үүснэ. н.С******* гэх этгээд нотариатчид хүсэлтээ гаргаад н.С******* гэх хүнийг н.Х******* гэх хүний өмчлөгчөөр тогтоож Х******* ХХК-тай холбоотой асуудлыг н.С******* гэх хүнд өвлүүлж өгсөн. Энэ өвлүүлж өгсөн асуудал дээр Х.С******* гэх хүн маргаан үүсгэж гурван шатны шүүхээр явсан. Хамгийн сүүлд Улсын дээд шүүхээс Х******* чек ХХК, н.Х******* гэх этгээдийн хууль ёсны өвлөгч нь н.С******* гэх этгээд мөн байна. Харин бусад этгээд байгаа эсэхийг тодруулж энэ өвийн асуудлыг шийдвэрлэ гэсэн агуулгатай шүүхийн шийдвэр явж байгаа. Үүний дараагаар нэхэмжлэгч Х.С******* болон Х.Н******* нар улсын бүртгэлийн байгууллагад Х******* чек ХХК байгаа эсхүл байхгүй гэж захиргааны хэргийн шүүхэд ханддаг. Гэвч захиргааны шүүхээс улсын байцаагчийн дүгнэлт буюу Х******* чек ХХК хууль зөрчиж бүртгэл хийлгэсэн байгаа учраас бүртгэлийг хүчингүй болго гэх шийдвэр гарсан ба одоог хүртэл хүчин төгөлдөр байгаа. Ингэж өвийн асуудал яригдах нь ээ гэж бодтол гуравдагч нарын хүмүүс нотариатад хүсэлтээ гаргасан. Ингээд өвийн асуудал шийдэгдэх ажиллагаа явагдаж байхад дундуур нь нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд онцгой ажиллагааны журмаар хянаншийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байдаг. Гаргасан хүсэлт нь хууль зөрчсөн. Үүний талаар н.Б өмгөөлөгч тодорхой тайлбарласан. Иргэний хэрэг үүсгэх ёсгүй байсан. Үүсгэлээ гэж бодоход гуравдагч этгээд нарын эрх ашиг хөндөгдсөн. Мөн эдгээр хүмүүсийн эрх ашиг хөндөгдсөн байхад онцгой ажиллагааны журмаар хууль зөрчиж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр нь хүчингүй болсон гэж ойлгож байгаа. Х.Н******* гэх этгээд би эгчээсээ юу ч авахгүй. Зөвхөн аавынхаа хүсэл зоригийг гүйцэлдүүлнэ гэж тайлбарладаг. Гэвч өнөөдрийг хүртэл маш олон гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг хийсэн. Х******* ХХК-ийн үүдэнд дураараа авирлаж олон тооны шороо асгасан, цемент зуурсан. Тэнд зүгээр мөрөөрөө түрээсийн гэрээний үүргээр ажлаа хийж байгаа олон хүний үйл ажиллагаанд саад учруулж олон сая төгрөгний хохироолд оруулсан. Энэ асуудлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Би үүнийг шүүх хуралдааны тэмдэглэлд оруулах үүднээс тодорхой дурдах нь зөв гэж үзэж байгаа. Х.Н******* гэх хүний байр суурь тодорхойгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээд гэдэг мөртлөө нэхэмжлэгчийн төлөөлөгчийн байр сууьнаас ярьж байна. Нэхэмжлэгчтэй цаагуураа юу ярьж тохирсныг мэдэхгүй. Гэхдээ мөрөөрөө ажлаа хийж байгаа хүмүүсийн үйл ажиллагаанд саад учруулж байгаа. Хэдийгээр өвийн маргаантай холбоотой асуудал болон нэхэмжлэгчийн гаргасан хүсэлттэй холбоотой асуудал энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэзээ нэгэн цагт хуулийн байгууллагаар үнэн зөвөөр нь шийдэгдэнэ. Гэтэл тэр хүртэлх хугацаанд байгууллагын албан ёсны хууль ёсны өвлөгч н.С******* гэх этгээд эрхлэн удирдаж, авч явах эрх үүрэгтэй хүн. Гуравдагч этгээд Х.И******* ярьж байна. Энэ компанийг анхнаасаа үүсгэн байгууллагдсан боловч нэр нь бичигдээгүй хүн бол н.С*******. н.Х*******тай амьдарх явцдаа хувьцаагаа цуглуулж Х******* ХХК байдаг. Тухайн үеийн хүмүүсийн эрх зүйн мэдлэггүй эсхүл амьдарлын онцлогоос шалтгаалж эрэгтэй нь амтдралаа удирддаг учраас нэр дээрээ бүртгүүлсэн үйл баримт байдаг. 2008 онд н.Х*******ыг нас барах үед бүх хүүхдүүддээ хөрөнгийг хуваарилж тусдаа гаргасан байдаг. Энэ талаар гуравдагч этгээд нарын тайлбар болон нэхэмжлэгчийн тайлбараас харагддаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн аав нас барсны дараа гэр бүлд үлдсэн ганцхан хууль ёсны эзэмшиг нь Ж.С******* байсан. Энэ талаар хэрэгт авагдсан баримтаар харагдаж, хүүхдүүдийнх нь тайлбараар нотлогддог. Гэтэл тэр үйл явцыг н.Х******* нас барсны дараа нэхэмжлэгч болон Х.Н******* нар үгсэн хуйвалдаж тойргийн нотариатч гэрчилдэг байсныг зөрчиж, хууль бусаар хэлцлийг баталж өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Шилжүүлж хууль бус үйлдлээ далдлахын тулд нэхэмжлэгч Чех улс руу гараад явсан. Тэгээд хилийн цаанаас өөр этгээдэд итгэмжлэл өгөөд байдаг. Хууль бус үйлдлээ хэрэгжүүлэх гэж өнөөдрийг хүртэл тэнд байгаа ийм л процесс. Ингэж хардаг миний хувьд. Тиймээс өнөөдрийн нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэж болохгүй гэж үзэж байна. Х.Н******* гэх хүн рүү хэлэхэд өмгөөлөгч хүн рүү битгий дайраад бай. Би мөрөөрөө ажлаа хийж байгаа. Та над руу олон удаа дайрлаа. Цахимаар хүртэл халдаж байна. Түүнийгээ болино уу гэв.
8. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021.10.09-ний итгэмжлэл, 2008.07.11-ний өдрийн эрх шилжүүлэх гэрээ, 2008.07.15-ны өдрийн Х******* ХХК-ийн хуралдааны тэмдэглэл, 2008:07:15-ны өдрийн Х******* ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, Х******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Н.Х*******ын нас барсны гэрчилгээний хуулбар, Х*******чех ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Х*******чех ХХК-ийн дүрмийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2006.09.02-ны өдрийн 606 дугаар шийдвэрийн хуулбар, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.04-ний өдрийн 097 дугаар шийдвэрийн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.05.07-ны өдрийн 311 дугаар магадлалын хуулбар, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 286 дугаар тогтоолын хуулбар, 2021.03.09-ний өдрийн Улсын бүртгэлийн газрын албан бичгийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар, 2023.03.10-ны өдрийн итгэмжлэл, 2023.04.20-ны өдрийн итгэмжлэл зэргийг хавсаргаж ирүүлсэн.
9. Гуравдагч этгээд Х.И*******, Х.Б******* нараас 2023.01.03-ны өдрийн 0004 дугаар сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах тухай магадлалын хуулбар, 2023.07.25-ны өдрийн итгэмжлэл, 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн даалгавар гүйцэтгэх гэрээний хуулбар, 2013.07.29-ний өдрийн итгэмжлэлийн хуулбар, 2023.07.30-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар, 2013.08.09-ний өдрийн итгэмжлэлийн хуулбар, 2008.07.14-ний өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээний хуулбар, 2008.07.15-ны өдрийн Х******* ХХК-ийн улсын бүртгэлийн албанд гаргасан хүсэлтийн хуулбар, 2008.07.15-ны өдрийн Х******* ХХК-ийн хуралдааны тэмдэглэлийн хуулбар, 2008.07.15-ны өдрийн Х******* ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоолын хуулбар, 2022.11.04-ний өдрийн улсын бүртгэлийн газрын хариу, 2008.08.01-ний өдрийн байдлаар Х******* ХХК-ийн нийт өрийн хүснэгт, Н.Х*******ын нас барсны гэрчилгээний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013.08.16-ны өдрийн 6109 дугаар нэхэмжлэлийг буцаах тухай захирамжийн хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ю.Бийн гаргасан хариу тайлбарын хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ю.Уын гаргасан тодорхойлолтын хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Долгорын гаргасан тайлбарын хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Я.Тын гаргасан тодорхойлолтын хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Б.Эын гаргасан тайлбарын хуулбар, 2013.07.08-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар, 2013.09.02-ны өдрийн даалгавар гүйцэтгэх гэрээний хуулбар, 2014.02.07-ны өдрийн Ж.С*******гийн Б.Цолмонд гаргасан хүсэлтийн хуулбар, 2013.07.29-ний өдрийн итгэмжлэлийн хуулбар, 2013.07.30-ны өдрийн итэмжлэлийн хуулбар, 2013.08.09-ний өдрийн итгэмжлэлийн хуулбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.08.16-ны өдрийн хүсэлт шийдвэрлэх тухай захирамжийн хуулбар, 2017.06.21-ний өдрийн улсын байцаагчийн дүгнэлийн хуулбар, 2017.07.06-ны өдрийн улсын бүртгэл хүчингүй болгох тухай тушаалын хуулбар, Монгол Улсын дэдэ шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолын 2017.06.28-ны өдрийн 256 дугаар тогтоолын хуулбар, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017.04.12-ны өдрийн 221/МА2017/0281 дугаар магадлалын хуулбар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2018.03.16-ны өдрийн 9 дугаар мөрдан шалгах ажиллагаа явуулах тухай Прокурорын зөвшөөрлийн хуулбар, Монгол Улсын дэдэ шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолын 2019.03.28-ны өдрийн 436 дугаар тогтоолын хуулбар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.10.15-ны өдрийн 2145 дугаар магадлалын хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.09.05-ны өдрийн 1971 дугаар шийдвэрийн хуулбар, 2022.10.14-ний өдрийн худалдаа хөгжлийн банкны тодорхойлолт, дансны хуулганы хуулбар, 2022.09.05-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар, 2022.10.25-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар, 2022.10.10-ны өдрийн тамга, тэмдгийн хяналтын дугаарын улсын бүртгэлийн хуудсын хуулбар, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.24-ний өдрийн шийтгэх тогтоолын хуулбар,102 дугаарын утсанд 2022.09,10 саруудад 99192330, 88300218 дугаарын утаснаас дуудлага өгсөн талаарх лавлагааны хуулбар, 2021.03.29-ний өдрийн Улсын бүртгэлийн газрын албан бичгийн хуулбар, 2021.04.06-ны өдрийн Монголын Нотариатчдын танхимын хуулбар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2023.09.25-ны өдрийн 1/1287 дугаар гомдлын хариу, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021.05.05-ны өдрийн 1078 дугаар хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолын хуулбар, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.09-ний өдрийн 108 дугаар шийдвэрийн хуулбар, 2021.08.30-ны өдрийн 21/02 дугаар түрээсийн гэрээний хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.09.02-ны өдрийн 606 дугаар шийдвэрийн хуулбар, агуулах түрээслэх зарын хуулбар, фото зураг, 2024.06.15-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар, Монгол Улсын Сонгуулын Ерөнхий хорооны 2024.05.30-ны өдрийн 63 дугаар нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгох тухай тогтоолын хуулбар, 2024.05.17-ны өдрийн 1,245,559 төгрөг, 2,348,920 төгрөг, 2,484,642 төгрөг, 1,489,789 төгрөг, 1,899,280 төгрөг, 1,524,479 төгрөгийг тус төлсөн баримт, 2024.10.15-ны өдрийн итгэмжлэл, 2016.10.06-ны өдрийн Ж.Цэцгээгээс авсан гэрчийн мэдүүлгийн хуулбар, Х.Х*******ын өвчний түүхийн хуулбар зэргийг хавсаргаж ирүүлсэн.
10. Шүүхээс Хаатр-1, 21,7 дугаар маягтын хуулбар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2021.06.02-ны өдрийн 5/603 тоот гомдлын хариу, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016.09.02-ны өдрийн 606 дугаар шийдвэрийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Х.Б*******, Х.И******* нарын 2023.02.24-ний өдрийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлтийн хуулбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.24-ний өдрийн 131 дугаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтийг шийдвэрлэх тухай шийдвэрийн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.12.22-ны өдрийн 12 дугаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамжийн хуулбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хуулбар, 2022.10.05-ны өдрийн улсын бүртгэлийн газарт гаргасан өргөдлийн хуулбар, 2022.10.03-ны өдрийн шийтгэх хуудсын хуулбар, 2022.03.11-ний өдрийн итгэмжлэлийн хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын өргөдөл хүлээн авсан тухай хуудасны хуулбар, 2022.10.21-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас лавлагаа гаргуулах тухай хүсэлтийн хуулбар, 2021.01.22-ны өдрийн итгэмжлэлийн хуулбар, М.Ц*******ийн иргэний үнэмлэхний хуулбар, 2021.02.24-ний өдрийн итгэмжлэлийн хуулбар, 2022.10.20-ны өдрийн хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэрийн хуулбар, 2022.10.07-ны өдрийн Улсын бүртгэлийн газрын албан бичгийн дагуу ирсэн баримтууд, хүсэлт гаргагч болон гуравдагч этгээд нарын хүсэлтээр шүүх гэрч Б.Э, Ю.Б, Д.Б, Ш.Д, Б.Эрдэнэтуяа нарыг асууж, тэмдэглэлийг хэрэгт хавсаргасан ба гэрч Ю.Долгорыг асуулгах хүсэлтээсээ татгалзсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
2. Хүсэлт гаргагч Х.С******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Улсын бүртгэлийн газарт Х******* ХХК-ийн захирлаар бүртгүүлэх зорилгоор түүний төрсөн эцэг Н.Х******* амьд ахуйдаа охин Х.С*******т Х******* ХХК-ийн эрхийг өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээ хэлцэл хийж шилжүүлэн өгсөн болохыг тогтоолгоно.” гэж тайлбарласан.
3. Дээрх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 133.1.1-д зааснаар шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд гаргасан байна.
3.1 Х******* ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Эв нэгдэл, 8 тоот хаягт бүртгэлтэй талаарх улсын бүртгэлийн гэрчилгээ хэрэгт авагдсан байх ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар хуулийн этгээдийн оршин байгаа газрын шүүхэд хандан гаргасныг шүүх хүлээн авсан байна.
4. Хүсэлт гаргагч Х.С******* шүүхэд шаардлага гаргасан үндэслэлээ “...Миний аав Н.Х******* нь 2008 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүнд өвчний улмаас нас барсан бөгөөд нас барахаасаа өмнө 2008 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн тойргийн нотариатч Б.Эыг авчруулан, Х******* ХХК-ийн эрх шилжүүлэх гэрээг надтай байгуулж, нотариатчаар гэрчлүүлж, би 2014 оныг хүртэл тус компанийг удирдан ажиллуулж ирсэн. Гэтэл хойд эх Ж.С******* 2016 онд эрх шилжүүлэх гэрээг харьяаллын бус нотариатаар гэрчлүүлсэн гэж нотариатын гэрчилгээг хүчингүй болгож, өөрөө тус компанийн захирлаар бүртгүүлсэн. Үүнтэй холбогдолтой маргааныг 2020 онд захиргааны хэргийн гурван шатны шүүх эцэслэн шийдвэрлэж Ж.С*******г Х******* ХХК-ийн захирлаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, улсын бүртгэлээс хасуулан өөрчлөлт оруулж, Х.С******* Х******* ХХК-ийн захирлаар бүртгүүлэх гэтэл урд байсан компанийн захирал Н.Х*******ын хүсэл зориг юу байсан талаар болсон үйл явдлаа шүүхээр тогтоолгосны дараа шүүхийн шийдвэрийг үндэслэн бүртгэх тухай хариу өгсөн тул шаардлага гаргаж байна” гэж тайлбарласан.
4.1 Хэрэгт авагдсан, 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр Х******* ХХК-ийн захирал Н.Х******* нь тус компанийн эрхийг Х.С*******т шилжүүлсэн байна. /хх-5/
4.2 Тус компанийн 2008 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд “...Хэлэлцэх асуудал: Хуралдааныг Х******* ХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхий захирал Н.Х******* нээж, тус компанитай холбоотой өөрийн эрх, үүрэг, компанийн эд хөрөнгийг ууган охин Х.С*******т шилжүүлэх хүсэлтэй байгаа тухайгаа илтгэн танилцуулав. Шийдвэрлэсэн нь: Х******* ХХК-ийн эд хөрөнгө, үүсгэн байгуулагчийн эрх, үүргийг тус компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Н.Х*******аас охин Х.С*******т шилжүүлэх” гэжээ. /хх6/
4.3 Мөн тус компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2008 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 1 тоот тогтоолоор “...Х******* ХХК-ийн эд хөрөнгө, үүсгэн байгуулагчийн эрх, үүргийг тус компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Н.Х*******аас охин Х.С*******т шилжүүлсүгэй” гэж шийдвэрлэн мөн өдрийн 10 тоот албан бичгээр Улсын бүртгэлийн албанд хүсэлт гаргаж, 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Х.С*******ийг захирлаар бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдон, улмаар тус компани Х******* чек Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компани болж өөрчлөгдөн, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Х.С*******ийг захирлаар бүртгэж, дахин гэрчилгээ олгосон болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна. /хх6-8/
5. Харин гуравдагч этгээд Ж.С*******, Х.З*******, Х.И*******, Х.Б******* нар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нотариатч Б.Эт холбогдуулан дээрх 2008 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүх 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 606 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэсэн байх бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Ж.С******* тус компанийн гүйцэтгэх удирдлагаар бүртгэгдсэн байна.
5.1 Улмаар нэхэмжлэгч Х.С******* Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2017 оны А/36 дугаар тушаалыг бүхэлд нь, Х******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр болон гүйцэтгэх захирлаар Ж.С*******г бүртгэсэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж, тус хэрэгт Ж.С*******, Х.И*******, Х.Б******* нар гуравдагч этгээдээр оролцон, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 97 дугаар шийдвэрээр Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2017 оны А/36 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Х******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр болон гүйцэтгэх захирлаар Ж.С*******г бүртгэсэн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба дээрх шийдвэрүүд хүчин төгөлдөр байна. /хх19-24/
5.2 Тус шийдвэрийн үндэслэлд Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын 2017 оны А/36 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Хэдийгээр гуравдагч этгээд Ж.С тухайн бүртгэлүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 108 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 281 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 256 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн хэдий ч дээрх шийдвэр, магадлал, тогтоолд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 606 дугаар шийдвэртэй холбогдуулан эрх бүхий албан тушаалтанд хандах эрхийг хязгаарлахгүй болохыг дурджээ.
5.3 Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Х.С*******ийн бүртгэл хуулийн дагуу хийгдсэн хэдий ч хариуцагчаас шинээр илэрсэн нөхцөл байдал болох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 606 дугаар шийдвэрийг биелүүлж өөрийн эрх хэмжээний хүрээнд холбогдох хууль, журамд нийцүүлэн дахин захиргааны акт гаргасныг буруутгах үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн, тус шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 311 дүгээр магадлалаар хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 286 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх19-30/
6. Гуравдагч этгээд Х.Н******* “...Миний эрх ашиг хөндөгдөөгүй. Яагаад гэвэл 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр шүүхийн шийдвэр гарснаас болж энэ асуудал өнөөдрийг хүртэл хөвөрч байна. Тэр үед нэхэмжлэл гаргаж, энэ хүмүүс шүүхэд худал мэдүүлэг өгч байсан. Ж.С*******г бүртгэсэн бүртгэл хүртэл хүчингүй болсон. ...Аав эрхээ шилжүүлж, өөрөө уг үйлдэлдээ сэтгэл нь ханасан. Үүний дараа ах дүү ойр дотны хүмүүсээ дуудаад бүгдэнд нь хурал хийж Х******* ХХК-ийг би Х.С*******т өгсөн шүү. Дэмжиж туслаж яваарай, зүгээр сууж байж хүний юм идэж уудаггүй юм шүү гэж би захисан...Х.С*******ийн шаардлага үндэслэлтэй тул дэмжиж байна.” гэж тайлбарласан.
6.1 Гуравдагч этгээд Ж.С*******, Х.З*******, Х.И*******, Х.Б******* нар “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 136 дугаар зүйлд заасан эрх зүйн ач холбогдол бүхий байдлыг тогтоолгох тухай хүсэлт гаргахтай холбоотой харилцаа буюу шүүхийн харъяаллыг зөрчсөн. Мөн уг маргаан Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох асуудлыг онцгой ажиллагааны журмаар заавал шийдвэрлэх ёстой гэж хуульд хууль тогтоогч үзсэн хэдэн шалтгаан бий. Энэ маргааны төрөл нь ямар ч маргаан байдаггүй. Маргалдагч тал гэж байдаггүй. Үүнтэй холбоотойгоор маргаангүй асуудлыг шүүх авч нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх зохицуулалттай. Гэтэл эдгээр хүмүүс нь компанийн асуудлаар маргаж хэд хэдэн шүүхийн шийдвэр гарсан зэргээс маргаангүй гэж үзэх боломжгүй. Энэ нь өөрөө энэ ажиллагаанд хамаарахгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж тайлбарласан.
7. Ердийн журмаар явагдах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь иргэн, хуулийн этгээдийн материаллаг эрх зүйн харилцаа зөрчсөн, талуудын мэтгэлцээнд үндэслэн явагддаг бол онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь эрх зүйн ямар нэг маргаангүй, зөрчигдсөн эрхийг сэргээх талаар шаарддаггүй.
7.1 Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх хэрэг нь эрх зүйн үйл явдал болон иргэний эрх зүйн байдлыг тогтоож, иргэний эрх зүйн хамгаалалтыг хэрэгжүүлэх нөхцөл бололцоог бий болгодог ач холбогдолтой.
Тодруулбал, онцгой ажиллагааны журмаар шүүх эрх үүсгэх, өөрчлөгдөх, дуусгавар болгоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг тогтоодог тул энэ хэрэгт эсрэг сонирхол бүхий маргалдагч тал байдаггүй. Хэрэв онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт маргаан байвал уг хэргийг шүүх ердийн журмаар хэрэг хянан шийдвэрлэнэ.
7.2 Иймээс шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагад хамаарал бүхий нөхцөл байдлыг тогтоохын тулд шүүх шаардлагатай баримтуудыг цуглуулах, тухайн тогтоолгох зүйл нь маргаан байгаа эсэхийг тодруулсны үндсэн дээр тухайн шаардлагыг шийдвэрлэх учиртай.
8. Дээрхээс дүгнэхэд Х******* ХХК-ийн эрхийг захирал Н.Х******* охин Х.С*******т хэлцлийн үндсэн дээр шилжүүлж өгсөн болохыг тогтоолгох шаардлага нь маргаантай байх тул шүүх хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байх ба энэ асуудлаар ердийн журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Х******* ХХК-ийн эрхийг захирал Н.Х******* охин Х.С*******т хэлцлийн үндсэн дээр шилжүүлж өгсөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ