| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00291/И |
| Дугаар | 103/ШШ2025/00267 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 103/ШШ2025/00267
| 2025 оны 04 сарын 01 өдөр | Дугаар 103/ШШ2025/0026******* | Улаанбаатар хот |
2024 04 01 103/ШШ2025/0026*******
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ******* шүүгч П.Цэцэгдулам би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, .. дугаар хороо, ******* ******* ******* ******* байрлах ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн ..дугаар хороо, ******* ******* дугаар гудамжны .. тоотод оршин суух, ******* овогтой ******* холбогдох зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 18,361,514 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 24-ны өдөр хүлээн авч хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ХК нь Ч.******* холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 18,361,514 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч ХК нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Зээлдэгч ******* овогтой нь 2024 оны 0******* дугаар сарын 02-ны өдөр 2010109233 дугаартай зээлийн гэрээг байгуулан 16,000,000 төгрөгийг 365 хоногт 20,4 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Ч. нь 2010109233 дугаартай зээлийн гэрээнд заасан төлбөрийн үүргээ 2024 оны 08 дугаар сары 25-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 16,000,000 төгрөг, хүү 2,314,29*******.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4*******,216.2 төгрөг нийт 18,361,514 төгрөгийг Ч.эс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: миний бие наас цалингийн зээл авсан нь үнэн. Уг байгууллагаас нэхэмжилж байгаа 18,361,514 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтууд, хариуцагч нарын бичгээр ирүүлсэн тайлбар зэргийг уншиж танилцаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Хариуцагч Ч. нь Зээлийн гэрээний үүрэгт 18,361,514 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, *******58.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогтой ******* холбогдох зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 18,361,514 төгрөг /арван найман сая,гурван зуун жаран нэгэн мянга, таван зуун арван дөрөв/ гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 249,*******58 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 124,8*******9 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Ч.эс 124,8*******9 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ