Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 320/ШШ2025/00285

 

 

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 320/ШШ2025/00285

 

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

хөвсгөл  аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д.Ц,

хариуцагч: Ш хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц захиалгын гэрээний урьдчилгаанд төлсөн 51,300,000 (тавин нэгэн сая гурван зуун мянга) төгрөг, нийтийн засвар 695,000 ( зургаан зуун ерэн таван мянга) төгрөг, цахилгааны төлбөрийн үлдэгдэл төлбөр 230,000 (хоёр зуун гучин мянга) төгрөг, нийт 52,250,000 (тавин хоёр сая хоёр зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай,155/2024/01250/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Э

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Г (цахимаар),

Гэрч: Ц.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Алтанхундага нар оролцов.

ТОДОРхОЙЛОх нь:

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Ш хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдуулан орон сууц захиалгын гэрээний урьдчилгаанд төлсөн 51,300,000 (тавин нэгэн сая гурван зуун мянга) төгрөг, нийтийн засвар 695,000 ( зургаан зуун ерэн таван мянга) төгрөг, цахилгааны төлбөрийн үлдэгдэл төлбөр 230,000 (хоёр зуун гучин мянга) төгрөг, нийт 52,250,000 (тавин хоёр сая хоёр зуун тавин мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон Үүнд: 

Нэхэмжлэгч Д.Ц миний бие Ш ххК-тай 2022 оны 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2022/04 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулж, гэрээний дагуу х аймгийн М сумын ** дугаар багт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан хаагчдын орон сууцны байр буюу *** дүгээр байрн*** дүгээр давхрын *** тоот 56,74 м кв 2 өрөө орон сууцыг 88,415,200 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд гэрээний 2.2-д худалдан авагч тал урьдчилгаа төлбөр болгож 51,300,000 төгрөг төлсөн болохыг дурдаж гэрээ байгуулсан. Ингээд 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр орон сууцандаа нүүн орж, өндөр настай ээжийн хамт амьдарч эхэлсэн. Энэхүү гэрээг байгуулах болсон шалтгаан нь миний хүү Ц.А нь 2019 оноос хойш Ш ххК-ийн барьж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан хаагчдын орон сууцны инженерээр ажиллаж байсан бөгөөд 2022 оны 5 дугаар сараас Ш ххК-ийн дэд захирал З.Г нь компанийн дансанд барилт хийсэн гэсэн шалтгаанаар өөрийнхөө болон миний хүүгийн дансаар дамжуулж надаас мөнгө зээлж эхэлсэн. Зээлсэн мөнгөө яг тухайн барилгыг барихад зарцуулж байсан. Улмаар З.Г зээлсэн мөнгөнийхөө оронд орон сууц захиалгын гэрээ байгуулах санал тавьсныг би хүлээн зөвшөөрч бид гэрээ байгуулсан. Миний зээлдүүлсэн мөнгө болон орон сууцны урьдчилгаа гэж хийсэн мөнгө нийт 51,300,000 төгрөг болсон тул түүнийг урьдчилсан төлсөнд тооцож, үлдэгдэл 37,115,200 төгрөгийг би төлөхөөр болсон. Миний хүү Ш ххК-д ажиллаж байх хугацаандаа олон сараар цалин хөлс аваагүй бөгөөд хүүгийн цалинг үлдэгдэл төлбөрт оруулаад тооцож болно гэдэг яриа бидний хооронд мөн болж байсан. Тиймээс би цалин хөлсгүй ажиллаж байгаа хүүгийнхээ цалингийн зээл, лизинг удаа дараа тэтгэврийн зээл авч төлж барагдуулдаг байсан. Ш ххК-ийн зүгээс ч надаас үлдэгдэл төлбөрөө төл гэж шаарддаггүй байсан. Гэтэл 2024 оны 5 дугаар сард иргэн М.Д-аас орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг надад холбогдуулан гаргасан байсан.Тэгтэл Ш ххК нь иргэн М.Д-тай 2021 оны 5 дугаар срыцн 31-ний өдөр 2021/01 дугаар орон сууц захиалгын гэрээ байгуулж 2 тоот орон сууцыг худалдсан байх бөгөөд Д.Д нь шүүхэд хандаж х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаар шийдвэрээр х аймгийн М сумын ** дугаар багт байрлах *** дүгээр байрны *** тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгосон байсан. Энэ тухай би орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гардаж аваад олж мэдсэн. Улмаар миний зүгээс тус шүүхэд Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах тухай хүсэлтийг гаргасан боловч өмчлөгчөөр тогтоосон хэргийн оролцогч биш учраас хүсэлтийг хүлээж авахгүй гэж хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан. Ингээд х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** дугаар шийдвэр, хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн*** дугаар магадлалаар маргаан бүхий орон сууцыг Д.Ц миний эзэмшлээс албадан чөлөөлөх шийдвэр гарсан. Ш ххК бидний хооронд байгуулсан гэрээний дагуу би орон сууцны үнийг төлж барагдуулах, Ш ххК надад 2 тоот орон сууцыг хүлээлгэн өгч, өмчлөх эрхийг шилжүүлэх ёстой байсан боловч одоо Ш ххК-ийн зүгээс миний өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх ямар ч боломжгүй болсон. Тиймээс надад өгсөн мөнгөө буцаан авах л боломж үлдсэн тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. М.Д- гэдэг хүн шүүхэд нэхэмжлэл гаргахад нь Ш ххК хариуцагчаар оролцсон байх бөгөөд ийм маргаантай талаар надад мэдэгдсэн байсан бол би тус шүүх хуралд өөрөө оролцоод эрх ашгаа хамгаалаад явах байсан. Ш ххК-ийн дэд захирал Г нь манай хүүтэй найзалж, нөхөрлөж, манайхаар орж гарч, дүү шиг минь, хүү шиг минь хүн байсан мөртлөө намайг ингэж хохироож байгаад үнэхээр их гомдож байна. Би 2 жил орчим тухайн орон сууцанд амьдрахдаа өөрийн орон сууц ашигласан хэрэглээний зардлаас гадна цаашид энэ байрандаа амьдрах юм чинь гэж бодоод нийтийн өмчийн засварт 695,000 төгрөг, анх ороход 2 тоот дээр гарсан цахилгааны төлбөрийн үлдэгдэл 230,000 төгрөг зэргийг хувиасаа төлсөн. Уг нь байр хүлээж авах гэтэл зардлыг барилгын компани төлөх ёстой байдаг. Нийтийн өмчийн засвар гэдэг нь манай байрны цэвэр, бохир усны холболт буруу хийгдсэнээс болоод дахин шинэчилж хийсэн ба үүнийг оршин суугчид бүр 695,000 төгрөг хураалгаж засварлуулсан. Байрыг одоо болтол улсын комисс хүлээж аваагүй байгаа учраас дээрх зардал нь мөн компаниас гарах ёстой зардал байсан.

Иймд Д.Ц миний 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/04 тоот Орон сууц захиалгын гэрээ-ний дагуу орон сууц захиалгын урьдчилгаанд төлсөн 51,300,000 төгрөг, нийтийн засварын мөнгө 695,000 төгрөг, цахилгааны төлбөрийн үлдэгдэл 220,000 төгрөг нийт 52,250,000 (тавин хоёр сая хоёр зуун хорин таван мянга) төгрөгийг Ш ххК-с гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... 51,300,000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрч байрыг худалдах худалдан авах гэрээ хийсэн. Байрны засварын мөнгө, тогны мөнгө, тоолуур худалдаж авах мөнгө, нийтийн хэрэглээний мөнгө, сантехник чинь буруу газраас татагдсан байсан учраас янзалсан мөнгө хүртэл бүгд орсон байгаа. ... А, Г ах бид хоёр хамт яв байна, барилгын материал авах гээд явж байна гээд авдаг байсан. Т сум руу хүмүүс авч явах гээд байна бензиний мөнгө, хоол унааны, мөнгө хүмүүс үдэх мөнгө, цагаан сарын мөнгө гээд авдаг байсан чинь худлаа юм уу... З.Г та энэ данс руу хийчих гэхээр нь би тэр данс руу нь хийдэг байсан. Надаас мөнгө аваад цаашаа яадаг байсныг нь би мэдэхгүй. Гүйлгээний утга дээрээ заавал Ш гэж бичдэг байсан. А, З-д гэж хийсэн зарим мөнгө ямар учиртай гэхээр байрны лизинг ч юм уу ойр зуурын мөнгөө Г ахаас асуусан чинь таниас авчих ах дээрээ биччихээрэй гэнээ гэхээр нь тэгж өгч байсан мөнгө байгаа. Би хүү рүүгээ, н.З руу, З.Г рүү мөнгө шилжүүлэнгүүтээ бэр рүүгээ залгаад ээж нь З.Г рүү тэдэн төгрөг шилжүүлээ бичээрэй гээд бичүүлдэг байсан. Тэр мөнгө нийлээд 51,300,000 төгрөг болохоор нь З.Гэ чи А-ийнд байгаа бол тэр мөнгийг одоо харчих, н.З миний охин Г ахдаа харуулчих гэсэн. Тэгэхэд З.Г дүү нь харчихлаа, санаа зоволтгүй мэдэж байна, итгэж байгаа гэсэн. Тэр мөнгөн дээр үндэслэж тэрнээс хойш Т сум руу явсан хэдэн төгрөгийг нэмээд ойролцоогоор 51,300,000 төгрөг болсон байна гэж ярилцаад энэ мөнгөн дүн дээр З.Гтэй Улаанбаатар хотын халдвар судлалын эмнэлэгт хэвтэж байхад нь очиж гэрээ хийж байсан. Тэр дээр нийтийн засварын мөнгөө нэмээд 52,300,000 төгрөг нэхэмжилж байгаа. Цаасан дээр тэмдэглэж байсан тэмдэглэгээ байгаа... эхлээд бол байр авах зорилгогүй. Би хүүгээ дэмжсэн. З.Г-ийн барилга хурдан баригдаж дуусвал миний хүүгийн 2 өрөө байрны мөнгө төлөгдөх учраас би тэгж бодоод мөнгө хийсэн. ...сүүлдээ 51,300,000 төгрөг төлсөн гэж тохиролцоод 2022 оны 5 дугаар сард 7 удаагийн үйлдлээр З.Г болон З, А нарын данс руу мөнгө хийсэн байгаа. 1 сард 7 удаа хүүдээ 1,000,000 төгрөг, 500,000 төгрөг яах гэж өгөх юм бэ. Зөвхөн байрны мөнгөнд өгсөн. Миний хүү хүмүүжилтэй сайтай. Шуналтай хүмүүс биш. Би З.Г-ийн дансанд мөнгө хийснээ баталгаажуулж З-г бичээрэй гэхэд биччихлээ гэдэг байсан. Гэрээгээр хүлээн зөвшөөрсөн 51,300,000 төгрөгийг З.Г хүлээн зөвшөөрч гэрээ хийсэн гэж бодож байгаа. Уг байр н.Д гэдэг хүний өмчлөлд шилжсэн буюу энэ нь шүүхээр тогтоогдсон учраас амьдрах боломжгүй болсон. Ш компани надад энэ байраа өгөх боломжгүй болсон учраас би шилжүүлсэн мөнгөө гарсан зардалтайгаа буцааж авъя гэж байгаа.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Д.Ц-гийн Голомт банкны данснаас бэр н.З-ын данс руу гүйлгээний утга дээр Ш гээд 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 150,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг Ш ххК З.Г д гэх утгаар, З.Г-ийн данс руу 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 300,000 төгрөг, бэр н.З-жаргалын данс руу мөн данснаас Ш ххК З.Г-д гэсэн гүйлгээний утгаар 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,200,000 төгрөг, данс эзэмшигч нь байхгүй Ш ххК З.Г-д гэсэн гүйлгээний утгаар 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 500,000 төгрөг, мөн данс нь харагдахгүй Ш ххК З.Г-д гэсэн гүйлгээний утгаар 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 565,000 төгрөг, О.Ш гэх данс руу мөн данснаас Ш ххК З.Гд гэсэн гүйлгээний утгаар 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 150,000 төгрөг тус тус шилжүүлсэн байна. Д.Ц-гийн хаан банкны данснаас 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 1,110,000 төгрөг *** дугаарын данс руу А гэх утгаар, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг *** дугаарын данс руу З-д барилга гэх утгаар, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг *** дугаарын З.Г-ийн данс руу Г-д Ш ххК гэх утгаар, 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр мөн З.Г-ийн данс руу 18,000,000 төгрөг, мөн өдөр Ш ххК-ийн *** данс руу 3,000,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр *** дугаартай н.З-ын данс руу 500,000 төгрөг байрны мөнгө гэх утгаар, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 1,500,000 төгрөг *** дугаартай н.З-ын данс руу Г Ш гэх утгаар, 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр мөн н.З-ын данс руу 200,000 төгрөг А З-д гэх утгаар, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 100,000 төгрөг *** дугаартай Ц.А-ын данс руу Г Ш ххК гэх утгаар, 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 300,000 төгрөг *** дугаартай З.Г*ийн данс руу Г*, Ш ххК гэх утгаар, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг З.Г-ийн мөн данс руу Ш ххК, Г гэх утгаар, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг Г-ийн данс руу Ш ххК Г-д гэх утгаар, 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 250,000 төгрөг *** гэх н.З-ын данс руу Ш ххК Г-д гэх утгаар, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1,500,000 төгрөг *** дугаартай З.Г-ийн данс руу Ш ххК, Г гэх утгаар, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөг *** дугаартай З.Г-ийн данс руу мөн утгаар, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 500,000 төгрөг *** дугаартай Ц.А ын данс руу Ш ххК Г-д гэх утгаар, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр *** дугаартай З.Г-ийн данс руу 1,000,000 төгрөг Ш ххК, Г-д гэх утгаар, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг *** дугаартай Ц.А*ын данс руу Ш ххК Г-д гэх утгаар, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, мөн өдөр *** дугаартай н.Б-ын данс руу Г-д Ш гэх утгаар, *** дугаартай н.Б-ын данс руу 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 100,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 150,000 төгрөг *** дугаартай н.Б-ийн дансанд Ш ххК Г-д гэх утгаар, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2,100,000 төгрөг н.З-ын данс руу З-д гэх утгаар тус тус шилжүүлсэн байна... 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 565,000 төгрөгийг З.Г гэсэн *** дугаарын данс руу шилжүүлсэн байна. Мөн 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 500,000 төгрөгийг З.Г гэсэн *** дугаарын данс руу шилжүүлсэн байна. гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь дэмжиж байна. Нэхэмжлэгч Л.Ц Ш компанийн хооронд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулагдсан. Тус гэрээгээр х аймгийн М сумын ** дугаар багт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын байр буюу одоогийнхоор *** дүгээр байрны *** тоотын 2 өрөө, 56,74 метр квадрат орон сууцыг захиалах гэрээг байгуулсан. Тус гэрээний 2.1-т орон сууцны нийт үнэ 88,415,200 төгрөг байхаар тохирсон. Гэрээний 2.2-т 51,300,000 төгрөгийг худалдан авагч Д.Ц-г төлсөн гэж үзээд үлдэгдэл 37,115,200 төгрөгийг нэмж төлөхөөр гэрээ байгуулсан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд гэрээгээ байгуулж 2022 оны 12 дугаар сараас тухайн 2 тоот орон сууцанд амьдарч эхэлсэн. 2 жил орчим хугацаанд амьдарч байхад шүүхээс байрыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гардаж авсан. Ингээд яасан талаар судлахад н.Д гэдэг хүн х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** дугаартай шийдвэрээр 2 тоот орон сууцны өмчлөгч мөн болохоо тогтоолгож улмаар нэхэмжлэгчээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан байсан. Энэ үеэс нэхэмжлэгчийн зүгээс шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Энэ байрыг эзэмшиж, өмчилж байгаа хүн би гэж ойлгож байгаа учраас шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянаж өгнө үү гэдэг хүсэлтийг х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч та тухайн хэргийн оролцогч биш учраас шинээр илэрсэн нөхцөл байдлын хүсэлтийг гаргах боломжгүй гэснээр өмчлөгчөөр тогтоолгосон шийдвэрт ямар нэгэн байдлаар оролцох, гомдол гаргах боломжгүй болсон. Цаашлаад н.Д-ын гаргасан албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл нь шүүхээр шийдвэрлэгдэж анхан шатны шүүхийн ***дугаар шийдвэр, х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн *** дугаар магадлал зэргээр нэхэмжлэгч Д.Цг *** дүгээр байрны 2 тоот орон сууцыг албадан чөлөөлөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шатанд шилжиж нэхэмжлэгчийг 02 дугаар сарын 12-ны өдрийн дотор байраа чөлөөл гэсэн мэдэгдэл ирж хүсэлт гаргасны дагуу 3 дугаар сарын 15-ны дотор буюу 3 хоногийн дараа байрнаасаа гарах хэмжээнд хүрсэн байгаа. Цаашид 2 тоотыг эзэмших, ашиглах ямар ч боломжгүй болж эрх ашиг нь хөндөгдсөн учраас шүүхээс Ш компанид төлсөн төлбөрөө буцаан шаардах болсон. 2 тоот орон сууц нэгэнт өмчлөлд шилжиж ирэх боломжгүй болсон учраас орон сууцанд төлсөн 51,300,000 төгрөгийг шаардаж байгаа. Ш компани болон Д.Ц нарын хооронд байгуулагдсан 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2022/04 тоот орон сууц захиалгын гэрээний 2.2-т худалдан авагч тал урьдчилгаа болгож 51,300,000 төгрөг төлснийг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Энэ гэрээ хүчин төгөлдөр гэж үзэж байгаа. Гэрээг компанийн гүйцэтгэх захирал З.Г гарын үсэг зурж, тамга тэмдэг дарж баталгаажуулсан учраас энэ бол хүчин төгөлдөр гэрээ, гэрээний заалтууд хүчин төгөлдөр хэрэгжих ёстой. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үнийн дүн дээр хариуцагч талаас маргаан үүсгэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс З.Г, З.Г, Ш компанийн данс руу мөнгө шилжүүлсэн. Мөн дэд захирал З.Г-ийн эхнэр болон ээж рүү нь мөнгө шилжүүлсэн гэж ярилаа. Үүнээс гадна сая шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ц.А бол нэхэмжлэгчийн төрсөн хүү бөгөөд тус *** дүгээр байрыг барьж гүйцэтгэсэн барилггын инженер нь байгаа. Нэхэмжлэгч болон хариуцагч компанийн хоорхонд орон сууц захиалгын гэрээг хийхэд гол зуучлагч болж холбож өгсөн хүн бол гэрч Ц.А. Ц.А гэдэг хүн энэ хоёр хүний дунд болсон процессыг мэдэж гэрчлэх гол хүн учир энэ хүний мэдүүлгийг ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн зүгээс хүү Ц.А болон бэр н.Знарынхаа дансаар дамжуулж Ш компани руу, З.Г рүү барилгын ажилд шаардлагатай мөн компанийн ажилд шаардлагатай та тэдэн төгрөг шилжүүлээч гэхээр нь мөнгө шилжүүлсэн байгаа. Үүнийг гэрч Ц.А З.Г бид хоёр хамт явж байхад шаардлагатай болсон мөнгийг ээждээ хэлээд авчих. Үүнийгээ ах дээрээ тэмдэглээд яваарай гэдэг зүйлийг ярьсан талаар хэлсэн. 2022, 2023 онуудад н.З болон Ц.А нарын дансаар мөнгө шилжүүлээд түүнийг нь Ш компани буюу З.Г авч захиран зарцуулсан талаараа сая тайлбарлаж хэлсэн. Тийм учраас гэрч Ц.А-ын мэдүүлгийг үндэслэлтэй, үнэн зөв гэж үзэж байна. Дансны хуулгаар шүүгээд үзэхэд 51,300,000 төгрөг болохгүй байгаа боловч энэ хугацаанд нэхэмжлэгч Д.Ц-гийн зүгээс З.Г-ийг хүү шигээ санаж өгч байсан мөнгө зөндөө байдаг гэж ярьдаг. Тэрийг н.З гэдэг бэр нь данс хөтлөөд эцсийн дүнд 51,300,000 төгрөгөөр гэрээ байгуулахаар боллоо шүү гэдэг зүйлийг З.Г мэдэж байсан, З.Г хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан. Сая шүүгч З.Г-эс ямар учраас гэрээгээ 51,300,000 төгрөг гэж хийсэн юм бэ гэж асуухад үүнд үндэслэл бүхий тайлбар өгч чадахгүй байна. Гэрээ байгуулахдаа тооцоо нийлээд 51,300,000 төгрөг төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн талаар энэ хүмүүс адил тайлбар өгч байна. хариуцагчийн зүгээс үүнийг үгүйсгэж чадахгүй байна. хариуцагчийн зүгээс 35,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрье гэж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад гэхээр нэгэнт гэрээнд тэгэж заасан, мөн үйл баримтууд нь 51,300,000 төгрөг төлсөн гэдгийг илтгэж харуулж байна. хаа хамаагүй хүүхэд рүүгээ шилжүүлчихээд үүнийгээ З.Гд өгсөн гэдэг зүйлийг нэхэмжлэгч огт яриагүй. хэдийгээр Ц.А Д.Ц гуайн төрсөн хүү боловч Ц.А, н.З нар буюу Ш компанийн барилгын ажлыг гүйцэтгэж байсан барилгын инженер байгаа. Барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах зардалд орсон гэдгийг өөрөө гэрчилж байгаа учраас хүүхэд рүүгээ шилжүүлсэн мөнгөө бид нараас нэхэмжилж байна гэдэг нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчийн хувьд тэр мөнгөн дүнгээ шилжүүлэхдээ Ш, З.Гд, З.Гөд гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн байдаг. Үүнээс гадна нэхэмжлэгчийн дансыг шалгавал хүүхдүүд рүүгээ шилжүүлсэн мөнгөн дүн байдаг. Үүнээс яг З.Г рүү шилжүүлсэн мөнгийг нь дурдсан байгаа. Бусад зардлуудын тухайд хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа гэсэн учраас товчхон дурдая. хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн хаан банкны, Голомт банкны дансны хуулга, х эрчим хүч ххК-тай байгуулсан 9072924 дугаартай хэрэглэгчийн гэрээ, төлбөр төлсөн гэрээ зэргээр нэхэмжлэгчээс 925,000 төгрөгийн зардал гарсан нь тогтоогддог учир шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Д.Ц эгчийн нэхэмжлэлтэй танилцсан. Над руу шилжүүлсэн гэж байгаа 51,000,000 төгрөгийн баримттай танилцсан. Тэрнээс тодорхой хэсгийг нь би хүлээн зөвшөөрнө. Тодорхой хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй ээ. Нэхэмжлэгчийн гаргасан 51,000,000 төгрөгийн тухайд данс чинь хаагдсан гээд хүүхдийнхээ дансаар мөнгө авч байсан гэж байна. Миний данс х аймгийн иргэний хэргийн шүүхээр орж н.хосбаяр гэдэг хүний 30,000,000 төгрөгийн нэхэмжлэлээс болоод өнгөрсөн жил хаагдсан. Д.Ц эгч сая би байранд орж гэрээ хийсэн цагаасаа хойш мөнгө шилжүүлсэн гэж байна. Анх 23,000,000 төгрөгийг шилжүүлсэн нь үнэн. Би санаж байгаа. ... харин Ц.А-ын дансаар болон Ц.А-ын эхнэр н.З-жаргалын данс, өөр хүмүүсийн данс руу орсон мөнгийг би хүлээн зөвшөөрөхгүй. хаашаа ч хамаагүй Ш компанид гээд хийчихдэг. Тэр мөнгө манай компанид ирэхгүй алга болдог. Ц.А, н.З нар руу шилжүүлсэн мөнгөө надаар төлүүлнэ гэдэг утгагүй биз дээ. Би ээжийнхээ дансаар 2 удаа, эхнэрийнхээ дансаар удаа авсан, Шидэт компанийн данс руу хийсэн, миний данс руу хийсэн мөнгийг түүгээд нийт миний тооцоолсноор 30,550,000 төгрөгийг би хүлээн зөвшөөрнө. Үүн дээр тоолуур зэрэгт гарсан зардлыг зөвшөөрнө. Үлдсэн А, З руу шилжсэн 15,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Дураараа Ш гээд хүн рүү мөнгө хийчихээд нэхэмжлэхээр нь би авсан байх гээд төлөх ёстой юм уу. хэн рүү ч хамаагүй Ш гээд шилжүүлчихсэн мөнгө болгоныг надаас гаргуулна гэвэл та н.Д-аас ялгаагүй болж байна. Ингэвэл надад энэ барилгыг барьсандаа харамсахаар хэцүү байна. Надад хүмүүс хэдэн төгрөг өгчихөөд тэрийгээ хэд дахин нугалж нэхээд өгөхгүй бол янз бүрээр дарамтлаад байж байгаа. Би энэ ажлын ард гарч байж би таны мөнгийг өгнө. 30,550,000 төгрөгийг зөвшөөрч байгаа ч өнөө маргааш май гээд өгч чадахгүй. ... Миний мэдэхгүй зөндөө мөнгө байна. А-ийн данс руу хийсэн, З-ийн данс руу хийсэн мөнгийг би төлнө гэж юу байсан юм бэ. Тэгээд энэ мөнгийг юунд зарцуулсныг би яагаад мэдэхгүй байгаа юм бэ.... Би таны 51,000,000 төгрөгийг төлөхгүй. Компанийн дансаар, миний дансаар, эхнэрийн дансаар, ээжийн дансаар орсон мөнгийг л хүлээн зөвшөөрнө. Бусад мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй... Миний данс 1 жилийн өмнө хаагдаад ээжийн данс руу эхнэрийн данс руу мөнгө авсан. Энэ шилжүүлсэн мөнгөнүүд чинь тэрнээс өмнө шилжсэн байна ... Би А-ийн дансаар Д.Ц эгчээс мөнгө авч байсан удаа байгаа. Гэхдээ 15,000,000 төгрөг биш. А-ийн дансаар авсан мөнгө ихдээ л 3,000,000 юм уу 4,000,000 төгрөг болно. Тухайн үед хэдэн төгрөг авч байснаа санахгүй байгаа ч 200,000 төгрөг, 300,000 төгрөгөөр хэд хэдэн удаа авсан байгаа. Тэрийг тултал бодоход л 4,000,000 төгрөг байгаа байх. Ийм учраас би бүгдийг нь нийлүүлээд 35,000,000 төгрөгийг л зөвшөөрнө. Үлдсэнийг нь хүлээн зөвшөөрөхгүй. А- яах гэж, юу гэж хэлж ээжээсээ мөнгө авсныг би мэдэхгүй. Надтай хамт явж байгаад юм авах гээд мөнгө авсныг би санаж байна. З, А гэсэн гүйлгээний утгатай мөнгө зөндөө байна. Миний огт мэдэхгүй мөнгө 10,000,000 орчим төгрөг байна. А энэ мөнгийг аваад байрны юу авсан гэдгийг нь нотлох хэрэгтэй шүү дээ. Албан ёсны Ш-ын биш данс руу хүмүүс мөнгө шилжүүлснийг би хүлээн зөвшөөрөх боломжгүй шүү дээ. Эцсийн байдлаар би 35,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Засвар болон бусад зүйлийн гэж 925,000 төгрөг нэхэмжилснийг оруулаад 35,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Огт мэдэхгүй, нотлогдохгүй байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний өөрийн данс руу 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 23-ны өдөр 1,000,000 төгрөг, Л.Ц эгчийн худалдаа хөгжлийн банкнаас миний хаан банкны данс руу шилжүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 300,000 төгрөг, Л.Ц эгчийн хаан банкны данснаас миний данс руу 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 18,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 300,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг ингээд миний данс руу нийт 27,100,000 төгрөг орсон байгаа. Ш компанийн Голомт банкны данс руу Д.Ц эгчийн хаан банкны данснаас 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөг, манай ээж н.Б-ын данс руу Д.Ц эгчийн хаан банкны данснаас 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 100,000 төгрөг, манай эхнэр н.Б-гийн данс руу Д.Ц эгчийн хаан банкны данснаас 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 150,000 төгрөг нийт 3,450,000 төгрөг шилжүүлсэн байгаа. Миний авсан нийт мөнгө 30,550,000 төгрөг байгаа. Энэ дээр ойролцоогоор 3,000,000-4,000,000 төгрөг л А, З нарын дансаар авсан гэж нэмээд 35,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. 51,300,000 төгрөг нэхэмжилсэн. Би бас хуулга шүүж үзэхэд 51,300,000 төгрөг хүрэхгүй байсан. Миний бодсоноор 35,000,000 төгрөг орчим болж байсан. Сүүлд гаргаж өгдөг 2 гүйлгээг би хуулганаас хараагүй юм шиг байна. Энэ Ш компанийн данс учраас энэ 1,065,000 төгрөгийг би зөвшөөрнө. 925,000 төгрөгийг мөн хүлээн зөвшөөрнө. Би дансны хуулгаас шүүхэд нийт 40,000,000 гаруй төгрөг болсон. Үүнээс н.З, Ц.А хоёрын данс руу гүйлгээний утга дээр нь З-д, А-д гэж шилжүүлсэн мөнгө 10,260,000 төгрөг болж байгаа. Ш гэсэн гүйлгээний утгаар хийсэн гүйлгээ 4,750,000 төгрөг болж байгаа. Би 30,550,000 төгрөгийг зөвшөөрнө гэж хэлсэн. Энэ дээр саяын 1,065,000 төгрөг, 925,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. харин А-, З- хоёрын данс руу А-д, З-д гэж хийсэн мөнгө надад ирээгүй, компанид зарцуулагдаагүй учраас би хүлээн зөвшөөрөхгүй. А, З хоёрын данс руу Ш гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн 4,750,000 төгрөгөөс өөрийн санаачилгаар тодорхой хэмжээний мөнгийг зөвшөөрч нийт 35,000,000 төгрөгийг л хүлээн зөвшөөрнө. Д.Ц эгч хүүхдийнхээ данс руу А-д, З-д гэж хийсэн мөнгөө надаас нэхэмжлээд байгаа нь утгагүй шүү дээ. Би А-тай, З-тай хамт явж байгаад яахаараа А-ийн данс руу, З-ийн данс руу хийчих гэж хэлэх юм бэ. Миний данс тухайн үед зүгээр байсан. Яагаад миний данс руу хийж болоогүй юм бэ. А-ийн данс руу, З-ийн данс руу А-д, З-д гэж шилжүүлчихээд надаас ийм их мөнгө нэхээд байж болохгүй шүү дээ. Гүйлгээний утга нь тодорхойгүй, манай компанид болон надад ямар ч хамааралгүй шилжүүлсэн мөнгийг би огт хүлээн зөвшөөрөхгүй. харин А, З хоёрын данс руу Ш ххК гэж шилжүүлсэн 4,750,000 төгрөгөөс би өөрийн санаачилгаар хүлээн зөвшөөрч байна. Заримыг нь би санахгүй байгаа ч ийм их хэмжээний мөнгө ороогүй. Нийт над руу шилжүүлсэн мөнгө 32,548,000 төгрөг дээр 4,750,000 төгрөгөөс 2,460,000 төгрөгийг зөвшөөрч нийт 35,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Юу ярилцаж тийм гэрээ хийснийг мэдэхгүй байна. Гэрээн дээр тэгж бичсэн боловч бөөнөөр нь 51,300,000 төгрөг огт хийгээгүй шүү дээ. Гэрээ өмнө нь хийгдсэн. Тэрнээс хойш хийгдсэн гүйлгээ 51,300,000 хүрэхгүй байгаа. Би 51,300,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээ байгуулснаас хойш жижиг мөнгөнүүд нь нийлээд 32,540,000 төгрөг болж байгаа. Үүнийг 35,000,000 төгрөг болгож хүлээн зөвшөөрч байна. А- бол Д.Ц эгчийн төрсөн хүү, З- бол бэр нь байгаа юм. З- ажил хийдэггүй, А- ч гэсэн ажил нэг их хийдэггүй манай компанид л ажиллаж байсан. Манай компаниас мөнгө төгрөг өгөх боломжгүй үед Д.Ц эгч бүх арыг нь даадаг, хоол ундыг нь зохицуулдаг байсан. З-, А- хоёр руу шилжүүлсэн мөнгө компани руу яаж шилжсэн юм бэ. Яагаад надтай хамт явж байхад З- руу З-, А- гээд шилжүүлээд байдаг байсан юм бэ. Мөнгө шилжүүлсэн хугацаа нь хаана байгаа юм бэ. Данс банк бус дээр баригдсан байхад А-гийн данс руу шилжүүлж байсан гэж байна. хэзээ банк бус хаан банкны данс барьсан юм бэ. 2022 оноос хойш хүмүүс рүү шилжүүлсэн мөнгөө бүгдийг нь надаас нэхэмжлээд байгаа юм уу. Тэгж болохгүй шүү дээ. А-, З- хоёр руу шилжүүлж байсан мөнгөнөөс өөртөө холбоотой мөнгийг нь би төлнө. Өөр хүн рүү шилжүүлсэн мөнгийг нь хариуцахгүй. гэв.

Нэхэмжлэгчээс: Нэхэмжлэл 3 хуудас, нэхэмжлэгчийн өөрийн иргэний үнэмлэхний хуулбар 1 хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт 1 хуудас, *** дугаартай Орон сууц захиалгын гэрээний эх хувь 3 хуудас, х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** дугаартай шийдвэрийн баримт 2 хуудас, х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн *** дугаартай магадлалын эх баримт 3 хуудас, х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** дугаартай тогтоолын эх баримт 3 хуудас, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Голомт банкин дахь Д.Цгийн *** тоот дансны хуулга 42 хуудас, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хаан банкин дахь Д.Ц-гийн *** тоот дипозит дансны дэлгэрэнгүй хуулга 65 хуудас, 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Д.Ц-гаас 3 жилийн хугацаатай Б.Э-д олгосон итгэмжлэл 1 хуудас, 2025 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийн хаан банкин дахь Д.Ц-гийн *** тоот дипозит дансны дэлгэрэнгүй хуулга 3 хуудас, 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Голомт банкин дахь Д.Цгийн *** тоот дансны хуулга 1 хуудас, Цахилгаан тоолуурын баталгаажуулалтын №*** дугаартай гэрчилгээний эх баримт 1 хуудас, *** дугаартай хэрэглэгчийн кодоор Шинэ холболт хүссэн №***дугаартай өргөдөл 1 хуудас, хэрэглэгчийн 9072924 дугаарын кодтой, Цахилгаан эрчим хүчээр хангах №923899 дугаартай гэрээний дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 5 хуудас зэрэг нотлох баримтуудыг (хавтаст хэргийн 1-124, ... дугаар хуудас)

хариуцагчаас: хариуцагч Ш хязгаарлагдмал хариуцлагатай компанийн *** дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 79 дугаартай захирал З.Г-өөс дэд захирал З.Г-д олгосон итгэмжлэл 1 хуудас, итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-ийн иргэний үнэмлэхний хуулбар 1 хуудас, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-ийн шүүх хуралдаанд цахимаар оролцох тухай хүсэлт 1 хуудас, 2025 оны 1 дугаар сарын 20-ны өдрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-ийн Ц.А-ыг гэрчээр оролцуулах тухай цахимаар ирүүлсэн хүсэлт 1 хуудас, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-ийн шүүх хуралдаанд цахимаар оролцох тухай хүсэлт 1 хуудас зэрэг баримтуудыг  (хавтаст хэргийн 28, 40-41, 43, 61-62 дугаар хуудас ) тус тус шүүхэд ирүүлжээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Г-ийн нарын хүсэлтийн дагуу Ц.Ааас гэрчийн мэдүүлэг авсан болно.

ҮНДЭСЛЭх нь:

1.  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 35,000,000 төгрөгийг хангаж, здпэх 17,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2.Нэхэмжлэгч Д.Ц нь Орон сууц захиалгын гэрээний урьдчилгаанд төлсөн 51,300,000 (тавин нэгэн сая гурван зуун мянга) төгрөг, нийтийн засвар 695,000 ( зургаан зуун ерэн таван мянга) төгрөг, цахилгааны төлбөрийн үлдэгдэл төлбөр 230,000 (хоёр зуун гучин мянга) төгрөг, нийт 52,250,000 (тавин хоёр сая хоёр зуун тавин мянга) төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийг гаргаж, нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч Ш хязгаарлагдмал хариуцлагатай компанитай *** тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулж, гэрээний дагуу х аймгийн М сумын ** дугаар багт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан хаагчдын орон сууцны байр буюу *** дүгээр байрн*** дүгээр давхрын *** тоот 56,74 м кв 2 өрөө орон сууцыг 88,415,200 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд гэрээний 2.2-д худалдан авагч тал урьдчилгаа төлбөр болгож 51,300,000 төгрөг төлсөн болохыг дурдаж гэрээ байгуулсан.

Гэтэл Ш ххК нь иргэн М.Д-тай 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 2021/01 дугаар орон сууц захиалгын гэрээ байгуулж, *** дүгээр байрн*** дүгээр давхрын *** тоот орон сууцыг худалдсан байх бөгөөд Д.Д нь шүүхэд хандаж х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ***дугаар шийдвэрээр өмчлөгчөөр тогтоолгож, улмаар тус шүүхийн *** дугаар шийдвэр, х аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2*** дугаар магадлалаар маргаан бүхий орон сууцыг Д.Ц миний эзэмшлээс албадан чөлөөлөх шийдвэр гарсан гэж,

Мөн дансаар тухайн компанийн данс руу, захирал Г, Г, Г-ийн ээж Б, эхнэр Б нарын данс руу шилжүүлсэн мөнгө, мөн нэхэмжлэгч өөрийн хүү А, бэр З нарын данс руу Ш гэх зэргээр шилжүүлж тухайн мөнгө Ш хязгаарлагдсан хариуцлагатай компанийн үйл ажиллагаанд зарцуулагдсан. Компанийн данс, Г, Г нарын данс хаагдсан байсан учир миний хүүгийн болон эхнэрийн нь данс руу надаас мөнгө шилжүүлж дамжуулан авч байсан, мөн бусад хүмүүсийн данс руу одоо эгч тэдийг энэ данс руу хийчих гэхэд нь хийж байсан. Мөн хотоос хүмүүс ирсэн барилгын ажлаар ирсэн энэ хүмүүсийг хоолонд оруулна, явах бинзений зардалгүй гэх зэргээр шилжүүлж авсан мөнгийг нэмээд бид тооцоод гэрээг байгуулсан гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжлэгчийн Ш хязгаарлагдмал хариуцлагатай компанид нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгийг тооцоод дараах тайлбарыг шүүхэд гаргасан. Үүнд: Д.Ц-гийн Голомт банкны данснаас бэр н.З-ын данс руу гүйлгээний утга дээр Ш гээд 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 150,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг Ш ххК З.Г-д гэх утгаар, З.Г-ийн данс руу 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 300,000 төгрөг, бэр н.З-ын данс руу мөн данснаас Ш ххК З.Г-д гэсэн гүйлгээний утгаар 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,200,000 төгрөг, данс эзэмшигч нь байхгүй Ш ххК З.Г-д гэсэн гүйлгээний утгаар 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 500,000 төгрөг, мөн данс нь харагдахгүй Ш ххК З.Г-д гэсэн гүйлгээний утгаар 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 565,000 төгрөг, О.Ш гэх данс руу мөн данснаас Ш ххК З.Г-д гэсэн гүйлгээний утгаар 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 150,000 төгрөг тус тус шилжүүлсэн байна. Д.Ц-гийн хаан банкны данснаас 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 1,110,000 төгрөг *** дугаарын данс руу А- гэх утгаар, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг *** дугаарын данс руу З-д барилга гэх утгаар, 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг *** дугаарын З.Г-ийн данс руу Г-аад Ш ххК гэх утгаар, 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр мөн З.Г-ийн данс руу 18,000,000 төгрөг, мөн өдөр Ш ххК-ийн *** данс руу 3,000,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр *** дугаартай н.З-ын данс руу 500,000 төгрөг байрны мөнгө гэх утгаар, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 1,500,000 төгрөг *** дугаартай н.З-ын данс руу Г Ш гэх утгаар, 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр мөн н.З-ын данс руу 200,000 төгрөг А- З-д гэх утгаар, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 100,000 төгрөг *** дугаартай Ц.А-ын данс руу Г Ш ххК гэх утгаар, 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 300,000 төгрөг *** дугаартай З.Г-ийн данс руу Г, Ш ххК гэх утгаар, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг З.Г-ийн мөн данс руу Ш ххК, Г гэх утгаар, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг Г-ийн данс руу Ш ххК Г-д гэх утгаар, 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 250,000 төгрөг *** гэх н.З-ын данс руу Ш ххК Г-д гэх утгаар, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1,500,000 төгрөг ***дугаартай З.Г-ийн данс руу Ш ххК, Г гэх утгаар, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөг *** дугаартай З.Г- данс руу мөн утгаар, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 500,000 төгрөг *** дугаартай Ц.А-ын данс руу Ш ххК Г- гэх утгаар, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр *** дугаартай З.Г- данс руу 1,000,000 төгрөг Ш ххК, Г- гэх утгаар, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг *** дугаартай Ц.Аын данс руу Ш ххК Г- гэх утгаар, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, мөн өдөр*** дугаартай н.Баянтогтохын данс руу Г- Ш гэх утгаар, *** дугаартай н.Б-ын данс руу 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 100,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 150,000 төгрөг *** дугаартай н.Б-ийн дансанд Ш ххК Г- гэх утгаар, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2,100,000 төгрөг н.З-жаргалын данс руу З-д гэх утгаар тус тус шилжүүлсэн байна... 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 565,000 төгрөгийг З.Г гэсэн *** дугаарын данс руу шилжүүлсэн байна. Мөн 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 500,000 төгрөгийг З.Г гэсэн *** дугаарын данс руу шилжүүлсэн байна гэжээ.

3.хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаас 35,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч үлдэх хэсгийг төлөхийг зөвшөөрөхгүй гэсэн бөгөөд үүнийхээ үндэслэлийг тооцож үзэхэд 30,550,000 төгрөг нь компанийн болон миний дансаар, захирал Г, манай ээж Б, эхнэр Б нарын данс руу шилжсэн орсон тул үүнийг зөвшөөрч байна. Мөн нэхэмжлэлийн шаардлага дээр засвар болоод цахилгааны мөнгө тоолуур авсан зардал зэрэгт нэхэмжилсэн 925,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Нэхэмжлэгчийн хүү А, бэр З нараас барилгын бараа материал авахдаа бага хэмжээгээр хэд хэдэн удаа авч байсан санагдаж байна. Гэхдээ энэ нь тийм их биш 3-4 сая орчим төгрөг л болсон байх. Үүнийг би санаачлагаараа тооцоод нийт 35,000,000 төгрөгийг л төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд дансаар шилжиж орсон мөнгийг тооцоход миний өөрийн данс руу 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 23-ны өдөр 1,000,000 төгрөг, Л.Ц эгчийн худалдаа хөгжлийн банкнаас миний хаан банкны данс руу шилжүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 300,000 төгрөг, Д.Ц эгчийн хаан банкны данснаас миний данс руу 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 18,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 300,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1,500,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг ингээд миний данс руу нийт 27,100,000 төгрөг орсон байгаа. Ш компанийн Голомт банкны данс руу Д.Ц эгчийн хаан банкны данснаас 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөг, манай ээж н.Б-ын данс руу Д.Ц эгчийн хаан банкны данснаас 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 100,000 төгрөг, манай эхнэр н.Д-ийн данс руу Д.Ц эгчийн хаан банкны данснаас 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 150,000 төгрөг нийт 3,450,000 төгрөг шилжүүлсэн байгаа. Миний авсан нийт мөнгө 30,550,000 төгрөг байгаа гэсэн болно.

4. хэрэгт авагдсан 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ, нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргаж ирүүлсэн х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн *** дугаар шүүхийн шийдвэр, х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн *** дугаар магадлал, нэхэмжлэгчийн Голомт банкан дахь дансны хуулга, нэхэмжлэгчийн хаан банкан дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр доорх үйл баримт тогтоогдлоо.

Үүнд: Нэхэмжлэгч Д.Цгийн хүү Ц.А нь Ш хязгаарлагдмал хариуцлагатай компанийн х аймгийн М сумын ** дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан *** дүгээр орон сууцны барилгыг барихад 2017-2023 онд барилгын инженерээр ажилласан, энэ хугацаанд буюу 2022 оны 5 дугаар сараас нэхэмжлэгч Д.Ц нь Ш хязгаарлагдмал хариуцлагатай компанийн болон тус компанийн захирал Г, Г түүний ээж Б, эхнэр Б нарын данс руу Г түр хугацаанд хэрэглэхээр гуйсны үндсэн дээр мөнгөн шилжүүлэг хийж байсан. Г нь нэхэмжлэгчид тус компанийн баригдаж байгаа орон сууцны *** тоот орон сууцанд орохоор гэрээ хийсэн захиалагч орохгүй болсон гэсэн шалтгаанаар нэхэмжлэгчид санал тавьснаар талуудын хооронд захиалгын гэрээг байгуулсан, Орон сууцны захиалгын гэрээг байгуулахад талууд урьдчилгаа төлбар төлсөн байдлыг 51,300,000 төгрөг гэж тооцож гэрээнд тусгасан, нэхэмжлэгч Д.Ц нь 2022 оны 11 дүгээр сард тус орон сууцыг эзэмшиж байгаа ба тухайн орон сууцны өмчлөгч нь М.Д- болохыг шүүх тогтоож шийдвэрлэсэн, үүний үндсэн дээр М.Д- нь орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шийдвэрлүүлэн тус орон сууцыг нэхэмжлэгч Д.Ц-гийн эзэмшлээс чөлөөлөх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа зэрэг болно.

5. Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дээрх үйл баримтад маргаагүй боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг байрыг Ц эгчид өгнө гээд бид гэрээ байгуулсан боловч М.Д- нь 40,000,000 төгрөг зээлчихээд түүний барьцаа болгож байгуулсан Орон сууцны гэрээг үндэслэж өмчлөгчөөр тогтоолгоод ийм нөхцөл байдал үүсээд бид тус орон сууцыг Д.Ц-д шилжүүлэх боломжгүй болчихсон, манай компанид нэхэмжлэгчээс бодитоор шилжиж ирсэн мөнгийг төлнө гэж, нэхэмжлэгч гэрээнд бид харилцан тооцож бичсэн урьдчилгаа төлбөрт 51,300,000 төлсөн гэж тусгасан учир энэ мөнгөн дүнгээр нэхэмжлэнэ гэж гэрээний биелэлтийн бодит байдлын талаар маргасан.

6. Нэхэмжлэгч нь Д.Ц хариуцагч Ш хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээний дагуу гэрээний нэг тал болох Ш хязгаарлагдмал хариуцлагатай компани нь Д.Ц-д тус орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэх үүргээ боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Д.Ц-гийн хариуцагчтай байгуулсан орон сууц захиалгын гэрээгээр х аймгийн М сумын ** дугаар багийн *** дүгээр байрны *** тоот орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах эрх зүйн үр дагаварыг бий болгох тухайн орон сууцны өмчлөгч нь М.Д- байх тул цаашид Ш хязгаарлагдмал хариуцлагатай компани нь үүргээ биелүүлэх боломжгүй болжээ.

Иймд нэхэмжлэгч Д.Ц нь талуудын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна.

7. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.2-т гэрээ байгуулах үндэслэлийн талаар талуудын төсөөлөл буруу байсан бол түүнийг гэрээ байгуулах нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж үзнэ гэж,

Мөн хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т Гэрээг өөрчлөгдсөн нөхцөлд байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн та гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус хуульчилсан.

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан М.Д-аас мөнгө зээлсэн, ингэхдээ компанийн нэр дээр байсан краныг барьцаа болгон шилжүүлсэн байсан бөгөөд дахин мөнгө зээлэхэд барьцаа хүрэхгүй гэсэн үндэслэлээр орон сууцыг зээлийн барьцаа болгож Орон сууц захиалгын гэрээг байгуулсан юм. Тэрнээс М.Д-тай тухайн орон сууцыг бодитоор өмчлөлд нь шилжүүлэх зорилгоор Орон сууц захиалгын гэрээг байгуулаагүй гэж тайлбарласнаас үзвэл нэхэмжлэгчтэй хариуцагч нь орон сууц захиалгын гэрээг байгуулах үедээ тухайн орон сууцны өмчлөгч М.Д- болно гэсэн төсөөлөл байгаагүй, урьдчилан тооцоогүйгээс буюу хариуцагчийн төсөөллөөс өөр нөхцөл байдал бий болсноор нэхэмжлэгч Д.Ц-гийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон байна гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл энэхүү өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах боломжгүй байх тул нэхэмжлэгч Д.Ц нь Ш хязгаарлагдмал хариуцлагатай компанитай 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгын гэрээнээс татгалзах эрхтэй.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан.

Иймд нэхэмжлэгч нь гэрээний дагуу гэрээний биелэлтийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй юм.

8. Нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрт 51,300,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн гэж тооцож гэрээнд тусгасан тул тухайн тооцогдсон мөнгөн дүнгээр нэхэмжилж, түүн дээр тухайн орон сууцанд орохдоо засвар хийсэн зардал 695,000 төгрөгийг, цахилгааны төлбөрийн үлдэгдэл 230,000 төгрөгийг төлж байсан үндэслэлээр нийт 52,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тооцож үзэхэд тус компанийн данс болоод миний өөрийн, мөн захирал Г-ийн, ээж Б-ын, эхнэр Б-ийн данс руу нэхэмжлэгч Д.Ц-гаас тус тус шилжүүлсэн мөнгийг буюу нийт 30,550,000 төгрөгийг, мөн засварын болон цахилгааны үнэнд төлсөн 925,000 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрч, сайн дурын өөрийн санаачлагаар нэмж нийтэд нь 35,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна харин үлдэгдэл нэхэмжилсэн мөнгөн дүнг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээг байгуулахаас өмнө Г-ийн данс болон компанийн данс нь хаагдсан тул түүний гуйлтаар хүү Ц.А, бэр З-жаргал нарын дансаар Г- дамжуулан мөнгө шилжүүлэн өгч байсан бөгөөд үүнийг гэрээ байгуулах үед харилцан тооцож 51,300,000 төгрөг гэж үзэж гэрээнд тусгасан гэж тайлбарласан.

харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрээнд яагаад тэгж тусгасныг мэдэхгүй байна яг бодитоор манай компанид буюу миний, Г-ийн ээжийн, эхнэрийн данс руу шилжүүлсэн мөнгийг л төлнө, тэрнээс Ц- нь хүү, бэр рүүгээ шилжүүлсэн мөнгийг, утган дээр нь Ш гэж хийчихээд хэн рүү ч хамаагүй шилжүүлсэн мөнгийг танай компаниас гаргуулна гэж болохгүй байх, дамжуулан шилжүүлсэн бол үүнийгээ нотлох ёстой байх. А-тай хамт явж байгаад А-ын данс руу шилжүүлж авч байсан санагдаж байна гэхдээ тийм их биш миний тооцоогоор энэ нь 3-4 сая орчим төгрөг л болов уу иймд санаачлагаараа 35,000,000 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаас төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

9. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Ш хязгаарлагдмал хариуцлагатай компани нь нэхэмжлэгчийн гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцаан өгөх үүргийг хуулиар хүлээж байх тул шүүх гэрээнд урьдчилгаа төлбөрт 51,300,000 төгрөг төлсөн гэснийг үндэслэн нэхэмжлэгчид олгох нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Иймд хариуцагч Ш хязгаарлагдмал хариуцлагатай компанийн, компанийн захирал Г-ийн, Г-ийн банкан данс руу нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ээж Б, эхнэр Б нарын данс руу нэхэмжлэгээч шилжүүлсэн мөнгийг өөрийн компанид орлого орсноор тооцохыг зөвшөөрч тайлбарласан тул шүүх энэ хүрээнд тооцож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан дансы хуулга зэргийг үндэслэн тооцвол: Д.Ц-гийн Голомт банкны данснаас З.Г- данс руу 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 300,000 төгрөг, З.Г-ийн 3055105247 данс руу Ш ххК З.Г-д гэсэн гүйлгээний утгаар 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 500,000 төгрөг, Ш ххК З.Гд гэсэн гүйлгээний утгаар 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 565,000 төгрөгийг

Нэхэмжлэгч Д.Ц-гийн эзэмшлийн хаан банкан дахь данснаас 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 2,000,000 төгрөг *** дугаарын З.Г- данс руу Г-д Ш ххК гэх утгаар, 2022 оны 5 дугаар сарын 07-ны өдөр мөн З.Г- данс руу 18,000,000 төгрөг, мөн өдөр Ш ххК-ийн *** данс руу 3,000,000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 300,000 төгрөг *** дугаартай З.Г- данс руу Г, Ш ххК гэх утгаар, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг З.Г- мөн данс руу Ш ххК, Г гэх утгаар, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг Г-ийн данс руу Ш ххК Г- гэх утгаар, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1,500,000 төгрөг *** дугаартай З.Г- данс руу Ш ххК, Г гэх утгаар, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 500,000 төгрөг *** дугаартай З.Г- данс руу мөн утгаар, 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр *** дугаартай З.Г- данс руу 1,000,000 төгрөг ШххК, Г- гэх утгаар, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөг, мөн өдөр 5916627050 дугаартай н.Б-ын данс руу Г- Ш гэх утгаар, 5916627050 дугаартай н.Б-ын данс руу 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 100,000 төгрөг, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 150,000 төгрөг 5028139060 дугаартай н.Б-ийн дансанд Ш ххК Г- гэх утгаар нийтдээ 32,615,000 төгрөгийг шилжжээ.

Нэхэмжлэгч Д.Ц-гийн эзэмшлийн хаан банкны данснаас 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 1,110,000 төгрөг *** дугаарын данс руу А- гэх утгаар, 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг *** дугаарын данс руу З-д барилга гэх утгаар, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр *** дугаартай н.З-жаргалын данс руу 500,000 төгрөг байрны мөнгө гэх утгаар, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 1,500,000 төгрөг *** дугаартай н.З-жаргалын данс руу Г Ш гэх утгаар, 2022 оны 5 дугаар сарын 21-ний өдөр мөн н.З-ын данс руу 200,000 төгрөг А- З-д гэх утгаар, 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 100,000 төгрөг *** дугаартай Ц.А-ын данс руу Г Ш ххК гэх утгаар, 2022 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 250,000 төгрөг *** гэх н.З-ын данс руу Ш ххК Г- гэх утгаар, 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 500,000 төгрөг *** дугаартай Ц.А-ын данс руу Ш ххК Г- гэх утгаар, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1,000,000 төгрөг *** дугаартай Ц.А-ын данс руу Ш ххК Г- гэх утгаар, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2,100,000 төгрөг н.З-ын данс руу З-д гэх утгаар,

Мөн нэхэмжлэгчийн Голомт банкан дахь эзэмшлийн данснаас бэр н.З-ын данс руу гүйлгээний утга дээр Ш гээд 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 150,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 300,000 төгрөг Ш ххК З.Гд гэх утгаар, бэр н.З-ын данс руу мөн данснаас Ш ххК З.Г-д гэсэн гүйлгээний утгаар 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 1,200,000 төгрөг, О.Ш гэх данс руу мөн данснаас Ш ххК З.Г-д гэсэн гүйлгээний утгаар 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 150,000 төгрөг буюу нийт 11,660,000 шилжсэн байна.

хариуцагч Ш хязгаарлагдмал хариуцлагатай компани, тус компанийн захирал З.Г, дэд захирал З.Г, түүний ээж Б, эхнэр Б нарын харилцах данс руу нэхэмжлэгчийн эзэмшлийн данснаас шилжсэн 32,615,000 төгрөгийг гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгчээс шилжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн тооцооллын талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа нэхэмжлэгчийн Голомт банкны данснаас Ш хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал З.Г-ийн 3055105247 дугаарын данс руу 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдөр шилжиж орсон 500,000 төгрөг, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шилжиж орсон 565,000 төгрөг, нэхэмжлэгчийн хаан банкны данснаас тус компанийн дэд захирал З.Г- харилцах данс руу 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр шилжиж орсон 1,000,000 төгрөгийг орхигдуулан тооцсон байсныг дурдах нь зүйтэй.

харин нэхэмжлэгчийн өөрийн хүү Ц.А, бэр З-жаргал, Ш.О нарын эзэмшлийн харилцах данс руу шилжсэн 11,660,000 төгрөгийг хариуцагч Ш хязгаарлагдмал хариуцлагатай компанид гэрээний үүрэгт тооцож шилжүүлсэн гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгч нь хүү болон бэрийн харилцах дансаар дамжуулан Ш хязгаарлагдмал компанийн үйл ажиллагааг дэмжиж шилжүүлж байсан, үүнийг гэрээний үүрэгт урьдчилан төлсөн гэж нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарласан боловч энэ талаар нэхэмжлэгч нь холбогдох баримтыг ирүүлээгүй тул нотлогдоогүй гэж үзнэ.

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд засварын зардал болон цахилгааны төлбөрт төлсөн 925,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн мөн өөрийн санаачлагаар нийтдээ 35,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагаас 35,000,000 төгрөгийг хангаж, үлдэх 17,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

10. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 600,026 ( зургаан зуун мянга хорин зургаа) төгрөгөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 52,250,000 (тавин хоёр сая хоёр зуун тавин мянга) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 419,200 (дөрвөн зуун арван есөн мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 180,826 (нэг зуун наян мянга найман зуун хорин зургаа) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ш хязгаарлагдмал хариуцлагатай компаниас нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 35,000,000 (гучин таван сая) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 332,950 (гурван зуун гучин хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Ц-д олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООх нь:

1.Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ш хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 35,000,000 (гучин таван сая) төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Д.Ц-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17,250,000 (арван долоон сая хоёр зуун тавин мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 600,026 ( зургаан зуун мянга хорин зургаа) төгрөгөөс 419,200 (дөрвөн зуун арван есөн мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 180,826 (нэг зуун наян мянга найман зуун хорин зургаа) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ш хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 332,950 (гурван зуун гучин хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Д.Ц-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор х аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.МӨНхТУЯА