Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/66

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Д.Оюунбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгч Д.Бнарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Бт холбогдох эрүүгийн 1838000270061 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Бнь 2017 оны 12 дугаар сарын 31-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух Н.Цэй хэрүүл маргаан үүсгэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Бнь 2017 оны 12 дугаар сарын 31-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух  Н.Ц-тэй хэрүүл маргаан үүсгэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Батбаатарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2017 оны 12 дугаар сарын 31-ний орой гэртээ 3 хүүхэддээ бэлэг аваад очсон. Би өөрөө бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Алтанцэцэг гэрээс гараад гүйхээр нь араас нь гарч гүйгээд хашааны үүдэнд барьж аваад гэдэс орчим руу нь нэг удаа өшиглөсөн. 3 хүүхэд гарч ирээд уйлалдаад байхаар нь би явсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би нөхөрБаас салаад 3 жил болж байна. Хааяа ирэхээр хэрүүл маргаан хийж намайг зоддог.Б миний утсыг булааж аваад түлхэж унаагаасан.Б толгой руу гараараа цохихоор нь би айгаад гараад гүйсэн. Гэтэл миний араас ирээд намайг барьж аваад үснээс зулгаагаад дарж унагааж байгаад нуруу орчим руу өшиглөж үснээс чирсэн. Би босоод дэлгүүр орж дэлгүүрийн утсаар цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Гаасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”...АавБ бид нартай амьдрахгүй болоод 3 жил болж байна. Аав ээжийг янз бүрийн муухай үгээр доромжлоод байхаар ээж цагдаа дуудахаар гараад гүйхэд араас нь аав гарч гүйгээд ээжийг гудамжинд барьж аваад үсдээд, өшиглөөд дээрээс нь дэвсээд байсан. Би 2 дүүгийнхээ хамт ээжийг салгаж авахаар очиход аав зугтаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 14-15 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”... Аав ээжийг янз бүрийн муухай үгээр доромжлоод байхаар ээж цагдаа дуудахаар гараад гүйхэд араас нь аав гарч гүйгээд ээжийг гудамжинд барьж аваад үсдээд, гэдэс рүү нь өшиглөөд дэвсээд байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 16-17 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 60 тоот дүгнэлтэд:

  1. Н.Цийн биед хүзүүнд зулгаралт, бүсэлхий нуруу өгзгөнд цус хуралт, нурууны зөөлөн эдэд няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Н.Цийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 23 дугаар хуудас/,

       Хохирогч Н.Ц нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /ХХ-ийн 55 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838000270061 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч Д.Б нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 43 дугаар хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Бнь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Н.Ц нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн 1838000270061 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Д.Б-ыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бнь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 1838000270061 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус дурдсугай.

      5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР