Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 314/ШШ2025/00091

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэцэгээ би

Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн ********* сумын **** дугаар багийн ****** дүгээр байрны **** тоотод оршин суух, ***** овгийн ****************** нэхэмжлэлтэй,

           Хариуцагч  Өвөрхангай аймгийн ************ сумын ******* дүгээр багийн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух *****д холбогдох

 

           Өөрийн өмчлөлийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 25 дугаар гудамжны 08 тоот хашаанаас албадан нүүлгүүлэх тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Миний бие нь *****тай дээрх хашаагаа зарах талаар тохиролцоод эхний ээлжинд 2,000,000 төгрөгөө аваад, үлдсэн 5,000,000 төгрөгийг тодорхой хугацаанд авахаар тохиролцсон ч 2023 оны 05 дугаар сард өгсөн байсан. Ингээд бид үл ойлголцоод хашаагаа зарахааргүй болоод мөнгийг нь *****гийн дүү *****гийн Хаан банкны дансанд буцааж хийхэд эргүүлээд 5-6 нь удаа манай эхнэр *****гийн дансанд дахин дахин хийгээд байхаар нь би хашаагаа зарахгүй гээд мөнгийг нь хамгийн сүүлд 2024 оны 06 дугаар сарын сүүлээр 7,000,000 төгрөгийг дүүгийнх нь дансанд хийгээд, эхнэр дансаа хаасан. Үүнээс хойш хашаагаа суллаад өг гэсэн боловч өдийг хүртэл хашааг маань суллаж өгөхгүй, би одоогийн байдлаар хашаагаа ашиглаж чадахгүй байгаа тул миний өмчлөлийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1-25-08-тоот хашаанаас н.*****г албадан нүүлгүүлж өгнө үү. Манай хашаанд 2023 оны 10 дугаар сард буусан одоо 2 жил гаруй амьдарч байгаа. Бидний дунд ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй болно.” гэжээ.

Хариуцагч ***** шүүхэд гаргасан тайлбартаа “...Миний бие *****ийн ***** нь 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр тус *****ын нэхэмжлэлийг хүлээж авсан. Тус нэхэмжлэлд дурдсан тоот хашаанаас 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор хашааг суллаж өгнө.” гэжээ.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүхэд гаргасан тайлбартаа “...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** миний бие хариуцагч *****гийн хариу тайлбарт гаргасан 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор хашааг суллаж өгөх тухай эвлэрэх саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.                                               

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч ***** нь хариуцагч *****г Өөрийн өмчлөлийн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 25 дугаар гудамжны 08 тоот хашаанаас албадан нүүлгүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ***** нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 25 дугаар гудамжны 8 тоот хашааг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор суллаж өгөхөөр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх бөгөөд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар *****ын  нэхэмжлэлтэй хариуцагч *****д холбогдох Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр багийн 25 дугаар гудамжны 8 тоот хашаанаас албадан нүүлгүүлэх тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн тавин хувь болох 35,100 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос 35,100 төгрөг, хариуцагч *****гаас 35,100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *****д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ