Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 310/ШШ2025/00171

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 310/ШШ2025/00171

Дундговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г****о овогт О******н Г*****т /Регистрийн дугаар: ЗЮ*******/ нь 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн барилга цахилгааны ангид нормчноор, 1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Д*****ь аймгийн А******э сумын С******л зам нэгдэлд мужаанаар, 1990 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Д*****ь аймгийн А******э сумын С*******л зам нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД