| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2025/00287/И |
| Дугаар | 103/ШШ2025/00274 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 103/ШШ2025/00274
| 2025 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 103/ШШ2025/00274 | Улаанбаатар хот |
2025 04 03 103/ШШ2025/00274
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ... онд төрсөн, Багануур дүүргийн ...дугаар хороо, ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух, ******* овгийн ******* иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд ******* ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: *******
Нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Жамбалдоржийн Хонгорзулай нь Т.******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* би иргэн ******* 2009 оноос танилцан хамт амьдарч байгаад би 2013 онд 2 ихэр охинтой болсон. Бид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй. Төрснөөс хойш Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд 2 охиноо аваад хөдөө аав, ээж дээрээ ирэн очин байдаг байсан. Бадрангуй өөрөө хотод байдаг байсан. 2015 оноос 2 охин маань сумын цэцэрлэгт орсноос хойш бидэн дээр ирээгүй ба холбоо бариагүй. Ер нь тус дэм ч болдоггүй олон жил болсон. Одоо 2 охин маань 6 дугаар ангид сурдаг. Хэрэглээ их өсөж байна. Хүүхдийн тэтгэмж тогтоолгох гэхэд ******* оршин суугаа хаяг нь тодорхойгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоож өгнө үү. ******* аав нь гавьяат дуучин , эмээ дээрээ өссөн юм шиг байна лээ. Намайг төрөхөд аав ээж нь ирж байсан. Ээж нь намайг эмнэлэгт нэг хоног сахисан. Хүүхдийнх нь хүүхэд 2 ихэр хүүхэд байгаа гэдгийг маш сайн мэдэж байгаа. ноднин хавар танихгүй дугаараас залгаад 2 хүүхэдтэйгээ ярьсан. ******* өөрийнх нь утасны дугаар 80099335 гэжээ.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа болон төрсний бүртгэлийн лавлагаа, Багануур дүүргийн 5 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотлох баримтаар ирүүлсэн болно.
Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь Т.*******аас өөрсдийн хүүхдүүд болох Х.Хатанзаяа, Х.Хатанзул нарт хүүхдийн тэтгэмж тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч ******* оршин суугаа хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ.
нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь төрсний бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.
******* Бадрангуй нь РД:С.................1 гэсэн регистерийн дугаартай, ******* аав нь гавьяат дуучин , ******* өөрийнх нь утасны дугаар ..........9335, иргэний үнэмлэх дээрх хаягийн бүртгэл нь ........ дүүрэг, ........... дугаар хороо, ............. дүгээр гудамжны ...........тоот гэх мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ******* ******* /РД:С..................1/ эрэн сурвалжилж, оршин суугаа албан ёсны хаягийг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, тэдний хаана оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу гүйцэтгэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Хариуцагч Т.******* хаана байж болох бүхий л хаяг мэдээллийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэх, тухай бүр мэдэгдэж байхыг хүсэлт гаргагч *******д анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц хувийг Цагдаагийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.
5.Хариуцагчийн хаана оршин сууж байгаа газрыг тогтоосон нөхцөлд хариуцагчийн хаягийг нэхэмжлэгчид албан ёсоор мэдэгдэхийг Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ