| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 153/2023/00746/И |
| Дугаар | 319/ШШ2025/00146 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 319/ШШ2025/00146
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүгч Х.Тасхын, шүүгч Б.Мөнхбат нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* овгийн *******ын од холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Автомашин учирсан гэм хорын хохирол 8,915,000 төгрөг, ачилтын хөлс 955,000 төгрөг, шатахууны зардал 75,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг нийт 10,945,000 гаргуулах тухай”
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 10,456,120 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Иргэдийн төлөөлөгч ,
Нэхэмжлэгч Х.*******, түүний өмгөөлөгч /цахимаар/,
Хариуцагчийн өмгөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
Хариуцагч Д.од 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд түүний өмгөөлөгч болон нэхэмжлэгч нараас хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Д.оос “Автомашин учирсан гэм хорын хохирол 8,915,000 төгрөг, ачилтын хөлс 955,000 төгрөг, шатахууны зардал 75,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг нийт 10,945,000 гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж, хариуцагч татгалзсан үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч Х.******* нь нэхэмжлэлдээ: Д. нь Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өөрийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эд шилжүүлэн өгсний улмаас зам тээврийн осол гарч иргэн Х.*******д 8,915,000 төгрөгийн гэм хор учирсан. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй", 499.4 дэх хэсэгт "тээврийн хэрэгсэл ашиглагчийг эзэмшигч буюу өмчлөгч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй" гэж тус тус заасан байх тул БӨҮ улсын дугаартай "Хьюндай портер" маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч Д.оос дээрх хохирлыг нэхэмжилж байгаа бөгөөд хариуцагч Д.оос улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү.” гэжээ.
1.2. Нэхэмжлэгч Х.******* нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Д. нь Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өөрийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гийн эд шилжүүлэн өгсний улмаас зам тээврийн осол гарч нэхэмжлэгч надад 8,915,000 төгрөгийн гэм хор учирсан бөгөөд энэхүү гэм хорын төлбөрөө гаргуулахаар урьд нь нэхэмжлэл гаргасан. Тухайн үед нэхэмжлэл гаргахдаа орхигдуулсан зардал буюу осолд орсон өөрийн өмчлөлийн улсын дугаартай "Тоёота харрер" маркийн тээврийн хэрэгслийг ослын газраас Ховд аймгийн төвд ачиж ирсэн тээврийн хэрэгслийн шатахууны зардалд 75,000, ачилтын төлбөрт 375,000 төгрөгийг, мөн Ховд аймгийн төвөөс Улаанбаатар хот руу ачуулсан зардалд 580,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авсны төлбөрт 1,000,000 төгрөг нийт 2,030,000 төгрөгийг нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Иймд нийт 10,945,000 төгрөгийг хариуцагч Д.оос улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү.” гэжээ.
1.3. Хариуцагч Д. нь хариу тайлбартаа: Миний бие 2023 оны 08 дугаар сарын 21-ны өдөр өөрийн эзэмшлийн БӨҮ улсын дугаартай, портер маркийн машиныг миний үеэл болох овогтой нь надаас гуйж жолоодон ******* багийн "Цагаан эргийн гол" гэдэг газраас өөрийнхөө гэрийг сумын төв рүү оруулаад, хүүгийнхээ гэрийг ачаад буцах замдаа Харганы худгийн ойролцоох хүүгийнхээ хаваржаанаас аргал, пийшин болон бусад эд зүйлсийг ачаад эргээд засмал зам руу гарах гэж байгаад засмал голлон машин гэнэт тоггүй болоод унтарсан. Би машинаа эд өгөөд тэр өдөр мотоциклтэй дагаж явж байгаад машин тоггүй болчихлоо гээд дуудахаар нь мотоциклээ асаалттай, ойрын подворын гэрлээ асаалттай орхиод очсон. Аккумляторын шон салсан эсэхийг шалгах гээд машины буруу талд байсан. Тухайн үед харанхуй байсан замаар зорчиж буй тээврийн хэрэгслүүд зөрөөд өнгөрч байсан. Бидэнд гэрэл гаргах болон осол аваарын тэмдэг, тэмдэглэгээ тавих боломжгүй байсан. Зөвхөн мотоциклийн гэрэл харагдах төдий байсан. Харин мотоциклээ замын хажуу талд шороон зам дээр үлдээгээд алхаж ирсэн. Машины тог үзэж байсан чинь гэнэт пид, пад хийх чимээ гарсан. Тухайн үед би ухаан алдсан байсан. Нэг мэдсэн Ховдод сэрсэн. Яг юу болж өнгөрснийг сайн мэдээгүй. Тухайн зам тээврийн ослыг Жаргалант сумын ******* багийн иргэн Х.******* нь “Тоёота харрер” маркийн машинтай Улаанбаатар Ховд чиглэлд явж байгаад миний тээврийн хэрэгсэл зам дээр унтарсан зогсож байхад ирж мөргөн миний бие, эд эрхтэнд ноцтой гэмтэл учруулсан юм. Би өөрийн тээврийн хэрэгслээ эд шилжүүлсэн, зам дээр машин гэнэт унтарсан, тээврийн хэрэгслийн гэрэл дохиог ажиллуулаагүй зэрэг буруутай ч Х.******* нь орон нутгийн замд гэрлээ шилжүүлээгүй, хурд хэтрүүлэн явсан байх магадлалтай гэж би үзэж байгаа. Би машины эсрэг талд аккумляторын шонг шалгаж байх хооронд дээрх осол гарсан. Миний тээврийн хэрэгсэл гэмтсэн, хохирол учирсан. Гол асуудал нь миний бие, эд эрхтэн бэртэж гэмтэж хохирсны улмаас би малаа маллаж чадахгүй хөлсөөр хариулгуулж мөн малыг маань харах, хариулах маллах хүн байхгүй учраас 120 гаруй тооны мал зарж эмчилгээндээ зориулсан. Би сэтгэл санаа, эд материал, эрүүл мэндийн асар их хохирол амсаж явна. Иргэн Х.******* нь 8,915,000 төгрөгийг нэхэмжилсэн ба би энэ мөнгийг төлөх боломжгүй байна. Осол гарсан тэр өдрөөс хойш би өнөөдрийг хүртэл Ховд, *******, Улаанбаатар хотод хэд хэдэн удаа эмчилгээнд орсон. Тухайн замын тээврийн ослын улмаас тархинд гэмтэл учирсан, 4 хавирга хугарсан, 2 хавирга нь уушги руу орсон байсан. Одоогоор тогтоогдоогүй эд эрхтний гэмтэл цаг хугацаа өнгөрөх тусам илэрч гарч ирэх шинжтэй байна. Иймээс би иргэн Х.*******гийн нэхэмжилж буй дээрх мөнгийг төлж чадахгүй, би эмчилгээнд явах болгондоо эхнэр Н.Алтанцоожтой байнга хамт явж эхнэр маань намайг сахиж асарч явсан. Бид хоёр цаашид ч Улаанбаатар хот руу давтан эмчилгээ хийлгэх, эмчийн хяналтад орох, нарийн шинжилгээний дүгнэлт гаргуулах зэрэг шаардлага үүсэж байгаа. Тиймээс малаа зарсан хэдий ч эмчилгээний болон бусад зардалд хаанаа ч хүрэхгүй байна. Эхнэр бид хоёр цөөн тооны хэдэн малаас өөр ашиг орлого гэх зүйлгүй жирийн нэгэн малчин улсууд учраас дээрх нэхэмжилсэн мөнгийг төлөх чадамжгүй гэдгээ үүгээр дамжуулан мэдэгдэж байна. Хэрэв тэр өдөр ослын улмаас магадгүй хүний амь нас эрсэдсэн бол иргэн Х.******* надаас мөнгө нэхэмжлэх битгий хэл өнөөдөр ингээд явж байна гэж үү. Харин ч би өнөөдөр өдий зэрэгтэй явж байгаа бас тэр өдөр ослын улмаас хүний амь нас эрсдээгүйд би маш их баярлаж байгаа. Харин ч эсрэгээрээ би Х.*******гээс сэтгэл санаа, бие эрхтэн, эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирсон хохирол машины бүрэн байдал болон эмчилгээний зардлаа гаргуулан авмаар байна. Би осолд өртсөн тэр өдрөөс хойш өөрт байгаа бүхий л нөөц боломж, санхүүгээ шавхан эрүүл мэнддээ зориулсан. Тиймээс надад одоо мөнгө санхүү гэх юм юу ч алга, миний бие эрүүл мэнд, сэтгэл санаа, тархи толгой энэ ослын улмаас эрүүл бус байгаа болохоор мал маллах, хөдөлмөр эрхэлж санхүү мөнгөө удирдан зохицуулах чадамж үнэхээр алга байна. Тиймээс миний энэхүү байдлыг харгалзан үзэж хүлээн авч нааштайгаар шийдвэрлэж өгнө үү” гэв.
1.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “..Би жирийн нэгэн ядарсан малчин хүн тул иргэн Х.*******гийн техникт учирсан хохирлыг бүрэн барагдуулах ямар ч боломж үнэхээр алга байна. Тиймээс Х.*******гийн нэхэмжилж буй 10,945,000 төгрөгийг төлж барагдуулах төлбөрийн чадамж байхгүй байна. Малчид бидэнд ямар их ачаа байгааг та бүхэн мэдэж байгаа шүү дээ цаг агаарын өөрчлөлт, эрс тэс уур амьсгал, дулаарал гэх зэрэг хэцүү цаг үетэй бид тулалдан амьдрахын эрхээр таван малаа маллаж, амин зуулгаа хангадаг. Миний 250 орчим толгой малыг бүгдийг нь зараад ч дээрх мөнгийг төлөхөд хүрэлцэхгүй байна. Мөн өнгөрсөн намар эхнэртэйгээ хамт удаа дараа хот явсан эмчилгээ хийлгэсэн. Малаас өөр орлогогүй надад малаа л зарж эрүүл мэнддээ зориулахаас өөр арга байгаагүй. Харин би бүрэн бус унаа техник эзэмшсэн, согтууруулах ундааг жолоо барьж байсан тэй хуваан хэрэглэсэн буруутай үйлдэл хийсэндээ гэмшин Х.*******гээс эмчилгээний зардал болон бусад эд материалын хохирол энэ тэр юу ч нэхэмжлээгүй.” гэжээ.
2. Хариуцагч Д. нь нэхэмжлэгч Х.*******гээс эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 10,456,120 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Уг сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж, хариуцагч татгалзсан үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1. Хариуцагч Д. нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа “...2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр миний эзэмшлийн БӨҮ улсын дугаартай портер маркийн машиныг миний үел дүү жолоодоод засмал замаар явж байтал гэнэт машин тоггүй болж унтарсан байсан. Би Машины аккумлятор салсан эсэхийг шалгах гээд машины буруу талд байсан. Машины тог үзэж байтал гэнэт пад, пид хийх чимээ гарсан. Би ухаан алдаад унасан байна лээ. Нэг мэдсэн би Ховд аймагт ирсэн байсан. Юу болж өнгөрснийг мэдээгүй. Тухайн үед тэр замаар Улаанбаатар-Ховд чиглэлд зорчиж явсан *******ын ******* зам дээр зогсож байсан тээврийн хэрэгслийг мөргөж, миний бие эрхтэнд ноцтой хохирол учруулсан Би машины эсрэг талд аккумляторын шонг шалгаж байгаад осолд орсон. Миний тээврийн хэрэгсэл гэмтэж хохирол учирсан. Ослын улмаас миний бие гэмтэж Ховд аймгаар дамжин Улаанбаатар хотод очиж эмчлүүлсэн. Биед гэмтэл учирсны улмаас малаа маллаж чадахгүй хүнд хөлс өгч малаа хариулуулж, мөн 120 гаруй тооны мал зарж борлуулан эмчилгээнд зарцуулсан. Бэртэж гэмтсэний улмаас сэтгэл санаа эд материал, эрүүл мэндийн асар их хохирол амсаж байна. Ослын улмаас миний 4 хавирга хугарч 2 хавирга уушги руу орсон байсан. Одоо ч гэмтсэн эд эрхтний гэмтэл гарч ирж байна. Осолд орсон өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Ховд, *******, Улаанбаатарын хооронд хэд хэдэн удаа явж эмчлүүлсэн боловч биеийн байдал сайжрахгүй байна. Осол хэрхэн гарсан, ямар нөхцөл байдалтай байсан, миний биед гэмтэл учирч эмчлүүлсэн талаарх баримт тайлбарыг урьд нь шүүхэд гаргаж байсан. Осол гарсан нөхцөл байдлыг бодит байдалд нийцүүлэн шударгаар тогтоож, ослын улмаас миний биед учирсан гэмтэлд шинжээч томилон дүгнэлт гаргуулж надад учирсан хохирол болох 10.456,120 төгрөгийг Х.*******гээс гаргуулан надад олгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хохиролтой холбоотой зарим баримтыг шүүхэд гарган өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримт нэмж гаргаж өгнө.” гэжээ.
2.2. Нэхэмжлэгч Х.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд зүйлд заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь бусдын биед хүндэвтэр гэмтэл учирсан байхыг шаардаг бөгөөд энэ авто ослын улмаас Д.ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг. Жолооч ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 а-д заасан "эвдрэл, гэмтэл техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй", 3.7.а "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чадваргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" 9.3. в харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг хөвөөн дээр зогсоосон тохиолдолд ослын дохионы гэрэл хэрэглэнэ", 14.1 " жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах хашлаганд шахаж эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна гэсэн дүгнэлт гарсан. Зөрчлийн хэргийн хянан шийдвэрлэх шүүх хурлаар жолооч ийг 30 хоногийн хугацаагаар баривчилж шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын эрх, эрүүл мэнд, эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 497.2-т “гэм хор учруулсан этгээд гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө" 499 дүгээр зүйлийн 499.1-т "Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас эрүүл мэндэд учирсан буюу эд юмс нь эвдэрч устаж гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан. Ийм учраас Д.ын биед хөнгөн зэргийн гэмтэл учрах шалтгаан нөхцөлийг үүсгэсэн гол гэм буруутан нь тухайн үед портер маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч юм, түүний арилгах гэм хорыг Д. өөрөө хариуцан нөхөн төлөх үндэслэлтэй байгаа тул нэхэмжлэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
3. Нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэлтэй холбоотой нэхэмжлэгч, хариуцагч нараас цуглуулж, гаргаж өгсөн болон шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:
3.1. Нэхэмжлэгч Х.*******гээс: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 479 дугаартай шийтгэвэр, зөрчлийн хэргээс хуулбарлаж авсан ХХК-ийн ний тайлан, холбогдогч , хохирогч Х.*******, гэрч Д., , , А.*******, нараас зөрчлийн хэрэг бүртгэлтийн үед мэдүүлэг авсан тэмдэглэлүүдийн хуулбар, ийн жолоочийн лавлагааны хуулбар, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, эрх бүхий албан тушаалтны магадалгааны хуулбар, шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 172, 173 дугаартай дүгнэлтүүдийн хуулбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хавтаст хэргийн 4-31 дэх тал/, нэхэмжлэгч Л.ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 87-91 дэх тал/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ийг бичсэн тайлбар, эд хөрөнгө битүүмжлэх хүсэлт, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 212 дугаар шийтгэвэр зэрэг нотлох баримтуудыг,
3.2. Хариуцагч Д.оос: хариу тайлбар, итгэмжлэл, Д.ын Улсын 3 дугаар эмнэлэг болон Ховд аймаг дахь Бүсийн оношилго эмчилгээний төвд тус тус эмчийн үзлэгт хамрагдаж, шинжилгээ хийлгэсэн талаарх шинжилгээний хариу, хэт авианы шинжилгээ хийлгэсэн баримтууд, төлбөр төлсөн баримт, ходоодны дурангийн шинжилгээний хариу, дүрс оношилгооны шинжилгээний дүгнэлт, хэвлийн хөндийн хэт авианы оношилгоо, цээжний рентген зураг авхуулсан микробиологийн шинжилгээ, эмийн жорууд, төлбөрийн баримтууд, эмчийн гар бичмэл, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, эмнэлгийн тодорхойлолт, өвчний түүх, шинжилгээний хариуны хуулбар зэрэг баримтууд /хавтаст хэргийн 51-86, 97-104 дэх дахь тал/ өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт, итгэмжлэл, сөрөг нэхэмжлэлдээ хавсаргасан ийн өргөдөл, жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гэрэл зураг, иргэн гийн Хаан банкны депозит дансны хуулга, ийн өргөдөл /хавтаст хэргийн 147-154 дэх тал/, итгэмжлэгдсэн төлөөлөгч ий шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт /хавтаст хэргийн 161-176 дахь тал/, өмгөөлөгч ийн гаргасан хүсэлт Ховд аймгийн Прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, Монгол Улсын Ерөнхий прокурорт гаргасан гомдол /хавтаст хэргийн 225-227, 240 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.
3.3. Нэхэмжлэгч болон хариуцагчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд: Ховд аймгийн прокурорын газрын 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1/212 дугаартай албан бичгээр зөрчлийн хэргээс хуулбарлан ирүүлсэн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 901 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 101-102 дахь тал/,
Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 1/295 дугаар албан бичгээр ирүүлсэн Д.ын яаралтай тусламжийн хуудас, шинжилгээний хариу, хэвлийн хөндийн хэт авианы оношилгоо, рентген зураг, эмчийн үзлэгийн хуудас, Ховд аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 169 дугаартай албан бичгээр ирүүлсэн түргэн тусламжийн дуудлагын хуудас, эмчийн үзлэгийн хуудас /хавтаст хэргийн 126-144 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлэв.
4. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Хариуцагч Д. нь эрүүл мэндээрээ хохирсон. Нэхэмжлэгч Х.******* зогсоох арга хэмжээ аваагүй. Хоёр тал хоёулаа буруутай тул нэхэмжилсэн хохирлыг төлөхгүй байж болохгүй. Хоёулаа тээврийн хэрэгслийн өмчлөгч гэдэг нь тогтоогдоогүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
5. Нэхэмжлэгч Х.******* нь “Автомашинд учирсан гэм хорын хохирол 8,915,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ачилтын хөлс 955,000 төгрөг, шатахууны зардал 75,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, нийт 10,945,000 төгрөгийг хариуцагч Д.оос нэхэмжилсэн.
Хариуцагч Д. нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 10,456,120 төгрөгийг нэхэмжлэгч Х.*******гээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.
6. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
6.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
-Хариуцагч Д. нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эд өөрийн эзэмшлийн БӨҮ улсын дугаартай "Хьюндай портер" загварын тээврийн хэрэгслийг шилжүүлж өгсний улмаас жолооч нь Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр зам тээврийн осол гаргасан.
- Тээврийн хэрэгслийн эзэмшигч Д. нь бусдад учирсан хохирлыг хариуцах тул миний улсын дугаартай "Тоёота харрер" загварын тээврийн хэрэгсэлд учирсан 10,945,000 төгрөгийн хохирыг төлж барагдуулна.
6.2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр үгүйсгэж байна. Үүнд:
- нь надаас БӨҮ улсын дугаартай портер загварын тээврийн хэрэгслийг гуйж жолоодож яваад засмал зам руу гарах гэж байгаад засмал голлон машин гэнэт тоггүй болоод унтарсан. Машины аккумляторыг шалгаж зогсож байхад Х.******* нь “Тоёота харрер” загварын машинтай Улаанбаатар Ховд чиглэлд явж байгаад миний тээврийн хэрэгсэл зам дээр унтарсан зогсож байхад ирж мөргөн миний бие, эд эрхтэнд ноцтой гэмтэл учруулсан юм.
- Би сэтгэл санаа, эд материал, эрүүл мэндийн асар их хохирол амссан учраас Х.*******гийн нэхэмжилсэн 10,945,000 төгрөгийг төлөх чадамжгүй гэжээ.
6.3. Хариуцагч Д. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа:
-Зам тээврийн ослын улмаас миний эрүүл мэндэд гэмтэл учирч эмчилгээ хийлгэсэн, намайг мөргөж гэмтэл учруулсан Х.*******гээс учирсан хохирол 10,456,120 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
6.4. Нэхэмжлэгч Х.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбартаа:
-Д.ын биед хөнгөн зэргийг гэмтэл учрах шалтгаан нөхцөлийг үүсгэсэн гом буруутай нь портер загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч учраас түүний арилгах гэм хорыг Д. өөрөө хариуцан нөхөн төлөх үүрэгтэй гэжээ.
7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зөрчлийн хэргээс хуулбарлаж авсан холбогдогч , хохирогч Х.*******, гэрч Д., , , А.*******, нараас зөрчлийн хэрэг бүртгэлтийн үед мэдүүлэг авсан тэмдэглэлүүд, жолоочийн мэдээллийг шалгах хуудас, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт, эрх бүхий албан тушаалтны магадалгаа /хавтаст хэргийн 4-31 дэх тал/ зэрэг нотлох баримтууд, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.1. Жолооч нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт БӨҮ улсын дугаартай, “Хьюндай портер” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үед тээврийн хэрэгсэл замын голд зогссоны улмаас нэхэмжлэгч Х.******* улсын дугаартай "Тоёота харрер" загварын тээврийн хэрэгслээр мөргөж зам тээврийн осол гарсан байна.
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 479 дугаартай шийтгэврээр холбогдогч ийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил үйлдсэнд тооцож, 10 цагийн албадан сургалтад хамруулж, 8 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр шийтгэж, холбогдогчийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн эзэмшигч уг зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх хууль зүйн үндэслэлтэйг дурдаж шийдвэрлэжээ.
7.2. Эрх бүхий албан тушаалтан, цагдаагийн ахлах дэслэгч Д.Гали-Арыстан 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “. БӨҮ улсын дугаартай Хьюндай портер маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 9.3. Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ: в/ харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй (эсхүл байхгүй) тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд; 14.1. Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсоохдоо 5.17 буюу 6.12 тэмдэг бүхий зогсоолын талбайг ашиглана. Хэрэв тийм талбай байхгүй бол замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж, эсхүл энэ дүрмийн 14.3, 14.4-т заасны дагуу явган хүний зам дээр буюу түүний хашлагыг унуулж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө. гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна” гэсэн магадалгаа гаргасан байна. /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
7.3. Зөрчлийн дугаартай хэргээс хуулбарлан авсан, эрх бүхий албан тушаалтны мэдүүлэг авсан тэмдэглэл буюу хэрэг бүртгэлтийн үед холбогдогч ийн өгсөн “Тухайн тээврийн хэрэгсэл Д.ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан ба Д. надад миний машиныг чи жолоодчих, би мотоциклоор явъя гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/, гэрч Д.ын “...би машин сайн барьж чаддаггүй болохоор эд чи миний машиныг барьж яв гэж хэлээд түлхүүрээ өгч өөрөө мотоциклтойгоо хажууд нь дагаж явсан... Тухайн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Яг одоогоор миний нэр дээр байхгүй байгаа ба 2023 оны 06 дугаар сарын үед Хүдрээ гэх хүнээс худалдаж авч байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар ийн жолоодож явсан БӨҮ улсын дугаартай, “Хьюндай портер” загварын тээврийн хэрэгсэл нь хариуцагч Д.ын тээврийн хэрэгсэл мөн болох нь нотлогдож байна.
Хэдийгээр зам тээврийн осол гарах үед хариуцагч тээврийн хэрэгслийн жолоодож замын хөдөлгөөнд оролцоогүй боловч өөрөө тээврийн хэрэгслийг жолоодох эрх олгосны дагуу жолооч тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож байсан үйл баримт тогтоогдсон тул хариуцагч Д.ыг Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар БӨҮ улсын дугаартай, портер загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч /өмчлөгч/ гэж үзэх үндэслэлтэй.
7.4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүргийг хүлээдэг. Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй талаар хуульчилжээ.
Жолооч нь БӨҮ улсын дугаартай, “Хьюндай портер” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь эрх бүхий албан тушаалтны магадалгаа, шүүхийн шийтгэврээр нотлогдож байгаа/хавтаст хэргийн 3-4, 28-29 дэх тал/ бөгөөд жолоочийн энэхүү хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдлийн улмаас нэхэмжлэгч Х.*******гийн улсын дугаартай "Тоёота харрер" загварын тээврийн хэрэгсэлд буюу эд хөрөнгөд хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.Өөрөөр хэлбэл, гэм хор учруулсан жолооч ийн үйлдэл болон нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байх тул хохирогч гарсан хохирлыг гэм хор учруулсан этгээдээс нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй.
7.5. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.
Тодруулбал, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй талаар заасан. Ийнхүү Иргэний хуульд тээврийн хэрэгслээс үүсэх гэм хорын хохирлыг илүү нарийвчлан зохицуулсан байх ба тээврийн хэрэгслийн ашиглагчийг томилох эсхүл тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсний хариуцлагыг эзэмшилд байснаас үл хамааран эзэмшигч, өмчлөгч нь гэм буруугүйгээр хүлээхээр хуульчилсан байна.
Хариуцагч Д. нь тухайн үед өөрийн эзэмшлийн “Хьюндай портер” загварын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг олгосны дагуу жолооч зам тээврийн осол гаргасны улмаас нэхэмжлэгч Х.*******гийн эд хөрөнгө буюу тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг дээрх хуульд заасны дагуу хариуцан арилгах үүрэгтэй.
7.6. Хэрэгт авагдсан, Зөрчлийн дугаартай хэргээс хуулбарлан авсан ХХК-ийн шинжээчийн тогтоосон хохирлын гээр нэхэмжлэгч Х.*******гийн улсын дугаартай "Тоёота харрер" загварын тээврийн хэрэгслийн эвдэрч гэмтсэн эд ангийн г 7,745,000 төгрөгөөр тогтоож, ажлын хөлс зэрэг шууд бус зардалд 1,170,000 төгрөг шаардлагатай гэж үзэж, нийт 8,915,000 төгрөгийн тогтоожээ. /хавтаст хэргийн 6-8 дахь тал/
7.7. Нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүний нэхэмжилсэн тээврийн хэрэгслийн эвдэрч гэмтсэн эд ангийн , 7,745,000 төгрөг, ажлын хөлс, материалын үнэ зэрэг шууд бус зардалд 1,170,000 төгрөг болон нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн буюу тээврийн хэрэгслийг Ховд аймгийн төвд, Ховд аймгаас Улаанбаатар хот руу ачуулсаны хөлс 955,000 төгрөг, шатахууны зардал 75,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 1,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн тайлбар, нэхэмжлэгчийн эзэмшлийн Хаан банкны *** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг нотлох баримтуудаар зам тээврийн осол гарсан газраас Ховд аймаг хүртэл, Ховд аймгаас Улаанбаатар хот руу тээврийн хэрэгслийг ачуулахад ачилтын хөлс 955,000 төгрөг, шатахууны зардал 75,000 төгрөг, өмгөөлөгч оос хууль зүйн туслалцаа авч, өмгөөллийн хөлсөнд 1,000,000 төгрөг тус тус төлсөн нь нотлогдож байна. /хавтаст хэргийн 35, 89-31 дэх тал/,
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч Х.******* нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, эрх бүхий албан тушаалтны шийтгэл ногдуулсан шийтгэврийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 212 дугаар шийтгэврээр эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 199-204 дэх тал/,
Нэхэмжлэгч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан, өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцож байсан нь нотлогдож байх тул өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 1,000,000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Х.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Д.оос 10,945,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
8. Хариуцагч Д.ын гаргасан “Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 10,456,120 төгрөг гаргуулах” сөрөг нэхэмжлэлийн тухайд
8.1. Зам тээврийн ослын улмаас хариуцагч Д.ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учирч, Улсын 3 дугаар эмнэлэг болон Ховд аймаг дахь Бүсийн оношилго эмчилгээний төвд тус тус эмчийн үзлэгт хамрагдаж, эмчилгээ хийлсэн нь хэрэгт авагдсан шинжилгээний хариу, хэт авианы шинжилгээ хийлгэсэн баримтууд, төлбөр төлсөн баримт, ходоодны дурангийн шинжилгээний хариу, дүрс оношилгооны шинжилгээний дүгнэлт, хэвлийн хөндийн хэт авианы оношилгоо, цээжний рентген зураг авхуулсан микробиологийн шинжилгээ, эмийн жорууд, төлбөрийн баримтууд, эмчийн гар бичмэл, амбулаториор эмчлүүлэгчдийн карт, эмнэлгийн тодорхойлолт, өвчний түүх, шинжилгээний хариуны хуулбар, түргэн тусламжийн дуудлагын хуудас, эмчийн үзлэгийн хуудас зэрэг нотлох баримтуудаар /хавтаст хэргийн 51-86, 97-104, 126-154 дэх тал/ нотлогдож байна.
8.2. Шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 172 дугаартай дүгнэлтээр Д.ын цуснаас 1,3 промилли этилийн спирт илэрсэн байх ба тэрээр зам тээврийн осол гаргах үед хөнгөн зэргийн согтолттой байсан нь тогтоогджээ. /хавтаст хэргийн 34 дэх тал/
8.3. Эрх бүхий албан тушаалтан, цагдаагийн ахлах дэслэгч Д.Гали-Арыстан 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр “. улсын дугаартай “Тоёота харрер” загварын тээврийн хэрэгслийн жолооч Х.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна” гэсэн магадалгаа гаргасан байна. /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
8.4. Жолоочийн замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учрах эсхүл бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангах бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болон бусдын эд хөрөнгөд их хэмжээнээс бага хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэргийн шинжид хамаарахгүй, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дүгээр хэсэгт заасан зөрчлийн шинжид хамаардаг.
8.5. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний 100000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтан, цагдаагийн ахлах дэслэгч Б.Болормаагийн шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч холбогдогч Х.*******, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор зөрчлийн дугаартай хэргийг шүүхээс хянан шийдвэрлэж, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 212 дугаар шийтгэврээр эрх бүхий албан тушаалтны 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0087053 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /хавтаст хэргийн 29-30 дахь тал/
8.6. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр хуульчилсан.
8.7. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ үндэслэл болгож гаргаж өгсөн прокурорын хариу мэдэгдэх хуудас, Улсын Ерөнхий прокурорт гаргасан гомдол, тайлбар болон эмчилгээ хийлгэж, эрүүл мэндийн тусламж авч байсан талаарх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Х.******* нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил үйлдсэн нь нотлогдохгүй байгаа бөгөөд эрх бүхий албан тушаалтны дээрх магадалгааг үндэслэн торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг шүүхээс хүчингүй болгосон учраас нэхэмжлэгчийг замын хөдөлгөөний дүрмийн зөрчиж, зам тээврийн осол гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил үйлдсэн гэм буруутай болох нотлогдоогүй, хариуцагчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн зэргийг хохирол болон замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл хоорондын шалтгаан холбоо тогтоогдоогүй учраас тэрээр хариуцагчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан бүх зардал, хохирлыг нөхөн төлөх үүргийг хүлээхгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Дээрх үндэслэлээр хариуцагч Д.ын эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 10,456,120 төгрөгийг нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн гаргасан “нэхэмжлэгч, хариуцагч хоёулаа зөрчил гаргасан учраас нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нөхөн төлбөрийг хариуцагч төлөхгүй байж болох юм” гэсэн агуулгатай санал үндэслэлгүй бөгөөд хариуцагч Д. нь нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорыг нөхөн төлөх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.
10. Нэхэмжлэгч Х.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.оос 205,020 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “сөрөг нэхэмжлэл гаргах үед улсын тэмдэгтийн хураамжийг ердийн нэхэмжлэлийн адил хэмжээгээр тогтоосон журмын дагуу урьдчилан төлсөн байна” гэж хуульчилсан.
Хариуцагч Д. нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар 10,456,120 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 182,248 төгрөгийн түүнээс гаргуулан улсын орлогод оруулах нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3 дахь заалт 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Д.оос автомашинд учирсан гэм хорын хохирол 8,915,000 төгрөг, ачилтын хөлс 955,000 төгрөг, шатахууны зардал 75,000 төгрөг, өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг нийт 10,945,000 /арван сая есөн зуун дөчин таван мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгож, хариуцагч Д.ын нэхэмжлэгч Х.*******д холбогдох “эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 10,456,120 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 73 дугаар зүйлийн 73.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,020 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.оос нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 205,020 /хоёр зуун таван мянга хорь/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.*******д олгож, сөрөг нэхэмжлэлийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 182,248 /нэг зуун наян хоёр мянга хоёр зуун дөчин найм/ төгрөгийг хариуцагч Д.оос гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт заасныг баримтлан энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК
ШҮҮГЧ Х.ТАСХЫН
ШҮҮГЧ Б.МӨНХБАТ