| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | М.Мандахбаяр |
| Хэргийн индекс | 314/2025/00076/И |
| Дугаар | 314/ШШ2025/00111 |
| Огноо | 2025-02-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 314/ШШ2025/00111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн ******** сумын 3 дугаар багт оршин суух, ******** овогт ********ийн ******** /РД:**********/-ын хүсэлттэй
Ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч С.******** нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
2. Хүсэлт гаргагч С.******** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус тус Өвөрхангай аймгийн ******** сумын “********” нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан. 1988 оны 10 сараас 1990 оны оны 10 сарын 16 хүртэл цэргийн алба хаасан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэйн улмаас улсад ажилласан жил орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг Өвөрхангай аймгийн ******** сумын “********” нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
3. Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн: хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 ******** төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн зөвлөмжийн хуудас, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаартай Архивын лавлагаа, 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн С.********ын Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1985 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Гишүүн элсүүлэх тухай” Өвөрхангай аймгийн ******** сумын “********” нэгдлийн зөвлөлийн хурлын тогтоол, тус тогтоолын хавсралт, С.********ын Өвөрхангай аймгийн ******** сумын “********” нэгдлийн 1992 оны 01 дүгээр сар, 10 дугаар сарын Цалингийн тодорхойлолт, С.********ын 1993 оны 06 дугаар сараас 2000 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны ажилласан жилийн шимтгэлийн нөхөн тооцсон тухай Баталгаажилтын хуудас, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Батлан хамгаалах төв Архивын “хугацаат цэргийн алба хаасан тухай” Архивын лавлагаа, 1987 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Дундговь аймгийн ХЗЭ-ийн хорооны ”Баярын бичиг”-ийн хуулбар, Өвөрхангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаа, намын хороо, Үйлдвэрчний зөвлөл, ХЗЭ-ийн С.********д 1986 оны “Залуу аварга” цол олгосон тухай “Залуу аварга” цолны Дипломын хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр ********, ******** нараас гэрчийн мэдүүлэг авсан.
Гэрч ******** /РД:********/-ны мэдүүлэгт: “...С.******** нь Өвөрхангай аймгийн ******** сумын “********” нэгдэлд илгээлтээр мал маллаж байсан. 1985 оноос ажиллаад 1988-1990 оны хооронд цэргийн алба хаасан. 1990 оноос хойш нэгдэлд буцаж малчнаар орсон. Би тэр үед тэмээ малладаг байсан. С.******** хонь, ямаа малладаг байсан. С.******** Миний мэдэхээр сумын залуу аварга малчин болж байсан” гэсэн,
Гэрч ******** /РД:********/-ын мэдүүлэгт: “...С.******** нь Өвөрхангай аймгийн ******** сумын “********” нэгдэлд илгээлтээр мал маллаж байсан. 1985 оноос ажиллаад 1988-1990 оны хооронд цэргийн алба хаасан. 1990 оноос хойш нэгдэлд буцаж малчнаар орсон. Би тэр үед багийн тоо бүртгэгч байсан” гэсэн,
Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
1. Хүсэлт гаргагч С.******** нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.
2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
3. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.
4. Хүсэлт гаргагч ******** овогт ********ийн ******** /РД:**********/ нь Өвөрхангай аймгийн ******** сумын “********” нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаартай Архивын лавлагаа, 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн С.********ын Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1985 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Гишүүн элсүүлэх тухай” Өвөрхангай аймгийн ******** сумын “********” нэгдлийн зөвлөлийн хурлын тогтоол, тус тогтоолын хавсралт, С.********ын Өвөррхангай аймгийн ******** сумын “********” нэгдлийн 1992 оны 01 дүгээр сар, 10 дугаар сарын Цалингийн тодорхойлолт, С.********ын 1993 оны 06 дугаар сараас 2000 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны ажилласан жилийн шимтгэлийн нөхөн тооцсон тухай Баталгаажилтын хуудас, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Батлан хамгаалах төв Архивын “хугацаат цэргийн алба хаасан тухай Архивын лавлагаа, 1987 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Дундговь аймгийн ХЗЭ-ийн хорооны ”Баярын бичиг”-ийн хуулбар, Өвөрхангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаа, намын хороо, Үйлдвэрчний зөвлөл, ХЗЭ-ийн С.********д 1986 оны “Залуу аварга” цол олгосон тухай “Залуу аварга” цолны Дипломын хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ********, ******** нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
Хүсэлт гаргагчийн 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн С.********ын Хөдөлмөрийн дэвтрийн бичилт нь Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 17 дугаартай Архивын лавлагаа, 1985 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Гишүүн элсүүлэх тухай” Өвөрхангай аймгийн ******** сумын “********” нэгдлийн зөвлөлийн хурлын тогтоол, тус тогтоолын хавсралт, С.********ын Өвөррхангай аймгийн ******** сумын “********” нэгдлийн 1992 оны 01 дүгээр сар, 10 дугаар сарын Цалингийн тодорхойлолт, С.********ын 1993 оны 06 дугаар сараас 2000 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны ажилласан жилийн шимтгэлийн нөхөн тооцсон тухай Баталгаажилтын хуудас, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Батлан хамгаалах төв Архивын “хугацаат цэргийн алба хаасан тухай Архивын лавлагаа, 1987 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Дундговь аймгийн ХЗЭ-ийн хорооны ”Баярын бичиг”-ийн хуулбар, Өвөрхангай аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаа, намын хороо, Үйлдвэрчний зөвлөл, ХЗЭ-ийн С.********д 1986 оны “Залуу аварга” цол олгосон тухай “Залуу аварга” цолны Дипломын хуулбар зэрэг баримттай тохирч байгааг, мөн гэрчүүдийн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан баримтуудыг батлан гэрчилж байгааг дурдах нь зүйтэй байна.
5. Иймд хүсэлт гаргагч С.********ыг Өвөрхангай аймгийн ******** сумын “********” нэгдэлд 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл, 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг хангаж хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 ********ийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******** овогт ********ийн ******** /РД:**********/-ыг
- 1985 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл,
- 1990 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн ******** сумын “********” нэгдэлд тус тус малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 ********ийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР