Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 320/ШШ2025/00356

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ............. дүүрэг, ............., ............. давхарт үйл ажиллагаа явуулах, .............хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ............. сумын .............гэх газар оршин суух, А-ийн Т-т холбогдох,

Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1,031,649.83 төгрөг, зээлийн хүү 298,009.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,849.57 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 1,351,509.03 (нэг сая гурван зуун тавин нэгэн мянга таван зуун ес) төгрөг 03 (гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч 320/2025/00346/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .............хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Т нь 2022 оны 04 сарын 21-ний өдөр ЗГ2221560Х дугаартай Зээлийн гэрээ-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 1,699,900 төгрөгийн зээлийг сарын 3,3%-ийн хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцон хийсэн байх ба 2025-02-12-ны өдөр зээлийн гэрээний үүрэг 679 хоног зөрчигдсөн байна. Дээрх хугацаанд хариуцагч нь 1,758,400 төлөлт хийсэн байна.

Иймд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд А.Таас

-Үндсэн зээл: 1,031,649.83 төгрөг

-Зээлийн хүү: 298,009.63 төгрөг

-Нэмэгдүүлсэн хүү: 9,849.57 төгрөг

-Нотариатын зардал: 12,000.00 төгрөг, нийт 1,351,509.03 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.5 дахь заалтаас зээлийн эргэн төлөгдөх хуваарийн дагуу төлөгдөөгүй байгаа зээлд ноогдох үндсэн хүүгийн 20%-иар нэмэгдүүлсэн хүү тооцож төлнө. Үндсэн зээл, зээлийн хүү, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараа өдрөөс эхлэн тооцно... гэж заасны дагуу тооцов.

Мөн нэхэмжлэлд тусгасан хариуцагчийн хаягт хариуцагч оршин суудаггүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.4.3 дахь заалтад ...Энэ хуулийн 75.4.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ...гэж заасны дагуу нэхэмжлэлд тусгасан хариуцагчийн цахим хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас илгээж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие А.Т нь .................-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Миний бие А.Т нь .................-иас нэхэмжилсэн үндсэн зээл 1,031,649.83 төгрөг, зээлийн хүү 298,009.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,849.57 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг нийт 1,351,509.03 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүн дээр маргах зүйлгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс гарах үр дагаварыг ойлгосон.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч .............хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч А.Т-т холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1,031,649.83 төгрөг, зээлийн хүү 298,009.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,849.57 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 1,351,509.03 (нэг сая гурван зуун тавин нэгэн мянга таван зуун ес) төгрөг 03 (гурав) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Т нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1,351,509.03 (нэг сая гурван зуун тавин нэгэн мянга таван зуун ес) төгрөг 03 (гурав) мөнгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч .............хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,576 (гучин зургаан мянга таван зуун далан зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Таас 18,288 (арван найман мянга хоёр зуун наян найм) төгрөгийг, улсын орлогоос 18,288 (арван найман мянга хоёр зуун наян найм) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч .............хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. .............хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч А.Т-т холбогдох үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1,031,649.83 төгрөг, зээлийн хүү 298,009.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,849.57 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 1,351,509.03 (нэг сая гурван зуун тавин нэгэн мянга таван зуун ес) төгрөг 03 (гурав) мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын нийт дүн болох 1,351,509.03 (нэг сая гурван зуун тавин нэгэн мянга таван зуун ес) төгрөг 03 (гурав) мөнгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,576 (гучин зургаан мянга таван зуун далан зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Таас 18,288 (арван найман мянга хоёр зуун наян найм) төгрөгийг, улсын орлогоос 18,288 (арван найман мянга хоёр зуун наян найм) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч .............хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН