Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2023/ДШМ/1034

 

   2023            10            26                                      2023/ДШМ/1034

 

 

Д.О, Г.Х, М.О нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Оргилбат,

яллагдагч Д.Оийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа,

яллагдагч Г.Хгийн өмгөөлөгч Б.Баасанжав,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2023/ШЗ/1470 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 61 дугаар эсэргүүцлийг үндэслэн Д.О, Г.Х, М.О нарт холбогдох эрүүгийн 2102002570173 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д.О

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 593 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан.  

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 252 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 226 дугаар зүйлд зааснаар 50.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн 127 дугаар зүйлийн 127.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, 3 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

 

М.О

Урьд 2008 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэн буюу 1.237.500 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан ба оногдуулсан ялыг 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар өршөөн хэлтрүүлсэн.

                                                                                        

Г.Х

 

Яллагдагч Д.О нь ганцаараа “Төрийн орон сууцны корпорацийн барьж буй барилгад орон сууцны зээлд хамруулж өгнө, түрээслээд өмчлөх байр болон үйлчилгээний талбай хямдхан зарна, зорилтод бүлгийн хүмүүсийг түрээсийн байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан:

1. 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Хгаас нийт 334.400.000 төгрөгийг,

2. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд хохирогч М.Оаас 15.000.000 төгрөгийг,

3. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Б.Эээс 3.000.000 төгрөгийг,

4. Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Л.Нээс 4.000.000 төгрөгийг,

5. Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн З.Ааар дамжуулан 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 3.000.000 төгрөг, 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр 3.000.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 19, 21-ний өдрүүдэд 5.000.000 төгрөгийг хохирогч Ц.Саас залилан авч нийт 11.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

6. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хохирогч С.Уээс 6.000.000 төгрөгийг,

7. Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хохирогч Д.Үээс 6.000.000 төгрөгийг,

8. Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ц.Цээр дамжуулан хохирогч Б.Шийтэрцэрэнгээс 8.000.000 төгрөгийг,

9. 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Эаар дамжуулан хохирогч Ц.Гээс 6.000.000 төгрөгийг,

10. 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Эаар дамжуулан хохирогч Ж.Сансартуяагаас 6.200.000 төгрөгийг,

11. 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Энхзулаар дамжуулан хохирогч Ж.Таас 6.000.000 төгрөгийг,

12. 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Эаас 4.300.000 төгрөгийг,

13. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 8.000.000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 7.000.000 төгрөгийг тус тус бусдын дансыг ашиглан шилжүүлэн авч залилан хохирогч Д.Иоос нийт 18.000.000 төгрөгийг,

14. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 22, 23-ны өдөр иргэн Г.Аар дамжуулан хохирогч Ө.Бгаас нийт 10.000.000 төгрөгийг,

15. Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 19, 21-ний өдрүүдэд Ц.Цгээр дамжуулан хохирогч Ц.Оаас нийт 9.000.000 төгрөгийг,

16. Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэн Ц.Цийн хаан банкны 5018522466 тоот дансаар дамжуулан хохирогч Г.Баас 6.500.000 төгрөгийг,

17. 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Ц, Д.Х нараар дамжуулан хохирогч Н.Дээс нийт 24.000.000 төгрөгийг,

18. 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Нээр дамжуулан хохирогч Д.Бээс 4.000.000 төгрөгийг,

19. 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Г.Ааар дамжуулан хохирогч М.Бээс 10.000.000 төгрөгийг залилж нийт 491.400.000 төгрөгийг залилсан,

 

Яллагдагч Д.О, М.О, Г.Х нар нь гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцож, үргэлжилсэн үйлдлээр “... 5 сая төгрөг төлөөд орон сууцны хөнгөлөлттэй зээл буюу түрээслээд өмчлөх орон сууцны квотод хамрагдах боломж байгаа ...” гэх мэтээр итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж:

 1. 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Хгийн 5026904057 дугаарын дансаар дамжуулан хохирогч Ю.Гоос 11.000.000 төгрөгийг,

 2. 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Зийн 5400016894 дугаартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч Р.Зоээс 9.000.000 төгрөгийг,

3. 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Згийн 5400016894 дугаартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч Д.Цаас 7.000.000 төгрөгийг,

4. 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Зийн 5400016894 дугаартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч А.Заас 21.000.000 төгрөгийг,

5. 2020 оны 10 дугаар сарын 1, 5, 29-ний өдрүүдэд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Зийн 5400016894 дугаартай хаан банкны дансаар дамжуулан 39.000.000 төгрөгийг, Д.Оийн хаан банкны 5753148795 дугаартай дансаар 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 15.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч хохирогч Б.Баас нийт 54.000.000 төгрөгийг,

6. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Н.Бийн Голомт банкны 2015115280 дугаартай дансаар дамжуулан хохирогч Ц.Оаас 10.000.000 төгрөгийг,

7. 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.ийн 5400016894 дугаартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч Г.Умагаас 10.000.000 төгрөгийг,

8. 2021 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Зийн 5400016894 дугаартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч Г.Соос 9.000.000 төгрөгийг,

9. 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Зийн 5400016894 дугаартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч Т.Гээс 10.000.000 төгрөгийг,

10. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Зуун мод сумын нутаг дэвсгэрт Г.Зийн 5400016894 дугаартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч А.Заас 5.000.000 төгрөгийг,

11. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Г.Зийн 5400016894 дугаартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч Б.Мос 5.000.000 төгрөгийг,

12. 2021 оны эхээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Зийн 5400016894 дугаартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч Ц.Оээс 33.000.000 төгрөгийг,

13. 2021 оны 1 дүгээр сарын сүүлд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Л гэх хүний дансаар дамжуулан хохирогч Ю.Нээс 5,000.000 төгрөгийг,

14. 2020 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Хгийн дансаар дамжуулан хохирогч Б Үээс 6.000.000 төгрөгийг,

15. 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Баянгоп дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Зийн 5400016894 дугаартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч Б.Баас 10.000.000 төгрөгийг,

16. 2021 оны эхээр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Згийн 5400016894 дугэартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч Р.Дгаас 10.000.000 төгрөгийг,

17. 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр Ховд аймгийн Жаргалан сумын нутаг дэвсгэрт Г.Згийн 5400016894 дугаартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч Б.Эгаас 10.000.000 төгрөгийг,

18. 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Згийн 5400016894 дугаартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч Г.Оээс 6.000.000 төгрөгийг,

19. 2020 оны 12 дугаар сарын 28, 30-ны өдрүүдэд Ховд аймгийн Жаргалан сумын нутаг дэвсгэрт Г.Згийн 5400013894 дугаартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч Д.Зээс 10.000.000 төгрөгийг,

20. 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Згийн 5400016894 дугаартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч О.Наас 10.000.000 төгрөгийг,

21. 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Згийн 5400016894 дугаартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч О.Гаас 10.000.000 төгрөгийг,

22. 2021 оны 1 дүгээр сарын 21, 23, 29-ний өдрүүд 2 дугаар сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Згийн 5400016894 дугаартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч Г.Ш-ээс нийт 11.850.000 төгрөгийг,

23. 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Эийн 5003480770 дугаартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч Д.Эээс 10,000.000 төгрөгийг,

24. 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Г.Згийн 5400016894 дугаартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч Г.Баас 15.000.000 төгрөгийг,

25. 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт Г.Згийн 5400016894 дугаартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч Т.Соос 9.000.000 төгрөгийг,

26. 2021 оны 1 дүгээр сард Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт Ю.Гоор дамжуулан бэлнээр хохирогч С.Бгээс 5.000.000 төгрөгийг,

27. 2020 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт Г.Згийн 5400016894 дугаартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч Д.Паас 10.000.000 төгрөгийг,

28. 2020 оны 9 дүгээр сард Төв аймгийн нутаг дэвсгэрт Д.О, Г.З нарын дансаар дамжуулан хохирогч Ч.Ниас 14.000.000 төгрөгийг,

29. 2020 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Згийн 5400016894 дугаартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч Т.Ааас 10.000.000 төгрөгийг,

30. 2021 оны 1 дүгээр сарын 6, 7-ны өдөр Төв аймгийн нутаг дэвсгэрт Г.Згийн 5400016894 дугаартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч Б.Ааас 13.000.000 төгрөгийг,

31. 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Г.Хгийн дансаар дамжуулан хохирогч Ш.Оэс 9.000.000 төгрөгийг,

32. 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Згийн 5400016894 дугаартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч Э.Сээс 3.000.000 төгрөгийг,

33. 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Г.Згийн 5400016894 дугаартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч Д.Доос 7.000.000 төгрөгийг,

34. 2020 оны 11 дүгээр сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Соос 63.000.000 төгрөгийг,

35. 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Хгийн 5026904057 дугаарын дансаар дамжуулан хохирогч Г.Эоос 5.000.000 төгрөгийг,

36. 2020 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Хгийн 5026904057 дугаарын дансаар дамжуулан хохирогч Т.Баас 29.000.000 төгрөгийг,

37. 2020 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Г.Згийн 5400016894 дугаартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч Н.Нээс 9.000.000 төгрөгийг,

38. 2020 оны 10 дугаар сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Г.Хгийн 5026904057 дугаарын дансаар дамжуулан хохирогч С.Таас 14.000.000 төгрөгийг,

39. 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Згийн 5400016894 дугаартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч Ц.Баас 10.000.000 төгрөгийг,

40. 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Згийн 5400016894 дугаартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч Б.Бээс 19.000.000 төгрөгийг,

41. 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Згийн 5400016894 дугаартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч А.Эаас 10.000.000 төгрөгийг,

42. 2021 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Згийн 5400016894 дугаартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч Б.Уоос 12.000.000 төгрөгийг,

43. 2020 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Г.Згийн 5400016894 дугаартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч О.Маас 9.000.000 төгрөгийг,

44. 2020 оны 12 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Згийн 5400016894 дугаартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч Т.Бээс 12.000.000 төгрөгийг,

45. 2021 оны 4 дүгээр сард Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.Згийн 5400016894 дугаартай хаан банкны дансаар дамжуулан хохирогч Ж.Ааас 12.000.000 төгрөгийг буюу нэр бүхий 45 хохирогчоос нийт 581.850.000 төгрөгийг, бусдад нийтдээ 64 хохирогчоос 1.063.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас Д.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар, М.О, Г.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...Уг захирамжид “...хохирогч Ц.Сувдаа нь мөрдөн шалгах ажиллагаанд “... намайг мөнгөө Аптанзаяагийн Хаан банкны 5062115695 данс руу явуулаарай гэсний дагуу 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр дээрх данс руу “Ачтан” эмнэлэг дээр интернет банкаар 3.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэрний дараа ... 21-ний өдөр үлдэгдэл мөнгөө О асуухаар нь маргааш нь дээрх данс руу ажил дээрээс 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэж хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудаст мэдүүлсэн бөгөөд биеийн байцаалт хэсэгт “Ачтан” эмнэлэгт ерөнхий эмч ажилтай ...” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д гэмт хэрэг хаана үйлдэгдсэн болохыг нотолбол зохих талаар заасан байдаг тул гэмт хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн харьяаллыг нотлох зайлшгүй шаардлагатай. 1 дүгээр хавтаст хэргийн 25 дугаар талд авагдсан мөрдөгчийн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор “... 2020 оны 3 дугаар сараас эхлэн “... 5 сая төгрөг төлөөд орон сууцны хөнгөлөлттэй зээл буюу түрээслээд өмчлөх орон сууцны квотонд хамрагдах боломж байгаа, мөн Монгол ардын намаас 2021 оны ээлжит ерөнхийлөгчийн сонгуулийг угтаж зорилтот бүлгийн иргэдийг хөнгөлөлттэй үнээр орон сууцанд хамруулна, нууц төсөл хэрэгжиж байгаа ...” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нэр бүхий иргэдээс 941.0 сая төгрөгийг залилж хохирол учруулсан хэрэгт Гангаагийн Х нь Д.От бэлнээр болон дансаар 250.0 сая төгрөг шилжүүлсэн гэх эрүүгийн 210200257 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоосон атлаа шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 2102002570173 дугаартай хэрэгт яллагдагчаар татан оруулж ирсэн нь ойлгомжгүй. Мөн яллах дүгнэлтийн яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгад яллагдагч Боржигон овогт Дамбын О нь “...2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянгол, Хан-Уул, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Хгаас нийт 334.400.000 төгрөгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан авсан ...” хэмээн буруутгасан атлаа хохирогч гэх Г.Хг яллагдагчаар татсан байгаагаас үзэхэд гэмт хэргийн оролцогчдыг зөв тогтоож хуулийн шаардлагад нийцүүлэлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Яллагдагч тус бүрээр яллаж байгаа хэргийн товч агуулгыг бичээгүй байгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан яллагдагч тус бүрд хамаатуулан ойлгох хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар болон хэргийн улмаас учирсан хохирлын тооцоолол зэрэг нь илтэд зөрүүтэй байгаагаас үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “... гэмт хэргийг хэн үйлдсэн ...” , 1.5-д заасан “... гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ ...” нотолбол зохих байдлыг шалгах шаардлагатай. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан нөхцөл байдлыг хангаагүй гэж үзэж яллагдагч Д.О, Г.Х, М.О нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Г.Цогтгэрэл бичсэн эсэргүүцэлдээ: “... Шүүгчийн захирамжид заасан “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д гэмт хэрэг хаана үйлдэгдсэн болохыг нотолбол зохих талаар заасан байдаг тул гэмт хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэрийн харьяаллыг нотлох зайлшгүй шаардлагатай...” гэсэн заалтын тухайд:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “хэрэг тухайн шүүхэд харьяалагдахгүй байвал шүүгчийн шийдвэрээр харьяалах шүүхэд шилжүүлнэ” гэж хуульчилсан байх ба Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч шийдвэрлэхдээ хохирогч Ц.Сувдаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг буюу мөнгө өгсөн газрын заасан нутаг дэвсгэрийн зарчмаар шилжүүлсэн гэж ойлгоно. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.” гэж заасан ба шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үед хуралдаанд оролцогч талуудаас хэргийн харьяаллаар маргаагүй. Өөрөөр хэлбэл, тус шүүхэд хэргийг хянан хэлэлцэх бүрэн боломжтой гэж үзнэ.

2. Шүүгчийн захирамжид заасан “...Гангаагийн Х нь Д.От бэлнээр болон дансаар 250.000.000 төгрөг шилжүүлсэн гэх эрүүгийн 210200257 дугаартай хэрэгт хохирогчоор тогтоосон атлаа шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 2102002570173 дугаартай хэрэгт яллагдагчаар татан оруулж ирсэн нь ойлгомжгүй” гэсэн заалтын тухайд:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээх эрхийг, мөн хуулийн 30.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн бол прокурорт даруй мэдэгдэн, прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, тогтоолыг 72 цагийн дотор прокурорт танилцуулна” гэж, 2 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болно” гэж тус тус хуульчилснаас үзэхэд мөрдөгчийн хэрэг нээсэн нь хуульд нийцнэ. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.13 дугаар зүйлд хэрэг бүртгэлтийг дуусгаж хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай санал гаргах талаар тусгасан буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийн дугаарыг прокурорын байгууллага олгоно.

3. Шүүгчийн захирамжид заасан “... Гангаагийн Хг хохирогчоор тогтоосон атлаа яллагдагчаар татсан байгаагаас үзэхэд, гэмт хэргийн оролцогчдыг зөв тогтоож хуулийн шаардлагад нийцүүлэлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй ...” гэсэн заалтын тухайд:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж хуульчилсан буюу шүүх хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягтлан үзэж хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн оролцогчийг тогтоосон асуудлыг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй буюу ямар ажиллагаа хийх эсэх нь тодорхойгүй байна.

4. Шүүгчийн захирамжид заасан “...Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар болон хэргийн улмаас учирсан хохирлын тооцоолол зэрэг нь илтэд зөрүүтэй байгаагаас үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “... гэмт хэргийг хэн үйлдсэн ...”, 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ ...” нотолбол зохих байдлуудыг шалгах шаардлагатай ...” гэсэн заалтын тухайд:

Шүүх нь шийдвэртээ өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт, тайлбарыг үндэслэсэн атлаа хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн бусад нотлох баримтаас илүү хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдийг зөрчсөн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү.” гэв.  

 

Прокурор Э.Оргилбат шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна.” гэв.

 

Яллагдагч Д.Оийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн хувьд прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг харьяалалтай байхад 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 75 дугаар тогтоолоор хэргийг прокурорт буцаасан. 330.400.000 төгрөгөөр Хг хохирсон гэж үзэж, хохирогчоор тогтоосон. Анхан шатны шүүхээс “330.400.000 төгрөг хэн гэх хүний мөнгө болохыг тогтоо” гэх байдлаар буцаасан. 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр мөн шүүхээс урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, шүүгчийн захирамжийн заалт биелэгдээгүй. Хгийн үйлдлийг тогтоогоогүй гэж дахин буцаасан. 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хэрэг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн. Ц.Сувдаагийн мэдүүлэгт Ачтан гэх эмнэлэгт ажилладаг гэж байгаа болохоос Ачтан эмнэлэг Баянгол дүүргийн аль хороо, нутаг дэвсгэрт байрладаг талаар шалгаагүй. Гэтэл шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гэдэг. Өмгөөлөгчийн зүгээс Хг хохирогчоор тогтоосон асуудалд маш их эсэргүүцдэг. Х хохирогч биш. Анх 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Х цагдаагийн байгууллагад 164 хүний нэрс жагсааж, эдгээр хүмүүсийг хохирогчоор тогтоож өгнө үү гэж өргөдөл гаргадаг. 164 хүнээс 85 хүний мөнгийг авсан нь баримтаар байдаг. Уг мөнгийг Хгийн мөнгө болохыг ямар нотлох баримтаар тогтоосон бэ. Яллах дүгнэлтэд авагдсан хохирогчийн мэдүүлэгт М.О надад хэлээд Д.О, М.О нарын данс руу мөнгөө шилжүүлсэн гэдэг. М.О, Д.О, Г.Х нарын холбоотой үйлдлийн тухайд 45 иргэн гарч ирсэн. Д.О дангаараа 19 иргэнд хохирол учруулсан. Үлдсэн 120 иргэний 330.400.000 төгрөг үү гэх байдлаар шалгадаг. Тухайлбал, 9 дүгээр хавтаст хэргийн 82 дугаар талаас шалгасан гэж үзэхэд хохирлын тооцоо эрс өөр гардаг. Хавтаст хэргийн 211 дүгээр талд Г.Х нь М.Оаас нэхэмжлэх мөнгө болох 326.760.000 төгрөг гэж авагдсан. Хавтаст хэргийн 213 дугаар талд Г.Х хохирогчдын мөнгийг төлсөн тооцоо болох 351.600.000 төгрөг гэдэг. Тэгэхээр 330.400.000 төгрөг яасан бэ. Миний бие яллах дүгнэлтийн хавсралтыг ойлгодоггүй. Энэ хэрэг 3 удаагийн яллах дүгнэлттэй. Сүүлийн яллах дүгнэлтэд хохирлын тооцоод Д.О төлнө гэсэн байдаг. Г.Х нь Д.Отэй хамтарсан үйлдлээр 31 хүний 351.600.000 төгрөгийг төлсөн бол давхар Д.Оээс хохирол гаргуулахаар болоод байна уу. Анхан шатны шүүхийн шатанд өмгөөлөгчийн зүгээс Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн газраас шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. 351.600.000 төгрөгөөс 56.000.000 төгрөгийн зөрүү гардаг. Бүгдийг нь Д.О хариуцахаар шийдвэрлэсэн байдаг. 45 удаагийн үйлдэлд Г.Х Д.О, М.О нар хамтарсан. Г.Х, Д.О, М.О нар үйлдэл холбогдлыг хувааж төлөх ёстой. Ийм учраас хохирлын тооцоог буруу гарсан гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Яллагдагч Г.Хгийн өмгөөлөгч Б.Баасанжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэгт прокурорын ажиллагаа болон мөрдөн шалгах ажиллагаа маш хангалтгүй явуулсан гэж үздэг. Д.Отэй холбоотой маш ойлгомжгүй асуудлууд байдаг. Өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа хэргийн бодит байдлыг ярих хэрэгтэй. Анх энэ асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад Г.Х өргөдөл гаргасан байдаг. Г.Х, Д.О, М.О нарын дансанд 926.000.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ тоо хэмжээг андуурсан байж магадгүй. Ээдрээ төвөгтэй асуудал байдаггүй. Учир нь, Г.Х уг мөнгийг дан дансаар өгсөн. Г.Хгийн дансанд үзлэг хийж, шинжээч томилж өгнө үү гэдэг боловч хүлээж авдаггүй. Аргаа ядаад бүх дансаа шүүгээд Д.О, М.О нараас нэхэмжлэх хүснэгтийг бид гаргаж өгдөг. Бүх мөнгө дансаар шилжсэн байдаг. Г.Х зарим үйлдэлдээ хохирогч болж, зарим үйлдэлдээ яллагдагч болох үндэслэл байхгүй. Учир нь, өөрөө Д.О, М.О нарт итгэж ажлын байртай, орон сууцтай, бизнестэй болъё гэж өөрийнхөө 323.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Мөн ах, дүү, хамаатан садан, найз нөхдөө орон сууцтай болгоё гэх байдлаар 600.000.000 гаруй төгрөг шилжүүлж өгсөн. Хүмүүсийн шилжүүлж өгсөн мөнгийг Г.Х, Д.Отэй нийлж залилсан гэдэг хамтран оролцогчоор зүйлчилсэн нь үндэслэлгүй. Д.Оийн үйлдэл өнөөдрийг хүртэл зогсоогүй. Учир нь, Г.Хтай адил байдалд орсон хүмүүс байдаг бөгөөд надтай ч ирж уулздаг. Тухайлбал, Г.Хг яллагдагчаар татаж, хорих болвол бид адилхан хоригдох болно тэгэхээр гомдол гаргахгүйгэдэг. Г.Х яагаад мөнгийг төлөөд байна вэ гэхээр надаас болоод ийм боллоо гэх байдлаар өөрөө ухамсарлаад мөнгийг төлөөд байгаа. Өмгөөлөгчийн зүгээс прокурор Цогтгэрэлд ...Г.Х мөнгөө төлөхөөр дараа нь хэрхэн мөнгөө гаргаж авах вэ, иргэний хариуцагчаар татаж, шалгаж өгнө үү... гэх асуудлын талаар хэлдэг. Түмээг иргэний хариуцагчаар татсан байдаг. Түмээгээс зээлсэн мөнгийг нь авч, хохиролгүй болох юм байна гэтэл мөрдөн шалгах ажиллагааны үеэр Түмээ нь зээлсэн мөнгөө Д.От өгч, Д.О мөнгийг нь үрэн таран хийсэн. Д.О дахин 800.000.000 гаруй төгрөгийг байхгүй болгосон. Ийм байдалтайгаар мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Хэргийн оролцогчийн буруу тодорхойлсноос болж, 600.000.000 гаруй төгрөгөөр Г.Х яллагдагч биш, иргэний хариуцагч болж болно. Д.Оийг Г.Хд анх М.О танилцуулсан. Мөнгө 100 хувьд Д.От шилжсэн. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй. Г.Хтай адил хохирсон 3 хүн байгаа гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.

 

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой.

 

Нийслэлийн прокурорын газраас Д.Оийг “Төрийн орон сууцны корпорацийн барьж буй барилгад орон сууцны зээлд хамруулж өгнө, түрээслээд өмчлөх байр болон үйлчилгээний талбай хямдхан зарна, зорилтод бүлгийн хүмүүсийг түрээсийн байранд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 19 хохирогчоос нийт 491.400.000 төгрөгийг, яллагдагч Д.О, М.О, Г.Х нарыг гэмт хэрэг үйлдэхэд үйлдлээрээ санаатай нэгдэж хамтран оролцож, үргэлжилсэн үйлдлээр “... 5 сая төгрөг төлөөд орон сууцны хөнгөлөлттэй зээл буюу түрээслээд өмчлөх орон сууцны квотод хамрагдах боломж байгаа” гэх мэтээр итгэл төрүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 45 хохирогчоос 581.850.000 төгрөгийг тус тус авч, нийт 64 хохирогчид 1.063.400.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт буруутган Д.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар, М.О, Г.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг хэлэлцэж, “гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг бүрэн нотлоогүй, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон этгээдийг зөв тогтоосон эсэх, шүүхийн харьяаллыг анхааралгүй орхигдуулсан” гэсэн үндэслэлүүдийг зааж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Яллагдагч Г.Хд холбогдох хэрэгт хохирогч нараас түүний дансанд хэдэн төгрөгийн орлого орсон, хэн хэний данс руу шилжүүлсэн, түүнд учирсан 334.000.000 төгрөгийг хэрхэн Д.От шилжүүлсэн зэргийг тогтоохоор түүний дансанд үзлэг хийх, шаардлагатай тохиолдолд шинжээч томилж дүгнэлт гаргуулах эсэх асуудлыг нэг мөр явуулсны эцэст хохирлын тооцоог зөв гаргах, ямар үндэслэлээр түүнийг яллагдагч болон хохирогчоор тогтоосон зэргийг шалгасны эцэст хэрийг ороцогчдын эрх зүйн байдлыг зөв тогтоох шаардлагатай байх бөгөөд шүүгчийн захирамжинд заасан бусад ажиллагааг ч бүрэн гүйцэт хийх нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Дээрх ажиллагаануудыг хийснээр гэмт хэргийн үйл баримт, хэрэгт холбогдсон хүний үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, санаа, зорилго, шалтгаан нөхцөл, гэмт хэргийн бодит хохирол, хор уршгийг нарийвчлан тогтоох зэрэг нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулсан, нотлох баримтууд нь дангаар бус хэд хэдэн баримтууд нэг нэгнээ нөхсөн, уялдсан, холбогдсон байдлаар бүрэлдсэн байх шаардлагатай ба түүнд үндэслэсэн хэргийн үйл баримтыг тогтоох нь шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах суурь нөхцөл болсон байх ёстой.

 

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2023/ШЗ/1470 дугаар хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 2023/ШЗ/1470 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Цогтгэрэлийн бичсэн 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 61 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Б.ЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                 М.АЛДАР

 

            ШҮҮГЧ                                                                  Б.БАТЗОРИГ