2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/01959

 

 

 

 

 

 

 

 

 

                           2025         03          12

                       191/ШШ2025/01959

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 37 дугаар хороо, ......  тоотод оршин суух Т******* овогт Ч*******ын Ө******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 37 дугаар хороо, ......тоотод оршин суух Б******* овогт Ц*******ын Б******* /рд:*******, ИБД:*******/-д холбогдох,

 

 Баянзүрх дүүрэг, 37 дугаар хороо, ...... тоот хаягт байрлах 430 м.кв газрыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч Ч.Ө******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б.М нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 08 сарын 15-ны өдөр худалдагч Б.Атай газар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 37 хороо, ...... тоот хаягт байршилтай газрыг худалдан авч хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлийн байгууллагад 2019 оны 08 сарын 16-ны өдөр бүртгүүлэн газрын өмчлөгч болсон бөгөөд цаашид өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсаар өнөөдрийг хүрсэн, газар худалдсан Б.А Баянзүрх түүрэг, 37 хороо, ...... тоот хаягт н.Б гэх хүнийг буулгасан, уг хүнд “газар чөлөөлж өг” гэсэн шаардлага тавихад Б.Агийн аав Б гэх хүн “энэ газарт буу гэсэн” гэж шалтаг хэлж, газар худалсан Б.Агийн аавын нэрийг барьж өмчлөгчийн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж байгаа учраас шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байгаа болно.

Баянзүрх дүүрэг, 37 хороо, ...... тоот хаягт байрлах 430 м.кв газрыг иргэн н Бгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү.

 

1.1.        Нэхэмжлэгч нь Атай худалдах худалдан авах гэрээ байгуулж тоот газрыг худалдаж авсан. Улмаар улсын бүртгэлд бүртгүүлсэн. Ингээд газраа өмчлөх эрхээ хэрэгжүүлэх гэхээр Б******* газар дээр нь байгаад байдаг. Чөлөөлүүлэх гэхээр Агийн аав энд буу гэсэн гэдэг. Хариуцагч нь өмчлөгч гэх баримтгүй. Иймд газраа чөлөөлүүлэх эрхтэй тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү. Худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэсэн шүүхийн шийдвэр байхгүй гэв.

 

2.            Хариуцагч Ц.Б******* нь шүүхэд, түүний төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ч.Ө******* нь надад холбогдуулан БЗД-ийн 37 дугаар хороо, ...... хаягт байрлах 430 м.кв талбайтай газрыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Учир нь миний бие нь иргэн Б.Атай тохиролцож, тус газарт олон жил амьдарч байгаа бөгөөд Ч.Ө******* энэ газар дээр огт ирдэггүй, өнөөдрийг хүртэл ямар нэгэн шаардлага тавьж байгаагүй.

Уг газар нь дахин төлөвлөлтөд орсон, орон сууцаар солихоор гэрээ хийсэн Б.Агийн газар гэдгийг би сайн мэднэ.

Харин ч тухайн нэхэмжлэлд дурдаад байгаа газартай холбоотой маргаан бүхий нэхэмжлэл тус шүүхэд хянагдаж байгаа ба Ч.Ө******* нь өөрөө хариуцагчаар оролцож байгаа юм байна.

Тиймээс миний хувьд Ч.Ө*******гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2.1.        Нэхэмжлэлийн хувьд үндэслэл, шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн хувьд хэдийгээр газрын өмчлөгч боловч амьдардаггүй, оршин суудаггүй. Дахин төлөвлөлтөд орсон газрыг хууран мэхлэн замаар өмчлөх эрхийг олж авсан.

Агийн нэхэмжлэлтэй хэрэг хянагдаж байгаа юм. Нэхэмжлэгч талаас хэрэгт өгсөн хэрэг нь өөр хэргийн шийдвэрүүд юм. Өмчлөлтэй холбоотой асуудал яригдаж байхад өмчлөгч гэж дураар аашилж газар дээр олон жил амьдарч байгаа хүнийг албадах гэж байгаа нь үндэслэлгүй. Уг газар нь Агийн албан ёсны газар юм. Нэхэмжлэгч уг газар амьдардаг гэсэн баримтгүй юм. Өмнө нь шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон боловч тогтоолоор хүчингүй болгосон байдаг. Өмчлөх эрхтэй холбоотой маргааныг шүүх хянаж байгаа нь хэрэгт байгаа баримтаар тогтоогддог юм. Гэтэл албадан чөлөөлөх нэхэмжлэл гаргасан байдаг. Өмнө нь шүүх шийдэхдээ өмчлөлтэй холбоотой асуудлыг тусад нь шийдэх ёстой гэсэн. Улмаар худалдах худалдан авах гэрээг хууль бус гэж дүгнэсэн. Эхлээд өмчлөлтэй холбоотой асуудлыг эхэлж шийдэх ёстой бөгөөд хэргийг түдгэлзүүлэх үндэслэлгүй гэсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.            Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс: Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /ХХ4/, эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /ХХ5/, 2 ширхэг гэрэл зураг /ХХ6/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаар магадлалын хуулбар /ХХ76-82/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрийн хуулбар /ХХ83-90/, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаар захирамжийн хуулбар /ХХ91-94/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дүгээр шийдвэрийн хуулбар /ХХ95-98/,

3б. Хариуцагчаас: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 24367 дугаар захирамжийн хуулбар /ХХ34/, нэхэмжлэлийн хуулбар /ХХ35-36/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дүгээр шийдвэрийн хуулбар /ХХ45-48/, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /ХХ49/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Шүүх дараах үндэслэлээр газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж шийдвэрлэв.

 

2.            Нэхэмжлэгч Ч.Ө******* нь Баянзүрх дүүрэг, 37 дугаар хороо, Ч..... тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэгдсэн, 430 м.кв талбайтай газрыг албадан чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.            Хариуцагч Ц.Б******* нь маргаж буй газар өмчлөгчийн зөвшөөрлөөр олон жил оршин сууж байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

4.            Нэхэмжлэгч нь маргаж буй газрыг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өмнөх өмчлөгч Б.Агаас худалдан авсан болох нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /ХХ5/

Улмаар нэхэмжлэгч нь 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр уг газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /ХХ4, 49/

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар улсын бүртгэл нь үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх зарчимтай.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь эд зүйлээ өөрийн үзэмжээр эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна.

4.1.        Зохигч хэн аль нь маргаж буй газарт хариуцагч Ц.Б******* бодитоор оршин суудаг талаар маргаагүй. Харин хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэлийг албан ёсны буюу бүртгэлтэй хаягийн дагуу гаргах ёстой гэж маргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасан оршин суугаа хаяг гэдэг нь бодитоор оршин суугаа хаягийг ойлгоно. Иймд шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. Түүнчлэн нэхэмжлэлд хариуцагчийн оршин суугаа хаягийг бүрэн тодорхойлсон байх тул нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

4.2.        Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн газрыг бусдын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх тухай нэхэмжлэл гаргаж, хариуцагчийн төлөөлөгч нь уг газарт хариуцагч оршин сууж байгаа талаар тайлбарлаж байх тул түүний нэхэмжлэгч нь тухайн газар амьдардаггүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно гэх тайлбар үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, маргаж буй газар олон жил амьдарсан гэх тайлбар нь өмчлөх эрхийг үүсгэхгүй.

 

5.            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дүгээр шийдвэрт газар худалдах худалдан авах гэрээ нь Б.А, Ч.Б болон Ч.Ө******* нарын хооронд байгуулагдаагүй гэж дүгнэжээ. Гэвч энэхүү дүгнэлт нь нэхэмжлэгч Ч.Ө*******г өмчлөх эрх олж авах үндэслэл болсон гэрээг хүчингүй буюу өмчлөх эрхгүй гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь энэхүү шийдвэрээр нэхэмжлэгч Ч.Ө*******гийн газар өмчлөх эрх олж авах үндэслэл болсон худалдах худалдан авах гэрээг хүчингүйд тооцох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /ХХ45-48, 95-98/

Цаашлаад хариуцагчийн төлөөлөгчийн маргаж буй газрын жинхэнэ өмчлөгч нь Б.А гэх тайлбарын хувьд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрээр маргаж буй газрын өмчлөгч мөн болохыг тогтоох тухай Б.Агийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /ХХ83-90/

Улмаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дугаар магадлалаар дээрх дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгожээ. /ХХ76-82/

 

6.            Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь маргаж буй газрын өмчлөгч болох нь тогтоогдсон, өөр бусад этгээд өмчлөгч гэх хариуцагчийн тайлбар нотлогдоогүй, уг газар хариуцагч оршин сууж байх тул түүний хууль бус эзэмшлээс газрыг албадан чөлөөлөх нь зүйтэй.

 

7.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Баянзүрх дүүрэг, 37 дугаар хороо, ...... тоот хаягт байршилтай, нэгж 1бүртгэгдсэн, 430 м.кв талбайтай газрыг хариуцагч Ц.Б*******ы хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Ө*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                      Д.ГАНБОЛД