Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2025/00266

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 103/ШШ2025/00266

Улаанбаатар хот

 

 

2025 04 01 103/ШШ2025/00266

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн .. дугаар хороо, ******* ******* *******, ******* тоотод байрлах ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн ... дүгээр хороо, Наран хороолол, ******* дугаар байрны ... тоотод оршин суух, холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,280,116,36 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ******* ******* ******* ХХК-иас 8,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 4,9%-н хүүтэй, УЗГ22/002 дугаартай зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлдэгч аас үндсэн зээлийн төлбөр, үндсэн зээлийн хүүний төлбөр 4,280,116,36 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* ******* ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.Ямар нэгэн маргах зүйл байхгүй. 4,280,116,36 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 758.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 4,280,116,36 төгрөг /дөрвөн сая, хоёр зуун наян мянга, нэг зуун арван зургаан төгрөг, гучин зургаан мөнгө/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 83,432 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 41,716 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч аас 41,716 төгрөгийг тус тус гаргуулж ******* ******* ******* ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ