| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 320/2025/00311/И |
| Дугаар | 320/ШШ2025/00355 |
| Огноо | 2025-03-28 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 320/ШШ2025/00355
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ................. дүүрэг, ................. хороо, ................. байрлах ................. хувьцаат компанийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн ................. сумын ................., ................. тоотод оршин суух, Б-ны Г-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 12,200,046.72 (арван хоёр сая хоёр зуун мянга дөчин зургаа) төгрөг 72 (далан хоёр) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч 320/2025/00311/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ................. хувьцаат компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Г нь ................. ХК-тай
-6000049300 тоот Цахим зээлийн гэрээ-г 2023-06-03-ны өдөр,
-6000047568 тоот Цахим зээлийн гэрээ-г 2023-05-30-ны өдөр,
-6000043436 тоот Цахим зээлийн гэрээ-г 2023-05-19-ний өдөр тус тус байгуулан зээл авсан. Зээлийн гэрээ дуусгавар болох огноо:
-6000049300 тоот Цахим зээлийн гэрээ 2025-11-30-ны өдөр,
-6000047568 тоот Цахим зээлийн гэрээ 2024-11-29-ний өдөр,
- 6000043436 тоот Цахим зээлийн гэрээ 2024-10-31-ний өдөр тус тус дуусгавар болсон. Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу буцаан төлсөн нийт мөнгөн хөрөнгийн дүн 257,207.97 төгрөг,
-6000049300 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл: 1,075,966.36 төгрөг хүү: 751,991.67 төгрөг, нийт: 1,827,958.03 төгрөг
-6000047568 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээл: 2,498,280.18 төгрөг Хүү: 764,541.21 төгрөг нийт: 3,262,821.39 төгрөг
-6000043436 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээл: 3,125,455.68 төгрөг Хүү: 831,917.90 төгрөг нийт: 3.957,373.58 төгрөг байна.
Зээлийн гэрээний үүрэг анх зөрчигдөж эхэлсэн огноо 6000049300 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэг 2024-03-02-ны өдрөөс 6000047568 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэг 2024-03-31- ны өдрөөс 6000043436 тоот "Цахим зээлийн гэрээ-ний үүрэг 2024-04-02- ны өдрөөс тус тус зөрчигдсөн байна.
Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000049300 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 4,799,946.72 төгрөг, 6000047568 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 3,754,055.89 төгрөг, 6000043436 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 3,629,044.11 төгрөг, нотариатын төлбөрт 17,000 төгрөг, нийт 12,200,046.72 төгрөгийг хариуцагч Б.Г-с гаргуулж өшгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Б.Г нь 3 удаагийн цахим зээлээр .................наас хэрэглээний зээл авсан нь үнэн болно. Нэхэмжлэлд дурдсан 12,200,046.72 төгрөгийг бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна.
Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ................. ХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Б.Г-д холбогдох иргэний хэрэг танай шүүхэд хянагдаж байгаа билээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 12,200,046.72 төгрөгийг бүрэн төлж барагдуулах талаар тайлбар гаргасан байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ................. хувьцаат компани нь хариуцагч Б.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 12,200,046.72 (арван хоёр сая хоёр зуун мянга дөчин зургаа) төгрөг 72 (далан хоёр) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Г нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн Зээлийн гэрээний үүрэгт нийт 12,200,046.72 (арван хоёр сая хоёр зуун мянга дөчин зургаа) төгрөг 72 (далан хоёр) мөнгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ................. хувьцаат компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,150.75 (хоёр зуун арван мянга нэг зуун тавь) төгрөг, 75 (далан тав) мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гас 105,075.37 (нэг зуун таван мянга далан тав) төгрөг, 37 (гучин долоо) мөнгийг, улсын орлогоос 105,075.38 (нэг зуун таван мянга далан тав) төгрөг, 38 (гучин найм) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ................. хувьцаат компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ................. хувьцаат компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Г-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт нийт 12,200,046.72 (арван хоёр сая хоёр зуун мянга дөчин зургаа) төгрөг 72 (далан хоёр) мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын нийт дүн болох 12,200,046.72 (арван хоёр сая хоёр зуун мянга дөчин зургаа) төгрөг 72 (далан хоёр) мөнгийг нэхэмжлэгчид төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,150.75 (хоёр зуун арван мянга нэг зуун тавь) төгрөг, 75 (далан тав) мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гас 105,075.375 (нэг зуун таван мянга далан тав) төгрөг, 37 (гучин долоо) мөнгийг, улсын орлогоос 105,075.38 (нэг зуун таван мянга далан тав) төгрөг, 38 (гучин найм) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ................. хувьцаат компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН