Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 314/ШШ2025/00112

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн *********** сумын 7 дугаар баг, 21 дүгээр гудамж, 01 тоотод оршин суух оршин суух, *********** овогт ***********ийн ***********   /РД:***********/-ын хүсэлттэй

 

Ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Д.*********** нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

 2. Хүсэлт гаргагч Д.*********** шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1984 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1987 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Өвөрхангай аймгийн *********** сумын Гоц халдварт өвчин эсэргүүцэн судлах станц болон Өвөрхангай аймгийн *********** сумын ****** бригадад хүний бага эмчийн ажлаар тасралтгүй ажилласан. 1981-1984 онд цэргийн алба хаасан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл  хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэйн улмаас улсад ажилласан жил орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг 1984 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 16-ныг хүртэл Өвөрхангай аймгийн Гоц халдварт өвчин эсэргүүцэн судлах станцад ариутгагчаар, 1985 оны 11 дүгээр сарын 16-наас 1987 оны 08 дугаар сарын 03-ны өдөр  хүртэл Өвөрхангай аймгийн *********** сумын ****** бригадад бага эмчээр тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв. 

 

3.  Хүсэлт гаргагчаас дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн: хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөг төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн улсын байцаагчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн зөвлөмжийн хуудас, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаартай албан бичиг,  1984 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 212844 дугаартай Д.***********ийн Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,Д.***********ийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 1985 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 155 дугаартай “Д.***********ийг ****** бригадад 1985 оны 11 дүгээр сарын 16-наас бага эмчээр томилсон”  Өвөрхангай аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын тушаалын хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

4. Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээр ******, ****** нараас гэрчийн мэдүүлэг авсан.

 

Гэрч ****** /РД:*************/-ны мэдүүлэгт: “...Би Гоц халдвартад 1984 оноос эхлэн Д.***********той хамт ажиллаж байсан. Би 1985 онд ажлаасаа  гарсан. Тэрнээс хойш Д.*********** хэдэн жил ажилласаныг мэдэхгүй байна” гэсэн,

           Гэрч ****** /РД:**************/-ын мэдүүлэгт: “...Д.*********** нь Өвөрхангай аймгийн *********** сумын ****** бригадад хүний бага эмч хийдэг байсан. Би тэр үед малчин байсан. 1986-1987 оны хооронд хамт ажиллаж байсан” гэсэн,

 

 Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

            1. Хүсэлт гаргагч  Д.*********** нь “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай хүсэлт гаргажээ.      

 

2. Хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            3. Хүсэлт гаргагч нь дээрх үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй, өндөр настны тэтгэвэр тогтоолгоход ажилласан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

    4. Хүсэлт гаргагч *********** овогт ***********ийн *********** /РД:***********/  нь 1984 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 16-ныг хүртэл Өвөрхангай аймгийн Гоц халдварт өвчин эсэргүүцэн судлах станцад ариутгагчаар, 1985 оны 11 дүгээр сарын 16-наас 1987 оны 08 дугаар сарын 03-ны өдөр  хүртэл Өвөрхангай аймгийн *********** сумын ****** бригадад бага эмчээр тус тус ажиллаж байсан болох нь түүний 1984 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 212844 дугаартай  Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1985 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 155 дугаартай “Д.***********ийг ****** бригадад 1985 оны 11 дүгээр сарын 16-наас бага эмчээр томилсон”  Өвөрхангай аймгийн эрүүлийг хамгаалах газрын даргын тушаалын хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ******, ****** нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

 

Хүсэлт гаргагчийн 1984 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 212844 дугаартай  Хөдөлмөрийн дэвтрийн бичилт нь 1985 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 155 дугаартай “Д.***********ийг ****** бригадад 1985 оны 11 дүгээр сарын 16-наас бага эмчээр томилсон”  Өвөрхангай аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын тушаалтай тохирч байгааг, мөн гэрчүүдийн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан баримтуудыг батлан гэрчилж байгааг дурдах нь зүйтэй байна.

  

5. Иймд хүсэлт гаргагч Д.***********ийг 1984 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 16-ныг хүртэл Өвөрхангай аймгийн Гоц халдварт өвчин эсэргүүцэн судлах станцад ариутгагчаар, 1985 оны 11 дүгээр сарын 16-наас 1987 оны 08 дугаар сарын 03-ны өдөр  хүртэл Өвөрхангай аймгийн *********** сумын ****** бригадад бага эмчээр тус тус ажиллаж байсныг тогтоолгох хүсэлтийг хангаж хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар *********** овогт Дашзэвэгийн ***********  /РД:***********/-ийг 

- 1984 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 16-ныг хүртэл Өвөрхангай аймгийн Гоц халдварт өвчин эсэргүүцэн судлах станцад ариутгагчаар,

- 1985 оны 11 дүгээр сарын 16-наас 1987 оны 08 дугаар сарын 03-ны өдөр  хүртэл Өвөрхангай аймгийн *********** сумын ****** бригадад бага эмчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.МАНДАХБАЯР