| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 101/2024/10151/И |
| Дугаар | 191/ШШ2025/02255 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/02255
| 2025 03 19 | 191/ШШ2025/02255 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 1....... тоот хаягт оршин суух, Б******* овогт Д*******ийн Б******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, ....... тоот хаягт оршин суух, Б******* овогт Г*******ын Б******* /рд:*******, ИБД:*******/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 38 дугаар хороо, .........тоот хаягт оршин суух, Б овогт Өын Т /рд:/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, ................ байранд байрлах, Б нарт холбогдох,
2023 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Ө.Т, Г.Б******* нарын хооронд байгагдсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, уг гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, ........ тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаар бүртгэгдсэн, 70 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Г.Б*******ы өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дугаар бүртгэлийн дугаартай Монгол улсын иргэн Өын Т Г*******ын Б******* нарын хооронд байгагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцж, уг хэлцлийн улмаас өмчлөх эрхийг “Б*******гийн өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, БЗД-ийн 16- р хороо, 16-р хороолол /13321/ ......0 тоот хаягт байрлах 70 м.кв орон сууцны өмчлөх эрхийг хь ёсны өмчлөгч Д*******ийн Б*******т шилжүүлэхийг даалгах тухай.
Монгол улсын иргэн Д******* овогтой Б******* би 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Монгол улсын иргэн Г*******ын Б*******той 1633 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгсны үндсэн дээр Баянзүрх дүүргийн 16-р хороо, ............ тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү- дугаартай 70 м.кв орон сууцны хь ёсны өмчлөгч болсон. Уг үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууц миний өмчлөлд ирэх болсон шалтгаан нь миний хадам эх Нацагийн Б нь Монгол улсын иргэн Өын Т гэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцож авсан бөгөөд тухайн үед Г.Б******* үүнийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 2022 оны 12 дугаар 22-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгж орон сууцны өмчлөлийг Д.Б******* надад шилжүүлсэн байдаг. Гэтэл Ө.Т болон Г.Б******* нар нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр надад огт мэдэгдэлгүйгээр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгж уг гэрээний үндсэн дээр улсын бүртгэлтийн байглага "Б*******гийн өмчлөлд бүртгэсэн байдаг. Г.Б******* Ө.Т нар нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Д.Б*******ээс орон сууц худалдан борлах итгэмжлэлийг Бүгд найрамдах австри улсаас явсан мэтээр итгэмжлэл үйлдэж, уг итгэмжлэлийн үндсэн дээр 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээг байгж орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн болохыг 2024 оны 8 дугаар сард олж мэдсэн.
Хь бус үйлдлийг нь мэдсэн даруйд Г.Б*******гоос хь ёсны өмчлөлөө шаардахад үл тоомсорлож хь шүүхийн байглагад хандаад аваарай гэх тайлбарыг хэлсэн. Нэхэмжлэгч Д.Б******* би тус хэлцлийн улмаас эдийн болон эдийн бус давуу байдлыг өөртөө бий болгосон Г.Б*******, Ө.Т нар болон Б*******гийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар тодорхойлж Монгол улсын иргэний хийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1,8-д тус тус заасныг үндэслэн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дугаар бүртгэлийн дугаартай Монгол улсын иргэн Өын Т Г*******ын Б******* нарын хооронд байгагдсан “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцж, уг хэлцлийн улмаас өмчлөх эрхийг Г.Б*******гийн өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, БЗД-ийн 16-р хороо, ........тоот хаягт байрлах 70 м.кв орон сууцны өмчлөх эрхийг хь ёсны өмчлөгч Д*******ийн Б*******т шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Нэхэмжлэгчийн хувьд хуурамч бичиг баримт үйлдсэн эсэх асуудлыг Монгол Улсын иргэний шүүхээр шалгахаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхойлоогүй бөгөөд Г.Б******* Ө.Т нарын хооронд байгагдсан 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг” хүчин төгөлдөр бусад тооцж, хэлцлийн улмаас үүссэн дагаврыг арилгахаар үндэслэл, шаардлагаа тодорхойлж байгаа тул нэхэмжлэлийг хүлэээн авч шийдвэрлэж өгнө үү.
1.1. Т намайг залилсан. Тэрээр хуурамч бичиг баримт бүрдүүлээд өөрийн нэр итгэмжлэл авсан байсан. Тэгээд намайг гадаадад амьдардаг болгоод Б*******д миний орон сууцыг шилжүүлсэн. Тэгээд байрыг буцааж авах талаар маргаж байгаа юм. Б*******гоос байрыг миний нэр дээр шилжүүлж өгнө үү. Таас хадам ээжийнхээ зээлсэн мөнгийг авна. Хуурамч бичиг баримт гэдэг нь Т болон Б******* нарын хоорондын худалдах худалдан авах гэрээ болон надаас Тд олгосон итгэмжлэл хуурамч юм. Итгэмжлэлийг би Тд хийж өгөөгүй. Нэхэмжлэлд бичсэн зүйлийг дэмжинэ. Итгэмжлэл олгоогүй талаар баримт байхгүй. Т итгэмжлэлийг Монголд хуурамчаар үйлдсэн гэж бодож байгаа юм. Өмгөөлөгч цагдаад хандах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн тул цагдаад гомдол гаргаагүй. Зөвхөн Австри улсын гэх тэмдгийг Т хуурамчаар үйлдсэн гэж ойлгож байгаа юм гэв.
2. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын төлөөлөгч Т.Г нь шүүхэд гаргасан тайлбартаа: Эрхийн улсын бүртгэлийн Ү дугаартай Улаанбаатар Баянзүрх дүүрэг 16-р хороо .................тоот орон сууцыг худалдах худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн бүртгүүлэхээр иргэн Г.Б******* /*******/ нь 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдөр мэдүүлэг, дугаартай нотариатчийн гэрчилсэн худалдах худалдан авах гэрээ, Бүгд найрамдах Австри улсын нотариатын үүрэг гүйцэтгэгчийн үйлдсэн, Нийслэлийн тойргийн дугаартай нотариатчийн үнэн зөвийг баталж гэрчилсэн итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ бусад нотлох баримтыг хавсарган мэдүүлэг гаргасны дагуу 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэж, дугаартай гэрчилгээ олгосон байна.
Дээрх улсын бүртгэлийг “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хь”-ийн 13 дугаар зүйлд заасныг баримтлан бүртгэсэн байх тул бүртгэлийг хүчингүй болгох хь зүйн үндэслэлгүй, холбогдох хь, журмын дагуу бүртгэгдсэн гэж үзэж байна.
Мөн “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хь”-ийн 13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө" гэж заасан байдаг.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Г.Б******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь Ө.Ттай найз нөхдийн харилцаатай байсан. Нэг өдөр Ө.Т бизнес хийх гээд мөнгө дутаад болдоггүй хүнээс хүүтэй мөнгө зээлье гэсэн чинь барьцаа хэрэгтэй гэж байна туслаач гэж хэлсэн. Тиймээс би өөрийн өмчлөлийн байраа барьцаалж, түүний танил Д.Б*******ээс мөнгө зээлж өгөхөөр болсон. Ингээд Ө.Т намайг дагж Д.Б*******тэй зан 50,000,000 төгрөгийг зээлэхээр болсон. Тухайн үед Д.Б******* их хэмжээний мөнгө зээлж байгаа учраас нотариатаар батлна гэж хэлээд намайг дагж нотариат орсон. Тэгээд танд зээлэх мөнгөний барьцаа болгож үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хийх ёстой, та мөнгөө төлөөд байраа буцаагаад нэр дээрээ аваарай гэсэн. Тухайн үед би хь зүйн мэдлэггүй учраас нотариат баталж өгч байгаа учраас тийм гэрээ хийх ёстой юм байна, мөнгөө төлөөд буцааж авна гэж ойлгоод гэрээ байгсан. Д.Б******* зээл болох 50,000,000 төгрөгийг миний данс руу хийгээд би Ө.Тын данс руу хийсэн. Удалгүй зээлсэн 50,000,000 төгрөгийг Ө.Т надад буцаан шилжүүлсэн ба тэрхүү мөнгийг би Д.Б*******ийн дансанд хийсэн. Д.Б*******ийн хэлж байгаачлан түүний хадам эх Н.Байгальмаа, Ө.Т нарын хоорондох өгөө аваа надад хамаагүй бөгөөд би зөвхөн өөрийн данс руу шилжүүлэн авсан мөнгөний барьцаанд орон сууцаа барьцаалсан.
Мөнгийг буцаан төлчхөөд байхад байрны өмчлөлийг миний нэр дээр буцаан шилжүүлэхгүй байхаар нь шилжүүлэхийг шаардтал Ө.Т Д.Б*******ийг Австри явсан байна, ирээд шилжүүлж өгнө гэж хэлж байсан. Дараа нь Ө.Т надад Д.Б******* Австри улсаас надад итгэмжлэл олгосон. Иймээс таны байрыг буцаан шилжүүлж өгье гэж хэлээд 2023.08.29-ний өдөр надтай гэрээ байган буцаан шилжүүлж өгсөн. Уг үл хөдлөх хөрөнгийн хувьд би шударга эзэмшигч өмчлөгч бөгөөд одоо ч уг орон сууцандаа гэр бүлийн хамт амьдарч байна.
Д.Б*******ийн Ө.Тд олгосон итгэмжлэлийг хь бус эсэх талаар би мэдэхгүй, мэдэх боломжгүй. Би зөвхөн өөрийн шударга эзэмшлийн байраа өөрийн өмчлөлд хийн дагуу шилжүүлэн авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Хариуцагч Ө.Тийн төлөөлөгч Б.Б нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Д.Б*******ээс гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Хариуцагч Ө.Тын зүгээс нэхэмжлэгчийн хадам ээж Н.Байгальмаагаас 50.000.000 төгрөг зээлэх хүсэлт гаргасанд үл хөдлөх хөрөнгө барьцаалсан нөхцөлд тухай мөнгийг зээлэх боломжтой талаар хариу мэдэгдэж харилцан тохиролцсоны дагуу хариуцагч Г.Б*******гийн өмчлөлийн БЗД 16-р хороо, .......тоот хаягт байрлах 70 м.кв орон сууцыг барьцаалахаар болсны дагуу зээлдүүлэгчийн хүсэлтийн дагуу түүний хүү гэх нэхэмжлэгч Д.Б*******тэй 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгж нэхэмжлэгчийн өмчлөл рүү шилжсэн болно.
Үүний дараа хариуцагч Ө.Тын зүгээс өөрийн зээлсэн мөнгийг бүрэн буцаан төлж анх тохиролцсоны дагуу 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгж орон сууцны өмчлөх эрхийг буцаан Г.Б******* луу шилжүүлсэн болно. Бодит байдал дээр талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний харилцаа огт үүсээгүй эзэмшил нэхэмжлэгч рүү шилжээгүй бөгөөд барьцааны гэрээг байгахын оронд хүчин төгөлдөр бус хэлцэл буюу дээрх гэрээг байгсан байдаг.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
5. Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
5а. Нэхэмжлэгчээс: Худалдах худалдан авах гэрээний хбар /ХХ6-7/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хбар /ХХ6/, худалдах худалдан авах гэрээний хбар /ХХ8/, итгэмжлэлийн хбар /ХХ10/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /ХХ11/,
5б. Хариуцагч Г.Б*******гоос: Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /ХХ32/, “Э” СӨХ-ны тодорхойлолт /ХХ33/, Хаан банк дахь өөрийн дансны хга /ХХ34-35/
5в. Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн баримтын хбарууд нотлох баримтын шаардлага хангахгүй. /ХХ40-62/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Д.Б******* нь 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Ө.Т, Г.Б******* нарын хооронд байгагдсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, уг гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/,............ тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаар бүртгэгдсэн, 70 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Г.Б*******ы өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч Г.Б******* нь орон сууц нь түүний өмч бөгөөд хариуцагч Ө.Т нь нэхэмжлэгчээс зээл авахад туслахын тулд өөрийн орон сууцыг барьцаалах зорилгоор өмчлөх эрх шилжсэн, улмаар хариуцагч Ө.Т зээлийг буцаан төлсөн тул нэхэмжлэгч нь итгэмжлэл олгосны дагуу орон сууцыг гэрээ байган буцаан өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан гэж маргаж байна.
3.1. Хариуцагч Ө.Т нь нэхэмжлэгчээс зээл авахын тулд хариуцагч Г.Б*******ы орон сууцыг бусдад барьцаалах зорилгоор өмчлөх эрхийг шилжүүлсэн, улмаар зээлийг буцаан төлсөн тул өмчлөх эрх буцаан шилжигдсэн, бодит байдалд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, эзэмшил шилжээгүй гэж маргасан.
3.2. Хариуцагч Б нь нотариатаар гэрчилсэн хүчин төгөлдөр гэрээний дагуу улсын бүртгэлийг хьд заасан журмын дагуу хийсэн гэж маргаж байна.
4. Хариуцагч Г.Б******* нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Д.Б*******тэй маргаж буй Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Улаанхуарангийн гудамж 19в байр, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаар бүртгэгдсэн, 70 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдах худалдан авах гэрээ байгжээ. /ХХ6-7/
Энэхүү орон сууц нь хариуцагч Г.Б*******ы өмчлөлд бүртгэлтэй байсан болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хбараар тогтоогдож байх бөгөөд улмаар дээрх гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмчлөлд 2023 оны 01дүгээр сарын 03-ны өдөр бүртгэгдсэн. /ХХ6, 11/
Үүний дараа нэхэмжлэгч Д.Б******* нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Бүгд Найрамдах Австри улсад суугаа Элчин сайдын яамны нотариатын үүрэг гүйцэтгэгчээр дамжан хариуцагч Ө.Тд орон сууцыг бусдад худалдах эрхтэй итгэмжлэл олгосон. /ХХ10/
Хариуцагч Ө.Т нь итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгч Д.Б*******ийг төлөөлөн 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдөр хариуцагч Г.Б*******той орон сууцыг худалдах худалдан авах гэрээ байгсан байна. /ХХ8/
Улмаар энэхүү гэрээний дагуу орон сууц Г.Б*******ы өмчлөлд бүртгэгдсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй.
5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлийг дээрх итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэн тул хүчин төгөлдөр бус, улмаар хүчин төгөлдөр бус итгэмжлэлийн дагуу хийгдсэн гэрээ нь Иргэний хийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж тайлбарласан.
Гэвч нэхэмжлэгч нь маргаж буй дээрх итгэмжлэлийг өөрөө нотариатаар гэрчлүүлж шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн. Цаашлаад итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэн, тухайн цаг хугацаанд Австри улсад байгаагүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй. Тодрбал, бичиг баримт хуурамчаар үйлдсэн эсэх талаар цагдаагийн байглагад гомдол гаргаж байгаагүй гэж тайлбарласнаас үзэхэд нотариатын үйлдлийн талаар маргаагүй гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгчийн маргаж буй итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэн гэх тайлбар нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдохгүй байна.
5.1. Хариуцагч Г.Б*******, Ө.Т нар нь орон сууцыг зээлийн гэрээний үүрэгт барьцаалах зорилгоор 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгчтэй худалдах худалдан авах гэрээ байгж өмчлөх эрхийг шилжүүлсэн, улмаар зээлийг буцаан төлсөн тул орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч Г.Б*******д буцаан шилжүүлсэн, орон сууцны эзэмшил шилжээгүй гэж маргасан.
Харин нэхэмжлэгч нь орон сууцыг анхнаасаа миний өмчлөлийн эд хөрөнгө гэж маргаж байх боловч түүний энэхүү тайлбар нь Г.Б*******ы өмчлөлд бүртгэгдсэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, худалдах худалдан авах гэрээнүүд, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2162 дугаар тодорхойлолт, “Э” СӨХ-ны тодорхойлолт зэргээр үгүйсгэгдэж байна. /ХХ32, 33/
Мөн Хаан банк дахь хариуцагч Г.Б*******ы дансны хганаас үзэхэд нэхэмжлэгчид орон сууцны өмчлөх эрх шилжүүлэх үндэслэл болсон худалдах худалдан авах гэрээг байгсан 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Б*******, Т” гэсэн утгаар нийт 50,000,000 төгрөгийн 2 удаагийн орлогын гүйлгээ, мөн өдөр “Б*******” гэсэн утгаар нийт 50,000,000 төгрөгийн 3 удаагийн зарлагын гүйлгээ бүртгэгджээ. Цаашлаад 2023 оны 07 дугаар сарын 31-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 01-ны өдрийн хоорондох хугацаанд “Т” гэсэн утгаар нийт 55,000,000 төгрөгийн 4 удаагийн орлогын, 02-ны өдөр мөн утгаар нийт 50,000,000 төгрөгийн 3 удаагийн зарлагын гүйлгээ бүртгэгдсэн. /ХХ35, 34/
Эдгээр үйл баримтыг харьцан үзвэл хариуцагч Г.Б*******, Ө.Т нарын татгалзлын үндэслэл тогтоогдсон гэж үзлээ.
5.2. Хариуцагч Г.Б*******, Ө.Т нар нь 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдөр маргаж буй орон сууцыг хариуцагч Г.Б*******ы өмчлөлд шилжүүлэхээр худалдах худалдан авах гэрээ байгсан талаар маргаагүй. Иймд уг гэрээг үндэслэж хийгдсэн улсын бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй. Учир нь улсын бүртгэл хийх үндэслэл болсон худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байна.
6. Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгчээс хариуцагч Ө.Тд олгосон итгэмжлэлийг хь бус буюу хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч Ө.Т, Г.Б******* нарын хооронд байгсан гэрээний хувьд Иргэний хийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдоогүй. Цаашлаад улсын бүртгэл хь зөрчиж хийгдсэн эсэх талаар зохигч маргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Нэхэмжлэгч нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дуусах шатанд нотлох баримт гаргах боломж олгох талаар тайлбарласан. Гэвч ямар баримтыг хаанаас гаргах шаардлагатай байгаа талаар тайлбарлаагүй бөгөөд өөрт хэрэгт ач холбогдолтой баримт байхгүй гэж тайлбарлаж байна. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар хуралдааныг хойшлах үндэслэлгүй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргж, нэхэмжлэгчид олгох журамтай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.5-т заасан үндэслэлгүй байх тул хариуцагч Г.Б*******, Ө.Т, Бт холбогдох 2023 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Ө.Т, Г.Б******* нарын хооронд байгагдсан худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, уг гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, ..... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаар бүртгэгдсэн, 70 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Г.Б*******ы өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэлийг хүчингүй болгож, орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч Д.Б*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 798,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хьд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД